Author Topic: lekts-2 Mesopotami  (Read 25074 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
lekts-2 Mesopotami
« on: 2008.07.10 18:42 »
Дэлхийн эртний соёл иргэншил: Эртний Дорно дахины соёл иргэншил.

Месопотамийн Соёл иргэншил.
 Хүн төрөлхтний хамгийн анхны Соёл иргэншил Дэлхийн дорно дахины Тигр, Ефрат 2 мөрний сав газарт\Месопотами\ үүссэн байна. МЭӨ3200-500 он хүртэлх үеүдэд энэ нутаг дахь Шумер, Лагаш, Ур, Аккад, Урук, Ассир, Вавилон зэрэг хот улсуудаар дамжин эртний соёл иргэншил оршин тогтнож байсан байна. Месопотамийн хот улсуудаас хамгийн анх хүчирхэгжин гарч ирсэн хаант улс нь Эртний Шумер\МЭӨ3500-3200\ болно. Шумерын хаант улс нь Месопотамийн доод хэсэгт оршин тогтнож байсан бөгөөд Газар тариалан эрхэлж ирсэн анхны нутаг гэдгийг эрдэмтэд тогтоосон байна. Шумерын оршин тогнож байсан түүхийг эд өлгийн эх сурвалжуудаар тогтоосон бөгөөд МЭӨ2320 онд Аккадын хаант улсад эзлэгдэн мөхсөн түүхтэй. Шумерын хаант улс Хүн төрөлхтний түүхэнд олон Эд өлгийн болон Оюуны олон үнэт зүйлсийг үлдээсэн. Тухайлбал, Египет, Аккад, Шумерийн дайны үед тэд ЧАРИОТ хэмээх торин тэрэгт армийг анх үүсгэсэн. Мөн Он тооллын Сарны хуанли Шумерийн хаант улсын үед үүссэн түүхтэй. Энэ нь цааш Өрнө, Дорно дахинд дэлгэрсэн гэж судлаачид дүгнэдэг. Шумерын хаант улсын үед мөн бичиг үсгийн хамгийн эртний хэлбэр Дүрс үсэг болон Үет бичиг үүссэн. Шумерын иргэншлийн дараа хүчирхэгжин гарч ирсэн дараагийн улс нь Вавилон улс. Аккадын улс Шумерыг мөхсний дараа Месопотамид ноёрхлоо бүрэн тогтоож чадаагүй. Тэдэнтэй Ассир, Ур, Лагаш зэрэг олон хот улсууд хоорондоо өрсөлдөж байв. Эдгээрээс Вавилон улс тодрон гарч ирсэн. Вавилон улсын түүхийг Хуучин Вавилон\МЭӨ2000-1600\, Шинэ Вавилон\МЭӨ7 зууны үе\ гэж 2 үед хуваадаг. Хуучин Вавилон улс Төр засаглалын хамгийн анхны хэлбэрийг бий болгосон. Хүн төрөлхтний хамгийн анхны бичигдмэл хуулийг Хаммурапи хаан\МЭӨ1792-1750\ бий болгосон. 282 зүйл бүхий энэхүү бичигдмэл хуулинд төр засаг, нийгэм хүний харилцааг бүгдийг зохицуулахыг оролдсон байна. Энэ хууль эртний пиктографи болон дүрс бичигээр хадгалагдан үлдсэн. Вавилоны энэ үеийн түүхийг Шумерын түүхтэй адил эд өлгийн эх сурвалжаар судалдаг. МЭӨ1600 оны үеэс нүүдэлчин Халдей аймгууд Месопотамид довтлон ирж Вавилоны хаант улс мөхсөн. Халдей аймгууд Ассир хотыг түшиглэж өөрийн хаант улсаа байгуулсан. Халдейчууд Месопотамийг нилээд түйвээсэн бөгөөд энэ хэсэг хугацааг “Месопотамийн хар үе” гэдэг. Энэ нь нүүдэлчдийн түүхэн зүй тогтол юм. Энэ зүй тогтол ёсоор хэсэг хугацааны дараа Месопотами урьд хожид байгаагүйгээр өндөр хөгжсөн. Ассирын хаант улс Саргон II хааны үед хамгийн хүчирхэг болсон. Ассир хот уран барилгын төв болсон. Утга соёл шинжлэх ухаан өндөр хөгжсөн улс болсон. Эртний Месопотами дахь хамгийн сүүлийн хүчирхэг хаант улс нь Вавилоны хаант улс\МЭӨ612-400\ Шинэ Вавилон улс Месопотамийн хамгийн өндөр хөгжилтэй нь байлаа. Барилга архетиктур, Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын хувьд бусдаас хамгийн содон улс болсон. Дэлхийд алдартай ИШТАРЫН ХААЛГА энэ улсын үед бүтээгдсэн бөгөөд 400 онд Перс угсаатанд эзлэгдэн нөхсөн байна.
Дэлхийд хамгийн их өвөрмөц иргэншлийг бүтээсэн улс бол Эртний Египет юм. Египетийн түүхийг 6 үед хуваадаг.
1. Архейн үе\МЭӨ3100-2770\,
2. Эртний хаант улсын үе\МЭӨ2770-2200\,
3. Анхдугаар дунд үе \МЭӨ2200-2050\,
4. Дунд үеийн хаант улсын үе\МЭӨ2050-1786\,
5. Хоёрдугаар дунд улсын үе\МЭӨ1786-1560\,
6. Шинэ хаант улсын үе\МЭӨ1560-1087\  Энэ үечлэлийг эртний Грекийн түүхчид хийсэн байна. Эртний Египетийн хамгийн анхны хаан нь НАРМЕР бөгөөд энэ үеэс хаадыг Фараон гэдэг болсон. Энэ үед Нил мөрний дагуу хамгийн эртний соёл иргэншил тогтнох үндэс тавигдсан бөгөөд 6 династи буюу угсаа залгамжлалыг багтаасан Эртний хаант улсуудын үе МЭӨ2770 оноос эхэлдэг. Энэ үеийн хамгийн алдартай хаан нь Жосер хаан байсан нь өөрийнхөө Пирамидыг Египетийн түүхэнд анх байгуулсантай холбоотой. Энэ үеийн түүхийн олдворууд цөөн олддог. Харин Дунд үеийн хаант улсын үе нь Египетийн түүхийн АЛТАН ҮЕ гэж хэлж болно. 2000 жил үргэлжилсэн энэ үед Египет соёл иргэншлийн хэмжээнд хүрчээ. Эртний Египетэд дараахь эд өлгийн зүйлс байдаг. Пирамид: Пирамидууд хэдэн мянган жил энэ л хэвээрээ байж, өөрийн түүхээ өгүүлэн зогссоор байна. 19-р зууны эхээр пирамидыг археологчид идэвхитэй судалсан. ийн сэтгэл хэчнээн их догдолж байсныг өнөөгийн жуулчидтай зүйрлэхийн аргагүй бизээ. Бусад хүмүүс чулуун зэвсгийн үед амьдарч байхад Нил мөрний эргийн энэ нутагт соёл иргэншил байсан. 1798 онд Наполеон Бонапарт Египетийг дайлаар мордсон тэр цагаас эхлээд Европын улсууд энэ орны талаар сонирхож эхэлжээ. 1822 онд Чамполлион нэртэй судлаач Египетийн эртний бичгүүдийн нэг болох дүрс үсгийг тайлан уншжээ. Энэ нээлт нь урт удаан хугацааны эрэл хайгуул малталт хийх замыг нээв. Ингээд эртний Египетийн булш бунхан, пирамидын нууцыг тайлж эхэллээ. Археологийн хайгуулын ажил улам их сонирхолтой болжээ. Өнөө үед Египетэд 100 орчим том жижиг пирамид бий. Пирамидын ихэнхийг “дунд үеийн хаант улсын” үед босгожээ.
Шинэ үеийн хаант улсын үеийн хамгийн эхний хаадууд Пирамидууд бариулдаг энэ уламжлалаасаа татгалзсан байна. Ахсоме фараоны\МЭӨ1560-аад он\ дараагийн фараонууд Пирамид бунхан бариулах ажлыг зогсоожээ. Үүнд хөрөнгө мөнгө, хүнд хүчир хөдөлмөр, цаг хугацааны зэрэг олон зүйл нөлөөлсөн гэдэг. Үүнээс гадна тэр үед ч булш ухан тоногчид байсан бөгөөд хэчнээн их хамгаалж байсан ч боломж олдсон даруйд фараоны эрдэнэсийн санг тонож дээрэмддэг байлаа. Египетийн өмнө талд орших Нубид ч цац суварга бариулах уламжлал дэлгэрсэн байна.Мастаба-гаас зөв цац суварга хүртэлПирамид бол улс орноо бурхны хүч чадлаар харж хамгаалж байдаг фараонууд үхэшгүй мөнх байдаг гэдэгт ард түмнийг итгүүлэх нэг арга байсан гэж үздэг. Түүнээс өмнө Зосер фараоны мастаба (том хэмжээтэй бунхан) шиг зүйлийг босгодог байв. Мастаба нь тоосго буюу чулуугаар барьсан, шаталсан товцгууд юм. Фараон Зосер мастаба бариулснаараа хиймэл уул буюу хүний гараар бүтээсэн бас нэгэн гайхамшиг босгосон юм. Эдгээр мастаба-г цаг хугацаа өнгөрөх тусам улам боловсронгуй болгосоор өнөөгийн цац суваргын хэлбэртэй болжээ. Эцэст нь Гизе дэх аварга том байгууламжуудыг барьсан нь Египет дэх хамгийн алдартай Пирамид болжээ. Эдгээрийг бариулахын тулд маш олон хүн хөдөлмөрлөжээ. Хеопс, Кефрен, Микеринос гэдэг фараонуудад зориулан босгосон Пирамидын өмнө аварга том Сфинкс баримал байдаг. Хүний нүүртэй, арслан толгойтой Сфинксүүд Пирамидыг хамгаалдаг гэж үздэг ажээ. Мөн домгоос үзвэл Сфинксийн царайг Микеринос фараоны нүүрийг дуурайлган хийсэн гэдэг.  Гуфу фараоны буюу Грекчүүдийн Хеопс гэж нэрлэдэг пирамидын суурь нь 5 гектар талбайг эзэлдэг бөгөөд ойролцоогоор 150м өндөр юм. Энэ бол тухайн нутаг дахь хамгийн том цац суварга. Алдарт түүхч Геродотын тэмдэглэн үлдээснээр уг пирамидыг байгуулах бэлтгэл ажлыг 10 жил хийж, хэдэн мянган тонн жинтэй чулуун хавтангуудыг байрлуулахын тулд 20 жилийг зарцуулжээ. Ажилчид том, чулуун хавтангуудыг олсоор оосорлон модон дээгүүр өнхрүүлэн, налуу хавтгайгаар дээш зөөдөг байв. Чулуун хавтангуудыг холоос голоор хөлөг онгоцоор эсвэл газраар чаргаар зөөж авчирчээ. Египетийн Хеопс хаан Аугаа Пирамид босгосноороо цуутай билээ. Тvvний намтрын тухай мэдээлэл маш их хомс боловч МЭӨХVI зууны vед Мемфис нийслэлтэй улс орноо захирч байжээ.Дээр талаасаа 35 фут нь нуран унасан ч 450 фут єєрєєр хэлбэл 35 давхар байшингийн хэртэй єндэр нь, зохиомжийн тєгс байдал нь єнєєдєр ч бидний бахархлыг тєрvvлж баидаг. Тус бvр нь 2,5 тонн жинтэй ойролцоогоор 2.300.000 ширхэг чулуун хавтангаар Аугаа Пирамидийг барьжээ. Эртний Египетчvvд єнєєгєєс дєчин зургаан зууны тэртээ орчин vеийн тоног тєхєєрємжгvигээр хэрхэн Пирамидыг босгосон нь vнэхээр бахархалтай. Эдгээр том чулуунуудыг холоос авчраагүй. Эдгээр байгууламжийг бүтээх ажил хүний хүчнээс хэтэрсэн гэж үздэг хүмүүс ч байдаг. Мөн Пирамидыг харь гаригийн оюун ухаантнууд барьж босгосон гэж үздэг хүмүүс ч бий. Сүүлийн үеийн судалгаагаар Пирамидуудын ойролцоо газраас олдсон эртний чулуу бэлтгэх газрууд аварга том чулуун хавтангуудын их холоос авчраагүйг баталж байгаа юм. Цац суваргуудад фараоны нас барсны дараа хэрэг болох эд зүйлс хийдэг байжээ. Эдгээр үнэ цэнэтэй зүйлс нь нөгөө ертөнцөд ч өмнөх шигээ амьдрахад нь тус болно гэж итгэдэг тулд хийдэг байжээ.Зарим фараонд ганцхан цац суварга хангалтгүй байжээ. Хаадын угсааны дөрөв дэх гэр бүлийн анхны фараон Снефру өөртөө 3 цац суварга бариулжээ. Снефру фараон маш чадварлаг инженер байсан ажээ. Шаталсан цац суваргаас зөв хэлбэртэй цац суваргад шилжихэд түүний оролцоо их байсан бөгөөд түүний хаанчлалын үед цац суваргууд өнөөгийнхөө хэлбэрт орсон юм.
Английн археологч Ховард Картерийн олсон, одоо дэлхий даяар мэдэх болсон Тутанкамон фараоны үед цац суварга барьдаггүй байжээ. Түүний булшийг нэгэн толгойн оройд газар ухаж бунхныг байрлуулсан байна. Энэ бунханд бие биетэйгээ холбоотой 4 өрөө байхыг Картер олжээ. Уг бунханд өмнө нь хэн ч орж байгаагүй тул огт хөгдөгдөөгүй байжээ. Тиймээс үнэтэй эд зүйлс нь хэвээрээ байжээ. Түүний бунхан болох 4 өрөө эрдэнэсээр дүүрэн байсан байна. Тутанкамон бараг хүүхдээрээ шахуу нас барсан тул өнөөгийн бидний мэдэх хаадынхтай харьцуулахад түүний хаанчлалын үеийн ул мөр үлдээгүй байна. Бараг хүүхдээрээ шахуу нас ба нэг их нөлөөгүй түүний бунхан ийм их баялагтай байхад Гуфу, Пепи ба 2-р Рамзес зэрэг агуу фараонуудын сан хөмрөг хэчнээн гайхалтай байсныг тааж хэлэхэд бэрх юм.Рамзес\МЭӨ1295-1225\ хааны бунхан хамгийн том дурсгал. Түүний бунхан цогцолбор малтлагаар олдсон бөгөөд Ихнатон түүний эхнэр Нефертитигийн баримал, зураг байдаг. Мөн Тутанхамен хааны бунханаас олдсон Муми, археологийн дурсгалууд олон олдсон.
« Last Edit: 2012.10.07 19:51 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Хеопс (CHEOPS)
« Reply #1 on: 2008.07.10 18:44 »
Хеопс (CHEOPS) Египетийн Хеопс хаан Аугаа Пирамид босгосноороо цуутай билээ. Тvvний намтрын тухай мэдээлэл маш их хомс боловч манай эриний ємнєх ХХVI зууны vед Мемфис нийслэлтэй улс орноо захирч байжээ. Аугаа Пирамид бол хvн тєрєлхтєний бvтээсэн хамгийн гайхамшигт, хамгийн ач холбогдол бvхий барилга байгууламж гэдгийг хэн бvхэн хvлээн зєвшєєрнє. Дээр vед ертєнцийн долоон гайхамшигийн нэг гэж зvй ёсоор тооцогдож байсан бєгєєд єнєєгийн бидний vед хэвээр хадгалагдан ирсэн ганц гайхамшиг нь энэ билээ.Дээр талаасаа 35 фут нь нуран унасан ч 450 фут єєрєєр хэлбэл 35 давхар байшингийн хэртэй єндэр нь, зохиомжийн тєгс байдал нь єнєєдєр ч бидний бахархлыг тєрvvлж баидаг. Тус бvр нь 2,5 тонн жинтэй ойролцоогоор 2300000 ширхэг чулуун хавтангаар Аугаа Пирамидийг барьжээ. Эртний египетчvvд єнєєгєєс дєчин зургаан зууны тэртээ орчин vеийн тоног тєхєєрємжгvи/ээр хэрхэн Пирамидыг боегосон нь vнэхээр бахархалтай.Энэхvv асар том барилга байгууламжийг босгохын тулд улс орныхоо нєєц бололцоог бvрэн дайчлах, маш нарийн тєлєвлєлт хийх, удирдах болон зохион байгуулах єндэр ур чадвар шаардагдсан нь мэдээж хэрэг. Аугаа Пирамидыг барих ажил нийтдээ хорь гаруй жил vргэлжилсэнээр нь тооцоолж vзэх юм бол єдєрт дунджаар 300 чулуун хавтан байрлуулж байжээ. Тиим тооны чулуун хавтанг зvсэж тээвэрлэн авчраад, зохих хэлбэрт нь оруулж єнгєлж яг таг байрлуулах нь маш тєвєгтэй ажил байсныг тєсєєлєхєд бэрх билээ. Тэрчилэн Пирамид барих их ажлыг нугалж байгаа хvмvvсийг хувцас, хоол, байраар хИнгах гээд олон том асуудал гарч байсан нь мэдээж.Аугаа Пирамид баригдаад 4500 гаруй жил болж байгаа бєгєєд хойшид байсаар байх нь ойлгомжтой. Гэхдээ Пирамид аажимдаа нурж байгаа боловч орчин vеийн эвдрэлтийн тооцоогоор бол ахиад нэг сая жил хэвээр байх ажээ. Тийм аугаа Пирамидийг анх сэдэж, барих ажлыг зохион байгуулснаараа Хеопс хаан знэ дэлхий дээр хэн ч маргахааргvи их гавьяа байгуулжээ.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Хеопс (CHEOPS)
« Reply #2 on: 2008.07.10 19:43 »
Цаг хугацааг үл хайхрагч Цац суваргуу

Жуулчид Египетийн Гизе дэх цац суваргуудыг хараад гайхаж бишрэхгүй байх аргагүй тийм байдалд ордог. Пирамидууд хэдэн мянган жил энэ л хэвээрээ байж, өөрийн түүхээ өгүүлэн зогссоор байна. 19-р зууны эхээр цац суварга дотор орсон археологчидийн сэтгэл хэчнээн их догдолж байсныг өнөөгийн жуулчидтай зүйрлэхийн аргагүй бизээ. Тэдний өмнө хэдэн мянган жилийн түүх сөхөгдөн, ирээдүйд олдох олдвор, ухаж гаргах булш бунхан, эртний Мисир орны бичээсийг тайлж унших гээд олон ажлууд эдгээр цац суваргууд харагдаж байгаагаасаа илүү гайхалтайг дэлгэх байв. Бусад хүмүүс чулуун зэвсгийн үед амьдарч байхад Нил мөрний эргийн энэ нутагт соёл иргэншил соёолж эхэлжээ. Бидний үед уламжлагдан ирсэн эдгээр цац суваргууд тэр үеийн амьдралын гайхалтай түүхийг хүүрнэж байдаг. 798 онд Наполеон Бонапарт Египетийг дайлаар мордсон тэр цагаас эхлээд Европын улсууд энэ орны талаар сонирхож эхэлжээ. 1822 онд Чамполлион нэртэй судлаач Египетийн эртний бичгүүдийн нэг болох дүрс үсгийг тайлан уншжээ. Энэ нээлт нь урт удаан хугацааны эрэл хайгуул, малталт хийх замыг нээв. Ингээд эртний Мисир хүмүүсийн булш бунхан болох цац суваргын нууцыг тайлж эхэллээ. Үүний дараа археологийн хайгуулын ажлыг улам их сонирхох болжээ. Эртний Египетийн соёл иргэншлийн хамгийн гайхалтай эдгээр байгууламжууд нь эртний түүхээс бидэнд үлдсэн цорын ганц зүйл юм. Иймд Египет оронд зочилж буй жуулчид хамгийн түрүүнд энд ирдэг.Өнөө үед Египетэд 100 орчим том жижиг цац суварга бий. Эртний Египетийн тухай сонирхдоггүй хүмүүс эдгээрийн ихэнхийг мэддэггүй. Цац суваргуудын олонхыг “дунд хаадын” гэж нэрлэгддэг үед барьж босгожээ. Шинэ хаадын үеийн хамгийн эхний хаанд цац суварга бариулсны дараа энэ уламжлалаасаа татгалзсан байна. Ахсоме фараоны дараагийн фараонууд цац суварган бунхан бариулах ажлыг зогсоожээ. Үүнд олон зүйл нөлөөлсөн гэдэг. Цац суварга барих нь маш удаан үргэлжилдэг хүнд хэцүү ажил бөгөөд их хэмжээний хөрөнгө баялаг шаардлагатай ажээ. Үүнээс гадна тэр үед ч булш ухан тоногчид байсан бөгөөд хэчнээн их хамгаалж байсан ч боломж олдсон даруйд фараоны эрдэнэсийн санг тонож дээрэмддэг байлаа.
Фараонууд цац суварга бариулахаа больсон ч зарим нэг баян, дээд тушаалын хүмүүс өөрсдөдөө зориулан багахан хэмжээний цац суварга босгуулсаар байв. Египетийн өмнө талд орших Нубид ч цац суварга бариулах уламжлал дэлгэрсэн байна. Тэд Египетийнх шиг том биш ч маш олон тооны цац суварга барьжээ.

Мастаба-гаас зөв цац суварга хүртэл
Цац суварга бол улс орноо бурхны хүч чадлаар харж хамгаалж байдаг фараонууд үхэшгүй мөнх байдаг гэдэгт ард түмнийг итгүүлэх нэг арга байсан гэж үздэг. Түүнээс өмнө Зосер фараоны мастаба (том хэмжээтэй бунхан) шиг зүйлийг босгодог байв. Мастаба нь тоосго буюу чулуугаар барьсан, шаталсан товцгууд юм. Фараон Зосер мастаба бариулснаараа хиймэл уул буюу хүний гараар бүтээсэн бас нэгэн гайхамшиг босгосон юм. Эдгээр мастаба-г цаг хугацаа өнгөрөх тусам улам боловсронгуй болгосоор өнөөгийн цац суваргын хэлбэртэй болжээ. Эцэст нь Гизе дэх аварга том байгууламжуудыг барьсан нь Египет дэх хамгийн алдартай Пирамит болжээ. Эдгээрийг бариулахын тулд маш олон хүн хөдөлмөрлөжээ. Кеопс, Кефрен, Микеринос гэдэг фараонуудад зориулан босгосон цац суваргуудын өмнө аварга том Сфинкс баримал байдаг. Хүний нүүртэй, арслан толгойтой Сфинксүүд цац суваргуудыг хамгаалдаг гэж үздэг ажээ. Мөн домгоос үзвэл Сфинксийн царайг Микеринос фараоны нүүрийг дуурайлган хийсэн гэдэг.
Гуфу фараоны буюу Грекчүүдийн Кеопс гэж нэрлэдэг цац суваргын суурь нь 5 гектар талбайг эзэлдэг бөгөөд ойролцоогоор 150м өндөр юм. Энэ бол тухайн нутаг дахь хамгийн том цац суварга. Алдарт түүхч Геродотын тэмдэглэн үлдээснээр уг цац суваргыг байгуулах бэлтгэл ажлыг 10 жил хийж, хэдэн мянган тонн жинтэй чулуун хавтангуудыг байрлуулахын тулд 20 жилийг зарцуулжээ. Ажилчид том, чулуун хавтангуудыг олсоор оосорлон модон дээгүүр өнхрүүлэн, налуу хавтгайгаар дээш зөөдөг байв. Чулуун хавтангуудыг холоос голоор хөлөг онгоцоор эсвэл газраар чаргаар зөөж авчирчээ. Эдгээр том чулуунуудыг холоос авчраагүй. Эдгээр байгууламжийг бүтээх ажил хүний хүчнээс хэтэрсэн гэж үздэг хүмүүс ч байдаг. Мөн цац суваргуудыг харь гаригийн оюун ухаантнууд барьж босгосон гэж үздэг хүмүүс ч бий. Сүүлийн үеийн судалгаагаар цац суваргуудын ойролцоо газраас олдсон эртний чулуу бэлтгэх газрууд аварга том чулуун хавтангуудын их холоос авчраагүйг баталж байгаа юм. Цац суваргуудад фараоны нас барсны дараа хэрэг болох эд зүйлс хийдэг байжээ. Эдгээр үнэ цэнэтэй зүйлс нь нөгөө ертөнцөд ч өмнөх шигээ амьдрахад нь тус болно гэж итгэдэг тулд хийдэг байжээ.Зарим фараонд ганцхан цац суварга хангалтгүй байжээ. Хаадын угсааны дөрөв дэх гэр бүлийн анхны фараон Снефру өөртөө 3 цац суварга бариулжээ. Снефру фараон маш чадварлаг инженер байсан ажээ. Шаталсан цац суваргаас зөв хэлбэртэй цац суваргад шилжихэд түүний оролцоо их байсан бөгөөд түүний хаанчлалын үед цац суваргууд өнөөгийнхөө хэлбэрт орсон юм.

Цац суваргын эрин үеийн төгсгөл
Цац суваргын өөр нэг зорилго нь нөгөө ертөнц рүү явсан фараоныг хүндэтгэхийг үл мэдэгч булш ухагчдаас хамгаалах байв. Булш ухагчид фараонуудын үеэс өнөөг хүртэл байсаар байна. Археологчид цац суваргад ороод тамга тэмдэг нь хөндөгдөн, үнэтэй эд зүйлсийг нь тонож цөлмөсөн байсныг харжээ. Зарим бунханд хэдэн зууны туршид хэд хэдэн удаа орж байжээ. Авирахын аргагүй ханатай, дотроо толгой эргүүлэм бүтэцтэй, хамгаалалтын систем нь цац суваргыг хамгаалж байсан ч нөгөө талаас “Миний дотор тайлах шаардлагатай нууц, үнэт баялаг байна” хэмээн даллан дуудаж байлаа.Английн археологч Ховард Картерийн олсон, одоо дэлхий даяар мэдэх болсон Тутанкамон фараоны үед цац суварга барьдаггүй байжээ. Түүний булшийг нэгэн толгойн оройд газар ухаж бунхныг байрлуулсан байна. Энэ бунханд бие биетэйгээ холбоотой 4 өрөө байхыг Картер олжээ. Уг бунханд өмнө нь хэн ч орж байгаагүй тул огт хөгдөгдөөгүй байжээ. Тиймээс үнэтэй эд зүйлс нь хэвээрээ байжээ. Түүний бунхан болох 4 өрөө эрдэнэсээр дүүрэн байсан байна. Тутанкамон бараг хүүхдээрээ шахуу нас барсан тул өнөөгийн бидний мэдэх хаадынхтай харьцуулахад түүний хаанчлалын үеийн ул мөр үлдээгүй байна. Бараг хүүхдээрээ шахуу нас ба нэг их нөлөөгүй түүний бунхан ийм их баялагтай байхад Гуфу, Пепи ба 2-р Рамзес зэрэг агуу фараонуудын сан хөмрөг хэчнээн гайхалтай байсныг тааж хэлэхэд бэрх юм.Дэлхий дээр өөр өөр газар байгуулсан янз бүрийн цац суваргууд байдаг. Хятад болон Өмнөд Америкт цац суварга бий. Эдгээр цац суваргуудын гаднах байдал нь Египетийнхтэй төстэй боловч барьж байгуулсан ажиллагаа нь огт өөр юм. “Хүмүүс эдгээр цац суваргыг яагаад барьсан юм бол?” гэж та асууж байгаа бол маш амархан. Хүн төрөлхтөн тэнгэр бурхантай ойр байхын тулд тэнгэр баганадсан барилга байгуулахыг хүсэж байв. Тэр үеийн инженерийн ухаан өнөөгийнхийг гүйцэхгүй. Барилга байгууламжинд нь өнөөгийнх шиг хайлш металл байсангүй. Тиймээс ч Даацын баганы оронд өндөр барилгыг хүндийн жинг даахуйц өргөн суурь барих шаардлагатай болжээ. Цац суваргууд нь тухайн үеийнхээ тэнгэр баганадсан байгууламж байлаа. “Хүн цаг хугацаанаас, харин цаг хугацаа цац суваргаас айдаг” гэсэн ардын үг байдаг байжээ. Хэдэн мянган жилийн турш элсэн цөлийн дунд байсаар ирсэн эдгээр аварга том барилгууд бидэнд өнгөрсөн түүхийн гайхамшгийг өгүүлсээр байна.
« Last Edit: 2012.10.07 19:54 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Хеопс (CHEOPS)
« Reply #3 on: 2008.07.10 19:46 »
Зороастр (ZOROASTER)________________________________________

Ираны зєнч Зороастр бол 2500 гаруй жил оршин байсан, одоо ч шvтэн бишрэгчидтэй зороастризмын шашныг vндэслэгч билээ. Тэрчилэн зороастричуудын ариун судруудын "Авеста" эмхэтгэлийн эртний хэсэг болох Таты"-г зохиосон юм. Эртний иран хэлээр ЗаратуТитра хэмээх Зороастрын намтрын ухай мэдээлэл маш хомс, манай эриний ємнєх 628 оны ойролцоо єнєєгийн Иран улсын хойд нутагт тєржээ. Идэр залуу наснаасаа зохиосон шашнаа сурталчилж эхэлсэн боловч ихээхэн эсэргvvцэлтэй тулгарч дєчин настайдаа хойд Ираны захирагч Виштаспааг шинэ шашиндаа итгvvлж анд найз ивээн хамгаалагчаа болгож чадсанаар амжилтад хvрчээ. 77 настайдаа єєд болсон гэж тэмдэглэгдсэн болохоор манай эриний ємнєх 551 оны vед нас барсан бололтой.Зороастризмын шашин нь нэг болон хоёр эхлэлтэй шашнуудын сонирхолтой нэгдэл юм.
Зороастр нь сайн vйл, шудрага ёсыг хєхvvлэн сайшаадаг Ахурамазда (персээр Ормузд) нэртэй ганц жинхэнэ бурхан байдаг гэж vзнэ. Тэгсэн мєртєє муу уйл, заль мэхийн илэрхийлэл болох Анфамайнью (персээр Ариман) муу vйлийн сvнс байдаг гэж итгэнэ. Хорвоо дэлхийд Ахурамазда болон Ариман хоёрын хооронд мєнхийн тэмцэл явагдаж байна, хvн аль талыг нь сонгохоо биечлэн шийднэ, гэвч одоохондоо тэрхvv тэмцэл далд явагдаж байна, ямар ч тохиолдолд Ахурамаздагийн хvч ялна. Зороастризмын шашныхан хойд насны амьдрал бий гэдэгт итгэнэ.
Ёс зvйн асуудлаар бол сайн vйл хийх, шудрага байх нь чухал гэж vздэг бєгєєд даянлан амьдрах, гэр бvлгvй байхыг буруушаана. Зороастричууд шашны янз бvрийн зан vйл хийдгээс ихэнх нь галын тахилгатай холбоотой. Тухайлбал зороастризм шашны сvм хийдэд ариун гал vргэлж асаатай байна. Нас барагсадын шарилыг оршуулахгvй, шатаахгvй, харин хэрмийн цамхаг дээр тавина. Тас шувууд шарилыг хоёр цагийн дотор тасчин идэж дуусгана.Зороастризмын шашин зарим байдлаараа ираны хуучны шашин шvтлэгvvдтэй адилавтар ч гэсэн Зороастрыг амьд сэрvvн байхад єргєн тархаагvй. Амьдран суудаг байсан бvс нутгийг нь Их Кир хаан манай эриний ємнєх V1 зууны дунд vед Персийн эзэнт гvрний бvрэлдэхvvнд нэгтгэсэн тэр vед Зороастр ертєнцийн мєнх бусыг vзvvлжээ. Персийн захирагчид хоёр зууны турш зороастризмын шашныг шvтэн биширч байснаар тvvнийг сvсэглэдэг хvмvvсийн тоо улам нэмэгджээ. Манай эриний ємнєх IV зууны хоёрдугаар хагаст Александр Македонский Персийн эзэнт гvрнийг эзлэснээр зороастризмын нєлєє буурчээ. Гэвч хожим нь персvvд улс тєрийн тусгаар тогтнолоо сэргээж тvvний vр дvнд уламжлалт шашнаа дахин дээдлэн шvтэх болсон байна.226-651 оны vеvvдэд Перс улсад сасанидын угсааны хаад тєрийн эрх барьж байх хугацаандаа зороастризмыг тєрийн шашин болгон єргємжилсєн байна.VII зууны vед Перс улс арабчуудад эзлэгдсэний дараа хvн амын дийлэнх хувь нь лалын шашин шvтэх болжээ. X зууны vед зороастризм шашныг шvтэгчид дvрвэж Персийн булангийн Хормунц аралд очсон байна. Тэндээс зарим нь Энэтхэгт очиж жижиг эзэмшил газар бии болгожээ. Энэтхэгчvvд тэднийг перс гарлаар нь парсчууд гэж нэрлэдэг байв.
Єнєєдєр Энэтхэгийн Бомбей хот тvvний орчимд нэг зуун мянга гаруй парсчууд аж тєрэн сууж байна. Зороастризм шашин Иран улсад мєхєєгvй, энэ шашныг шvтэгчдийн тоо хорин мянга орчим бий.Одоогийн байдлаар дэлхийд энэ шашныг шvтэгчдийн тоо мормончуудаас арай илvv. Гэхдээ мормоны шашин бол шинээр бий болсон шашин. Олон зууны туршид зороастризмыг шvтэгчид илvv олон байсан юм. Зороастризмын сургаал нь иудаизм, Христосын гэх зэрэг шашинд их нєлєє узvvлсэн. Тэрчилэн Мани сайн болон муу vйлийн хоорондын тэмцлийн тухай Зороастрын санааг авч цогц сургаал болгон манихейство шашинг бий болгосон билээ. Манихейство шашин тухайн vедээ дэлхийн хэмжээнии шашин болтлоо дэлгэрсэн ч хожим нь бvр мєхсєн юм.Зороастриам нь дэлхийн эртний шашнуудын нэг мэн ч брон нутгийн хэмжээнд vйлчилж байсан юм. Тийм учраас тvvнийг буддизм, Христосын, лалын шашнуудтай харьцуулж болохгvй.
« Last Edit: 2012.10.07 19:55 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Хеопс (CHEOPS)
« Reply #4 on: 2008.08.06 22:45 »
[Angli ulsyin aldart arheologich HOWARD CARTER(1874-1939) Ertnii Egypit sudlal-aar hamgiin tom neelt hiisen hyn. Ternii shinjilgeenii angi 1902 ond IY TUTMOS, 1922 ond TUTANKHAMEN-yin bulshiig tus tus ilryylsen. Ene ni arheology-iin shinjleh uhaanyi tyyhend hamgiin tom neelt baisan.Ter niitdee 3400 garui ed olgiin zyils, MUMY olj ilryylsen bogood 1923-1933 ond "TUTANKHAMEN-yi bulj" geseg nertei sudalgaanyi 5 boti nom bichsen baina.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Хеопс (CHEOPS)
« Reply #5 on: 2010.09.08 00:01 »
Пирамидын том нь 155 метр гэх бөгөөд 20 жилийн турш 100 мянган хүн бүтээсэн энэ аварга байгууламж 5000 жилийн настай. Хэдэн мянган боолын амь насаар боссон пирамидыг энгийн багаж хэрэгсэл, өнхрүүлэг, татлага хэрэглэж барьсан гэж үздэг аж. 1923 оны хавар дэлхийн олон сонинд Английн эрдэмтэн Корнарван гэгч Египетэд нас барсан тухай дуулиант мэдээ нийтлэгджээ. Тэрээр өөр нэг хүнтэй цуг Мисирийн хаан Тутанхаманы бунханд малталт хийж байхдаа нас баржээ. Сонинд “Фараоны хараал” хүртсэн тул тэр эрдэмтэн нас барсан гэж бичиж байжээ. Түрүүнд нь Египетийн судлаачид МЭӨ 14-р дүгээр зууны эхээр байсан энэ булшнаас асар их үнэт зүйл олсон. Эрдэмтний хамт байсан Картер нэгэнтээ ийн хэлсэн байна: “Хамаг ажлаа дуусгаад бунхны гонхонд байх үед бид бүхний санаа сэтгэл ямархуу байсныг хэлээд яах вэ, гэхдээ л тархи мэдрэл ер бусын тайван биш байлаа” Тэдний тархи мэдрэлийн түгшүүр нь хэт ядарсандаа биш юм. Үнэт эд юмсыг олсон тэр орчны хавьд Фараоны амгалан тайван байдлыг апдагдуулсан хэн боловч үтэр түргэн үхэх болно гэсэн бичигтэй самбар байхыг тэд уншжээ. Бас нэг өөр заналхийлсэн бичгийг бяцхан хөшөөнөөс олсон нь “Би бунханд халдан орсон тонуулчийг албины галаар зайлуулах хүн билээ. Би Тутанханмоны булшийг хамгаалж буй хүн мөн” гэж бичсэн байв. Корнарван бунханд орохдоо айгаагүй нь мэдээж. Дараа нь хоёрхон хоноод л нас барсан. Чухамдаа тэр үеийн сонинд бичсэнчлэн өш хонзон, хараал хүрсэн эсэх нь бүү мэд, тэр уеийн хүмүүс ч түүнд нэг их анхаарал тавиагүй бололтой. Харин нас барахынх нь өмнөх өдөр эрдэмтдийг ямар нэг амьтан /хортой шавьж/ хазжээ.Египетийг судлагч Энгельбах нэгэн бунхнаас “Сүнс энд ирсэн хүний хүзүүг галууных мэт булга мушгиж болно шүү” гэсэн бичиг олжээ. Тэр бунханд занданшуулсан, зүгээр оршуулсан хоёр хүний шарил байжээ. Үнэт юмс руу сарвайх тэр мөчид хавтгай чулуу нурж түүнийг няц цохисон байна. Ан амьтад агнадаг зангархуу тэрюм баараггүй ёсоороо ажилласан нь тэр ажээ.Нэг сонин юм бол дээр өгүүлсэн Корнарван, Картер нартай хамт ажиллаж байсан хорин таван хүнээс уварч цуварсаар долоо нь нас барсан гэдэг.Одоо нэг чухал зүйлийн тухай ярья. Өнгөрсөн зууны сүүл орчмоор Каирын их сургуулийн анагаах ухааны профессор Эз-эд-дин-Таха гэгч пирамидын музейд ажилладаг хүмүүсийн эрүүл мэндийг удаан хугацаагаар үзэж хянаж байснаа мэдээлжээ. Амьсгалын замаар дамжин үрэвсүүлдэг нян тэндхийн хүн бүрийн биед байсныг илрүүлжээ. Эрдэмтэн бас занданшуулсан хүүрнээс тийм нянг олсон аж. Уг нян гурав дөрвөн мянган жил амьдрах чадвартай гэнэ.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Хеопс (CHEOPS)
« Reply #6 on: 2010.09.08 00:10 »
Английн археологч Ховард Картерийн олсон, одоо дэлхий даяар мэдэх болсон Тутанкамон фараоны үед цац суварга барьдаггүй байжээ.Түүний булшийг нэгэн толгойн оройд газар ухаж бунхныг байрлуулсан байна. Энэ бунханд бие биетэйгээ холбоотой 4 өрөө байхыг Картер олжээ. Уг бунханд өмнө нь хэн ч орж байгаагүй тул огт хөíдөгдөөгүй байжээ. Тиймээс үнэтэй эд зүйлс нь хэвээрээ байжээ.Түүний бунхан болох 4 өрөө эрдэнэсээр дүүрэн байсан байна. Тутанхамон бараг хүүхдээрээ шахуу нас барсан тул өнөөгийн бидний мэдэх хаадынхтай харьцуулахад түүний хаанчлалын үеийн ул мөр үлдээгүй байна.Бараг хүүхдээрээ шахуу нас ба нэг их нөлөөгүй түүний бунхан ийм их баялагтай байхад Гуфу, Пепи ба 2-р Рамзес зэрэг агуу фараонуудын сан хөмрөг хэчнээн гайхалтай байсныг тааж хэлэхэд бэрх юм.Дэлхий дээр өөр өөр газар байгуулсан янз бүрийн цац суваргууд байдаг. Хятад болон Өмнөд Америкт цац суварга бий. Эдгээр цац суваргуудын гаднах байдал нь Египетийнхтэй төстэй боловч барьж байгуулсан ажиллагаа нь огт өөр юм.“Хүмүүс эдгээр цац суваргыг яагаад барьсан юм бол?” гэж та асууж байгаа бол маш амархан. Хүн төрөлхтөн тэнгэр бурхантай ойр байхын тулд тэнгэр баганадсан барилга байгуулахыг хүсэж байв.Тэр үеийн инженерийн ухаан өнөөгийнхийг гүйцэхгүй.Барилга байгууламжинд нь өнөөгийнх шиг хайлш металл байсангүй.Тиймээс ч Даацын баганы оронд өндөр барилгыг хүндийн жинг даахуйц өргөн суурь барих шаардлагатай болжээ. Цац суваргууд нь тухайн үеийнхээ тэнгэр баганадсан байгууламж байлаа.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Хеопс (CHEOPS)
« Reply #7 on: 2011.06.10 13:08 »
үн төрөлхтний түүхийн бүхий л үеийн хамгийн алдартай хүүхдээр 12 насандаа хаан ширээнд заларч 20 хүрэлгүй нас нөгчсөн Египетийн фараон Тутанхамоныг нэрлэж болно. 1992 онд бунхныг нь илрүүлэх хүртэл түүний тухай мэддэггүй байв. Гэвч амьдралынхаа богинохон хугацаанд олон зүйлийг хийж чадсан Тутанхамоны шарил олдсоны дараа түүний алдар нэр цуурайтаж эхэлсэн юм.Тутанхамон гэдэг нь Амон бурхны амьд дүр гэсэн утгатай ажээ. Хэдийгээр Шинэ хаанчлалын үеийн фараоны занданшуулсан шарилд судалгаа хийсэн ч түүний үхлийн шалтгааны талаар эрдэмтэд санал зөрөлддөг байна.Хаан ширээнд заларсныхаа дараа Небхепрура гэдэг нэртэй болсон тэрбээр МЭӨ 1392-1400 оны үед төр барьж байсан гэж Зөвлөлтийн нэвтэрхий тольд тэмдэглэжээ. Харин Германы египет судлаач эрдэмтэн Рольф Краусс түүнийг МЭӨ 1332-1323 оны үед хаан ширээнд заларч байсан гэсэн таамаг дэвшүүлсэн байна. Үүнтэй ойролцоо он тоолол бол египет судлаач Питер Брандын тогтоосон МЭӨ 1333-1324 он юм. Эдгээр он тооллоос өөр санал ч бас байдаг бөгөөд энэ нь фараонтай хамаатай бүх нууц биш ажээ.Тэрбээр алдартай шинэчлэгч-фараон болох IV Аменхотепын /Эхнатон/ хүргэн эсвэл түүний хүү, эсвэл түүний бага дүү нь ч байсан байж магадгүй юм.Тутанхамон нь Эхнатоны «Хамгийн хайртай эхнэр» гэж өргөмжилдөг байсан Кии гэдэг эхнэрийнх нь төрүүлсэн хүү байж магадгүй ажээ. Хаан ширээг залгамжлагч хүү төрүүлж өгсөн хатанд ийм цол өгдөг байжээ. Харин профессор Жеймс Аллены үзэж байгаагаар, Тутанхамон нь Эхнатоны дараа хаан ширээнд төдийлөн удаан залраагүй Сменхкарагийн хүү байж магадгүй юм. Эрдэмтэн өөрийнхөө таамгийг Эхнатон засаглалынхаа сүүлчийн жилүүдэд өөрийнхөө хамтран төр баригчаар Нефер-неферуатоныг томилсон баримтаар нотолсон байна. Хэрвээ түүнд хаан ширээ залгамжлах хүү байсан бол тэрбээр ийм шийдвэр гаргахгүй байсан гэж Жеймс Аллен үзэж байгаа ажээ. Залуу фараон Сменхкара болон Меритатоны дундаас гарсан хүү байж магадгүй юм. Меритатон бол Эхнатон, Нефертити хоёрын зургаан охидын нэг нь ажээ. Өөр нэгэн хувилбараар, Тутанхамон нь Эхнатоны ах III Аменхотепын хүү юм. Гэхдээ Тутанхамон 8-аас 9 настайдаа хаан ширээнд заларсан бөгөөд харин үүнээс 16-18 жилийн өмнө III Аменхотеп нас нөгчсөн нь тогтоогдсон байна. Түүнээс гадна III Аменхотепын эхнэр болох хатан хаан Тейе Тутанхамоныг төрөх үед 50 гаруй настай байжээ. Гэхдээ III Аменхотепт түүнд хүү төрүүлж өгөх өөр эхнэрүүд байсан нь мэдээж билээ. Бунхны чулуун хавтан дээр Тутанхамоноос өмнө сүм хийдүүд мартагдан хоосорч, бурхад Египетээс нүүрээ буруулж, ард түмнийг орхисон гэсэн бичээс байжээ.Тутанхамон хаан ширээнд заларсныхаа дараа онгон шүтээнийг сэргээсэн байна. Урьдын шашны онгон шүтээнийг сэргээснээс гадна Тутанхамоны үед улсын дотоод бодлого, нубитууд болон азиудын эсрэг цэргийн ажиллагаа идэвхижжээ. Тутанхамоныг хаан ширээнд заларч байх үед Египетийн засгийн эрхийг их сайд Эйе болон бусад өндөр тушаалын түшмэд атгаж байв. Энэ үед Эхнатоны шашны шинэчлэл зогсож, Амон бурхны онгон шүтээнийг сэргээн харин Тутанхамон фараон Тутанхатон гэдэг нэрээсээ татгалзаж, бас өргөөгөө Эхетатонаас Фивыд нүүлгэн шилжүүлжээ. Түүний эхнэр Анхесенпаатон ч нэрээ өөрчлөн Анхесепамон болгосон байна. Анхесенпамон нь Эхнатон, Нефертити хоёрын охин юм. Тутанхамоны уг гарлын тухай таамаглалуудаас аль нь үнэн магадтай хэмээн үзэж болох тухайд бол тэрбээр нэг бол түүний авга юм уу эгч, эс бөгөөс үеэл байсан байна. Анхесенпамон нь Тутанхамоныг 12 настай байхад нь эхнэр нь болжээ. Тэд хоёр охинтой байсан бөгөөд нялх байхдаа өнгөрсөн байна. Охидынх нь занданшуулсан шарилууд Тутанхамоны бунхнаас олдсон бөгөөд хоёулаа эхээс мэндлэхдээ амьгүй төрсөн болох нь судалгаагаар тогтоогдсон байна. Тутанхамоны бунхан нь фараоны тахилгыг үйлдэхэд дэндүү жижигхэн байсны дээр маш богино хугацаанд барьжээ. Залуу хааныг гэнэт нас нөгчинө гэж хэн ч бодоогүй байсан учраас түүний бунхныг багтаамж муутай, яаруу сандруу барьсан аж. Тутанхамоны оршуулах ёслолыг их сайд Эйе удирдан явуулжээ. Түүний үхлийн талаарх анхны таамгийг бунхныг нь анх түрүүнд нээсэн археологич Картер дэвшүүлсэн байна. Түүний занданшуулсан шарилыг ороосон даавуунаас хор олдсон учраас Тутанхамоныг хордуулж хөнөөсөн бололтой. Өөр нэгэн таамгийг 1968 онд түүний цогцосноос дагзны ясанд цохисон ул мөрийг илрүүлэх үед дэвшүүлсэн байна. Судлаачид түүнийг толгойдоо цохиулсны улмаас нас нөгчсөн гэж таамаглаж байсан боловч саяхан 2005 онд Тутанхамоны гавлын яс нь түүнийг үхсэний дараа гэмтсэн болохыг тогтоожээ. Цогцсыг нь занданшуулах үед эсвэл бунхнаас шарилыг гаргаж авахдаа гэмтээсэн байж магадгүй юм.Томографийн судалгаа хийх үед фараон хөлөндөө шархтай байсныг мөн илрүүлжээ. Үүнээс үзвэл, Тутанхамон гуяндаа авсан шарханд нь халдвар орсны улмаас нас барсан байж магадгүй гэдэг хувилбар гарч иржээ. Гэхдээ хөл нь бас үхсэнийх нь дараа гэмтсэн байж болохыг үгүйсгэх аргагүй юм. Учир нь бунхныг онгойлгосон Картер болон түүний хамтрагчид занданшуулсан шарилыг ундуу сундуй болгон хэмхчжээ. Түүний цогцсонд нэлээд хэдэн хавирга байхгүй байсан нь фараон ан хийж байх үедээ тэрэгнээсээ унаж нас барсан байж магадгүй гэдэг таамгийг дэвшүүлэхэд хүргэсэн байна. Гэхдээ нурууны яс гэмтээгүй байсан нь үүнд эргэлзээ төрүүлж байгаа юм. Харин Голландын египет судлаачид Тутанхамоныг хэт таргалснаас болж нас нөгчсөн гэж үзжээ. Лейдений их сургуулийн эрдэмтэд фараоны занданшуулсан шарилд шинжилгээ хийхэд гуяны бүдүүн нь цээжний ясны хэмжээнээс 30 см-ээр том байсан байна. Энэ нь түүний цагаасаа өмнө тэнгэрт халих шалтгаан болсон гэж тэд үзэж байгаа ажээ. Харин Египетийн эрдэмтэд үүнийг үгүйсгэсэн байна. Тэдний нотолсноор фараон амьдралынхаа туршид туранхай байсан бөгөөд түүнд илүүдэл жингийн асуудал байгаагүй аж. Фараоны үхэлд сэжиглэгдэх эхний хүн бол түүний зөвлөх Эйе юм. Тэрбээр Тутанхамоны бунханд өөрийн хөшөөг байрлуулахыг тушааж байсан бөгөөд энэ нь хуулинд зааснаар өөрийгөө дараагийн фараон болох ёстой гэж үзсэнтэй адил ажээ. Эйед фараоныг хороох санаа яах аргагүй байсан гэж профессор Боб Брайерын нотолсон байна. Тэрбээр Тутанхамоны бэлэвсэн эхнэр Анхесепамонтай гэрлэхийг хүсдэг байсныг нь нэгэн захидал гэрчилжээ. Хатан хаан Анхесепамон Эйетэй бус хеттчүүдийн хааны хүүтэй гэрлэхийн тулд хүү нарынхаа нэгийг Египет рүү илгээхийг хүссэн захидал түүнд илгээжээ. Нэгдүгээр Суппилулиумд бичсэн уг захидалд «Миний нөхөр нас нөгчсөн. Надад хүү байхгүй, чамайг олон хүүтэй гэж ярилцдаг. Миний нөхөр болгож, хүү нарынхаа нэгийг өгөөч. Би зарцтай хэзээ ч суухыг хүсэхгүй байна» гэж бичсэн байна. Хеттчүүдийн хаан хатан хаанд хүүхдүүдийнхээ нэгийг өгөхөөр илгээсэн боловч түүнийг замд нь хөнөөжээ. Брайерын нотолж байгаагаар, түүнийг хөнөөх санаа зөвхөн Эйед л төрнө. Хунтайжийг хөнөөсөн нь хоёр улсын хооронд дайн гарахад хүргэсэн байна. Эйе Анхесепамоныг өөртэйгөө гэрлэхийг ятган тулгасан гэж судлаачид таамаглажээ. Эйе хатан хаан өөртэй нь гэрлэхийг зөвшөөрөөгүй учраас Анхесепамоныг хөнөөн үхсэн хатан хаантай гэрлэсэн гэдэг хувилбар байдаг. Эртний египетчүүүд үхсэний дараах эхний өдөр хүн амьд байдаг гэдэгт итгэдэг байна. Учир нь түүний сүнс дэлхий ертөнцийг орхиогүй байдаг гэж үздэг ажээ. Тутанхамонд үнэнч цэргийн жанжин Хоремхеб Эйеийг урвасных нь төлөө хороосон гэдэг таамаглалыг эрдэмтэд дэвшүүлсэн байна. Түүнийг хөнөөснийхөө дараа Хоремхеб хаан ширээнд заларсан бөгөөд Тутанхамоны нэртэй холбоотой бүх зүйлийг устгахыг тушаасан гэж зарим судлаачид үздэг. Магадгүй Тутанхамоныг эхнэр нь хардалтаасаа болж хөнөөсөн гэдэг өөр нэгэн таамаг байдаг. Хийсэн хэрэгтээ гэмшсэн бэлэвсэн эхнэр бунханд нь цэцгийн баглаа тавьсныг олон зуун жилийн дараа археологичдын илрүүлсэн олдвор гэрчилжээ. 2002 онд Британийн профессор Робин Ричардс Тутанхамоны гадаад төрхийг сэргээн зассан байна. 1968 онд бас нэгэн Британийн эрдэмтэн Ричард Бойер гурван хэмжээст технологиор авсан хөрөг зургийг судалж, мөн рентген судалгаа хийсний үндсэн дээр Тутанхамон нь Клиппель-Фейлягийн хам шинж өвчтэй буюу төрөлхийн богино хүзүүтэй байсныг тогтоожээ. Уг өвчний улмаас хүзүүн дэх нугасны хэсэгт олон давхарга үүссэнээр толгой нь гилжгий болдог бөгөөд нуруундаа эсвэл дагзандаа хүчтэй цохиулсан тохиолдолд залуу хүнийг ч үхэлд хүргэж болзошгүй юм. «Эцсийн дүнд Тутанхамоныг хөнөөгөөгүй гэдэг дүгнэлтэд хүрсэн» гэж Египетийн Эртний үеийн асуудал эрхэлсэн Дээд зөвлөлийн тэргүүн, доктор Захи Хавас мэдэгджээ. Тутанхамоны цогцосноос хүч хэрэглэсэн ямар ч ул мөр илрээгүй, гавлын яс нь түүнийг занданшуулах үед гэмтсэн гэж шинжээчид үзэж байна. Тутанхамоны занданшуулсан шарилд иж бүрэн шинжилгээ хийсэн нь гавлын яс гажихад хүргэсэн ноцтой өвчнөөр залуу хаан шаналж байсан гэсэн төөрөгдлийг няцаасан юм. Тэгэхээр Египетийн фараон эрүүл саруул залуу хүн байсан бололтой. Түүний ганц л шүд нь өвчилсөн байжээ. Тутанхамоны гавлын ясны хойд хэсэг нь уртассан нь антропологийн ердийн хувьслын шинж тэмдэг байсан гэж хүн судлаачид үзэж байна.Д.ЖаргалЭх сурвалж: “Монцамэ”