Дэлхийн эртний соёл иргэншил: Эртний Дорно дахины соёл иргэншил.
Месопотамийн Соёл иргэншил.
Хүн төрөлхтний хамгийн анхны Соёл иргэншил Дэлхийн дорно дахины Тигр, Ефрат 2 мөрний сав газарт\Месопотами\ үүссэн байна. МЭӨ3200-500 он хүртэлх үеүдэд энэ нутаг дахь Шумер, Лагаш, Ур, Аккад, Урук, Ассир, Вавилон зэрэг хот улсуудаар дамжин эртний соёл иргэншил оршин тогтнож байсан байна. Месопотамийн хот улсуудаас хамгийн анх хүчирхэгжин гарч ирсэн хаант улс нь Эртний Шумер\МЭӨ3500-3200\ болно. Шумерын хаант улс нь Месопотамийн доод хэсэгт оршин тогтнож байсан бөгөөд Газар тариалан эрхэлж ирсэн анхны нутаг гэдгийг эрдэмтэд тогтоосон байна. Шумерын оршин тогнож байсан түүхийг эд өлгийн эх сурвалжуудаар тогтоосон бөгөөд МЭӨ2320 онд Аккадын хаант улсад эзлэгдэн мөхсөн түүхтэй. Шумерын хаант улс Хүн төрөлхтний түүхэнд олон Эд өлгийн болон Оюуны олон үнэт зүйлсийг үлдээсэн. Тухайлбал, Египет, Аккад, Шумерийн дайны үед тэд ЧАРИОТ хэмээх торин тэрэгт армийг анх үүсгэсэн. Мөн Он тооллын Сарны хуанли Шумерийн хаант улсын үед үүссэн түүхтэй. Энэ нь цааш Өрнө, Дорно дахинд дэлгэрсэн гэж судлаачид дүгнэдэг. Шумерын хаант улсын үед мөн бичиг үсгийн хамгийн эртний хэлбэр Дүрс үсэг болон Үет бичиг үүссэн. Шумерын иргэншлийн дараа хүчирхэгжин гарч ирсэн дараагийн улс нь Вавилон улс. Аккадын улс Шумерыг мөхсний дараа Месопотамид ноёрхлоо бүрэн тогтоож чадаагүй. Тэдэнтэй Ассир, Ур, Лагаш зэрэг олон хот улсууд хоорондоо өрсөлдөж байв. Эдгээрээс Вавилон улс тодрон гарч ирсэн. Вавилон улсын түүхийг Хуучин Вавилон\МЭӨ2000-1600\, Шинэ Вавилон\МЭӨ7 зууны үе\ гэж 2 үед хуваадаг. Хуучин Вавилон улс Төр засаглалын хамгийн анхны хэлбэрийг бий болгосон. Хүн төрөлхтний хамгийн анхны бичигдмэл хуулийг Хаммурапи хаан\МЭӨ1792-1750\ бий болгосон. 282 зүйл бүхий энэхүү бичигдмэл хуулинд төр засаг, нийгэм хүний харилцааг бүгдийг зохицуулахыг оролдсон байна. Энэ хууль эртний пиктографи болон дүрс бичигээр хадгалагдан үлдсэн. Вавилоны энэ үеийн түүхийг Шумерын түүхтэй адил эд өлгийн эх сурвалжаар судалдаг. МЭӨ1600 оны үеэс нүүдэлчин Халдей аймгууд Месопотамид довтлон ирж Вавилоны хаант улс мөхсөн. Халдей аймгууд Ассир хотыг түшиглэж өөрийн хаант улсаа байгуулсан. Халдейчууд Месопотамийг нилээд түйвээсэн бөгөөд энэ хэсэг хугацааг “Месопотамийн хар үе” гэдэг. Энэ нь нүүдэлчдийн түүхэн зүй тогтол юм. Энэ зүй тогтол ёсоор хэсэг хугацааны дараа Месопотами урьд хожид байгаагүйгээр өндөр хөгжсөн. Ассирын хаант улс Саргон II хааны үед хамгийн хүчирхэг болсон. Ассир хот уран барилгын төв болсон. Утга соёл шинжлэх ухаан өндөр хөгжсөн улс болсон. Эртний Месопотами дахь хамгийн сүүлийн хүчирхэг хаант улс нь Вавилоны хаант улс\МЭӨ612-400\ Шинэ Вавилон улс Месопотамийн хамгийн өндөр хөгжилтэй нь байлаа. Барилга архетиктур, Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын хувьд бусдаас хамгийн содон улс болсон. Дэлхийд алдартай ИШТАРЫН ХААЛГА энэ улсын үед бүтээгдсэн бөгөөд 400 онд Перс угсаатанд эзлэгдэн нөхсөн байна.
Дэлхийд хамгийн их өвөрмөц иргэншлийг бүтээсэн улс бол Эртний Египет юм. Египетийн түүхийг 6 үед хуваадаг.
1. Архейн үе\МЭӨ3100-2770\,
2. Эртний хаант улсын үе\МЭӨ2770-2200\,
3. Анхдугаар дунд үе \МЭӨ2200-2050\,
4. Дунд үеийн хаант улсын үе\МЭӨ2050-1786\,
5. Хоёрдугаар дунд улсын үе\МЭӨ1786-1560\,
6. Шинэ хаант улсын үе\МЭӨ1560-1087\ Энэ үечлэлийг эртний Грекийн түүхчид хийсэн байна. Эртний Египетийн хамгийн анхны хаан нь НАРМЕР бөгөөд энэ үеэс хаадыг Фараон гэдэг болсон. Энэ үед Нил мөрний дагуу хамгийн эртний соёл иргэншил тогтнох үндэс тавигдсан бөгөөд 6 династи буюу угсаа залгамжлалыг багтаасан Эртний хаант улсуудын үе МЭӨ2770 оноос эхэлдэг. Энэ үеийн хамгийн алдартай хаан нь Жосер хаан байсан нь өөрийнхөө Пирамидыг Египетийн түүхэнд анх байгуулсантай холбоотой. Энэ үеийн түүхийн олдворууд цөөн олддог. Харин Дунд үеийн хаант улсын үе нь Египетийн түүхийн АЛТАН ҮЕ гэж хэлж болно. 2000 жил үргэлжилсэн энэ үед Египет соёл иргэншлийн хэмжээнд хүрчээ. Эртний Египетэд дараахь эд өлгийн зүйлс байдаг. Пирамид: Пирамидууд хэдэн мянган жил энэ л хэвээрээ байж, өөрийн түүхээ өгүүлэн зогссоор байна. 19-р зууны эхээр пирамидыг археологчид идэвхитэй судалсан. ийн сэтгэл хэчнээн их догдолж байсныг өнөөгийн жуулчидтай зүйрлэхийн аргагүй бизээ. Бусад хүмүүс чулуун зэвсгийн үед амьдарч байхад Нил мөрний эргийн энэ нутагт соёл иргэншил байсан. 1798 онд Наполеон Бонапарт Египетийг дайлаар мордсон тэр цагаас эхлээд Европын улсууд энэ орны талаар сонирхож эхэлжээ. 1822 онд Чамполлион нэртэй судлаач Египетийн эртний бичгүүдийн нэг болох дүрс үсгийг тайлан уншжээ. Энэ нээлт нь урт удаан хугацааны эрэл хайгуул малталт хийх замыг нээв. Ингээд эртний Египетийн булш бунхан, пирамидын нууцыг тайлж эхэллээ. Археологийн хайгуулын ажил улам их сонирхолтой болжээ. Өнөө үед Египетэд 100 орчим том жижиг пирамид бий. Пирамидын ихэнхийг “дунд үеийн хаант улсын” үед босгожээ.
Шинэ үеийн хаант улсын үеийн хамгийн эхний хаадууд Пирамидууд бариулдаг энэ уламжлалаасаа татгалзсан байна. Ахсоме фараоны\МЭӨ1560-аад он\ дараагийн фараонууд Пирамид бунхан бариулах ажлыг зогсоожээ. Үүнд хөрөнгө мөнгө, хүнд хүчир хөдөлмөр, цаг хугацааны зэрэг олон зүйл нөлөөлсөн гэдэг. Үүнээс гадна тэр үед ч булш ухан тоногчид байсан бөгөөд хэчнээн их хамгаалж байсан ч боломж олдсон даруйд фараоны эрдэнэсийн санг тонож дээрэмддэг байлаа. Египетийн өмнө талд орших Нубид ч цац суварга бариулах уламжлал дэлгэрсэн байна.Мастаба-гаас зөв цац суварга хүртэлПирамид бол улс орноо бурхны хүч чадлаар харж хамгаалж байдаг фараонууд үхэшгүй мөнх байдаг гэдэгт ард түмнийг итгүүлэх нэг арга байсан гэж үздэг. Түүнээс өмнө Зосер фараоны мастаба (том хэмжээтэй бунхан) шиг зүйлийг босгодог байв. Мастаба нь тоосго буюу чулуугаар барьсан, шаталсан товцгууд юм. Фараон Зосер мастаба бариулснаараа хиймэл уул буюу хүний гараар бүтээсэн бас нэгэн гайхамшиг босгосон юм. Эдгээр мастаба-г цаг хугацаа өнгөрөх тусам улам боловсронгуй болгосоор өнөөгийн цац суваргын хэлбэртэй болжээ. Эцэст нь Гизе дэх аварга том байгууламжуудыг барьсан нь Египет дэх хамгийн алдартай Пирамид болжээ. Эдгээрийг бариулахын тулд маш олон хүн хөдөлмөрлөжээ. Хеопс, Кефрен, Микеринос гэдэг фараонуудад зориулан босгосон Пирамидын өмнө аварга том Сфинкс баримал байдаг. Хүний нүүртэй, арслан толгойтой Сфинксүүд Пирамидыг хамгаалдаг гэж үздэг ажээ. Мөн домгоос үзвэл Сфинксийн царайг Микеринос фараоны нүүрийг дуурайлган хийсэн гэдэг. Гуфу фараоны буюу Грекчүүдийн Хеопс гэж нэрлэдэг пирамидын суурь нь 5 гектар талбайг эзэлдэг бөгөөд ойролцоогоор 150м өндөр юм. Энэ бол тухайн нутаг дахь хамгийн том цац суварга. Алдарт түүхч Геродотын тэмдэглэн үлдээснээр уг пирамидыг байгуулах бэлтгэл ажлыг 10 жил хийж, хэдэн мянган тонн жинтэй чулуун хавтангуудыг байрлуулахын тулд 20 жилийг зарцуулжээ. Ажилчид том, чулуун хавтангуудыг олсоор оосорлон модон дээгүүр өнхрүүлэн, налуу хавтгайгаар дээш зөөдөг байв. Чулуун хавтангуудыг холоос голоор хөлөг онгоцоор эсвэл газраар чаргаар зөөж авчирчээ. Египетийн Хеопс хаан Аугаа Пирамид босгосноороо цуутай билээ. Тvvний намтрын тухай мэдээлэл маш их хомс боловч МЭӨХVI зууны vед Мемфис нийслэлтэй улс орноо захирч байжээ.Дээр талаасаа 35 фут нь нуран унасан ч 450 фут єєрєєр хэлбэл 35 давхар байшингийн хэртэй єндэр нь, зохиомжийн тєгс байдал нь єнєєдєр ч бидний бахархлыг тєрvvлж баидаг. Тус бvр нь 2,5 тонн жинтэй ойролцоогоор 2.300.000 ширхэг чулуун хавтангаар Аугаа Пирамидийг барьжээ. Эртний Египетчvvд єнєєгєєс дєчин зургаан зууны тэртээ орчин vеийн тоног тєхєєрємжгvигээр хэрхэн Пирамидыг босгосон нь vнэхээр бахархалтай. Эдгээр том чулуунуудыг холоос авчраагүй. Эдгээр байгууламжийг бүтээх ажил хүний хүчнээс хэтэрсэн гэж үздэг хүмүүс ч байдаг. Мөн Пирамидыг харь гаригийн оюун ухаантнууд барьж босгосон гэж үздэг хүмүүс ч бий. Сүүлийн үеийн судалгаагаар Пирамидуудын ойролцоо газраас олдсон эртний чулуу бэлтгэх газрууд аварга том чулуун хавтангуудын их холоос авчраагүйг баталж байгаа юм. Цац суваргуудад фараоны нас барсны дараа хэрэг болох эд зүйлс хийдэг байжээ. Эдгээр үнэ цэнэтэй зүйлс нь нөгөө ертөнцөд ч өмнөх шигээ амьдрахад нь тус болно гэж итгэдэг тулд хийдэг байжээ.Зарим фараонд ганцхан цац суварга хангалтгүй байжээ. Хаадын угсааны дөрөв дэх гэр бүлийн анхны фараон Снефру өөртөө 3 цац суварга бариулжээ. Снефру фараон маш чадварлаг инженер байсан ажээ. Шаталсан цац суваргаас зөв хэлбэртэй цац суваргад шилжихэд түүний оролцоо их байсан бөгөөд түүний хаанчлалын үед цац суваргууд өнөөгийнхөө хэлбэрт орсон юм.
Английн археологч Ховард Картерийн олсон, одоо дэлхий даяар мэдэх болсон Тутанкамон фараоны үед цац суварга барьдаггүй байжээ. Түүний булшийг нэгэн толгойн оройд газар ухаж бунхныг байрлуулсан байна. Энэ бунханд бие биетэйгээ холбоотой 4 өрөө байхыг Картер олжээ. Уг бунханд өмнө нь хэн ч орж байгаагүй тул огт хөгдөгдөөгүй байжээ. Тиймээс үнэтэй эд зүйлс нь хэвээрээ байжээ. Түүний бунхан болох 4 өрөө эрдэнэсээр дүүрэн байсан байна. Тутанкамон бараг хүүхдээрээ шахуу нас барсан тул өнөөгийн бидний мэдэх хаадынхтай харьцуулахад түүний хаанчлалын үеийн ул мөр үлдээгүй байна. Бараг хүүхдээрээ шахуу нас ба нэг их нөлөөгүй түүний бунхан ийм их баялагтай байхад Гуфу, Пепи ба 2-р Рамзес зэрэг агуу фараонуудын сан хөмрөг хэчнээн гайхалтай байсныг тааж хэлэхэд бэрх юм.Рамзес\МЭӨ1295-1225\ хааны бунхан хамгийн том дурсгал. Түүний бунхан цогцолбор малтлагаар олдсон бөгөөд Ихнатон түүний эхнэр Нефертитигийн баримал, зураг байдаг. Мөн Тутанхамен хааны бунханаас олдсон Муми, археологийн дурсгалууд олон олдсон.