Author Topic: amidral iim l baigaasai - 2007/08/21 13:33  (Read 19236 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
amidral iim l baigaasai - 2007/08/21 13:33
« on: 2008.06.05 05:24 »
Өглөө боллоо. Нарны туяа өрөөний цонхоор тусаж нэгэн сайхан өдөр эхлэж буйгзарлах мэт. Гадаа болжмор жиргэн, цонхны доор ургах модны мөчир дамжин шулганах нь ч энэ өдөрт чимэг нэмэх мэт. Би босонгуутаа цонхныхоо хөшгийг хоёр тийш нь ярж, агаарын сайхныг шуналтайгаар оруулахаар цонхоо том гэгч дэлгэлээ. Цонхоор харахад тээр доор яваа хүмүүс яг миний багадаа тоглодог байсан тугалган цэрэг шиг, харин машинууд шүдэнзний хайрцагнаас томгүй юм шиг харагддаг юм. Манайх шинэ хорооллын нэгэн байрны 30 давхарт таван жилийн өмнө нүүж орсон. Энэ байранд орох нь нэлээд хэдэн жилийн өмнө их хэцүүхэн байж дээ. Тэр жилүүдэд барагцаагаар 2007 оны үед л дөнгөж зээлийн орон сууц mortgage-ийн хөтөлбөрүүд яригдаж, орон сууцтай болох нь мөрөөдөл байсан юм.
Одоо миний хүүхдүүд тийм ээдрээтэй амьдрал байсан гэдэгт итгэх ч үгүй. Би nike-ийн зөөлөн хослол өмсөөд өглөөний ээлжит гүйлтээ хийхээр гадагшаа гарлаа. Лифтэнд 27 давхрын нэгэн гэр бүлтэй тааралдав. Тэд их л аз жаргалтайгаар инээлдцгээнэ. Ажиглан харвал аав нь охин, хүү хоёроо хичээлд нь хүргэж өгөх бололтой, харин эзэгтэй их л ажил хэрэгч хувцасласныг бодвол энэ өдөр ямар нэгэн бизнесийн юмуу, ер нь нэлээд амжилт авч ирэх ажил хэргийн уулзалттай болов уу гэмээр харагдана. Жаахан сандрах эхнэрээ нөхөр нь зоригжуулж байгаа нь хайр гээчийн бас нэг сайхныг илэрхийлнэ.
Нэг давхарт намайг лифтнээс буухад, тэд надад шинэ өдрийн амжилт хүсээд машинаа авахаар доод давхарыг зорьлоо. Ажилдаа яарах тэд үнэхээр амьдралд гуних юмгүй сайхан харагдана. Хөгшид өглөөний тунгалаг агаарыг тааламжтай уушиглан, нарлаж суух ба ганц нэг нь нохойгоо дагуулан байр хооронд засаж тохижуулсан цэцэрлэгт хүрээлэн дундуур алхлана. Энд байх цагаан сандалнууд надад хуучны дурсамжийг байнга сэргээдэг юм. Миний бага байхад иймэрхүү сандал сонгодог зохиолоор сэдэвлэсэн театрын жүжигт л гардаг байж дээ. Тэр үед иймэрхүү дэнлүүтэй, матмал цагаан сандлаар романтик байдлыг дүрсэлдэг байсан юм. Одоо бол хаана ямар орчин тохижуулна энэ бүхэн зүгээр л хялбар асуудал.
Би байран дундуур хэсэг гүйгээд хотхоны баруун хойно байрлах үзэсгэлэнт цэцэрлэгийн нарийхан засмал замаар өглөөний гүйлт хийх хүмүүсийн нэгэн адил хөнгөхөн гүйсээр хун шувуу хүртэл ирж шумбах болсон нэгэн хиймэл цөөрмийн дэргэд ирж жаахан дасгал хийлээ. Энэ цөөрмийг албан ёсоор нэрлээгүй ч оршин суугчид “Усан сувд” гэж нэрлэдэг нь надад их таалагддаг юм. Намайг буцаж ирэхэд эхнэр маань өглөөнийхөө дасгалыг дууссан бололтой шинэхэн сүү аягалан ширээн дээр тавиад хажуугаар зөрөхдөө “өглөөний мэнд хайраа” гээд хацар дээр хальт үнсээд өрөө рүүгээ одов. Би ч өрөөндөө орж хувцсаа солиод өглөөний цайгаа уунгаа шинэ сонин гарчиглав.
Өглөө бүр шинэ сүүг, шинэхэн мэдээтэй хамт зооглоно гэдэг энэ биеэ эрүүл хүнсээр, бөндгөр толгойгоо шинэ мэдээллээр цэнэглэхэд их тохирох бөгөөд сүү сонин хоёрыг маань өглөө болгон хаалганы дэргэд тавьсан байдаг юм.
Би ажилдаа явах дуртай яагаад гэвэл би энэ мэргэжлээр бараг 16 жил ажиллаж байна. Маркетинг энэ бол хэрэгчлэгчийг ойлгох гайхамшигт ухаан. Эхнэрээ баярлуулахаар би өдрийн хоолонд түүнийг урьлаа. Бид хоёр өдөр хамт хооллоогүй хэд хоносон юм бэ дээ. Аан, лав л тав зургаа хоносон байх. Миний эхнэрийг Зулаа гэдэг бөгөөд тэрээр эмчийн мэргэжилтэй ч одоо хувийн гоо сайхны эмнэлгийнхээ захирал нь. Бид хоёр өдрийн хоолыг Wella хэмээх франц ресторанд зооглох дуртай. Тэндхийн орчин нь их л гэгээлэг, тэгээд ч байшингийн задгай дээвэр дээр зассаж тохижуулсан нь яг л үүлэн дуунд суугаад зоог барьж байгаа мэт санагддаг юм.
Орой нь ажил тарахдаа би хүүхдүүдээ сургуулиас нь авах үүрэгтэй тул ажлын цаг дуусангуут гарлаа. Хүүхдүүдээ аваад бид гэрийн зүг явахдаа тэдэнд амласан ёсоороо зам жаахан хазайж дэлхийн паркт байх цагаан бамбаруушийг үзэхээр зорьлоо. Миний охин тэр бамбаруушт их хайртай бөгөөд түүнд Baddy хэмээн нэр хүртэл өгсөн гээч. Биднийг гэртээ харихад харанхуй болсон хэдий ч зам талбайн гэрэлтүүлэг нь үзэсгэлэнт цагаан шөнийг бий бүтээнэ. Хос хосоороо зугаалах залууст үдэш бүр жаргалтай. Энэ хотхонд миний мэдэхээр хэдэн жилдээ л хэрэг төвөг бараг гараагүй дээ. Гэвч бид цагдаатай. Миний цагдаа намайг хамгаална. Учир нь бид цагдаагаа өөрсөө сонгож, цагдаа нар маань амгалан тайван байх бүхий л асуудлыг урьдчилан шийдвэрлэдэг юм. Тэр бүү хэл бид татвараар дамжуулж биш сар бүр цагдаагийн хэлтэстээ өөрсдөө мөнгө төлөх бөгөөд түүнийгээ шууд л шилжүүлчихнэ. Түүгээр ч зогсохгүй хотхоны гал команд, орон сууцны үйлчилгээний төв, хэсгийн эмнэлэг гээд бүгдийг хотхоны оршин суугчид бид өөрсдөө сонгож, үйлчилгээ авсныхаа төлөө тэдэнд мөнгө төлдөг юм. Гал команд гэхэд л гал гарсных нь дараа ирээд шатсан дээр нь лаг шавар болтол нь ус асгадаг хуучин жилүүдээс тэс өөр. Тэд айл өрхөөр долоо хоног болгон явж аюулгүй байдлыг өөрсдөө шалгана, зөвлөмж өгнө. Тиймээс гал бол огт гарахгүй гэхэд болно. Гал унтраах систем нь энгийн бөгөөд байшин өөрөө гал унтраах автомат системтэй. Хотхоны эмнэлгийн хувьд ч мөн адил яг л хүүхдээ хайрлах эхийг санагдуулам халамжтай. Байнгын үзлэг оношлогоо хийнэ, асуудал гарвал хэзээд хамт байна.
Энэ бүхэн амьдралыг маань хялбарчилж, бид илүү өөдрөг сэтгэлтэй, ард түмэн айх зовох юмгүй амар амгалан болсон. Бид одоо дэлхийн хөгжлийн тухай ярьдаг. Шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулахын төлөө ажилладаг.Нийгмийн бүхий л хууль дүрэм хүний төлөө, иргэний төлөө зориулагдсан байгаа. Энэ бол Азийн цээжинд товойн харагдах нарлаг Монголын нийслэл Цагаан дагина хэмээх хотын жирийн хотхоны иргэдийн аз жаргалтай амьдралын нэгэн өдрийн хэсэг.
“Өө миний хайртууд ирсэн үү, хоол бэлэн болсон шүү” хэмээн эхнэр минь угтлаа. Түүний бэлтгэсэн энэ оройн хоол чухам юу байгааг бид тааж ядан хувцсаа хөнгөлөөд шийрээ тойрон суулаа. Энэ миний гэр… Би амьдралд хайртай.Амьдрал гэдэг нэг иймэрхүү л байгаасай гэж өнөөдөр хүмүүс мөрөөдөж байна. Гэвч бид үүнийг өөрсдөө л хийнэ. Магадгүй 10 жилийн дараа түүнээс ч ойрхон болгох нь бидний өөрсдийн итгэл, зүтгэлээс л хамаарна шүү дээ.
www.bugdeeree.mn
« Last Edit: 2012.08.10 16:48 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: amidral iim l baigaasai - 2007/08/21 13:33
« Reply #1 on: 2008.06.05 05:25 »
Нийгмийн хөгжил дэвшилд онцгой үүрэг гүйцэтгэх эрч хүч, нөөц бололцоо агуулж байдаг хэсэг бол яах аргагүй залуус. Дэлхийн нийт хүн амын 17.8 хувь нь буюу нэг тэр бум 300 сая хүн "Залуучууд" гэсэн ангилалд багтдаг. Энд 15-24 насныхан хамрагддаг байна. Дээрх залуусын 60 хувь нь Ази тивд амьдардаг бол тэдгээрийн 525 сая нь эрэгтэй, 500 сая нь эмэгтэй гэнэ. Хөгжиж буй орнуудын хувьд 57 сая нь эрэгтэй, 96 сая нь эмэгтэйчүүд гэсэн судалгаа байна. Манай улсын хүн амын ихэнх хэсгийг залуус эзэлдэг. Нийгмийн хөдөлгөгч хүч болсон залуус маань тэгвэл өнөөдөр юу мөрөөдөж, хэрхэн амьдарч байна вэ?Залуусын олонх нь нийгмийн өөрчлөлт, шинэчлэлтэд дасан зохицож чаддаггүй бөгөөд гэр бүл, амьдрал ахуйгаа өөд татаж чадахгүй байх нь нийтлэг үзэгдэл болжээ. Хөдөлмөр эрхлээгүй хүн амын 60-70 хувь нь залуучууд бөгөөд жил тутам 50-60 мянган залуус хөдөлмөрийн насанд шилждэг боловч 60 хувь нь эрхэлсэн ажил сургуульгүй үлддэг байна. Сүүлийн жилүүдэд залуучуудын гэр бүлийн үнэт зүйл, эрхэм нандин холбоо алдрах байдалтай болсон нь нууц биш. Гэр бүл салалт нэмэгдэж, гэрлэлт оройтох, тусдаа болон ердийн байдлаар хамтран амьдрах, хайр сэтгэл, ёс суртахууны холбоо сулрах зэрэг сөрөг хандлагууд нь мөн л залуучуудын хүрээний зүйл гэж хэлж болно. Залуучууд архидан согтууралт, гэмт хэрэг болон бусад нийгмийн гаж үзэгдэлд өртөх байдал мөн даамжирсаар буй. Залуус маань тодорхой хүсэл мөрөөдөлгүй, ганц ч болов хийж чаддаг зүйлгүй, ажилгүй, дээр нь арчаа муутай бол харанхуй хавцал руу нисч яваатай ялгаагүй хэрэг. Сэтгэл санаа гутранги байдлаасаа болж архи ууж, гэмт хэрэгт холбогдож, болохгүй бүтэхгүй замд хөл тавих нь элбэг болжээ. Өнөөдөр бидний дунд нийгмийн сор болсон оюунлиг олон сайхан залуучууд ажиллаж амьдарч яваа. Тэднийг үгүйсгэх гэсэнгүй. Гэхдээ архидалт, ажилгүйдэл, ядуурал гурав нийгэмд газар авч, жингийн туухайг илүү дийлж, бүр байчихаад Монголын ирээдүй болсон залуусыг минь отоод зогсч байгаа юм биш байгаа?

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: amidral iim l baigaasai - 2007/08/21 13:33
« Reply #2 on: 2008.06.05 05:27 »
Neeree minii huwid ugluu bosloo shud amaa ugaalaa tsaigaa uulaa tegeed neg medehed 7.50 tegeed l gereesee garaad l alhchihna daa. Herwee bi heden minut hotsroh ym bol Serdaram bagshaa namaig harj uzne biz de. Gehdee neeh hotsrood shalihgui bh 10 minut hotsrowol ih ym.

Mini amdral ch bas negen jigd bna, Suul dee bur uidaj bn shuu, Tegehdee bi arai bagshiin hicheel deer hotsrohgui ee , gehdee bie daalt geed udurhjin neg asudaltolgoind ergeldeh yum daaa  hehehe... Oyutan nasand aa amidral gej uitgartai gej helj baigaa ni sonin l baina. Tegej heleh zavgyi baival saihan baidag yum. Gehdee bi "bagsh ni oyutan baihdaa ..." gej ireed byltrehgyi ee! Yamar ch baisan tsag hugatsaa ongoroh tusam oyutan ye-iin maani dursamj bydgereh bish, ulam todrood baidag yum baina lee. Tiimees oyutan nasandaa ooriigoo yund ch gesen hamaagyi saatuulj zavgyi baival zygeer dee.

Hun zawgui baih tusam ih yum buteedeg gej unen ug shuu. Hunii buteelch baidal bas genit holboot bj magadgui yum. Yagaad gewel mongolchuud jaahan zalhuu shuu dee tiimees jaahan changa garaar humuujuuleh heregt bh l daa. Busad humuus uur bodolt bh l daa. Bugdeeree uursdiin bodliig huwaaltsaarai. Neeree japan oyutnuud oyutan nasaa jinhene erh chuluug mederch unguruuleh heregt gej uzej udur bolgon shahuu shouddag gesen. Hudlaa yariagui shuu japan-d surch bgaad irsen egch mani tegj yarisan yum. Uchir ni japan humuus surguulia tugsuud l shuud ajil deer gardag, emegteichuud ni hunt suugaad geriin awgai boldog gesen.  Tegehdee etseg ehiigee holgohgui gaduur zugaalah munguu uursduu gargaj chaddag bol ch hamaa alga l daa. Tiim uu?

MOX-iin heldeg ynen baina. Bi lav Solongost oyutan baihdaa yer ni bainga l showddag baisan. Showdana gedeg manaihantai adilhan. Ehleed uuna, daraa ni joohon idej avaad nightclub orj byjiglene. tegeed dahiad l uuna. Zarimdaa SEOUL hot nurah gej baigaa yum shig l showddag bailaa. Byr tusgaidaa oyutan zaluusyin ochdog gazruud tusgaidaa baina.Gehdee hamgiin gol ni oyutan zaluus tsuglardag, tsagaa ongoryyldeg gazar baih heregtei. Manaig tiim yum alga baina sh dee. Jisheelbel ta nar yaaj showddag ve? Aimaar ondor hatuulagtai arhi uuna, daraa ni terneesee bolood aash zani ni ondor hemnelttei bolno. tegeed sonin sonin yum boloh baihdaa.

He he, bagsh ch yostoi uzuulj ugdug bj dee. Yaj hunii gazrin nutag nuraachaagui yum dee. Uuh neg ni uudag l bh, uuhgui goy shouddag zaluus bas bn shuu dee. Er ni bol tasartlaa uuh demii bh gej uye tengiinhendee zuwlumuur bn. Zuragtaar garch bga humuus yamar haragddag bilee dee. Zaluusaa bodoh heregt shuu.
« Last Edit: 2012.08.10 16:50 by serdaram »

Offline chukcha

  • Posts: 3
Re: amidral iim l baigaasai - 2007/08/21 13:33
« Reply #3 on: 2011.10.11 14:31 »
unen goe sanagdaj baina :)

Offline chukcha

  • Posts: 3
Re: amidral iim l baigaasai - 2007/08/21 13:33
« Reply #4 on: 2011.10.12 11:09 »
Bugdeeree lgoyo sanagdaad baigaam, tiim goyo orchind sereed, tiim goyo orchinoor zugaalaad, hairlaj durlaad, ajillaj hodolmorlood saihan amidrah yumsan gej moroodoj baigaamaa. Bid yamar orchind baigaagaa gadad ulsad ochood medej baina. Geriinhenteigee hamt  gadaadaar ayalahdaa Mgl mani iimbaigaasai gej gej bodson. Iim saihan bolgohyin toloo taniig oyutnuudyig urialan ajilladagt urgelj bayarladag shuu

Offline tuvshe

  • Гацуурхан
  • *
  • Posts: 28
Re: amidral iim l baigaasai - 2007/08/21 13:33
« Reply #5 on: 2011.10.12 13:53 »

Amidral tani iim bson-ii daraa ahin yu husej ehleh bol.. "Zowlon" gj yg hedii uyes hun torolhton yrih bson yum be bagsh aa???? zowlon gj ooroo mongol ug oo?
« Last Edit: 2012.08.10 16:51 by serdaram »