Author Topic: Daramiin eseenuud  (Read 14193 times)

0 Members and 2 Guests are viewing this topic.

Offline peacesteady

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 80
Daramiin eseenuud
« on: 2008.06.04 23:17 »
Үндэсний баялаг - 2007/11/12 09:04 Өдөр ирэх тусам даяарчилагдан өөрчлөгдөж буй дэлхий ертөнцтэй нэгэн адил түүний зүрхнээ орших бидний эх орон маань ч хөл нийлүүлэн алхахыг хичээж басхүү хөгжил дэвшлийг манлайлан алхах замыг хайсаар байна. Тухайн улс орны хөгжлийг тодорхойлж болох чухал үзүүлэлт бол нөөц баялаг тодруулбал үндэсний баялаг гэж би боддог. Өөрөөр хэлбэл ард иргэдийнх нь боловсрол, мэдлэгийн түвшин, тэдний шинэ зүйл рүү тэмүүлэх тэмүүлэл, илүүг сурч мэдэх эрмэлзэл, шударга шаргуу байдал нь миний, таны бас бидний үндэсний баялаг юм. Энэхүү үндэсний баялаг нь бусад аль ч баялагаас илүүтэйгээр шавхагдашгүй байж оюун ухаант хүн байсаар байгаа цагт оршсоор түүгээр ч үл барам улам төгөлдөржсөөр байх болно. Эрдэм мэдлэгт дурлах буюу шинийг мэдэх, өөрийгөө хөгжүүлэх гэсэн хүсэл хүн бүрт байх нь улс орны маань хөгжлийн гол түлхүүр юм. Тиймээс оюуныхаа хүчийг ашиглан байгаа бусад нөөц баялагуудаа хамгийн зүй зохистойгор ашиглах, захиран зарцуулах тал дээр анхаарлаа хандуулах нь зөв зүйтэй юм.Хамгийн бяцхан орон ч хамгийн их хайранд хангалттай уудам байдаг гэдэг. Хүн бүр өөрсдийн гэсэн мэдлэг, чадвартай бөгөөд түүнийгээ ашиглан тодорхой, үр бүтээлтэй зүйлийг бүтээж байгаа бол тухайн улс оронг хөгжин дэвжиж байна гэж үзэх боломжтой. Манай орны хүн ам бага, байршил зүйн хувьд төдийлөн таатай нөхцөлд оршдоггүй зэрэг нь асуудлын гол биш гэж би боддог. Хэдий бид дэлхийн аль ч өнцөг буланд болж буй ямар ч зүйлсийг танин мэдэх боломжтой болсон хэдий ч аль хэдийнэ хөгжлийн асар өндөр түвшинд хүрсэн улс гүрнүүдийн ард түмний аж амьдралын өнгө төрхийг даган дууриана гэдэг үнэхээр байж болшгүй асуудал. Бид тэднээс түүхийн тодорхой цаг хугацааны туршид хэрхэн яаж хөдөлмөрлөн байж өнөөгийн хөгжлийн өндөр түвшинд хүрсэн болох талаас нь үлгэр дууриал авахаас бус өнгө үзэмж талаас нь даган дууриаж, мөрөөдөн, үлгэрийн мэт амьдралыг хэзээ хүрээд ирэхийг нь хүлээгээд сууж байж хэрхэвч таарахгүй. Тийм амьдралыг цогцлоож гэмээнэ л тэдэн шиг амьдрах нь зүйтэй юм. Бидний өвөг дээдэс бидэнд хийх зүйлс үлдээсэн учраас бидэнд сурч мэдэн түүнийгээ амьдралд хэрэгжүүлэх, түүхийн хуудсыг эргүүлэлцэх боломж байгаа гэж би ойлгодог. Амьдралын хамгийн сайхан утга учир нь миний хувьд хэн нэгэнд би хэрэгтэй байх, миний чадвар албан байгууллага, ажлын газарт маань зайлшгүй шаардлагатай байх явдал юм. Хүмүүс аз жаргал, амьдралын утга учирыг өөр өөрийнхөөрөө л ойлгодог. Өдөржин эрхлэн наадаж энүүгээр тэнүүгээр явах бяцхан хав нохойг хараад чам шиг ийм жаргалтай байсан ч болоосой, санаа зовох зүйлгүй идэж унтаад л гэж найзын маань хэлсэн нь одоо ч чихнээ сонстох шиг. Хүн юу ч хийхгүй хэвтэж байвал үнэхээр аз жаргал мөн үү. Хэрэв тиймсэн бол бурхан бидэнд бусад амьд биетүүдээс ялгарах оюун ухаан заяах хэрэггүй байсан болох биз.Үндэсний баялаг гэх энэ үг цаг хугацааны туршид байнга өөрийн утгаа өөрчилсөөр ирсэн. Анх үүнийг нөөц баялаг гэсэн үүднээс нь ойлгож энэхүү баялагын нөөц ихтэй газар хөгжил дэвшил ирж байсан бол одоо хамгийн чухал баялаг бол ямар ч бусад баялагаас илүүтэйгээр хүн, ухамсарт үйл ажиллагааны эзэн хүн гэж ойлгож болно. Харин бид үндэсний баялаг буюу үнэ цэнэтэй улс орондоо хэрэгтэй хүн болох уу эсвэл амар амгалан нэгэн хэвийн залхуу байдлаа үргэлжлүүлэн зүгээр л хүн гэгддэг байх эсэх нь чухал юм.Аль ч улс орны түүхийн тодорхой цаг хугацааны туршид ард түмэн нь сайн сайхан амьдрал гэх мөнгийг эрэн харь оронд очин тэдний өөрсдийнх нь хийдэггүй хөдөлмөр буюу бидний нэрлэж заншсанаар боолын хөдөлмөр хийн мөнгө олох нь байдаг. Энэ нь бидний оршин амьдарч буй нийгмийн хувьд ингэхээс өөр аргагүй мэт сэтгэгдлийг хааяа төрүүлэх боловч энэ нь түр зуурын асуудал юм. Тэгэхээр үндэсний баялагийг хүн бөгөөд түүний ухамсарт үйл ажиллагаа, өөрийгөө хөгжүүлэх чадвар ч гэж бас ойлгож болох юм. Өөрийн одоогийн байдалдаа сэтгэл ханалгүйгээр өөрөөсөө илүү сайн, чадвартай хүмүүсээс үлгэр дууриал аван түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлэх явдал нь хувь хүн өөрийгөө хөгжүүлэх асар том боломж олгодог. Тэр боломж сүүдэр мэт биднийг байнга даган явах боловч түүнийг алдах үгүй нь харин бидний сонголтын асуудал юм.

Offline peacesteady

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 80
(No subject)
« Reply #1 on: 2008.06.05 00:40 »
ЕРТӨНЦИЙН ЭЗНИЙ ШИЙТГЭЛ - 2007/12/13 14:41 Христийн шашны сургаалд зааснаар хүн өөрийнхөө буруутай үйл ажиллаганаас болоод Ертөнцийн эзнээр ийнхүү шийтгүүлжээ� Ертөнцийн эзэн дэлхийг бүтээснийхээ дараагаар дэлхий дээр ямар нэгэн юм дутагдаад байгааг мэдэрч хүнийг бүтээжээ. Тэр нь эрэгтэй хүн байсан ба нэр нь Адам гэнэ. Түүнд дутагдах юм байхгүй байлаа. Адам эхэндээ зугаатай байсан боловч сүүлдээ нэг л уйтгартай байх болсныг Ертөнцийн эзэн мэдээд Ева гэдэг нэртэй эмэгтэйг бүтээж өгчээ. Ертөнцийн эзэн тэр хоёрт хэрэг болох бүхий л зүйлсийг нь бэлдэж өгсөн байдаг.Тэр хоёр цэцэрлэгт хүрээлэнд амьдардаг байсан ба тэрхүү газарт ан амьтан, мод, цэцэг жимс зэрэг бүгд л байлаа. Энэ газарт ургах олон сайхан моднууд дотор бусдаас ондоо ганц л мод байна. Энэ модны үр жимсийг ердөө ч идэж болохгүй гэж Ертөнцийн эзэн тэр хоёрт захижээ. Йинхүү аз жаргалтай амьдарч байтал нэгэн өдөр муу ёрын сүнс могой болон хувирч тэр хоёр дээр ирээд өнөөх ганц сондгой модонд ургаж буй жимснээс авч идэхийг машид ихээр ятгасны улмаас эмэгтэйн хүсэлтээр тэр модны жимснээс авч идэцгээжээ.Үүнийг мэдсэн Ертөнцийн эзэн тэр хоёрт ихэд уурлан итгэлийг нь дааж чадаагүй Адамыг:-Чи Евагийн үгийг дагаж миний захиасыг зөрчсөн тиймээс чи мөнхөд наслахгүй бөгөөд амьдралынхаа туршид бүхий л үүрэг хариуцлагыг үүрч, гэр бүлээ тэжээн хүнд хүчир ажлыг хийх болно гэжээ. Харин Еваг:-Чи муу ёрийн сүнсний үгэнд орж эр нөхрөө ятган миний захиасыг умартан үл идэж болох жимсийг авч идсэн тул чи бас мөнх насалж чадахгүй бөгөөд амьдралынхаа туршид эр нөхрийнхөө үгийг дагаж амьдрах болно мөн үр удмаа чи тээж ихэд зовж байж төрүүлээд өсгөн хүмүүжүүлэх болно гэсэн байдаг. Энэ бол Ертөнцийн эзэний хүмүүс бидэнд өгсөн шийтгэл байлаа.Энэ нь хүн төрөлхтөний хамгийн анхны буруутай үйлдэл гэж үздэг байна. Ингэж аз жаргалтай мөнх амьдрал маань эцэс болж, нүгэлт амьдрал эхэлсэн гэдэг. Одоо харин миний бодлоор бол хүмүүс: �Эмэгтэй хүний үс нь урт, Ухаан нь богино� гэж ярилцдаг нь надад үнэхээр таалагддаггүй юм. Учир юунд оршино вэ? гэвэл:1-рт: Адам Ева хоёр хоёулаа ятгалганд автсан бөгөөд Ева богино ухаантайдаатэр жимсийг ганцаараа аваад идчихсэн юм биш шүү дээ.2-рт: Ухааны хувьд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хувьд ялгагдаад байх юмбайхгүй л байх гагцхүү эмэгтэй хүмүүс ялимгүй тэвчээр муутай байж болох юм.3-рт: Хэрвээ эрэгтэй нь хүүхэд гаргаад, эмэгтэй нь ар гэрээ тэжээгээд бүххариуцлагыг өөрөө хүлээдэг байсан бол эрэгтэй нь зөвхөн үр хүүхдийнхээ талаар л бодоод эмэгтэй нь харин амьдралаа яаж авч явах талаарх асар их зүйлийг бодох байсан учраас хэнч эмэгтэй хүний үс нь урт ухаан нь богино гэж хэлэхгүй байх байсан болов уу гэж би хувьдаа бодож байна. Эцэст нь миний бодоход энэ бүхэн яг бодитойгоор болсон гэдгийг мэдэхгүй болохоор үүнд итгэх эсэх, өөрийн бодол, дүгнэлт өгөх боломжгүй байна. Энэ асуудалд шийд гаргахад минь цаг хугацаа л надад тус болох байх гэж бодном.

Offline peacesteady

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 80
(No subject)
« Reply #2 on: 2008.06.05 00:40 »
Яг тийшээ явъя!!! - 2007/12/13 14:43 Бид хаашаа явах ёстой вэ? Үгүй ээ ер нь хаа нэг тийшээ явах алба байгаа юмуу? Үнэндээ туйлын зөвийг мэдэхгүй!!! Гэхдээ хаа нэгтээ зорилгоо тодорхойлоод яг тийшээгээ явах ёстой байх л даа тийм биш гэж үү?Зориолгоо хаана байршуулж мөн оршуулвал зохимжтой юм бол??? Зорилго тийшээ зүтгэхийг бидний явалт гээд байгаа юм л даа миний ойлголтоор. Хүрэх газраа хүрсэн хүн эсэл нийгэм байдаг юм болов уу? Мэдээж зорилго хаа байна тийшээгээ л явна. Гагцхүү зорилгоо хаана цогцлоох вэ? Бодох л асуудал. Хүний зорилгыг буюу хүрэх газрын байршлыг тухайн хүн өөрөө л тодорхойлно. Харин нийгмийн хүрэх газрын байршил нь төрийн бодлого эсвэл тухайн нийгмийн удирдах хүмсийн хүрэх газраар тодорхойлогдох мэт. Харамсалтай ч юм шиг. Мөн гэхдээ зарим хүмүүс зүглэн байдаг бас хэнч зүгэлж болох нэгэн зорилгуудын нэг нь нийгмийн толгой болох зорилго байж болох л юм. Үнэндээ нийгмийн хүрэх газар руу тэмүүлэх зам нь төв, харин тухайн нийгмийг бүрдүүлэгч ард зоны хувийн зорилгууд ихэнхдээ уг төв замын салаа замууд л байдаг юм байна даа. Нэмээд нэгэн утга өгүүлэхэд нийгмийн хөгжил хувь хүн бүрийн хөгжлийн нийлбэр болох ажгуу.Гайхалтай нь сонголт болон боломж байна аа. Өөрөөр хэлбэл олон туслах зам байна бас эсрэг урсгалд ч орох боломж байна бастөв замаас үл хамааралтай замаар явах боломж нь байсаар байна бас явахгүй зогсож байх боломж ч байна.Үгүй ээ нээрэн яагаад заавал явах ёстой гэж? Юу ч болох юм билээ зогсож л байя л даа болохгүй гэж үү?Хариулт нь болохгүй... Монгол ардын нэгэн зүйр цэцэн үгийг энд дурдахуй. “Суусан цэцнээс явсан тэнэг дээр” гэж. Үүнийг дурдахын учир нь дээрх хариултын нотолгоо. Явах ёстойгоо мэддэг бол доод цэцэнХаа очихоо ямартай ч мэддэг бол дунд цэцэнМэдсэн газраа очиж чадаад дараагийн цэгээ тодорхойлж чаддаг бол энэ дээд цэцэнХаринЯвахаа ч мэдэхгүй сууж байхаараа бахархдаг нь доод тэнэгЯвахаа мэддэг гэхдээ хаа очихоо мэддэггүй нь дунд тэнэгХүрэх газраа хүрээд, үүндээ бахдан цааш явахаа дахин тодорхойлж чаддаггүй бол дээд тэнэг. гэсэн ертөнцийн гурвалууд үнэн ч юм шиг.Зогсолтгүй эргэх дэлхий дээрЦуцашгүй улааан өрсөлдөөн дундШантрашгүй зүтгэх нь та болон бидний амьдралын утга учир мөн мэт.Дээрх ертөнцийн гурваас дүгнэхэд бидний хаагуур хаашаа явж байгаа нь харагдах буй за. Бидний монгол аль шатандаа байгаа бол? Ядаж доод цэцэн байж чадах нь уу? Дор дор оо бодох л асуудал. Үүнийг монгол хүн бодохгүй юм бол өөр хэн бодож зүтгэх юм билээ дээ. Эцэст нь: хаана яваагаа мэдэхгүй хүн хаашаа явж байгаагаа ч юмуу эсвэл хаана очих ёстойгоо мэдэх нь юу л бол. Та хаана явна? Та хаана очих ёстой юм бэ? Та хаагуур явах юм бэ?

Offline peacesteady

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 80
(No subject)
« Reply #3 on: 2008.06.05 00:46 »
DaramМөнгө...... - 2007/12/13 14:57 Мөнгө бол амжилтын үндэс мөн гэдэг нэг маргаантай асуудал байна. Зарим нэг хүмүүс хэн их мөнгө олж байна тэр амжилтанд хүрсэн гэж ойлгодог. Хэдийгээр тийм боловч зарим хүмүүс мөнгө олохгүйгээр амжилтанд хүрэх арга байдаг гэж боддог.Харин би мөнгийг зөвхөн амжилтын үндэс гэж боддоггүй.Хэрэв хэг нэгэн хүн мөнгө их олдог бол тэр ер бусын мэдлэг, туршлага хуримтлуулсан байж таараа. Тухайлбал, сайн хуульч өндөр цалинтай байдаг. Учир нь тэр хуульч олон хэрэг дээр ажиллаж, ялалт байгуулдаг. Тиймээс хүмүүс түүнд их төлөхөд бэлэн байдаг. Мөн эмч өөрийн мэдлэг, туршлагаасаа шалтгаалан хэдий чинээ олон хүнд туслана тэрээр төдий чинээ өндөр цалин авна. Зарим хүмүүс ажлаа солидог. Яагаад гэвэл тэд илүү сонирхолтой, илүү цалинтай ажлыг хайж байдаг. Мэдээж өөр хэсэг хүмүүс ажилдаа удаан ажилласнаасаа, мөн хийж буй зүйлдээ сонирхолтой байдгаас шалтгаалаад бусдаас төдийлөн их цалин авдаггүй. Гэхдээ тэд үүндээ сэтгэл хангалуун байдаг. Эцэст нь, мөнгийг зүгээр л цаас мэт тоглож болно.Үгүй ч байж болох юм. Гэхдээ өнөөдрийн бидний орчин үеийн амьдралд мөнгө чухал үүрэг гүйцэтгэж байна. Тиймээс хүмүүс мөнгө их эсвэл бага олдгоосоо шалтгаалан амжилтанд хүрдэг гэдэгт санал нийлдэг. Магадгүй энэ нь зөвхөн ашгийн төлөө мэт санагдаж байнаа боловч амжилт нь санхүүгээр дэмжигддэг болохоор ингэж бодож болох юмГэвч энэ бол жинхэнэ амжилт биш болов уу. byambaa mongo bol heregtseeg hangahad l zoruilagdsan zuil. Ediin zasagt gardag shuu de hunii heregtseenii tuhai "e.z ni hyzgaargui erelt heregtseeg hyzgaarlagdmal nootsoor hangah" tegeheer heregseegee hangahiin tult mongo bainga hereg boloh ni. gehdee aimidraliin zorilgo mongo bish setgel hangaluu kaiftai aimdrah uunii toloo l mongo toloh heregtei. mongo amjiltiin undes gedeg ch ergelzeetei aluudal      byambaa odoo bol mongo sanhuujilt olno gedeg neg ih asuudaltai zuil bish mongolchuud bid chin bas mongotai chineeleg bolj baigaa shuu tsaana chin bas mongo hereg bolwol bank gedeg ym bna     flyer deeremdene gesen ug uu,hehe.za za toglosiin.zeel ene ter geel bolomj zondoo.mongo-amidral-g alj ch bas avarch ch chadna    flyer deeremdene gesen ug uu,hehe.za za toglosiin.zeel ene ter geel bolomj zondoo.mongo-amidral-g alj ch bas avarch ch chadna|

Offline Dg ave maria

  • Posts: 5
(No subject)
« Reply #4 on: 2008.11.06 03:06 »
bi shutleggui l dee gehdee ene essay nadad ih taalagdlaa bi yg odoo nuguu Yuan ulsiin tuhai essaygee bichih gd l arga evee neg l olohq tanii essaynuudiig uhaj suuna daa hehe :roll: