Author Topic: Flyer-n eseenuud  (Read 26555 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline peacesteady

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 80
Flyer-n eseenuud
« on: 2008.06.04 23:10 »
minii essay5 хоромБи энэ эссег таны даалгавар өгсөн яг тэр өдөр бичиж байна. Ирэх долоо хоногт орох хичээлийн даалгаврыг өгсөн өдөрт нь хийнэ гэдэг оюутнуудын хувьд бага зэрэг худлаа санагдаж магадгүй л дээ. Гэхдээ миний хувьд өчигдөр оройноос хойш нэг зүйл толгойноос гарахгүй байсан болохоор шууд л энэ сэдвийг сонгон авсан хэрэг. Юу вэ гэвэл ёс зүй, тэр тусмаа төрийн өндөр албан тушаалтны. Би дандаа зурагтаар мэдээ үзээд байдаггүй л дээ. Харин өчигдөр оройны хувьд энэ талаар хэлэлцэж байгаа тухай мэдээ гарч байсан нь миний чихэнд маш содон туссан юм.Эрхэм гишүүд төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн талаар хэлэлцэж байгаа бололтой. Энэ хуулинд төрийн өндөр албан тушаалтан өөрийн нэр дээр морь уралдуулж, бөх барилдаж болохгүй г.м заалтууд орсон нь баахан маргаан дэгдээж орхиж. Нэгэн нэр бүхий гишүүн “ядаж морь уяхыг минь зөвшөөрөөч” хэмээн бараг гуйж байх юм. Ямар их завтай хүмүүс вэ. Монгол шиг хйих юм ихтэй орныг авч явж байгаа гэгдэх хүмүүс шүү дээ. Гэтэл нөгөө нэг нь “дээрх заалтийг оруулах юм бол монгол ёс заншлаа алдсан, МУ-ын иргэний эрхийг зөрчсөн хэрэг болно” гэх маягийн юм хэлэв. Ихээр бодож УИХ-ын 76 гишүүн бүгд морь уядаг, зарим нь ноцолддог байлаа гэж бодъё. Тэднийг наадмаар морио уяж бөх барилдуулахыг нь хориглолоо гээд монгол ёс заншил алдагдана гэж хаашаа харсан юм байхав дээ. Төрд зүтгэж байгаа хүн гэдэг өөрийн эдлэх эрхээ бодохын өмнө үүргээ санах хэрэгтэй ш дээ гэсэн шүү юм бодоод сууж байтал дараагийн гишүүн гарч ирээд “Би УИХ-ын гишүүн..., бас МУ-ын иргэн хүн шүү...” гээд яг нөгөө үгийг давтах нь тэр.Уул нь миний бодлоор тэд өөрсдийгөө төрийн өндөр албан тушаалтан гэдгээ ухамсарлаад, иргэн гэдэг ойлголтоос өндөр түвшинд бие сэтгэлээ авч явж наадмын хэд хоногоор ч гэсэн үүнийгээ санаж явах хэрэгтэй биз дээ. За тэгээд нөгөө хэд төрийн өндөр албан тушаалтан цэнгээний газар орж болохгүй гэсэн заалтыг нь дуу нэгтэй “энэ ч арай дэнднээ” гэж эсэргүүцсээр хасуулав гэсэн өгүүлбэрээр мэдээ ч дуусч би “арай ч дээ” гэж бодсоор миний мэдээ үзсэн 5 хором өндөрлөв. Аливаа орон нарийн дэг журам, эмх цэгцтэй байж л хөгжилд хүрэх зам нь арай дөт болдог юм болов уу гэж би боддог л доо. Гэтэл манай гишүүд юун нарийн дэглэм манатай зүгээр л ёс зүйгээ хэлэлцэх гэж ийм юм болж байгаа юм чинь... за за цааш нь ёстой хэлэх үг олдохгүй нь ээ. Хийх юмаа хийчихээд дараа нь морио уяж, айргаа шимсэн шиг суух нь жаргал баймаар. Эх орныхоо төлөө өргөх ёстой дөрөвхөн жилийг үр бүтээлээр дүүрэн өнгөрөөх нь тэдний зорилго юмсан. Заавал дээрх зүйлсийг хийхгүй бол болохгүй л байгаа юм байх даа. Ямар ч байсан үнэхээр сэтгэл дундуур байсан гэдгээ илэрхийлэхийг хичээлээ. Энэ миний л бодол. Хэлэхийг хүсч байсан зүйлийг минь илэрхийлэх боломж олгосон танд баярлалаа.

Offline peacesteady

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 80
(No subject)
« Reply #1 on: 2008.06.04 23:10 »
300Шороо хийсч, халуун нар ээсэн Хорезмын жирийн нэгэн өдөр. Хотын гудамж хөл хөдөлгөөн үймээн шуугианаар дүүрэн. Худалдаачид энд тэнд орилолдон, хэсэг хэсгээрээ эргүүлдэх цэргийн бололтой хүмүүс холхилдоно. Гэнэт олон хүний дуу шуугианыг даван нэгэн бүдүүн хоолой чанга дуугаар орилох нь сонстлоо. Бараг хүн бүрийн танил болсон энэ хоолойг сонсох бүр нэгэн хүн ирж явааг шууд мэдэх бөгөөд нөгөө бүдүүн хоолой нь Шахын барлагийнх байлаа. Хотын гудмаар явах бүрт урд нь явж эрхэм Шах морилж буйг зарлан тунхаглах аятай орилон явах учраас л хүн бүрт танил болсон хэрэг шүү дээ. Харин Шахын хувьд бол том сахал, бүдүүн гэдэстэй, алтан бөгж зүүлтээр гоёсон, гаднаас нь харахад их л сүр жавхаатай хүн. Түүний талаар зарим хүмүүс ам сайтай, нөгөө нэг нь дургүй байх ч ард иргэдээс эхлээд хотоор дайрч өнгөрөх аянчид худалдаачид болгон түүний зарлигийг хүссэн хүсээгүй заавал дагана...Тэнгэр бүрхсэн ч сэвшээ салхи үлээсэн нэгэн шинэ өглөө ирлээ. Төв хаалганы цамхаг дээрх харуул наран мандах зүгээс айсуй үзэгдэх жингийн цувааны тухай бусаддаа мэдэгдэв. Удалгүй нөгөө жинчид ч хотын хаалгаар орж ирлээ. Морь, хоёр бөхтэй тэмээ хөлөглөж битүү энгэртэй урт хувцас өмссөн, онигор нүд, бор бөгөөд ядарсан цонхигор царайтай хүмүүс байх ба гутал хувцас нь муудаж, морь тэмээ нь турж эцсэн байхыг үзвэл холоос ирсэн нь илт. Удалгүй Шахын зарлага ирж тэднийг угтан авснаар хэн болцгоох нь ч тодорхой боллоо. Байнга дайрч өнгөрөх бусад үндэстнүүдээс тэс өөр урьд өмнө нь харж байгаагүй хүмүүс, Монголын 300 элч, худалдаачид байлаа. Шах ч тэднийг уламжлал ёсоор өргөөндөө найрсгаар хүлээн авав. Ихэс дээдсээс эхлээд энгийн ард хүртэл монголчуудын авчирсан хятад ваар сав, торго гэх мэт зүйлсийг дурлан сонирхоно. Дөрвөн зүг найман зовхисоос зочлох элч, худалдаачид бүрд Шах энэ мэт найрсагаар зочлох бөгөөд хот улс нь ч эд баялгаар бялхах аж. ...........Аниргүй шөнийн нойрыг гэнэт цочоон үргээж түгшүүрийн харанга дэлдэх нь сонстлоо. Нэг л мэдэхэд цайзын дэргэд Их Монголын түм түмэн цэрэг тулан ирнэ гэж хэн ч, тэр тусмаа Шах бүр ч төсөөлөөгүй байх. Бат бөх хэрэм хананыхаа дотор байгаа нь л тэднийг бага ч болов айдсаас холдуулж байлаа. Гэвч хотынхны хувьд төгсгөл нь дэндүү хурдан ирэх ёстой байж. Ган төмөр мэт цайз үнс мэт нурчихав уу гэлтэй их цэрэг тэнгэрийн хар үүлтэй хамт нөмрөн ирж учраа олж амжаагүй Сартуулын цэргийг сүрэг хонинд орсон чоно шиг хиаруулж эхэллээ. Юу болоод байгааг, яагаад дайсан далавчтай мэт хотын дотор хормын зуур орж ирснийг урилаггүй зочдоос бусад нь даанч ойлгосонгүй. Гэнэтийн учралдаа тулгамдсан нэгэнд нь хотоо хамгаалах туйлын хүнд байвч, 300 холын зочдод харин хотын хаалгыг дотроос нь онгойлгож өгөхөд тийм хэцүү байсангүй ээ...

Offline peacesteady

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 80
(No subject)
« Reply #2 on: 2008.06.04 23:11 »
ЭсээНов ногоон талд өнгө өнгийн цэцэгс алаглажээ. Жирэлзэн урсах горхинд нарны туяа тусах нь болор мэт гялалзан харагдах аж. Энд тэнд шувууд жиргэж, хөндий тал диваажингийн орон мэт надад санагдана. Хөвөн шиг зөөлөн газар дээгүүр дэгдэн гүйхийн зэрэгцээ дороо бага зэрэг үсрэхийн хамт хормын зуур гарны минь өдөөр бүрхэгдэж хун цагаан далавчаар солигдох нь тэр. Мөнх ногоон моддын дээгүүр, хөвөн цагаан үүлсийн доогуур нисч тэнгэрийн солонгон гүүрэн дээр түр амс хийлээ. Шувуу мэт дүүлж аз жаргалын орноо дээрээс тольдох нь хаана ч олдохгүй эрх чөлөө мэт.Гэнэт ногоон тал, өнгийн цэцэгс, мөнхийн модод салхинд хийссэн үнс мэт замхран алга болж чихэнд чийртэй ч дасал болсон нөгөө ая хангиналаа. Энэ бол миний сэрүүлэг. Өглөө болж орноосоо өндийх цаг маань болсон гэсэн үг. Би сая зүүдэлж байжээ. Нэг хэсэгтээ л амттай, жаргалтай зүүднээс минь сэрээсэн сэрүүлэгтэй цагаа аваад шидчихмээр санагдаад болж өгдөггүй... Тэгэхээр зүүд гэж юу юм бэ? Энэ талаар үзэл бодлоо хуваалцацгаая. Саяын асуултыг сонссон хүн бүр юу болохыг нь мэддэг, хамгийн энгийн зүйл шиг санагдавч хариулаад хэлэх гэхээр үг нь хэлхэлдэж өгөхгүй байдаг байх. Харин онолын хувьд “унтаж байхад ч хүний тархины үйл ажиллагаа үргэлжилсээр байдаг” гэсэн өгүүлбэрийг зөндөө л сонссон байх. Гэхдээ л онол бол онол шүү дээ. Одоо тэгвэл зүүдний тухай бидний мэддэг баримтуудыг авч үзье. МНТ-д “урьд шөнө шонхор шувуу нар сар хоёрыг атган нисч ирээд миний гар дээр тавив гэж зүүдэллээ” хэмээн гардаг. Тэгэхээр энэ тохиолдолд зүүд зөн совинг авчирчээ. Арай өөр жишээ. Р.Чойномын “тал нутгийн зүүд” гэдэг шүлгэнд гардгаар “…хуучин модон торхоо 300 хүрч гэж зүүдэлнэ…цахиур буугаа пулемёт болж гэж зүүдэлнэ….” гэх мэт хөгжилтэй гэмээр дүрслэлүүд гардаг. Харин энэ удаа бол хүсч буй зүйлсийг зүүд нь өөрт нь авчрах аж. Бүр бодит тохиолдол гэвэл Битлз хамтлагийн Жон Ленноныг Америкийн ФМ радиогоор хамгийн олон удаа цацагдсан алдарт “Yesterday” дууныхаа аяыг зүүдэндээ сонссоныхоо дараа цаасан дээр буулгасан гэх яриа байдаг. Мөн зүүдэндээ нээлтнийхээ санааг олж, янз бүрийн томъёо нээсэн эрдэмтдийн тухай ч баримтууд бий. Гэхдээ үргэлж сайн зүйл зүүдэнд ирдэггүй шүүдээ. Тэр бас уйтгар гуниг, зовлон эмгэнэлийг ч авчирна. Дахиад л “....дэндүү их инээлээ гээд сэрсэн чинь дэрээ нэвтэртэл уйлж байлаа” /”Их хаантайгаа учирсан зүүд”-Сосорбарам, Амраа/ гэсэн мөрт миний санаанд буулаа... Зүүд гэж юу юм бэ? Нөгөө асуултаа би дахиад тавья. Одоо та бүгд дотроо нэгийг бодож хоёрыг тунгаагаа биз. Хоосон ч биш бодитой биш, үнэн ч биш худал ч биш, гарт баригдадгүй биед мэдрэгдэггүй энэ зүйлийн тухай яриад, гайхаад байвал нэлээд их хугацаа зарцуулах учраас ингээд түр завсарлая. Нээрээ нэг юм асууя. Та өчигдөр шөнө юу зүүдэлсэн бэ?

Offline peacesteady

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 80
(No subject)
« Reply #3 on: 2008.06.04 23:12 »
essay.ndee ish tatsan goy shulgiig oruullaa. sonsoj bgaagui bl zaaval sonsooroi

Offline peacesteady

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 80
(No subject)
« Reply #4 on: 2008.06.04 23:12 »
[quote:bab8f4bb3e="peacesteady"]essay.ndee ish tatsan goy shulgiig oruullaa. sonsoj bgaagui bl zaaval sonsooroi[/quote:bab8f4bb3e]Unshihad sonirholtoi bailaa. harin chi tsaasan deer bichsen essay deeree neree taviagyi baina lee. Gehdee bi ynelgeeg ni tavisaan. Chamd amjilt hysej baina. Daraagiin essay-gee reply hiilgyi shine sedev bolgoj taviarai

Offline peacesteady

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 80
(No subject)
« Reply #5 on: 2008.06.04 23:13 »
cnp:Амьсгалах агаар, гишгэх газар, идэх хоол, өмсөх хувцас байвч нэг л зүйл сэтгэлд таагүй. Хайртай хүмүүс минь хажууд байгаа хэр нь л нэг зүйл дутагдаад. Юу намайг ингэж шаналгаад байгаа юм бол оо! Хэсэг бодлоо, төдий л оновчтүй хариу олж чадсангүй. Гадагш гарч өөр хүмүүстэй ярилцлаа. Аз болоход энэ асуудал ганцхан надад тохиолдоогүй байж. Бид энэ тухай удаан ярилцаад ямар ч үнэ цэнэтэй зүйл түүнийг орлож чадахгүй гэдэг шийдэлд хүрлээ. Энэ зүйл хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн энгийн хэрнээ эрхэмсэг, нандин, хайрлууштай, бодит нь. Зарим нь угаас л байсан юм шиг түүнд хүндэтгэлгүй хандана. Гэтэл зарим нь оршин тогтнож байх бүхий л үеийнхээ туршид хүсээд ч олж авч чадаагүй байх нь сонин. Нэгэнд нь гараа сунгах төдийд олдож болох ч, аа харин нөгөөд нь одноос ч хол. Мөнгөөр худалдаж авч чадахгүй цөөхөн зүйлсийн нэг. Үүний төлөө хэчнээн олон хүн цус, нулимс урсгаж, хөлс хүч гарган тэмцсэнийг тоолоход бэрх. Ингэж олж авчихаад хайрлаж, хамгаалж чадвал түүний жинхэнэ мөн чанар танигдана. Өнгөц ажихад нэг олоод авцан байхад алдана гэдэг инээдэм мэт санагдавч сахар усанд ууусахаас ч хурдан сарниж үгүй болж чадах.Бат бөх хэрнээ хэврэг. Яаж хандахаас шалтгаална гол нь. Байгаа үед нь хүмүүс тоодоггүй хэр нь өнгөрсөн хойно зүүд мэт хулжин одсон агаад хэзээ ч ирэхгүйгээр ч байж магад холдсоныг нь анзаарна. Эрх чөлөөний жинхэнэ амтыг мэдрүүлдэг, хөшүүрэг нь болсон тэр зүйл бол ''ТУСГААР ТОГТНОЛ''. Түмэн үе өлмийд нь сөгдөж болох хүчирхэг үг.

Offline peacesteady

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 80
(No subject)
« Reply #6 on: 2008.06.04 23:14 »
ba07d102 :    bagshd handsan ugs bagshaa ingej essay e tanruu yvuulj boloh um u tey? ene ih zuv arga bna tsagaa hemneh um bna zaaval bie daaltiin tsag deer gehgui ktmsiin bagsh bolon ingej bie daaltuudaa avdag bol ih zugeer um bna

Offline peacesteady

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 80
(No subject)
« Reply #7 on: 2008.06.04 23:15 »
[quote:7293d31c5c="peacesteady"]ba07d102 :    bagshd handsan ugs bagshaa ingej essay e tanruu yvuulj boloh um u tey? ene ih zuv arga bna tsagaa hemneh um bna zaaval bie daaltiin tsag deer gehgui ktmsiin bagsh bolon ingej bie daaltuudaa avdag bol ih zugeer um bna[/quote:7293d31c5c]Daram:Bolnoo. tanai KTMC-iin bagsh nar IT geed sansart garchihaad engiin yum hiideggyi baihaa. Hiivel minii ene muu mambo-noos heden huvi davuu yum hiihed yuuhan baihav dee. gehdee hamgiin gol ni setgel, menejment 2 dutagdaj baigaa baihaa. Bi lav odoo 10 jiliin omnoh ktmc-iig dahij bii boloosoi gej morooddog yum.PS: Flyer tovch bichij bainaa. Gehdee daraagiin essaynyydee delgerengyi bichij baihyig hysej baina. Delgerengyi gedeg ni neg sanaagaa batlah olon fakt barimtuud oruulj bichvel hymyys unshihad sonirholtoi shyy dee. Essay neg sanaa, esvel neg sanaanaas yyssen tsuvral sanaanuud chinii yzel bodol boloh yostoi yum shyy! Joirh Hunt

Offline peacesteady

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 80
(No subject)
« Reply #8 on: 2008.06.04 23:38 »
Flyer:Өөрийгөө хэрхэн хүмүүжүүлэх вэ? Ертөнцийн үүслийн нууц,нийгмийн хөгжлийн хуулиудыг танин мэдэж, сансрын хязгааргүй уудамд болон дэлхийн домогт гүнд нэвтэрч, атом болон амьд эсийг судлаад хүмүүс өөртөө ''Хүн, чи чухамдаа хэн юм бэ?'' гэсэн асуулт ямагт тавьдаг. Хүний мөн чанарын тухай асуулт нь хүмүүсийг байнга догдлуулж,зовоож байдаг.''Хүн бол дэлхийн мөнх бус хэсэг'' гэж ч ярьдаг.Харин хүмүүс өөрсдийнхөөрөө үхэшгүй мөнхийн баатрууд, бүхнийг ялагч бурхдын дүрийг бий болгосон.Хүмүүс энх тайвныг хүсдэг боловч дайтан тулалдаж ирсэн.Бие биеэ хайрладаг боловч бас үзэн яддаг.Үүнээс болж ''хүн бол зэрлэг амьтан, тэгэхдээ хамгийн аймшигт догшин амьтан'' гэж ярих болсон.Шашин бүр үүнийг өөр өөрийнхөөрөө тайлбарладаг.Жишээ нь:буддын шашинд ертөнц дээрх цаг зуурын бүх юм гаслан авчирдаг.Амьдарна гэдэг зовлон мөн.Иймээс хүний хамгийн дээд буян бол тэвчээрлэн хүлцэх явдал гэж номлодог.Грекүүд ''амьд бүхэнд амьдрал нь жаргал'' гэж үздэг байхад үүн дээр римчүүд Вакха,Венера 2-н баяр бахдлыг хүн тэнцүүхэн эдлэх учиртай гэж үздэг байж.Бид гайхалтай сонирхолтой цаг үед амьдарч байна.Амьдрал 1 байрандаа зогсох боломжийг бидэнд өгөхгүй байна.Өөрийгөө бие хүн болгон бүрэлдүүлж тогтооход хүн бүрийн оруулах хувь нэмэр адилгүй байгаад хамаг хэрэг оршино. 1 хэсэг нь хүүхэд ахуйгаасаа өөртөө өндөр шаардлага тавьж зуршсан байхад нөгөө хэсэг нь сул тал, дутагдлаа уучилж сурчихсан , би бусад хүмүүстэй л адил, зарим нь бүр надаас ч дор гэх мэтээр мэтгэж сурсан байдаг. Энэ бол амьдрах оюун санааны хомсдлын эхний шат юм. Хүслэн, амьдралын зорилго,чиглэл бол бидний зан үйлийн чухал сэдэл (мотив) төдийгүй өөрийнхөө зан байдал, үйл ажиллагааг үнэлэх шалгуур юм.Зорилго-энэ үг тушаал гэсэн шиг сонсдоно,урагшлах хөдөлгөөн адил санагдана.Дэлхий дээр амьдарч буй бүхэн хөдөлгөөнтэй, хөдөлгөөн бүр чиглэлтэй.Чиний хамгийн сайн багш бол чи өөрөө.Чамайг тэр сайн мэднэ.Өөрт буй ололттой болон дутагдалтай талаа мэдэж аван, эхлээд сайн судлах хэрэгтэй. Дараа нь edit хийж болно.Ер нь өөрийгөө хүмүүжүүлэх гэдэг нь цоо шинэ ''би''-г гаргаж ирэх биш өмнөх зан араншин, дадал зуршлаа засч залруулах тухай ойлголт.Иймээс ч өнгөрсөн болоод ирээдүй, биелэгдсэн хийгээд бүтээгүй бүхэн одоо цагт огтлолцдог байж болох юм.Өөрийгөө хүмүүжүүлэх 1 чухал алхам нь ''өөрийгөө захирч сурах'' явдал юм.Тэмцэл бэрхшээл хэчнээн их бол Ялалт төдий чинээ урамтай байдагӨөрийгөө захирах бидний хэмжүүр чҮүнд байдаг бус гэж үү...гэсэн үг байдаг.Note:18 нас бол зовлон үзэхэд хамгийн тохиромжтүй нас.Зайлшгүй шаардлагатай хүч байхад хамгаалах хэрэгсэл хэрэг болдоггүй тийм нас....Иймээс бүгдээрээ өөрсдийнхөө төлөө хичээцгээе!Цаг хугацаа гэгч ухаан сууж,улам боловсронгуй болохын тулд бидэнд илгээгдсэн үнэт бэлгийг үр ашигтай өнгөрөөе!!!!     serdaram :Sain baina uu? Flyer! Chinii Essay-g chin anhaaraltai unshlaa. Daraah zyiliig zovloj baina.1. Essay-nd chin Subject buyu ezen biye alga. Bid hamgiin tyryynd engiin zyilees ehleh estoi. Terhyy ezen biye unshigchiig ooroo oortoo daguulj yavah yostoi! Tegvel unshigchid sonirholtoi sanagdaj bolno.2. Essay-nd davhar esvel oor oor utga sanaag ilerhiilj baigaa sanaanuudaa barimtjuulah yostoi! Tuhailbal "Зорилго-энэ үг тушаал гэсэн шиг сонсдоно,урагшлах хөдөлгөөн адил санагдана" gedeg sanaag yaagaad yuunyi uchraas oruulj baina. Tyyniig batlah yamar sonirholtoi barimtlal baina3. Esvel barimt medeelliig urdaa oruulaad daraa ni chi ooriinhoo sanaag tailbarlaval ilyy sonirholtoi tusgagdana. Baabar, Tsenddoo nar Essaynii nernees, esvel jisheegeer, yil yavdlaar bichlegee ehlyyldeg shig.Flyer chamd ih bayarlalaa. Sonirholtoi essay bichij ogsond!

Offline peacesteady

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 80
(No subject)
« Reply #9 on: 2008.06.04 23:39 »
Амьдрал ба түрийвчСонин юм шүү, хэзээнээс ч юм бүү мэд түрийвчний нимгэн, зузаан амьдралын үзүүлэлт болчихож. Үүнийг хэн ч гайхахаа больсон нь бүр ч гайхалтай. 1 үгээр баян нь баянаараа,ядуу нь ядуугаараа байдаг кастын ёстой эвлэрсэн бололтой. ''Мөнгө'' хэмээх цаас бараг л хамгийн хүчирхэг нь болжээ.Хэн нэгэн мөнгөөр бүхнийг шийдэн тоглож эхлэхэд хэчнээн олон хүний хүсэл мөрөөдөл,нандин бүхэн үнэ цэнээ алддаг бол оо...Мөнгө хаана байна тэнд эрх мэдэл илүү үйлчилнэ.Тэр хуулийг хүртэл өлхөөн худалдаад авчихна.Бараг үүн шиг амархан,зугаатай зүйл үгүй байх.Одоо тэрэнд саад болох зүйл юу ч үгүй боллоо.Ёстой нэг дураараа дургиж өгнө дөө! Бид мөнгөний төлөө ажилласаар...Уг нь мөнгө бидний төлөө ажилламаар...Нөгөө талаас бид өөрсдийнхөө бүтээсэн зүйлд эзэн болж чадахгүй эргээд түүндээ дарлагдаж байгаа нь шударга бус санагдаж магадгүй л дээ.''Мөнгөгүй нь үх'' гэсэн шинэ төрлийн уриа зохиож ч болох.Үүгээрээ нийгмийг цэвэрлэх үйл ажиллагаа явуулж болмоор.Учир нь залхуу ажилгүйчүүд л нүдээ анин ид шид мөрөөдөн мөнхөд зүүдний ертөнцөд амьдарна.1 л өглөө сэрэхэд нь ч юмуу бүх зүйл сайхан болно гэдэгт найдахаас нүдээ нээн биеэ дайчлан ажиллахгүй.Өөрсдийгөө гэхгүй байгаа хүмүүс дээрх хуулийг л дагахаас.Угаасаа ''чи хүний доор орохгүйн тулд тэднээс илүү хүчтэй байх ёстой'' гэсэн бичигдээгүй хууль байдаг шүү дээ.Бусад 4 цаг унтвал чи 2 цаг унтаж байж амжилтанд хүрнэ гэсэн үг.Азаар глобальчлагдаж буй дэлхийд чадвартай л байвал чиний баян,ядуу байх нь сонин биш болсон.Ашиглаж чадах юм бол асар их боломж бидний өмнө нээлттэй байна.Өөрөөр хэлбэл мөнгөнд удирдагдах уу,мөнгийг удирдах уу гэдэг чамаас шалтгаалах юм.Түрийвч дүүрэн мөнгөтэй явах уу,эсвэл өрийн бичиг,зээлийн маягтны цуглуулгатай болох уу гэдэг чиний сонголт.Хамгийн сонирхолтой нь олсныгоо яаж зарцуулах вэ гэдэг.Амьдрал ямар баян гээч.Гагцхүү шунаг сэтгэлтэй л бүү нөхц...    ҮхэхүйӨөдөөс нь эгцлэн харж болдоггүй хоёрхон юм байдаг гэлцдэгийн нэг нь нарь нөгөө нь үхэл юм. Гэвч өнөөгийн хүмүүс аль алины нь өөдөөс хэнэггүй хардаг болжээ. Тас хар шил зүүсэн ганган хүүхнүүд нарны өөдөөс ажиггүй ширтэхэд духан дээр нь үрчлээ ч гарч харагдахгүй байх юм. Тас хар шил зүүсэн танхай залуус нэг нэгнийгээ шалихгүй юмны төлөө бүрэлгэхдээ гар нь чичрэхгүй юм. Гэтэл ''Ашид мөнхийн усыг олохсон, ачтай ээждээ түүнээс амсуулахсан'' гэж өчигдөрхөн тэр залуус дуулцгааж байсан биш билүү?Үхэх цаг нь ирсэн хүн бол үхэж болнов Тэртээ тэргүй хүний амьдралын эх нь төрөхүй, эцэс нь үхэхүй юм чинь үүнд гайхах юм алга. Гэвч цэл залуугаараа хориодхон, гучаадхан насандаа бие биенийхээ гарт үхэх гэгч утга учиртай зүйл мөн үү?Үхэхүй гэдэг бол хүний амьдралын төгсгөл болохын хувьд түмэнтээ эргэцүүлэн бодож, тал бүрээр бясалган цэгнэж, ухааран таних шаардлагатай тийм ноцтой үзэгдэл. Тэр утгаараа төрөхүйтэй огтхон ч адилгүй.Төрөх мэндлэхүйн цагт хүн гэгч тэр тухайгаа бясалган бодохтой манатай байдаг. Харин үхэхүйн цагт хүн гэгч бүхэл бүтэн амьдралын замыг нэгэнт туулчихсан, ухаан санаа нь задарчихсан, эрдэм чадал нь буйлчихсан байдаг болохоор тэр тухай бодох эргэцүүлэх юм ихтэй болдлг нь мэдээж юм.''Моменти мори'' гэж барууны соёлтой орнуудад дэлгэрсэн хоёрхон мөртлөө гүнзгий утгатай үг байдаг. ''Үхэхээ мартуузай'' гэх ухааны үг л дээ. Өнөөгийн монголчууд бид энэ хоёр үгийг санах хэрэгтэй болж байх шиг байна. Учир юунд гэвэл зах зээлийн харилцаанд мөнгөний ханш буурсан шиг мөнхүү нөхцөл байдлын дунд хүн амины ханш буурах нүгэлтэй үзэгдэл манайд сүүтэгнэх боллоо. Хүний амь өндөр ханштай байсан ганц орон манайх юмсан. Хүн гэгч хорвоо дээр олон боловч хүний амь нь бол тус бүрдээ давтагдахгүй учир нэг л байдаг ажээ. Хүний амь тасрах цаг нь болоогүй байхад таслагдвал заавал нэхэгддэг нь мэдээжийн хэрэг. Тасрах цаг нь болоод жам ёсоороо тасарсан бол хэнээс ч, хаана ч нэхэгдэхгүй өнгөрдгөөрөө өнгөрдөг ажээ. Байгаль эх тийнхүү хүнийг төрүүлэхдээ хэзээ нэг цагт үхүүлэх зарлигаа нэгэн адил буулгасан байдаг болой. Тэртээ тэргүй цагаа болоход төгсөх цондонтой хүний амийг байгалиас урьдаж тасалсан тэр этгээдээс тэр амь аргагүй л нэхэгдэх нь зайлшгүй. Зарим нь амийг амиараа төлдөг. Зарим нь үгүй. Төлөөгүй нь бол насан турш сэтгэлийн зовиуртай явдаг. Бусдыг бүрэлгэсэндээ өөрөө зовохгүй тийм бүдүүн хадуун этгээд байлаа ч түүний тухай мэддэг бусдын яриа тасрахгүй гарч, хүний амь нэхэх хэл ам үргэлжилсээр байдаг. Амь бол нэхэл хатуутай зүйлээ.Улс төрийн хэлмэгдэлд амиа алдсан хэдэн зуун мянган хүний амь өнөөдөр нэхэгдэж байна. Тэгэх л ёстой жамаараа л нэхэгдэж байна. Харамсалтай нь төлөх ёстой хүмүүс нь одоо нэгэнт байхгүй болжээ. Тэднийг байгалийн өөрий нь шүүх зүйл дуусгажээ. Гэвч үхэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх ёстой. Тэдний нэр төрийг цагаатгах ёстой. Ингэж чадвал амьд үлдэгсэд талийгсдийн хойно хүлээж хоцорсон үүргээ биелүүлж, тэдний хатуу нэхэлд өчүүхэн ч билээ хариу өгнө. Гэхдээ тэдний алтан амийг юугаар ч нөхөж чадахгүй нь мэдээж. Тэд хэдийгээр амиа алдсан ч түүгээрээ түүхийн шуургыг халхлаж, эх орноо аварсан бас нэг далдын гавъяатай. Тэдний зарим нь өөрөө өөрийгөө, хань нөхдөө гүтгэсэн нүгэлтэй ч гэсэн хувь тавилан тэрнээс өөрөөр тэрхэн үедээ төсөөлөгдсөнгүй. Усч хүн усандаа үхдэг гэдгийн адилаар хувьсгалч хүн хувьсгалдаа үхсэн. Гэхдээ их усны давалгаа хаа хамаагүй зогсож байсан хүнийг ч татан авч, мөрөөрөө ургаж байсан модыг ч үндсээр нь булгалаад эргүүлэгтээ живүүлдэг тохиолдол алийг тэр гэх вэ!Халхын голын байлдаанд алдсанаас илүү олон хүний амийг сүүлийн жилүүдэд алдлаа. Танхай залуучууд бие биенээ элдвээр егүүтгэсээр байна. Түүн дээр гал түймэр, замын хөдөлгөөний осол, архинд түлэгдэж үхэгсдийн тоог нэмээд бусдад ад үзэгдэж, доромжлогдож түүндээ гутаж багтарч талийгсдыг оролцуулан тоолвол цөөн ам бүлтэй манай улсад хүн амины хохирол сүүлийн үед үнэхээр халагламаар ихэслээ. Эмнэлгийн тусламж авч чадалгүй нүд аниж байгаа өвгөд хөгшид, нялхас хүүхдийг тоолох юм бол тун ч гунигтай тоо гарна. ''Монгодын үрс түм бум болтугай'' гээд байдаг ерөөлийн үг маань ч хоосон хонгио болно. Өнөө үед ''үхсэний хохь, амьдын зол'' гэдэг хуучны үг ч утгаа алдлаа. Амьд хүнийг элдвээр шоглож үхэхүй замд нь ойртуулдаг бусармаг явдалтангуудаас дутахгүй муухай үзэгдэл монгол хүний цээжинд нэвтрэн орж байгаа нь харамсалтай. Талийгаачийг ч хадан гэрт нь тавтай нойрсуулахгүй ясыг нь үргэлж өндөлзүүлдэг нүгэлтэн цөөнгүй байна. Тэл хүнийг амьд сэрүүн, алдар нэртэй, эрх мэдэлтэй байх үед нь юу ч хэлэхгүй харин ч худлаа долгинож нялганаж байгаад нүд анихаар нь ам мэдэн муулж гардаг адгийн араншинтай юм. Өрнөдөөс гаралтай энэ өвчин ёс суртахууны дархлал нимгэнтэй тал нутгийн цайлган хүмүүст амархан халдварлаж, түргэн тархсан ажээ.Удирдагчийг амьд сэрүүн үед нь нүүрэн дээр нь шууд үг хэлж чадахгүй долдойлж байдаг тэр хүмүүс эцэслэсэн хойно нь нэхэн шүүмжлэхийн хэнээтэн болно. Нэхэн шагнах гэж нэг балай суртал дэлгэрч байгаагийн нэгэн адил нэхэн шүүмжлэх гэж ёозгүй зан газар авчээ. Хамгийн хулчгар, хамгийн аймхай, хамгийн хуурамч хүмүүс л ийм араншинтай байдаг ажээ. Түүний бэлтгэл сургууль нь хов живээр эхэлдэг байна. Нүүрэн дээрээ нялуурцгааж, нүднээс далд орохоор нь муулцгаадгаас хүн чанар хаягдаж байна. Талийгсдын эрхийг хамгаалах шаардлага ийнхүү бий боллоо. Үхсэнийгээ амьд нь гутаан доромжлох , муу хэлэх, гүтгэх, хөшөө дурсгалыг нь бузарлах ёрын муу зан дэлгэрч байна. Нэгэнт ахин өндийгөөд өөрийгөө хамгаалах чадваргүй болсон талийгаачийн нэрийг нь барьж сайрхах, эсвэл хохирогч болж жүжиглэх нь ёс суртахууны ялзрал юм. Талийгаач нэр төртэй сайн хүн байсан бол түүнтэй нөхөрлөж, түүнд бас тус хүргэж явсан мэтээр сайрхан ярина.Талийгаач нийгэмд нэг их хүндлэгддэггүй хүн байсан бол түүнээс болж хохирч, дарагдаж явсан мэтээр цагаатган лут хүн болохыг санаархана. Үхэгсдийн нэрийг ийнхүү үлдэгсэд нь элдвээр ашиглах тухайд талийгсдын эрхийг хуулиар хамгаалах цаг болжээ.Үнэн хэрэг дээрээ өнөөдөр орчлонгийн тоосыг хөдөлгөж яваа хэн боловч одоогоор амьд бөгөөд ойрын болон холын ирээдүйд мөн л талийгаач болох тавилантай шүү дээ. Өөр хувь заяа амьдын ертөнцөд байхгүй.Тэгэхээр талийгаач нар бол одоогоор амьд яваа хүмүүн төрөлхтний тэгш эрхтэй ам бүл нь мөн билээ. Талийгаачийн үр садан, удам угсаа байгаа цагт тэр нь бид бүхний эх үүсвэр, бид бүхэн түүний үргэлжлэл юм. Талийгаачийн авъяас эрдэм, хүч хөдөлмөрөөр бий болсон оюуны болоод эдийн баялаг дээр бид төрж өсөөд амь зууж байгаа билээ.Ер нь биеийн алжаалыг умартаж ухааны мөнхийн рашаан бүтээхээр шамдваас хүний биеийг олж төрсөн бид бүхний хэн маань ч орчлон хорвоод мөнхөрнө. Мөнхийн ус гэдэг тэр юм. Мөнхийн тэр усыг өөрсдөө бүтээж өөрсдөө амстугай...

Offline peacesteady

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 80
(No subject)
« Reply #10 on: 2008.06.05 00:49 »
Munkhtuya:hey anduudaa unshaad setgegdlee bicheerei bugded chine happy new year ЭргэцүүлэхүйАмьдрал урсч , цаг хугацаа хөвөрсөөр…………Цаг ацгийн шуурганд өвдөг сөхрөлгүй, нартад намайг л гэх миний муу ээж минь..Яагаад ч юм бэ? Багш маань сэдэв заагаагүй болохоор Амьдралыг гэрэл гэгэээтэй талаас нь харж явахад нь юу нь буруудах вэ ? хэмээн үзэг цаас 2 яаран нийлүүлж ээжийн тухай бичихээр шийдлээ.Үнэхээр ч нэрнээсээ авахуулаад бүхний эх түрүү гэсэн ойлголт төрүүлдэг.Намайг таныг л гэж явсаар магнайд нь үрчлээ суусан ээждээ нэг золгоорой.Хатуухан хэлсэн үг нь ч хайр энхрийллээр дүүрэн энэ сайхан хүнээс бид төрөөгүй юм шиг аашлах юм.Шүүдрийн усаар цай чанаж өгсөнөөр ганцхан орой босч хөхүүлсэн ачийг нь хариулдаг гэлцдэг. Гэвч үнэхээр боломжгүй зүйл учраас яалтай. . Үнэхээр ч хариулах аргагүй ач гэж энэ бизээ. Энэ хорвоод хариу нэхдэггүй ачтан та ээжээ…….Төрүүлсэн үрээ амьдралын шалгалтанд орох бүрд нь бүдэрчихвий , алдчихвий хэмээн бүрэнхий шөнөөр маань хэлхэн , бүлээн гараараа хувцсанд минь зарааны үс хатган суухыг нь хараад сэтгэл хөдлөн , уярахгүй байхын аргагүй.Ээжийн маань цагаан хэл ам хүрчихвий гэсэн сэтгэлийн нэгэн шаналал энэ буюу.Ийм л ачтаны халуун хайр энэрэлд өсч торнин , халамжинд нь өлгийдүүлж яваагаа та бид мэддэгсэн.билүү.Эхийн санаа үрд үрийн санаа хаданд гэлцдэг. Үнэхээр л өсч торних гэж нэг зовоож “Овоо доо миний муу охин одоо л нэг ухаан сууж дээ гэж бодож суухад нь бид бушуухан өөрөө амьдрал зохиож үзье гээд бор гэрээсээ аль эрт холдон одсон байх болно.Гэвч хүний амьдралд зовлон гуниг сүлжилэн байдаг юм хойно.Амьдралд хөл алдаж явахад ижийгээс минь өөр тосч авах хүн үгүй.Бид төрсөн өдөр л гэнэ. Уг нь төрүүлж өсгөсөн ээждээ нэг сэтгэлийн үг бэлэглэхийн оронд өөрсдөө гашуун дарс, чихрийн цуглуулганд дарагдах шахна.Ийнхүү үзэг , цаас нийлүүлж суухад нэгэн найрагчийн бичсэн Нүгэл , буян хоёр зөрөлдөн тогтох хэрнээНүд нүдээ харалгүй сөргөлдөж явах орчлонд Үхэл ирэхийг умартан Үйлийг минь тээсэн ээж миньГэсэн хэсэг өөрийн эрхгүй толгойд буух юм. Тиймээ! Таны тухай бичихэд үзэг цаас барагдаж , үгийн нөөц хомсдох юм даа. Амьдрал үргэлжилж , эхийн тухай аялгуу эгшиглэсээр…… Ээж хэмээх ачтан энэ ертөнцийн бүх юмны эх булаг учраас амьдрал дуусахгүй , дуу тасрахгүй..   serdaram Monkhtuya chi naashaa file ehee yavuulaarai. Bi convert hiigeed forum deer tavichihya. Yer ni hoishdoo mon-toi fontoor bicheed hereggyi shyy gej zovlomoor baina. Hyndetgesen DaramOK bi bolgochihloo. Ih sonirholtoi bichjee. Gehdee Essay-nd hamgiin tyryynd bichih bolson ZORILGO, ShALTGAAN ih chuhal baidag. Ene hesgee amjilttai ehlyylj chadsan bol unshigch chinii essay-g amtarhan unshih sonirhol torno.Daraa ni chinii hyyrnen yarih heseg Endee chi sonirholtoi barimt oruulbal unshigch ulam amtarhan usnhinaEtsest ni chi dygneltee ooriinhoo ilerhiilj chadval Jinhene ESSAY bolnoo. Chamd amjilt hysiye!Post edited by: serdaram, at: 2007/12/11 12:01      Monkhtuya bayarlalaa bagshaa my essay nd zowlogoo ogsond bas usgiin fontiig ni ynzalj ogsond......Essay gee tani ruu ywuulnaa