Author Topic: BLOG bol ertontsiig harah tsonh mon - 2008/02/11 17:27  (Read 14026 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Байкагийн www.mangarman.blogspot.com хаягаар ортол Цэнддоогийн “Соёлын довтолгоон” номыг уншсан талаараа бичсэн байна. Уг сэдэвтэй холбогдуулж “Би ном уншихдаа маруухан нэгэн” гэсэн утгатай зүйл бичсэн байсныг хараад харин ч нэг ном уншихдаа маруухан нэгэн гэвэл би л байх гэж бодоод энэхүү мэйлийг бичлээ. Байкаг би харин ч их ном уншдаг гэж боддог юм. Би Цэнддоогийн дээрхи “Соёлын довтолгоон”номын 1,2-р дэвтэрийг Японд “Харьцуулсан улс төр судлал”-аар мастер хийхээр сурч байгаа найз охиндоо шинэ жилийн бэлэг болгож явуулсан хэрнээ өөрөө ч уншиж амжаагүй яваа. Гэхдээ өөртөө зориулж дахиж худалдаж аван ойрноос унших бодолтой байгаа. Ээжийнхээ зөвлөснөөр Хиллари Клинтоны “Миний амьдралын түүх” номыг уншиж байтал /их ч зузаан ном л доо - өөрийгөө өмөөрөв/ (ийм ном худалдаж авч уншсан гэхээр нээх их амбицтай гээд бодчих вий дээ. Би уг нь өөрийгөө амбицгүй нэгэн гэж боддог. Солонго хүртэл намайг ямар сонин амбицгүй юм бэ гээд байдагийн.) “Дэлхий бөөрөнхий биш” номыг Сайнаа төрсөн өдрөөр минь уншаарай гээд бэлэглэв. Бараг л өгүүлбэр бүрийнх нь санаанууд нь их гоё ном байна гээд уншиж байтал, Солонго маань “Хайрлахгүй байхын аргагүй” гэсэн Гүндалайгийн номыг “Энэ номыг уншлаа. Май, чи ч гэсэн унш хөө. Нэг уншихад илүүдэхгүй л ном байна.” Гээд өгөв. /Уг номын сурталчилгаа хотын төвийн зам дагуух гэрэлт самбаруудаар зунжингаа л байсныг санаж байна. Одоо ч зарим газраар байгаа харагдсан./ Бас яахав бодууштай л юм гээд уншиж байтал, Тэмүүжиний “Үгс...” номыг айлуудаар үнэгүй тарааж байв. Японд байдаг нөгөө найз охинтойгоо Тэмүүжиний номыг айлуудаар үнэгүй тарааж байна гээд л чаталлаа. Тэгсэн найз охин маань “би наад номыг чинь энд Японоос 10 доллараар авч уншсан” гэж байна. Тэхээр нь хүн 10 доллараар авч уншсан номыг үнэгүй олдсон дээр нь гээд л уншиж эхэллээ. Тэгтэл нэг их амтанд нь орж уншиж чадалгүй тавьчихсан байж байтал цагаан сарын өмнөхөн Ардчилсан намаас айл бүр рүү “Ардын элч” довтолгож байна гэсэн утгаар “Баабар ингэж өгүүлэв” нийтлэлүүдийн түүвэр номыг айлуудаар бас л үнэгүй тарааж байна. Өмнө нь үнэндээ Баабарын номыг уншиж байгаагүй ч энэ номыг цагаан сарын 2 өдөр уншчихлаа. Уншихад их энгийн юм аа. Нийтлэл болохоор зарим өгүүлбэрийг ойлгохгүй эргэж унших тохиолдол ч гарахгүй юм. Харин номын өмнөтгөлийг Элбэгдорж дарга бичжээ. Эхнээс нь авахуулаад л унших зуураа хэдэн үг, өгүүлбэрийн доогуур балаар зураад л яваад байлаа. Тэр үг, өгүүлбэрүүдээсээ зарим нэгийг нь бичиж явуулахаар шийдлээ. Мэдээж өмнө хэлсэнчлэн нийтлэлүүдийн түүвэр ном болохоор Та бүхний өмнө уншсан зүйл байгаа байх. Жич: “Баабар ингэж өгүүлэв”-ийг уншаад бичлэгийн хэлбэр нь Жамц ахын мэйлийн бичлэгтэй нилээн төстэй сэтгэгдэл төрсөн. /Гэхдээ энэ бол миний л сэтгэгдэл шүү дээ/Ардын элч Баабар ингэж өгүүлэв номын хэсгээс....... Төр гэдэг нэрийг ард түмэн гэж, төрийн алба гэдэг ойлголтыг түмний үйлчилгээ болгож нэрний хувьд ч, агуулгын хувьд ч өөрчлөх цаг болжээ...... төрийн албан хаагчийг иргэний, ард түмний, нийтийн үйлчлэгч гэж нэрлэе. Тэгвэл нэр нь ч зөв, ажил нь ч зөв болно. Хаант, хамжлагат ёс бүхий тогтолцоонд алба хаах тухай ойлголт байхаас биш иргэний нийгэмд иргэний үйлчилгээ л байх учиртай...... Ноён болохгүй нөхөр...... Миний төлөө шийдвэр гаргах гэж байгаа бол надаас асуу...... Өнөөдөр танд хамаатай ч юм шиг, хамаагүй ч юм шиг, тус болох гээд ч байгаа юм шиг, тушаа болох гээд байгаа ч юм шиг, юм аваад ч байгаа юм шиг, өгөөд ч байгаа юм шиг, гуйгаад ч байгаа юм шиг, гуядаад ч байгаа юм шиг хүнд суртлын бүтцийг байранд нь тавихад бид танд тусалъя...... хүн бүрт байгаа суугаа газартаа, ажил амьдралдаа ЭЗЭН болох...... Хүний амьдралд хөндлөнгөөс оролцдог оролцоог цэглэнэ...... би онц сурлагатнуудтай уулзлаа. Залуус болохоор ихийг бүтээж улс орон ард түмнээ аврах чин хүслээр цээжээ дүүргэжээ. Хорьтойдоо дэлхийг өөрчлөх хүсэлтэй байдаг бол гучтайдаа үгүйдээ л улс орноо, дөчтэйдээ ядаж гэр орноо, тавьтайдаа ердөө л өөрийгөө өөрчилчих юмсан гэж хүсдэг, гэхдээ нэг нь ч бүтдэггүй гэж үг байдаг. Би тэдэнд амьдралын ердийн үнэнийг хэллээ. “Хорвоо ертөнц өөрөөс чинь эхэлдэг юмаа. Нийгэм дэх өөрийн байр сууриа олж чадаагүй цагт дэлхийг байтугай ганц биеэ ч аварч чадахгүй. Ийм учраас юун түрүүн сурч боловсорч өөрийгөө эхлээд хүн шиг болгоод хөл дээрээ босоод зогсчих. Дараа нь ядарсан Монголын эдийн засгийн учир олдож болно. Хэний ч царай харахгүй өөрийгөө болгосон хүн л бусдад болон эх орондоо тус болж чадна. Өнөөдөртөө дэлхийн дулаарлыг зогсоохоор зориг шулуудан ханцуй шамлахад цаг чинь арай болоогүй байна.” Онц сурлагатнууд миний үгийг сонсохыг ч хүссэнгүй. Мангар тэнэгийг минь гайхаж, хүн яаж ингэж амиа боддог, түүнийгээ ил задгай тунхаглаж болдгийг гайхан толгой сэгсэрцгээнэ... Үүнийг уншиж байхад, энэ зүйл яг Сайнаад намар 10 сард тохиолдсон явдалтай яг адилхан санагдаж байлаа. Сайнаа америкаас ирснийхээ дараахан Иргэний хөдөлгөөний дэргэдэх “Озон” хэмээх нэртэй оюутан залуусын олон нийтийн клубынхэнтэй хийсэн уулзалтанд манай холбооныхоноос Байка бид хоёр оролцсон юм. Тэнд цугласан клубын хүүхдүүд Сайнаагаас “Манай монгол өнөөдөр хэцүү болоод байна. Таны бодлоор гарц юу вэ? Бидэнд хийчихээр ажлын санаа хэлээч” гээд л шалаад байсан. Сайнаа хариуд нь “Та нар энд бусдын өмнөөс санаа зовж явахынхаа оронд өөрийгөө хичээж амьдрахын тулд эхлээд хичээл номоо давтаж сурсан нь дээр” гэсэн санааг зөвлөхөд тэдгээр хүүхдүүд саяын Баабарын жишээнд гардаг шиг л хүлээж авч байсан юм. ... өөрийгөө хичээх үзэл...Баабар номондоо Адам Смитийн “Үндэсний баялаг бүрдэх шалтгааны судлал” номонд хҮний ӨӨрийгӨӨ хИЧээх Үзэл нь эдийн засгийн амьдралын гол хөдөлгөгч хүч болдог талаар ишлэжээ.... Энэхүү нүдэнд үл үзэгдэх хувиа хичээх чанарууд эхнээсээ огт зорилго болгож тавиагүй байсан нийгмийн сайн сайхныг бүрэлдүүлнэ. Өөрөөр хэлбэл, хэн ч нийгмийн сайн сайхны төлөө гэж ажиллаагүй мөртлөө нийлбэрээрээ энэ бүхэн нь эцсийн бүлэгт нийтийн сайн сайхны зорилгод чиглэгддэг. Хүн болгоны хувиа хичээсэн бодол нийлэн нийлсээр үндэсний баялгийг буй болгодог аж...... Жинхэнэ хар амиа бодох адгуусны зөн гаарсан нийгэмд “шугуйн дүрэм” үйлчилнэ. Чадаж байгаа нь чадахгүйгээ барьж иднэ гэсэн үг...... Манай нийгмийн муу муухай хөрөнгө мөнгөгүйд биш, бидний сэтгэлгээнд л байна...... Бусдын эрх ашгийг хүндэтгэхгүйгээр, бүр доромжилж басамжилж байж өөрсдийгөө хүндлүүлэх бололцоо байдаггүй...... Юунд ч үл гутран, яаж ч цохиж зодуулаад сэтгэлдээ гэрэл тээн урагшаа тэмүүлж явдаг хүмүүс л нийгмээ чирдэг...

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
[b:81c8b8e9af]Блогжиж буй Япон [/b:81c8b8e9af]"Мэдээлэл холбооны цагаан бичигт"(1) дурдсанаар Японд 2005/03 байдлаар 8.6 сая блог нээгдээд байгаа аж. Энэ тоо яг энэ мөчид 10 сая давсан байгаа нь эргэлзээгүй. Текноратигийн судалгаагаар дэлхий дээр өнөөдөр 55 сая блог байгаа бөгөөд сүүлийн үед шинээр мэндэлж буй блог бүрийн 32% нь япон блог болох нь тодорхой болжээ. Япон блогжилтоороо дэлхийд топ раннер болов. Блог олширно гэдэг бол тухайн хэл дээрх мэдээллийн сан төдий чинээ зузаарахын нэр. Өнөөдөр япончууд хүзүү хөшингүүт нэт дээр хайлт хийж байна, эксэл ашиглах заавар хайхад л өч төчнөөнөөр гараад ирнэ. Чухам мэдээллийн гээд байгаа энэ эринд хэн юугаараа баян байх вэ? Компьютерээр үү? Гар утас хэрэглэдэг тоогоор уу? Үгүй. Хариулт ойлгомжтой байхаа? Япон блог загас мэт үржихэд миний бодлоор 2 шалтгаан байна. Нэгдүгээрт, бродбанд дэд бүтцийн хөгжил. Америк, Англиас ойролцоогоор 50 дахин хурдан бөгөөд 50 дахин хямд холболтын дэд бүтэц Японд бүрджээ. Америкт очсон япончууд бродбанд орчинг нь голдог. Ундны ус, газ, цахилгаан, хурдны зам гэх мэт аль ч дэд бүтцээрээ Япон барууныхнаас илүү үнэтэй байсан бол 21-р зууны амин чухал инфра болсон интернэт холболтоор илт хямд, илэрхий давуу болжээ. Энэ тухай би дээхэн Маргаашийг өнгийж харахуй-даа бичсэн байгаа. Японы Тоёота машин америкийн Форд, Жи-Эмээс 50 дахин хурдан, 50 дахин хямд байсан бол юу болох вэ? Аливаа солилцоо, процесс 50 дахин хурдан байвал тэр орны хөгжлийг хэн гүйцэх вэ? Бродбанд инфра гэдэг хурдны зам шиг нүдэнд харагдаад байхгүй ч түүний үр дүн санаанд багтамгүй. Хоёрдахь шалтгаан нь, япончуудын яс чанарт байдаг тэмдэглэл хөтлөх зуршил юм. Шиба Рёотароогийн зэрэг түүхэн роман уншиж байхад түүхийн тухайн нэг үйл явдлыг харсан, тэнд байсан хүмүүсийн 3-4ийн зэрэг өдрийн тэмдэглэл үлдсэн байх нь олон байдаг. Японы түүхчид бол азтай хүмүүс. Нэг аялалын замд хоноглосон Youth Hostel-доо ажиглаж билээ. Тэнд буусан европ залуучууд хостелийн жижиг бааранд ууж, ярьж байсан бол япон залуучууд хажуугийнх нь тасалгаанд чимээгүйхэн өдрийн тэмдэглэл бичицгээж байж билээ. Бүр хэн нэгнээс тушаал авсан юм шиг. Монголд аялалаар явж байгаа япончуудыг хараарай, яаж ч ядарсан гэсэн орой нь тэмдэглэл хөтлөх цаг гаргаад байдаг улс. Тэд бас зураг авах дуртай. Бидний нэг хяламхийгээд л өнгөрөх мод навчны дор очоод хэдэн цагаар онилоод зогсоцгооно. Ер нь улирч буй өдөр бүрийг, агшин болгоныг бичиг үсэг, зураг сэлтэд үлдээх сонирхолтой улс шиг байгаа юм. Ингэхэд сэтгүүлзүй буюу journalism гэдэг үгийн үндэст "jour" буюу "өдөр" гэсэн утга агуулагдсан байдаг. Тэгвэл өдрийн тэмдэглэл маягаар хөнгөн бичээд явдаг блог нь шинэ үеийн журнализм болж тодорч байгаад гайхах зүйл үгүй. Энгийн хүмүүс репорт хүргэгчид, түүнд анализ хийгчид, тоймлогчид болж байгаа нь яах аргагүй медиагийн дараагийн үе ирсний шинж тэмдэг. Хэдхэн сонин телевиз, сэтгүүлч, хөтлөгчид мэдээллийг бүрэн атгадаг, нийгмийн сэтгэхүйг жолооддог, жирийн нэг хүний үг ертөнцийн чихэнд хүрэх хүртэл асар хол, бартаа дамжлага ихтэй байсан тэр цаг үе өнгөрч байна. Үнэхээр чанартай мэдээлэл бол хормын зуурт дэлхий дахинд хүрэх боломжтой болно. Үүний нэг том жишээ бол [b:81c8b8e9af]"Иргэн бүр сурвалжлагч" гэдгийг уриагаа болгосон Өү Май Ньюс юм. Энэ тухай өнгөрсөн 7 сард Солонгосын Oh My News дээрээ бичиж байсан билээ.[/b:81c8b8e9af] Түүний туршлагаар бий болсон Японы Өү Май Ньюст анх үүсгэн байгуулагдах үе буюу энэ оны 8 сарын сүүлээр 1150 иргэн сурвалжлагч бүртгүүлсэн бол, ганцхан сарын дараа буюу 9 сарын сүүлээр гэхэд 2045 болж өсчээ(2). Энэ тоог 3 жилд 40000-д хүргэх зорилготой байгаа аж.

Offline azumaa

  • Posts: 10
bagsh aa, minii blog
« Reply #2 on: 2008.11.14 01:11 »
http://azumaa.blogspot.com/ Bi purev garigiin 2dugaar tsagiin seminar deer suudag Tsend lhagva bn aa. Uug ni blogoo jiliin umnu neesiin.2doh udaagaa l yum bichij bn oo... :((

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: bagsh aa, minii blog
« Reply #3 on: 2008.11.14 11:56 »
sonirholtoi Blog baina. Bi setgegdel yldeesen shyy! Tyyhiin hicheeld zoriulj bish oortoo zoriulj tsaashaa hotloj baigaarai! Amjilt hysiye

Offline azumaa

  • Posts: 10
...
« Reply #4 on: 2008.11.14 17:30 »
oilgoloo bagsh aa.bi uug ni 1 yum bicheed l bgaan, MGL zaluusiin IMAGE, huvtsaslaltiin talaar.Daanch oiriiin uyd shalgalt ntrt beldeed zavgui bsn bolhoor bichhee tur baisiin, uug ni gaigui sonirholtoi yum garch irj magadguin bailee :PTsaashaa hotloj bn aa :D