Bambi:Миний эссе... Тусгаар тогтнолУлсын тусгаар тогтнол гэдэг нь ямар нэг харийн улс гүрний эрхшээл, шахалтанд орохгүйгээр зөвхөн үндэсний эрх ашиг, ард түмнийхээ хүсэл зорилгод нийцүүлэн, төрийн гадаад дотоод бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх боломж, энэ тухайд улс төр, эрх зүйн үндсэний болон олон улсын шинжтэй баталгаат нөхцөл бүрэлдсэн байхыг хэлнэ. Энэхүү тусгаар тогтнолд өгсөн тодорхойлолтоос харахад тусгаар тогтнол нь төрт улсын оршин тогтнож буй гол үндэс тухайн улсын төрийн үйл ажиллагаа, гадаад дотоод бодлого, харийн улсуудын хандлагын илрэл бөгөөд нөгөө талаар хил хязгаар, төрт ёс, ёс заншил, удам судраа хадгалан үлдэхийн баталгаа юм. Иймээс улсын бүх үйл ажиллагаа, эзэмшилтэй холбоотой бөгөөд хэрэгжүүлэх гол зорилго эсвэл хамгаалах зүйл нь юм. Монголчуудын хувьд төр улс анх үүссэн цагаасаа эхлээд л энэ асуудал чухлаар тавигдаж ирсэн бөгөөд өөрийн газар нутаг, төрт ёс, тусгаар тогтнолоо харийн хүмүүсээс хамгаалан өөрийн улсыг томруулан хүчирхэгжүүлэх зорилготой байсан юм. Түүхийн хуудаснаас сөхөн харахад манай улсын арвин их түүхээс харахад Монголчууд Бутарлын үед улс гүрэн нэг толгойтой олон сүүлтэй могойг бус олон толгойтой нэг сүүлтэй байхыг эрмэлзэж байсан ч зарим хаадыг хувьд тусгаар тогтнолын төлөөх тэмцэл нь гол зорилго байсан бөгөөд улсаа нэгтгэн дахин хүчирхэгжүүлэх зорилготой байсан ч тийм боломж гаралгүйгээр, тэр үеийн ноёдын эрх мэдэл, нэр төр, газар нутаг, тусгаар биеэ даан оршин тогтонох оролдлогыг Манжууд сайн ашиглан 1636 онд Өвөр Монголыг, 1691 онд Армонголыг, 1755 онд Баруун Монголыг эзэлснээр Монгол улс харийн эрхшээлд орж тусгаар тогтнолоо алдсан. Үүнээс хойш бүхэл хэд хэдэн зууны турш харанхуй бүрхэг дарангуйлалд байсан ч энэ бүхэн 1911-1912 оны Манжийн эсрэг үндэсний эрх чөлөөний хувьсгалаар цэглэгдэн Монгол улсын түүх шинэ шатанд орсон юм. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын хамгийн гол зорилго нь харийн дарангуйлалаас гаран тусгаар тогтнолоо сэргээх явдал байсан бөгөөд тэрхүү зорилгодоо амжилттай хүрсэн. Тусгаар тогтнолын үнэ цэнэ нь түүний төлөөх тэмцэл болон түүнийгээ хамгаалахад учрах бүх гарз хохирол, түүний ачаар олж авсн бүх ололт амжилтуудын бүрдэлээр илэрнэ. Мөн тусгаар тогтнолд улс төр, эдийн засаг, төрт ёс, хил хязгаар, эрх мэдэл, ард иргэд гэх мэт төрт улс бүрэлдэн тогтоноход шаардагдах бүх зүйлсийн үнэ цэнийг хамруулан оруулж ч болох юм. Үүнийг дүгнэн хэлэхэд тусгаар тогтнол нь улс гүрний эзэмшиж буй бүх зүйлстэй дүйцэхүйц үнэтэй, хайрлан хамгаалах зүйл бөгөөд түүний халдашгүй дархан байдал нь улс гүрний эв нэгдэл, зохион байгуулалт үйл явц, үндэсний эв нэгдэлтэй шууд хамааралтай юм.ЗалхууралХалх хvн залхуу гэж хэллэг байдаг. Ажилсаг буриадууд, казакууд болон бусад vндэстэнтэй харьцуулж vзээд хэлсэн хэрэг биз. Монгол хvн залхуу гэдэг нь хєдєлмєрч Хятад, гавшгай Орос хоёртой харьцуулж хэлсэн нь тэр болов уу. Тэгэхээр залхуу гэдэг нь ямар ч байсан юмыг харьцуулсан ойлголт байх нь. Тvvнчлэн хєдєлгєєн удаантай, ажиллах дургvй гэсэн санааг лав агуулж буй бий. Залхуу хvvхэд гэхээр бидний ой тойнд шууд л хичээлээ давтдаггvй, ороо хураадаггvй, хувцсаа угаадаггүй, унтамхай жаал санаанд орно. Охид бол бараг санагдахгvй. Тэгэхээр залхуу назгай гэдэг нь эрэгтэйчvvдэд илvv хамаатай ч юм шиг. Ер би Монгол тэр тусмаа халх эрчvvд бол хvvхэд наснаасаа л залхуу улс гэсэн ойлголттой байлаа. Тэгээд ээж, ааваараа Солонгост байгаа Монголчууд ажилдаа хэрхэн зvтгэдэг талаар єнгєтєєр яриуллаа. Бодол єєрчлєгддєг юм байнаа бас. Ямар ч байсан Африкийн харуудаас илvv тэнхээтэй, Европын муухан механикаас илvv техникийн мэдлэгтэй болохыг харж баясав. Эргэлзэж эхэллээ. Yгvй энэ Монголчууд залхуу л байх ёстой гэдэг теоромоо батлах гээд зvтгээд байвч махран ажиллаж буй зарим нэг монголчуудыг сонсоод больчихож байгаа юм. Монголчууд жирийн vед залхуу "яс юман дээр ажилсаг" гэсэн дvгнэлт гарав. Тодорхойгvй байна. Цааш нь ухья. Яг юун дээр ямар нєхцєл нь хангагдвал Монгол хvн "ажилсаг" болж байна вэ? АЛБАДЛАГА. Yгvй юм аа. Ийм vед монгол хvн улам зєрєєд гєжєєд хэвтчихнэ. Гэхдээ хааяа хэрэглэж байхад зvгээр арга. Ялангуяа Азичуудад гэдэг утгаараа.МЄНГЄ. Мєнгє хvчтэй. Мєнгєний тєлєє бол хvмvvс зvтгэх л юм. Гэхдээ яг хєдєлмєр бол мєнгє гээд зvтгэчихдэг хvн ховор. "Амь биш заяа биш. Тэр муу хэдэн халтар цаасны тєлєє биеэ зовоож байхаар" гээд хэвтчих нь энvvхэнд.МОТИВ. Энэ харин нилээн нєлєєтэй санагдсан. Хvн єєрєє єєрийгєє ухамсарласан vед илvv хvчтэй болдог юм шиг. Жишээ нь монгол залуу машин авна гээд зvтгэчихсэн. Тэгж байгаад зорьсондоо хvрсэн. Гэвч юманд сонихолгvй. Амьдралын баяр баясгалангvй, гєлгєр нєхєд бол биеэ дайчлах чадваргvйг харж л байлаа. ЄЄРИЙМСЄГ ХАНДАХУЙ. энэ маш чухал ойлголт. Баруунд ажиллаж буй монголчууд ажилдаа маш их vнэнч байдаг. Учир нь тэдэнд єєр гарц байхгvй. Хий гэснийг нь яг л єєрийнхєє юмыг хийж байгаа мэт хийнэ. Гэхдээ бvгд тийм биш юмаа. Зарим нь хvйтэн хєндий, хvниймсэг ханддаг. Залхуугийн vндсийг юманд хvниймсэг ханддаг зангаас хайх хэрэгтэй юм байна. Агуулга буюу мєн чанар нь ХYНИЙМСЭГ ХАНДАХУЙ. Харин тvvний хэлбэр буюу илрэх байдал нь ЗАЛХУУ ЗАН.Хvvхэд яагаад хичээлээ хийхээс залхуурдаг вэ? Тvvнд тоо, бичиг зэрэг нь харь гаригийнх шиг санагддагаас тэр байж болох юм. Єєрєєр хэлбэл "АЙЖ БАЙНА" Энэ айдас нь хэвшил болоод тогтчихвол тэр хvvхэд насан туршдаа дундаж хvн болдог. Хичээл тvvнийг ирээдvйд хvн болгох зvйл гэдгийг тэр ойлгоогvй байж болох юм. Харин хичээл гэдэг тvvний дайсан мэт сэтгэгдэл тєрдєг байх л даа. Ийм vед хvvхдийн дэврvvн мєрєєдлийг хичээлтэй нь холбож болох арга байж болох юм. "-Чи мєнгєтэй баян болъё гэвэл тоондоо сайн бол. Чамайг шахахгvй айлгахгvй. Чи энэ бодлогыг бодчихвол бvр ухаантай болно" гэх зэргээр єєрийг нь єдєєж байвал зvгээр юм шигээ.Одоо би нэгэнт залхуу болчихсон. Хvvхэд нас минь эргээд ирэхгvй. Энэ чигээрээ vлдье гэж зарим хvн хэлж болох юм. Гэвч хvн залхуугаа засаж болдог. Албадлагаар эсвэл мєнгєнд зvтгэж. Хоеулаа нэг их суурь vр дvнд хvрэхгvй. Харин єєрєє єєртєє психоанализ хийгээд vзэж болох юм. Их хялбархан ердєє л багынхаа явдлуудыг сэргээн санаад дахин «засаж» хадгалаад байх хэрэгтэй. Манай ээж намайг тэгэж "загнадаг" байж. Эсвэл хэт магтдаг байж. Тэгэхээр нь би тиймэрхvv ойлголттой болчихоод иймэрхvv vйлдэл гаргаад байна гэх зэргээр. Зарим тєсвийнхєн байна. Тєє дээгvvр хараад л биллярд тоглоод л наана нь ажил чирэгдээд л. Тэдний хувьд улсад ажиллах чин сонирхол алга. Тэд ажилтай л байвал барав. Бусад нь хамаагvй. Цалин ч хvрэлцэхгvй тул яах ч юм билээ. Уг нь тэд ажилдаа, эх орондоо єєриймсєг ханддагсан бол доо.Амьдрал баргар байна гэж vглэхээсээ ємнє єєрєє амьдралд єєриймсєг хандах хэрэгтэй юм. Түрэгийн хаант улс552 онд түрэг аймгууд Жужаны хаант улсыг бут цохисны дараа Монгол нутагт төрийн шинэ нэгдэл болох Алтайн түрэгийн удирдагч түмэн /Буман/ тэргүүлсэн Түрэгийн хаант улс байгуулагдсан. Түрэг аймгийн зонхилогч Буман Жужан улсын харьяанд байсан олон овог аймгийг нэгтгэж, биеэ "Эл" хаан хэмээн өргөмжилжээ. Түрэгийн хаант улсын төв нь Орхон голын сав газар оршиж байсан байна. Түрэг аймгууд нь эрт цагт Хүннү гүрний бүрэлдэхүүнд багтдаг байжээ. Жужан улсын үед тэд Алтайн уулсаар нутаглан төмөр хайлуулж, жужан нарт алба барьдаг байв. Түрэг улс нь зуу гаруй жил оршин тогтнож байгаад Тан улсын эрхшээл нөлөөнд орж, 50 гаруй жил болжээ. VI зууны сүүлчээр Түрэгийн язгууртнууд Кутулуг, Тоньюкук нараар удирдуулсан том бослого гарч, Түрэгийн хант улсыг сэргээн байгуулсан байна. Тэр цагаас хойш Түрэгийн хант улс тусгаар тогтнолоо хамгаалж, Хятадын Тан улстай өрсөлдөн тэмцсээр байжээ. Гэвч 745 онд Түрэг улсын дотоод хямрал гүнзгийрсэн үеэр уйгур аймгууд бослого гаргаж, Түрэг улсыг мөхөөжээ. Түрэгийн төр улсын тэргүүнийг хан гэх бөгөөд язгууртнууд нь ябгу, шад, буюрук, дархан гэх мэт цол хэрэглэдэг байв. Түрэг улс нь нүүдэлчдиин уламжлал ёсоор зүүн, баруун, төв гэсэн 3 хэсгээс бүрдэж байв. Баруун жигүүрийг нь тардуш, зүүн жигүүрийг нь төлөс хэмээн нэрлэдэг байжээ. Түрэгүүд Төв Азийн нүүдэлчдийн уламжлалт соёлыг хөгжүүлж, эдийн болон утга соёлын өв санг үлдээжээ. Түрэгийн соёлын түүхэнд гарсан том амжилт бол "Орхон Енисейн бичиг" хэмээн алдаршсан 38 үсэг бүхий авианы бичгийг зохион хэрэглэсэн явдал юм. Уг бичгийн үүслийг эрдэмтэд эртний согд бичиг болоод Төв Азийн эртний нүүдэлчдийн овог аймгийн тамга тэмдэгтэй холбон үздэг. Монгол улсын нутгаас Түрэгийн руни бичгийн дурсгал нийт 50 гаруй олдоод байна. Тэдгээрээс Билгэ хан, Куль-Тегин, Тоньюкук зэрэг алдартай язгууртны дурсгалд зориулсан гэрэлт хөшөөдийн бичээсийг дурдаж болно.Монгол улсын нутагт хадгалагдан үлдсэн Түрэгийн эд өлгийн дурсгалын нэг хэсэг бол булш оршуулга, тахилын байгууламжууд юм. Түрэгүүд анхандаа үхэгсдийг оршуулахдаа, амьд ахуйдаа хэрэглэж байсан эд зүйлс, хүлэг морьдынх нь хамт шатааж чандарладаг байжээ. Хожим нь нүх ухаж, газарт булж оршуулах болжээ. Мөн нас барагчдад зориулан тахилын онгон үйлдэж, шүтлэгийн зан үйл гүйцэтгэдэг байжээ. Түрэгийн ихэс язгууртанд зориулсан сүрлэг том тахилын онгоны тоонд Куль-Тегин, Тоньюкукын цогцолбор дурсгалуудыг дурдаж болно. Эртний түрэгүүдийн дүр царай, гэзэг үс, хувцас хэрэглэлийн зүйлсийг тодруулахад Түрэгийн үеийн хүн чулуун хөшөөд чухал сурвалж болдог. Өдгөө Монгол улсын нутгаас Түрэгийн үед холбогдох хүн чулуу 400 гаруй олдоод буй. Тэдгээр хүн чулууг боржин буюу гантиг чулуугаар урлан хийдэг байжээ. Түрэгүүд үндсэндээ бөө мөргөлийг шүтдэг байв. Гэхдээ тэдний дунд буддын болон загалмайтны шашны нөлөө нэвтэрч байсан бололтой.Бүү давар хужаа нар ааАрай дэндүү даварч байна!!!Манай улсад оршин суух харийнхны тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаагийн дийлэнхийг БНХАУ-ын иргэд эзэлдэг. ОХУ бүс нутгаасаа хятад иргэдийг олноор нь нутаг буцааж эхэлснээс очих газаргүй болсон дотор хүмүүсийн урт цуваа ийнхүү манай улсыг зорьсоор л... Тэдний ихэнх нь хууль бусаар цагдаа хүчний байгууллагаас нуугдан манай улсад амьдардаг бөгөөд барилгын компаниудад олноороо хуарагнан байрладаг. Тэгэж хууль бусаар манай оронд ирчихээд ядаж зүгээр барилгаа бариад байж чадахгүй муу хужаа нар хүн зодно, хүүхэн хүчиндэнэ, хулгай, дээрэм, залилан хийнэ. Тэднийг хууль журамдаа оруулаад, “хүний нутагт ингэж амьдардаг юм” гээд зааж хэлээд, засаж залруулаад байгаа юм энэ томчуудад үнэндээ алга. “Төр ариун байхыг түшмэдүүд мэдтүгэй.Цус ариун байхыг бүсгүйчүүд мэдтүгэй” гэсэн их ухаантны үгийн үнэ цэнийг энэ цаг үед мэддэг, мэдэрдэг хүн ч гэж байхаа больж. Хаана л хятадууд барилга барьж байна, тэнд биеэ үнэлэгчид отоод зогсч байдаг. Хэдэн халтар төгрөгийн төлөө явж хужаа нарт биеэ эзэмдүүлж буй тэдгээр бүсгүйчүүдийг өрөвдсөндөө ч юм уу, аль эсвэл эх орноо харийнханд алдаж байна гэж эмзэглэсэндээ ч тэр үү би сайн мэдэхгүй л дээ, ямар ч байсан үндсэрхэг үзэлтэй хэдэн залуу тэмцээд эхэлчихсэн. Хятад хүнд биеэ үнэлсэн охид бүсгүйчүүдийн үсийг хусаад, хятад хүн зодоод асуудал шийдэгдэхгүй ч, ядаж л тэр дээгүүр залраад, зүгээр харж суугаа томчуудаас л дээр. “Гуйгаад болохгүй бол гуядаад болгоно” гэдэг үг байдаг шүү дээ.Бас тэдний ханз үсэгтэй хаяг байлгахгүй, зөвхөн криллээр бич. Хэрвээ ханз үсэг оруулах гээд байгаа юм бол криллээсээ хоёр дахин жижиг шрифтээр бич гээд байгаа нь ч зөв. Тэгэхгүй бол хаа сайгүй ханзаар, гадаадаар бичсэн эрээн мяраан хаяг, адресуудыг нь хараад гадаадын зарим нөхөд Монгол чинь Хятадын нэг муж билүү? гээд явж байна шүү дээ! айн нөхдөө бас бодох л асуудал…Английн BBC агентлаг дээрх мэдээлэллээр бол 2020 он гэхэд Хятадад нийтдээ 30 сая ганц бие эрчүүл байх болно гэж тооцоолжээ. Тэр олон ганц бие хужаа хаанаас эхнэр авах бол? Эрчүүд нь Солонгос яваад л, эмэгтэйчүүд нь Монголоо сахиж үлдээд л. Энэ “сайхан” орон зайг хэн ашиглах бол? Мэдээж хужаа нар!!! Тэд хамгийн ойрхон, орж гарахад асуудалгүй, хууль дүрэм нь ч үйлчилдэггүй манай улсаас эхнэр авах нь тодорхой шүү дээ. Хэрвээ бага насны эмэгтэй дүүтэй юмуу ирээдvйд авгай авч эмэгтэй хvvхэдтэй болвол хужаа хvргэнтэй болох магадлал ч их байна даа. Яагаад вэ? гэвэл манай аль гайгүй, сайн гэсэн эрчүүл маань гадаад орныг зориод байгаа гэж дээр хэлсэн. Үүний тод жишээ гэвэл “Өмнөд Солонгосыг зорихоор Төв цэнгэлдэхэд хонон өнжсөн” нөхдүүд шүү дээ…Сонирхуулаад хэлэхэд: Албан бус эх сурвалжийн мэдээгээр Монгол Улсын 200 мянга гаруй иргэн гадаадад ажиллаж, амьдарч байгаа гэсэн мэдээлэл бий. Энэ бол Хєвсгєл аймгийн нийт хvн амыг хоёроор vржvvлсэнтэй тэнцэх тоо. Гадаад орныг зорьж буй залуусын 90 хувь нь єєрийн гэсэн байртай болохын тєлєє хvний нутгийг сонгодог болохыг Монгол банкны судалгааны дvн нотолно.За ингээд эцэст нь хэлэхэд Монгол цусаа цэвэр ариун байлгая, хужаа нарыг нутагт нь буцаая, өөрсдөө юм аа хийж сурцгаая. “Миний эх орны төлөө чөтгөр байсан ч би нөхөрлөнө. Миний эх орны эсрэг бурхан байсан ч би тэрэнтэй дайтна” Монголчууд бид бүгдээрээ энэ үгийг санаж явцгаая !!!