Author Topic: Зарим нэгэн эссенүүд  (Read 112820 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline peacesteady

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 80
Зарим нэгэн эссенүүд
« on: 2008.06.04 21:10 »
Зүүд.Бүх зүйл анир чимээгүй бас амар амгаланд оршин байхад ширхэг ширхэгээр хаялах цасан бударсан өвлийн өдөр цав цагаан талд хайрт дүүтэйгээ хамт ноцолдон тоглосоор , түүний инээх нь хүртэл өхөөрдөмэгч дээрээ гарчихаад л инээгээд л инээгээд л миний нүпэн дээр тогтсон цасны цаанаас дүү минь эгдүүтэй харагдана. Ээж хоолоо хийчихээд л охиноо дуудахад нь би юу ч хийж байсан тас умуртаад гал тогооныхоо өрөө рүү очоод аав ээж хоёртойгоо хамт хооллож байна. Би энэ үед ямар сайхан аз жаргалтай бүр үгээр хэлэхийн аргагүй байлаа. Хайрт аавынхаа өвөрт таг тэврүүлэн унтаж байсан жаргалтай охины утасны хонх дуугарч сэрээлээ. Харин сэрэхэд дэргэд аав нь өнөө л орон дээрэ унтаж байжээ. Би тийм сайхан жаргалтай байсан хирнээ дэрээ нортол уйлсан байлаа. Хүн гэдэг өсөж торнйулсан эцэг эхээ зүрхэндээ байнга хайрлаж байдаг . одоо дэргэд минь үгүй ч зүүдэнд минь хүртэл ирж зүрхийг минь догдлоох юм. Энэ миний хамгийн сайхан зүүд байлаа. Энэ дэлхийн хамгийн агуу хайр миний эцэг эх бол тэнгэр мэт уужим сайхан сэтгэлтэй энэ дэлхийн хамгийн сайн аав ээж байсан.Хорин жилийн дараах миний төлөвлөгөө.Хорин жилийн дараа миний нас мэдээж гучин найм болсон байна. Тэр үед би насны эрхээр хөгширч эхэлж байх байх л даа. Миний нүүрэн дээр үрчлээнүүд бий болсон байх нь тодорхой. Энэ бол бие организмын хувьд гарч байгаа өөрчлөлтүүд. Харин миний оюун ухааэ сэтгэогээний хувьд арай илүү өргөн цар хүрээгээр орчлон ертөнцийг хардаг болсон байна байх. Бас үр хүүхэд хань ижилтэй болсон байх учраас арай илүү уян зөөлөн юмны наад цаадхыг ухамсарладаг болсон байх байх л даа. Нөхрөө хэр сайн сонгосноор , өөрөөр хэлбэл нөхөртэйгөө хир зэрэг эв найрамдалтай байхаас миний амьдрал сайхан байх уу , үгүй юугэдэг шийдэгдэнэ. Хүний амьдралын жам ёсоор би нөхөрт гарч , амьдрал зохион явах нь тодорхой боловч бид хоёрын бие биенийхээ сэтгэлийг хир ойлгодог , бид хоёрын бие биендээ хир зэрэг урам өгч байна гэдгээс миний бас тэр хүний амьдрал шалтгаална гэж би үздэг. Бид 2 хэдийгээр өндөр боловсролтой , гадаад дотоодын сургуулийг онцлох дипломтой төгссөн ч үнэхээр бие биенийгээ ойлгодоггүй нэгнийхээ шинэ юм хийх гэсэн тэр оргилуун сэтгэлийг нь унтраадаг , эсвэл сэтгэлээр унасан үед нь бүр сэтгэлээр унагаагаад урам дэм өгч чадахгүй бол тэр хүний тэр их мэдлэг бүх л юм юу ч биш юм шигээр ашиглагдахгүй , хэрэглэгдэхгүй болно байх. Бүр цаашлаад үр хүүхдэд нь ч бас муугаар нөлөөлнө. Тийм учраас би хорин жилийн дараар монгол орны хөгжлийн үндэс болсон сайн гэрийн эзэгтэй болсон байх болноЭх оронч.Эх оронч гэж хэн бэ? Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө харийн түрэмгийлэгчдийн эсрэг амь биеэ хайрлалгүй тэмцэж гавьяа байгуулсан хүмүүсийг эх орончид гэж ойлгодог хүмүүс олон бий. Тэгвэл дэлхийн 1.2-р дайнаар асар олон эх орончид төрөн гарсан бөгөөд дайн дууссанаар эх орончид хөгширөн өдгөө бүр мартагдсан. Яваандаа дайн гарахгүй бол эх оронч гэдэг ойлголт үгүй болох байх . харин иран, ирак, израйль , палестин хавиар энэ үг моодноос мөд гарахааргүй байгаа. Нөгөө талаас нэгэнт эх орон гэдэг ойлголт байгаа болохоор түүнийэрх ашгийг хамгаалсан эх оронч гэсэн ойлголт ч мөн орших боломжтой. Дайны үеийн эх орончид эх орноо харийн түрэмгийллээс хамгаалж байсан бол дайнгүй үеийн эх орончид хэнийг юунаас хамгаалах вэ? дайн гэж юу вэ? миний бодлоор дайн улс орнуудын хоорондын өрсөлдөөнөөс үүсдэг. Тэгвэл орчин үед улс орнуудын эдийн засаг , шинждэх ухаан , урлаг , спортоороо өрсөлдөх болсон. Иймээс орчин үеийн эх оронч болохын тулд заавал амь насаа дэнчин тавих шаардлагагүй. Зүгээр л өөрийгөө сайн хөгжүүлээд дээрээс нь эх орноо гэсэн ухамсартай бол та эх оронч. Харин ард түмний эх оронч болохын тулд илүү их хичээл зүтгэл хэрэгтэй . зарим хүмүүс эх орончид төрд л зүтгэдэг гэж боддог. Гэтэл улс орны хөгжилд шинжлэх ухаан , урлаг, спортын бүхий л салбар хувь нэмрээ оруулж байдаг. Эцэст нь хэлэхэд эх орны хөгжилд хувь нэмрээ оруулж буй хүн бүр эх оронч, үүнээс гадна эх орны хөгжлийг хойш татдаг хүмүүс цөөнгүй байдгийг хэлэх хэрэгтэй.Ирээдүйн 20 жилийн минийтөлөвлөгөө.Хүн бүхэн амьдралдаа эргэж харахад харамсахааргүй амьдрахыг эрмэлздэг. Гэхдээ энэ бүхэн нь хүссэнээр нь болдоггүй. Миний ах надад бага ангид байхад минь нэг сургаал хэлж байсан юм. “ хүн амьдралдаа ганц алдаж болно , 2 алдаж болно , 3 алдаж болохгүй” гэж хэлсэн юм. би энэ үгийг өөрийн зорилгоо болгодог. Яахав миний ах өөрөө энэ үгэндээ эзэн болж чадаагүй ч би хүний хийж чадаагүйг хийхийн төлөө мэрийж байна. Миний зорилго бол эргэн харах амьдралдаа харамсахгүйн төлөө байдаг юм. Тийм ч учраас ирээдүйн 20 гэлтгүй 40.60 жилийнхээ бодож амьдарч байна. Амьдралынхаа зорилгыг нарнаас өндөрт тавь, нэзээ нэгэн цагт зорилгын чинь өмнө хичнээн том саад гар ч ирсэн ч нарнаас өндөрт байгаа зорилгыг чинь таглаж хааж чадахгүй. Би өөрийнхөө сурч байгаа энэ мэргэжилдээ хэнээс ч дутахааргүй эзэмшиж, энэ чиглэлдээ манлайлагч болно . амьдралын алтан хором цаг хугацаагаа алдахгүй хөгжихийн төлөө тэмүүлнэ. Арабын нэгэн эрдэмтэн хэлсэн байдаг “ хэрвээ чи өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудвал , өнгөрсөн үе чама руу их буугаар буудна”. Би ирээдүйн 20 жилд өөрийн гэсэн байр суурь , мэдлэг чадвараа олж авсан байна. Би сурч мэдэхийн төлөө урагшаа улам бүр хурдан тэмүүлнэ.

Offline peacesteady

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 80
(No subject)
« Reply #1 on: 2008.06.04 23:43 »
Nandia:Аз жаргалАз жаргал…. гэгч юу юм бол. Та нэг эргэцүүлэн боддоо…Гарт баригдаж нүдэнд үзэгдэх, эдлэж хэрэглэж байгаа зүйлс эсвэл сэтгэл санааг өөдрөг болгодог хоосон орон зай, энерги юм болов уу? Миний хувьд аз жаргалыг гэр бүлийн тогтвортой байдал, халуун дулаан уур амьсгалаар ойлгодог. Ер нь хувь хүн аз жаргалтай байна аа гэдэг нь гэр бүл, эргэн тойрноос нь шалтгаалдаг байх.Намайг 10-р ангид байхад ээж маань УБ-т хувийн хоолны газар ажиллуулахаар явсан юм. Мэдээж өөрсдийн амьжиргаагаа дээшлүүлж, хуримтлалтай болох гээл, нөгөө л мөнгөний асуудал…Манайх ам бүл 4. Би айлын том нь учраас ээжийн үгүйд надад гэр орноо харах гээл их хариуцлага үлдсэн юм. Ээж маань гэртээ сард 1 л удаа ирдэг байлаа. Гэр бүлийн нэг хүн маань ялангуяа ээж маань байхгүй болохоор гэр нэг л хоосон, хүйтэн харанхуй ч юм шиг, анир чимээгүй эхний хэдэн сар бид 3 ийм л байдалтай өдөр хоногийг өнгөрөөдөг байж билээ. Ээжийг хүрээд ирэхээр аав дүү бид 3 яг л жоохон хүүхэд шиг хөөрцгөөгөөл… цаанаа л баяртай. Халуун ам бүлээрээ ширээ тойрон ээжийнхээ хийсэн хоолыг идэх хичнээн аз жаргалтай гээч. Би эндээс л гэр бүлийн аз жаргал хичнээн чухалыг мэдэрсэн юм.Бас хүнийг аз жаргалтай болгодог зүйлийн нэг нь эргэн тойрны хүмүүс. Хүн гэгч амьтан бие биенийхээ тус дэмээр амьдарч, орчиноосоо эрч хүч, итгэлийг олж авдаг юмаа. Яаж бид бусдадаа аз жаргалыг бэлэглэх вэ? Энэ бол маш хялбар та инээмсэглэ халуун дотноор… Та ч бас аз жаргалтай байх болно.“ Инээмсэглэл нь үнэ төлбөргүй атлаа ихийг бүтээдэг. Тэрээр авч байгаа хүнийг баяжуулж, баярлуулдаг ба харин өгч байгаа хүнийг ер үгүйрүүлж хоосруулдаггүй. Инээмсэглэл нь хоромхон зуур болж өнгөрөх авч заримдаа насан туршид мартагддаггүй. Инээмсэглэл нь орон гэрт аз жаргал авчирч, ажил хэрэгт тус дөхөм болно. Инээмсэглэл бол ядрахад амралт, гуниглахад гэрэл гэгээ, зовоход эм тан болдог. Инээмсэглэл нь худалдагдахгүй, гуйгдахгүй, зээлэгдэхгүй бас тэгээд хулгайлагдахгүй.” гэж Дейл Карнеги хэлж байжээ. Үнэхээр инээмсэглэл хүчтэй хүнийг сэргээж чаддаг. Би одоогоос нэлээд хэдэн хоногийн өмнө Алтай барбекью ресторанд угтагчаар ажилд орсон юм. Би орж ирж байгаа хүн бүртэй “Сайн байна уу? Та манайд тавтай морил” гэж инээмсэглэхэд хариуд нь бүгд надруу угтан инээж “Сайн сайн уу” хэмээн мэндчилнэ. Яагаад ч юм намайг инээмсэглэн угтаж, үдэх бүрд хүн болгон надад хандан инээмсэглэж баярлалаа гэхэд би улам их эрч хүчийг авч, бүр сайн ажиллах урмыг надад өгдөг юм. Энэ утгаараа инээмсэглэл нь аз жаргалыг авчрагч юм болов уу. Надад Публили Сирийн хэлсэн: “ Бусдад жаргалтай санагддаг нь бус өөрийнхөө аз жаргалтайг мэдэрч явдаг нь л жаргалтай хүн “ гэсэн энэ үг үнэхээр таалагддаг. Энэ үгийг хүн бүр санаж, дотроо тунгаагаасай гэж бодож байна.Хятадын цагаан хэрэм Хүннүчүүдийн түүхтэй холбогдох нь: Би энэ жил КТМС-д оюутан болоод хүндэлж явдаг нэгэн хүнтэй болсон. Энэ хүн бол Монголын түүхийн багш Сэрдарам юм. Түүний ярьж хэлж байгаа зүйл нь цаанаа л юм бодогдуулахаар, их ухаалаг нэгэн. Би 7 хоног бүрийн 3 дахийн 2-р цагийг тэсэн ядан хүлээдэг. Яагаад гэвэл бид тэр хүнээс их эрч хүчийг авдаг юм. Сэрдарам багш бидэнд эссэ бичих даалгавар өгөхөд толгойд хамгийн түрүүн Хятадын Цагаан хэрэм, Хүннү гээл эртний овог аймаг санаад буулаа. Магадгүй багшийн ярьж байсан зүйлсээс надад энэ нь сонирхолтой байсан байхаа. Дэлхийн 7 гайхамшигийн нэгд багтах их цагаан хэрмийг яагаад хойд хил орчмоороо олон сая хүний цус, хөлсийг шавхаж, ард түмний эсэргүүцэлтэй тулгаран барьж байсан юм бол гээл оньсого мэт асуултуултууд их байлаа. Энэ бүгдийг мэдэх хүсэл төрж судлах ажилдаа орсон юм. Түүхэн мэдээгээр бол цагаан хэрэм нь манай тооллын өмнөх 9-р зуунаас эхэлж Цинийн удмыг үндэслэгч хааны эхлэн Цинь, Хань, Ляо, Зинь, Юань, Мин зэрэг улс гүрний үе дамжин 2000 шахам жилийн хугацаанд баригджээ. Түүний өндөр нь 10м орчим, өргөн нь 4 морьтой хүн зэрэгцэн давхиж болохоор, 7000 орчим км урт юм. Яг л эх нутгаа сахин хамгаалж хүчит савартаа атгасан аварга чулуун луу мэт. Энэхүү хэрэм нь ямар ч гэрэл зургийн хальсанд бүтнээр буулган авч чадамгүй тийм том хэмжээтэй цэргийн асар том байгууламж юм. Мөн Америкийн саран дээр гарсан анхны нисгэгч сансрын уудмаас дэлхийн бөмбөрцгийг хараад, хүн төрөлхтөний бүтээл дотроос хятадын цагаан хэрэм хамгийн тод харагдаж байна хэмээн мэдээлжээ. Түмэн газрын цагаан хэрэм нь номхон далайг хөвөөлөн шар тэнгисээс гарч Азийн зүрхэн дундах говийн их цөлийг захалж харагдана. Энэхүү хэрмийг барьж байгуулахад маш урт хугацаа, олон хүний хөлс хүч орж, эх нутаг элгэн саднаасаа хүчээр туугдан ирж, нүцгэн улаан гараараа тэр том хүнд чулууг зөөж, засаж байсан олон арван мянган хүмүүс... эргээд бодоход элэг эмтэрмээр. Тиймээ энэ гайхамшигийг барихад ганц ч хадаас ороогүй гэдэг. Ийм нөхцэлд олон аавын хүү өдөр шөнөгүй, эцэж цуцталаа хөдөлмөрлөж хөлс цусаа урсган байж эцэст нь “Ертөнцийн хамгийн урт оршуулгын гаэар”-т мөхсөн билээ. Энэ ч утгаараа агуу хэрмийг түүх сударт “Ясан хэрэм” , “Боолын хэрэм” хэрэм хэмээн нэрийдсэн байдаг. Яагаад хятадууд цагаан хэрмийг барих болов энэ нь Монголчуудтай холбоотой юм. МЭӨ 5-р зууны үед Ху хэмээх нүүдэлчин аймаг анх монгол нутагт оршиж байжээ. Хожим МЭӨ 4-р зууны үед Хугийн олон аймаг дотроос Хүннү нар хүч, чадал, хөгжлөөрөө товойн ирсэн. Тэднийг монгол угсаатан гэдгийг доктор Батсуурь генетикийн судалгаагаар баталсан. Хүннүгийн анхны хаан Түмэн байсан ба МЭӨ 209 онд хувирамтгай, бүтэлгүй түүнийг хүү Маодунь нь харван алж хаан сууснаар ордосоос Байгаль нуур, Хянганы нуруунаас Алтайн чанад хүртэлх асар уудам нутаг бүхий хүчирхэг гүрнийг байгуулсан. Тэд харваж намнахдааа тун гаргууд бөгөөд нарийн хийцтэй наамал нум хийж, тэр нь бусдынхаас 2 дахин хол тусдаг байжээ. Хүннүчүүд их хүчирхэг байсан бөгөөд хяятадууд тэдний довтолгооноос айж цагаан хэрмийг 12хан жилийн дотор ард түмний эсэргүүцэлтэй тулгаран байж барьсан гэж бодохоос тэр үеийн халдан довтолж, айлган сүрдүүлж, ийм л арга хэмжээ авахад хүргэсэн хүннү нүүдэлчдийн дүр төрх, цэргийн сүр хүч ямар байсан нь ойлгомжтой. Ингээд бодоход тэр үеийн хятадын хаад ноёдод дотоодын эсэргүүцлээс илүү нум сум агсагчдын, монгол угсааны нүүдэлчин хүннү нарын довтолгоон илүү аймшигтай байсан бизээ. Эртнээс эдүгээг хүртэл мянга мянган жил өнгөрсөн ч түүхэнд монголчуудтай холбогдох алтан үсгээр бичигдсэн бүтээлүүд олонтаа...Чухамдаа үүний хамгийн тод илрэл нь ертөнцийн 7 гайхамшигийн нэг болох их цагаан хэрмийн түүх яах аргагүй мөн билээ.Түүх бол эргэх дэлхийн нугачаанд хувирч мартагдаж үл алга болдог орчлон хорвоо дээрх хамгийн мөнхийн зүйл юм. Монголын ардчиллыг үндэслэгчдийн нэг нэрт нийтлэгч Баабар:“Ийм агуу зүйлийг бүтээсэн ард иргэд нь агуу юм бол бариулахад хүргэсэн улс үндэстний түүх түүнээс ч илүү агуу юм” гэсэн байдаг. Тиймээ! Монголчууд үнэхээр хэдэн зууныг дамжсан агуу түүхтэй хүчирхэг улс хойч үе нь болсон бид түүх соёлоороо бахархах ёстой билээ,

Offline peacesteady

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 80
Humuusiin hoorondiin hariltsaa ba tuunii helber
« Reply #2 on: 2008.06.04 23:47 »
Metujin : Хүмүүсийн хоорондын харилцаа ба түүний хэлбэр нь юунд, хэрхэн нөлөөлдөг юм вэ?Мэдээж хүн үүссэн цагаас эхлэн хоорондоо харилцаж эхэлсэн байж таараа ер нь хүн төрөлхтөний амьтадаас ялгарах гол ялгаа нь сэтгэх чадвар гэхдээ энэ чадвар нь харилцааны үр дүнд үүсдэг гэж хэлж болох юм иймээс харилцаа нь гол суурь нь буюу бүх зүйл харилцаанаас үүсдэг гэхэд нэг их зөрөхгүй л байх болов уу.Ингэхээр хүмүүс хоорондоо харилцана гэдэг их чухал зүйл юм гэхдээ яаж харьцах вэ гэдгээс бас их шалтгаална өнөөгийн бидний амьдарч байгаа нийгэмд бол бүрч их шалтгаална та бүхэн анзаарч байгаа байх сүүлийн жилүүдэд ажилд авахдаа харилцааны өндөр соёлтой гэсэн шаардлага ихээр тавигдах болсон нь үүнийг улам бүр баталж байгаа юм.Миний бодолоор хүнтэй харилцахдаа мэндэлхээс л бүх юм эхэлдэг гэж үздэг ба зөв мэндэлнэ гэдэг бол зөв харилцааны эхлэл юм.Харилцааны бас нэг чухал зүйл нь харилцаж байгаа хүмүүсээ хүндэлэх юм чи хэр их хүндэтгэлтэй харилцана чамтай тэгэж л харилцана. Бидний амьдарч байгаа нийгэм маань хүмүүсийн хоорондын харилцаан дээр л оршин тогтнодог шүү дээ иймээс ч бид өөрсдийгөө нийгмийн амьтад гэж нэрлэдэг байх .Тэгвэл хүнтэй огт харилцаа холбоогүй хүн юу болж хувирах юм бол миний бодолоор мэдээж байгалын амьтан болон хувирах биз.Ер нь боловсрол гэж яг юу юм бэ? Боловсролтой хүн гэж сайн тоо боддог эсвэл олон хэлтэй ч юмуу дан ганц тийм хүнийг боловсролтой хүн гэж хэлэхгүй байх .Миний бодолоор боловсрол гэдэг нь хүний харилцааны болон ёс суртахууны хэм хэмжүүр нь юм болов уу.

Offline peacesteady

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 80
(No subject)
« Reply #3 on: 2008.06.04 23:54 »
Battulga:Mongolchuudiin baharhal2002 onii holbombogiin DAShT-d bagsh ta ispaniig demjsen,uuniig chine solongosuud haraad "chamd yamar demjih bag baih bish dee" gesen gedeg jishee awch yarij baisan.Ene yawdlaar l bi baharhal gej yu bolhiig oilgoj bna .Bid nart holbombogoor baharhaad baih zuil odoohondoo bhgui bj bolnoo.harin tuunees iluu baharhah hairlah unet zuils baiddag yum.Chingis haanaar baharhdaggui mongol hun baidggui.Harin ch tureg ,hyataduud tuuniig ooriin gej, ter buu hel oros .yoponuud hurtel huwaaltsahiig husej bna gehleer ali zereg unetei,goy baharhal boloh ni oigomjtoi.Minii meddeg gants hoyor,meddeggui olon jishee bgaa.13-r zuund mongol hel onoodriin angle hel shig heregtsee husel ni baij ,mongol ehner awahiig hussen arab 3-n jil huleej, solongos noyod mongol huwtsas omsch,orosuud huuhdee ''chingis" gej ailgadag baisan geed durdaad baiwal olon.Negentee Japan erdemten Hidohero Okada ''Mongolchuudiin hyataduudad uldeesen hamgiin aguu ow bol hyatad undesten ooroo yum'' N.Tolstoin helsneer ''Ooriin tsusaar mongol tsus ursaagui tagt ooriigoo oros hun gj bitgii helj bai" gesen baidaag.Herwee sain bodoh yum bol hun buhend l baharhal bardamnal orshin baidagiig harj , ter ni bidnii tosoolol tuuhiin barimtaar arwijan osdog bolohiig harj bolno.Iinhuu bichij suuhad bidend baharhah yum mash ih yum. harin her zereg hariutslagatai baharhaj baina we,hii hooson tseejee deldeh tuuniigee baharhaj baina gewel ugui yum.Yamartai ch aguu tuuhtei ard tumniig aguu ireedui huleej baidag'' gesen ugeer ondorloy. serdaram :WOW ... Battulga sonirholtoi zyil bichjee. Gehdee TYYH HOL BOMBOG 2 oor oilgolt. Hol bombog bid naryin nyden deer, heden zuun saya hyn horhoisch yzej baihad. TYYH tyynees tsoon toonyi hymyys tolgoid l ergeldej baigaa gej bi boddog yum. Tegeed bi yer ni tegtlee hol bombog-iig horhoisch yzehee baisan daa

Offline peacesteady

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 80
(No subject)
« Reply #4 on: 2008.06.04 23:56 »
Olziibayar: Хайр гэж юу вэ? Энэ асуултанд хүн бүр янз янзаар хариулдаг. Харин хайр гэдэг зүйл ямар агуу болохыг хүн бүхэн мэдэггүй. Би ч гэсэн өөрийн хариултаа өгөхийг зорилоо.Хайр гэж миний бодлоор “энэ дэлхийд байдаг хамгийн тэвчээртэй, хамгийн гайхамшигтай, хамгийн гэрэл гэгээтэй зүйл” юм. Хэрэв хайр байгаагүй бол хүн төрөлхтөн үүсэн бий болохгүй байсан ч байж болох юм. Учир нь биднийг өдий зэрэгтэй хүргэсэн ээж, аавууд маань бие биедээ хайр сэтгэлтэй болж нэг гэр бүл болоогүй бол бид байхгүй байх байсан. Мөнгийг хайраас илүү тавьдаг хүмүүс бол амьдралынхаа зорилгыг, утга учирыг ойлгоогүй хүмүүс юм. Та бүгдэд нэгэн түүх өгүүлье:Хайрын түүхНэгэн цагт Хайр, Уйтгар гуниг, Эд хөрөнгө, Мэдлэг зэрэг хүний бүх мэдрэмж нэг арал дээр амьдардаг байжээ. Гэтэл арал нь живэх болсон тжхай мэдэгдэж бүгд л арлаа орхин явахын тулд завиа бэлдэцгээжээ.Хайр үргэлж бүгдээс хоцордог байсан тул юу ч болсон эцсийн мөч хүртэл хүлээхээр шийджээ. Тэгээд арал живэх үед Хайр тусламж гуйхаар шийджээ. Эд хөрөнгө маш том завинд суугаад явахаар зэхэж байхад нь Хайр “намайг хамт аваад яваач”гэж гуйхад нь Эд хөрөнгө “үгүй, завиндаа хэтэрхий их алт мөнгө ачсан учир чамайг багтаах зай алга”гэлээ. Хайр үзэсгэлэнтэй сайхан завинд суусан Бардам зангаас тусламж гуйхад тэр “би чамд туслахгүй. Чи нэвт норсон байгаа тул завийг минь туухай болгочихно”гэжээ. Хажуудаа байсан Уйтгар гунигаас Хайр “Чамтай хамт явъя”гэхэд хариуд нь “Өө хайр минь, би үнэхээр их гунигтай байгаа тул ганцаар баймаар байна”хэмээв. Аз жаргал хажуугаар нь өнгөрсөн боловч туйлын аз жаргалтай байсан тул Хайр түүнийг дуудавч дуулсангүй.Гэтэл Хайр хэн нэгэн өөрийг нь дуудаж байгааг сонсжээ. “Хайр минь, хүрээд ир би чамайг авч явъя”. Нэгэн настан дуудсан байлаа. Харин Хайр өөрийгөө азтайд тооцон, баяртай байсан тул түүний нэрийг асуусангүй. Шинэ гэзар очсон хойноо тэд өөр өөрийн замаа хөөжээ. Түүнд хичнээн их өртэйгээ мэдэрсэн Хайр Мэдлэгээс “Надад хэн тусалсан юм бэ?” гэж асуув. Тэр “Цаг хугацаа” гэж хариулжээ. “Цаг хугацаа гэнэ ээ? Ягаад надад тусалсан юм бол” Мэдлэг инээмсгэлэн байж хариулсан нь “Учир нь зөвхөн цаг хугацаа л Хайр хичнээн агуу, чухал зүйл болохыг ойлгодог.”гэжээ. Энэхүү түүхээр хайрыг ямар их агуу, чухал зүйл болохыг үзүүлэхийг хичээлээ. Нэгэн алдартай хүн “Хүнд туслахдаа энэ тус миний энэ хүнд хүргэж буй хамгийн сүүлчийн тус гэж бодон тус хүргэвэл үнэн сэтгэлээсээ хайрлаж чаддаг” гэж хэлсэн байдаг.Үүний адил “Амьддаа бие биенээ хайрлая”

Offline peacesteady

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 80
Shagai:Дээд сургуулиуд боловсрол олгогч байгууллага уу? БСүүлийн хэдэн жилүүдэд монополь шинжтэй байсан зах зээл нь олигополь шинжтэй болж байна. Нэгэн салбарт л гэхэд 200 гаруй том жижиг байгууллагууд өрсөлдөж байна. Энэ салбар нь их өвөрмөц онцлогтой олон талын системийг хамруулан авч үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг. Тэдний маркетинг бол яаж хүмүүсийг татахаа сайн мэддэг бас байгууллагынхаа нэрийг хүртэл их мундаг нэр өгцгөөсөн байна. Ажиллагчид нь энд тэндхийн бүрэн дунд , дээд ,дунд янз бүрийн боловсролын түвшинтэй хүмүүс байдаг. Тэгээд шаардлага хангасан ,хангаагуй бүрэн боловсруулагдсан , боловсруулагдаагуй янз бүрийн бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлдэг. Нөгөө бүтээгдэхүүнүүдийн дийлэнхи хувь нь хэрэгцээ шаардлага хангахгуйн улмаас хаа нэгэн газартаа шал ондоо зориулалтаар ашиглагдаж байна. Гэхдээ тэдгээр бүтээгдэхүүнүүд нь өөрсдийнхөө хүсэлтээр мөнгөө бариад гүйгээд ирцгээдэг нь хачирхалтай . Тэгэхээр нь манай хэдэн бизнесменүүд маань тэд нарын тэр хүсэл зорилгод нь дөрөөлөөд 4-5 жил мөнгийг нь авч оронд нь хэрэгтэй , хэрэггүй зүйлээр өнгөлж тослоод бас болооогуй өдөр бүр татварын системээр торгож, мөнгөө цагт нь төлсөнгүй гэж банкны системээр алданги тооцож ,жил бүр инфляцийн дагуу авах мөнгөө нэмж, жижиг сажиг зүйлээр зардалаа нэмэн татвараа авч ,олзоо нэмсээр харин үндсэн эд анги нь мөнөөх л хэвээрээ ажилласаар л, нөгөө байгууллага маань жил ирэх тусам өргөжин тэлсээр гэтэл өмнөх бүтээгдэхүүнүүд нь улам дордсоор л . Мэдээжийн хэрэг ой мод урттай богинотой гэдэг шиг бас баталгаатайхан шиг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг цөөхөн хэдэн байгууллага бий. Хэдий зах зээл нь өргөжиж өрсөлдөгч нар борооны дараах мөөг шиг цувж байгааг хүн бүхэн мэдэж байгаач анхаарал тавьж байгаа нь үнэндээ хэд билээ дээ. Энэ асуудлыг буянаараа болог гэж орхиж байгаа юм болов уу эсвэл эрх мэдэлтэй хэн нэгний үгэнд дарагдаад байгаа юм болов уу даа. Энэ бол бизнесийн боловсролын салбарын дээд сургуулийн байгууллага байлаа.Shagai  serdaram  Sonirholtoi bichsen baina. Yogtlol helbereer bichsen bolohoor ih sonirholtoi baina. Shyymjees ilyy sanaa avah zyilyydee bichiye!1. joohon delgerengyi bicheerei! Sonirholtoi sanaa byree delgeryyleh heregtei!2. Yag Argument bolgoj devshyylj baigaa sanaagaa todruulaad daraa ni tyyniigee todorhoi notolson barimtuud oruulj ogvol sonirholtoi!3. Medeej dygnelt heseg zailshgyi baih heregtei! Chinii yzel bodol ene asuudal deer yaaj dygnegdej baigaa yum zergeer bichvel sonirholtoi deeree ulam sonirhol tatnaa. Amjilt hysiye!

Offline peacesteady

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 80
(No subject)
« Reply #6 on: 2008.06.05 00:03 »
Менежментийн ухаан МонголдАраатны хаан арслан. Хэдий сүргийн ахлагч нь эр арслан байдаг боловч эрслэн нь ан хийхэд илүү чухал оролцоотой байдаг шүү дээ. Араатан амьтдын хаан хүртэл сүргээрээ амьдарч, сүргээрээ хоол хүнсээ олж иддэг. Гэтэл монголчууд бид яагаад тамын тогооны үлгэрээр амьдарсаар байна вэ? Монголд эрт дээр үед менежментийн ухааны суурь тавигдсан. Гэхдээ үүнийгээ мэдээж менежментийн ухаан гээд нэрлэчихээгүйл дээ. Менежментийн ухаан нь төлөвлөлт, зохион байгуулалт, мотиваци /идэвхижүүлэлт/, хяналт гэсэн үндсэн дөрвөн чиг үүрэгтэй. Чингис хааны үед аравтын систем, татварын бодлогыг бий болгож, их засаг хуулийг баталж, тэр дотроо гэр бүл, байгаль орчин гээд бүхий л асуудлыг тусгаж өгсөн. Дээр дурьдсан үндсэн чиг үүргүүдээс заримыг нь энэ үед буулгавал аравтын систем нь зохион байгуулалтын бүтцийг, үсэг бичиг нь бичгэн мэдээлэл дамжуулах боломжийг, их засаг хууль нь хяналтын тогтолцоог бий болгосон. Энэ нь менежментийн хувьд олон асуудлыг тэр дотроо үүрэг, хариуцлага, бүрэн эрх, эрх мэдлийг хувьд тодорхой болгож өгсөн. Мөн менежменттэй холбоотой бидний гадаадаас шууд аван хэрэглэж байгаа зарим үг хэллэгийг ч бид 13-р зууны үед хэрэглэж байсан. Жишээ нь: стратегийг ирээдүйн их хэрэг...Наашлаад социализмийн үед Монголд нэгдлийн дарга нар нь жинхэнэ практик менежерүүд. Тэд ямар нэгэн менежментийн сургуульд сураагүй, мэргэжлийн менежерүүд байгаагүй боловч ажлын бүтээмж нь үнэхээр өндөр. Тэд ажилчдынхаа сэтгэл зүй, ар гэрийн байдал, үзэл бодол гээд ажилд нөлөөлж болох бүх зүйлийг нь олоод мэдчихсэн түүнийгээ ч ухаалгаар ашигладаг байж. 21-р зуун бидний үед олон их дээд сургуулиуд, олон арван менежерүүд байгаа боловч тэд жинхэнэ ёсоороо менежерүүд үү эсвэл мэргэжлийн диплом өвөртлөгчид үү. Тэд үнэхээр өмнөх үеийнхнийгээ гүйцэхээр ур чадвар, мэдлэг туршлагатай юу. Зарим хүмүүс тийм, зарим нь ч үгүй л гэж хариулах байх. Одоо үед хүмүүс их дээд сургуульд сурчил байвал ямар мэргэжлээр тэр нь хэр үнэ цэнэтэй вэ гэдэг нь гол биш болсон болохоор боловсрол эзэмшсэн хүмүүс нь лангууны ард зогсох нь олширч дээ. Гэхдээ өнөө үед манай оронд амжилтанд хүрсэн менежерүүд олон боловч тэдний хэдэн хувь нь дээд сургууль төгссөн бол. ERDENEJARGAL. N  MUNGUМөнгө бол амжилтын үндэс мөн гэдэг нэг маргаантай асуудал байна. Зарим нэг хүмүүс хэн их мөнгө олж байна тэр амжилтанд хүрсэн гэж ойлгодог. Хэдийгээр тийм боловч зарим хүмүүс мөнгө олохгүйгээр амжилтанд хүрэх арга байдаг гэж боддог. Харин би мөнгийг зөвхөн амжилтын үндэс гэж боддоггүй.Хэрэв хэг нэгэн хүн мөнгө их олдог бол тэр ер бусын мэдлэг, туршлага хуримтлуулсан байж таараа. Тухайлбал, сайн хуульч өндөр цалинтай байдаг. Учир нь тэр хуульч олон хэрэг дээр ажиллаж, ялалт байгуулдаг. Тиймээс хүмүүс түүнд их төлөхөд бэлэн байдаг. Мөн эмч өөрийн мэдлэг, туршлагаасаа шалтгаалан хэдий чинээ олон хүнд туслана тэрээр төдий чинээ өндөр цалин авна. Зарим хүмүүс ажлаа солидог. Яагаад гэвэл тэд илүү сонирхолтой, илүү цалинтай ажлыг хайж байдаг. Мэдээж өөр хэсэг хүмүүс ажилдаа удаан ажилласнаасаа, мөн хийж буй зүйлдээ сонирхолтой байдгаас шалтгаалаад бусдаас төдийлөн их цалин авдаггүй. Гэхдээ тэд үүндээ сэтгэл хангалуун байдаг. Эцэст нь, мөнгийг зүгээр л цаас мэт тоглож болно.Үгүй ч байж болох юм. Гэхдээ өнөөдрийн бидний орчин үеийн амьдралд мөнгө чухал үүрэг гүйцэтгэж байна. Тиймээс хүмүүс мөнгө их эсвэл бага олдгоосоо шалтгаалан амжилтанд хүрдэг гэдэгт санал нийлдэг. Магадгүй энэ нь зөвхөн ашгийн төлөө мэт санагдаж байнаа боловч амжилт нь санхүүгээр дэмжигддэг болохоор ингэж бодож болох юмГэвч энэ бол жинхэнэ амжилт биш болов уу.Bolortuya sainbayar

Offline peacesteady

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 80
(No subject)
« Reply #7 on: 2008.06.05 00:06 »
Ийм л байгаасай - 2007/12/03 12:54 “Надад нэг мөрөөдөл бий. Би хэзээ нэгэн цагт миний хүү арьсныхаа өнгөнөөсөө бус хийсэн хэргээсээ болж шоронд суух сайхан үе ирнэ гэж мөрөөддөг” гэсэн Мартин Лютер Кингийн алдартай үг байдаг.Яагаад ч юм хараад байхад Монголчууд үндсэн хэрэгцээндээ ч зарцуулах хангалттай мөнгөгүй атлаа харагдах гадаад байдалдаа хамаг мөнгөө зарчихаад байдаг юм. Энэ талаар өөрийн байнга бодож явдаг хэд хэдэн санааг энэ сэдвийн дор гаргахаар зорьлоо.“Бусад хүмүүс намайг юу гэж бодох бол......?”Хүмүүс Nokia 3310 утас барьдагийнхаа төлөө биш, утсаа бүрэн ашиглаж мэдэхгүй байж үнэтэй утас баричихаад, халаасандаа мөнгөгүй байгаагийнхаа төлөө ичдэг байгаасай.Оюутан сурагчид сургууль дээрээ зүсэм талх авчирч идэж байгаагийнхаа төлөө биш хамгийн үнэтэй хоолыг аав ээжийнхээ зовж олсон мөнгөөр өөрөө олсон мэт бахархан идэж байгаагаасаа санаа зовдог байгаасай.Хүмүүс Excel унадагийнхаа төлөө биш, амьдралынхаа төлөө зvтгэдэггvй, машин ч үгүй байж нэгнийгээ муулдагийнхаа төлөө шоолуулдаг байгаасай.“Ингэвэл би тэднээс илүү болно...”Жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо түрүүлж дайрч гарчихаад өөрийгөө “баатар”-т тооцож онгирох биш, бусдад зам тавьж өгч хvндлvvлж “баатар” болдог байгаасай.10 жилийн сурагчид хvнтэй унтаж, архи ууж vзсэнээрээ онгирох биш, тэдгээрээс үүдэх муу үр дагаварыг мэддэг, бусдыг дуурайж биш өөрийнхөө бодлоор зөв зvйлийг хийж чадаж байгаагаараа онгироосой.Манай найз охин хөөрхөн бас баян гэсэн өрөвдөлтэй яриагаа эхлэхээсээ өмнө өөрийгөө нэг толинд харчихаж байгаасай.5000 төгрөгийг ганц хоолны л мөнгө шдээ гэж томорч байхын оронд элдэв хандив цуглуулахад тэрийгээ өгчихдөг ч болоосой.Манай нийгэмд тогтсон хэвшмэл гажуудлуудын тухай...Айлын хvvхдүүд мөнгөгүйдээ биш, мэдлэггүйдээ гадаадад улсын зардлаар сурах шалгалтанд тэнцдэггүй байгаасай.Хогоо хол байгаа хогийн саванд хийсэн нэгнийгээ “аая, лаг соёлтой айн...” гэж явуулах биш, тамхи татаж акуркы нь хол нясалж хаяад, шүлсээ хүчтэй дуугаар нулимах нэгнийгээ “аая, лаг гудамжны атаман айн...” гэж цаашлуулж байгаасай.Хvн нь ногоон гэрлээр, машин нь улаан гэрлээр зорчдог ч болоосой.Залуучууд маань McDonalds-н бургер идэж, Coca Cola ууж бусад орныг дуурайчихаад өөрсдийгөө хөгжсөнд бодох биш, айрагаа ууж, ааруулаа идэж, үүнийгээ бусад орныхноор дуурайлгачихаад өөрсдийгөө хөгжсөнд боддог болоосой.Охид, бүсгүйчүүд маань Louis Vuiton, Dolce Gabana-гийн цүнх гутал мөрөөдөхийн оронд тэдгээр шиг чанартай, өнгө үзэмжтэйг нь монголдоо яаж үйлдвэрлэж болох вэ гэдэгт толгойгоо гашилгадаг байгаасай.Хаа газрын оюутнууд ядуу л байдаг баян нь ч гэсэн ядуу аашилдагаас хойш гэдэг шиг ухаантай, мулгуу гэлтгүй хүн бүр эдгээр жижигхэн мэт санагдаж болох эгэл өчүүхэн зүйлсээс л өөрсдийгөө болон эх орныгоо хөгжүүлэх асар их замын эхлэлийг тавих хэрэгтэй юм.Ийм л байгаасай.MONKHTSETSEG-ees   serdaram Sonirholtoi saihan bichjee. Hyn bolgonyi hysel moroodol, sanal sanaachilga niigemd heregtei baidag. Gehdee ERH ASHIG ni haana ilerhiilegdej baina ve? gedeg asuult hamgiin tyryynd tavigdaj baih yostoi. Daraa ni ene heregjij boloh uu? gedeg asuudal ih chuhal zyil baidag. Chinii essay bidnii hevleh tsuvrald bagtaj olon oyutnuudyin anhaaraltai unshih huudas bolno gedegt naidaj baina.

Offline peacesteady

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 80
(No subject)
« Reply #8 on: 2008.06.05 00:07 »
Nandia:Үндэсний цөөнхСэрдарам багш саяхны лекцэн дээрээ МУ-ын үндэсний цөөнхүүдийн тухай ярьж байсан. Лекц надад нэг их сонирхолтой санагдаагүй ч багшийн хэлсэн: “ Цаатангууд цас ихээр унаж, хүйтрэх тусам баярладаг” гэсэн энэ хэдэн үг миний сонирхолыг ихэд татаж, эссэ бичих дараагийн сэдвээ МУ-ын үндэсний цөөнх болох цаатангуудын тухай бичихээр шийдсэн юм. Үнэндээ надад тэдний тухай мэдэх зүйл нэг ч үгүй байлаа. Телевизээр үзэж байснаас уншиж байсан зүйл огт үгүй, алс бөглүү тайгад цаа бугаа түшиглэн амьдардаг МУ-ын идэвхгүй үндэстэн гэсэн өчүүхэн бодолтой байлаа. Гэхдээ тэдний тухай мэдье, гайгүй эссэ бичих юмсан гэсэн сэтгэлдээ хөтлөгдөн интернэтээс мэдээлэл цуглуулж, тэдний тухай өөрийн гэсэн бодол ойлголттой болсон юм.Цаатан, цаа буга гэж мэдэхээс бид тэдний Монгол, Тувагийн алинаас нь гарал үүсэлтэйг мэддэггүй. Нүүдлийнх нь зам мөрийг хөөвөл тэд 1905-1949 оны хооронд Тува болон ОХУ-аас салан нүүдэллэн ирж одоогийн Хөвсгөл аймгийн Баянзүрх, Улаан-уул, Ренчинлхүмбэ сумын уул тайгаар нутаглах болжээ. Тэд өөрсдийгөө уйгар хэлтэй, уйгар угсааны Духалар (Тува) хүмүүс гэдэг. Цаатангууд жилд 6-8 удаа цааны идшийг даган нүүдэллэж, 11 сард өвөлжөөнд буудаг байна. Тэд урц овоохой барин суудаг. Цааныхаа сүүгээр цөцгий, ааруул, ээзгий, бяслаг хийн өөрсдийн хүнсэндээ хэрэглэдэг байна. Цаатан нар бөө мөргөлийн шашныг шүтдэг бөгөөд бурхан тахил гэж их юм байхгүй, хойморт татсан хөшигний ард бөөгийн хувцас хэрэглэл байдаг. 2006 онд Цагааннуур сум 1420 хүн амтай байсны 906 буюу 64% нь цаатан гаралтай, тэдгээр хүмүүсийн 205 нь улажлалт цаа буга маллах ой хөвчийн амьдралаа хадгалсаар иржээ. Тайгад өвөлдөө 29-53 градус хүйтэн, зундаа 13-23 градус дулаан. Ийм нөхцөлд урцанд амьдарна гэж бодохоор хотын бидэнд нэг л санаанд буухгүй үнэхээр тэднийг өрөвдөх сэтгэл төрнө. Цаатангууд амьдрал нь тэгш дүүрэн байгаагүйн төлөө төр, засаг руугаа чичлээд байдаггүй. Харин юмханаар юм хийж, амьдрал ахуйгаа өөд татахыг зорьдог, дэлхийд ховордсон цаа бугаа өсгөж үржүүлэхийн тулд бүхий л сайн сайхнаа зориулсан ард түмэн. Сүүлийн жилүүдэд хот суурин бараадах болсноор амьжиргааных нь гол эх үүсвэр болсон цаа буга нь цус ойртож, тоо толгой нь цөөрсөөр байна. Улмаар цаатан хэмээх ард түмэн мөхөхөд ойрхон болжээ. Засгийн газраас илүү энэ асуудалд хүмүүнлэгийн жуулчид санаа зовнин, цаатангуудын амьдрал ахуйд тусалж байна.МУ-ын засгийн газраас тэдэн рүү чиглэсэн бодлого үнэхээр дутагдалтай. Гэтэл зурагт радио, хэвлэл мэдээллээр “Цаатан ардын ирээдүйг засгийн газраас анхааралдаа авлаа. Цаатангуудыг мөхлөөс аврахын тулд засгийн газар 500сая төгрөг төсөвлөлөө л” гээд яриад байгаа ч гарт баригдаж, нүдэнд үзэгдэх зүйл үнэхээр алга байна. Ядаж гадаад дотоодын жуулчидыг татах аялал жуулчлалын томоохон бүс болгож болдоггүй л юм байхдаа...Тэгвэл жуулчид цаатны өв соёл, ахуй амьдралыг сонирхон ирэх нь лавтайяа. Үүнийг ч даган цаатангуудын орлогын эх үүсвэр нэмэгдэж, цаашлаад МУ-н эдийн засагт нөлөөлөх бизээ. Тэдний боловсролын асуудлыг төр засаг анхаарч үзээсэй гэж бодож байна. Ахмад үеийнхэн нь цаа бугынхаа эрхшээлээр амьдарсаар байгаад хүүхдүүдээ хаячихсан. Би монгол орныхоо үзэсгэлэнтэй байгалиар аялахыг хүсдэг. Тэр тусмаа монголчуудын цөөнх болсон цаатангуудын зан заншилтай танилцаж, уулзаж учрахсан, тайгыг үзэхсэн гэж боддог. Цаатангуудын тухай өөрийн гэсэн ойлголттой болсноор тэдний тухай буруу төсөөлөлтэй байснаа мэдэрч хүндэлж хайрлах сэтгэл төрсөн. Сайхан газар оронд амьдардаг азтай хүмүүс юм гэж бодох болсон. Дэлхийд ховордсон цаа бугыг өсгөж үржүүлэхээр зүтгэж, өөрсдийхөө сайн сайхныг золиослож байгаа агуу сэтгэлтэй ард түмэн гэдгийг ойлгосон.

Offline peacesteady

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 80
(No subject)
« Reply #9 on: 2008.06.05 00:09 »
Byambaa:Serelt-BayrallaaEne esseygeer bi ooriin bodliin heseghenees oruullaa.Udaan huleesen moch, oyutnii amidraliin anhnii alham anhnii hicheel ehellee. 2007 onii 8r sariin 29n.2r par SS102 hicheel songoson oyutnuud 307giin uudend hicheel ehlehiig huleej bailaa. Udalgui shine bagsh ch irj udaan huleesen oyutnuud angid orohod zarim negend ni sandal shiree hureltsehgui tul hana nalan zogsoj, hagas ni tanidag meddegeeree niilj neg shireend shahtsaldan suulaa. Heden doloo honog hicheelelsnii etsest bidnii ihenh ni anh bagsh tanii zognoj baisan shig alga boljee."Arwan jiliin hicheel mini ineed nargian, hoor bayar, saihan dursamjaar duuren baisan ch odor tutam ordog hicheel ni ursgalaar ywsaar ulig boljee" arwan jild nadad todorhoi zorilgo baihgui l baij dee... Nadad uldsen zuil gewel sain suuri bolowsrol saihan dursamj minii arwan jiliin angiihan mini.Oyutnii amidrald hol tawiad udaagui baigaa bi SS102 buyu "MONGOLIIN TUUH" hicheeliig songon suraltsaj uzeed duusch baina. Deer arwan jiliinhee saihniig dursaj bichihdee ta bolon ene esseyg unshij uzeh humuust omno ni ymar baisan ba odoo ymar bolsniig mini medehed baga ch bolow nemer boloh bolow uu gej bodloo."-Ene hicheeliih zarchim buhniig medeh albagui. Oort heregtei zuilee olj awbal ene hicheeliin zorilgo orshino."Ene hicheelees bi oort heregtei zuilee olj awch chadsan gej bodoj baina. Minii huwid urd bi ymar ch zug chiggui altan tsagaa aldaj ywsnaa odoo mederch baina da. Harin odoo bi "odriin temdeglel" hotoldog bolsoon. Odriin temdegleltei mini hamt minii dotor oor negen shine yrtonts, shine hun uusch zug chiggui ywsan namaig zorilgotoi bas bodit moroodoltei bolgoj ogloo. Moroodoltei bolgoson gej ta buhen namaig ymar ch moroodol huselgui hun gej bitgii bodooroi. Husel moroodolgui hun gej baidaggui. Yagad ingej heleh bolowoo gewel uridiin moroodluud mini bas l arwan jiliin zorilgogui baih uydee moroodoj ywsan bolhoor bas l zuggui baij dee. Odoo bol minii zorilgo minii moroodol mini todorhoi bolson. Ene bol minii hamgiin tom reform baina. "serelt""Zorilgogui hun zorilgotoi hunii shawhruug dolooj amidrana." Ene ugiig bi ooriin heleh durtai ug bogoson. Hediigeer bi Made by Serdaram boloogui ch "ene hicheelees buhniig medej awah albaguigeer oort heregtei zuilee olj awch chadsan gedgee heley.Namaig todorhoi zorilgo bodit moroodoltei bas heleh durtai ugtei bolohod mini tus bolson Serdaram bagsh tand bayrallaa. Bayrallaa bagshaa...

Offline peacesteady

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 80
(No subject)
« Reply #10 on: 2008.06.05 00:22 »
Byambaa':Үндэсний бахархалХил хэл мал гуравтайгаа байвал хэн баян монгол баянХил хэл мал гурваасаа хагацвал хэн эмэгнэлтэй монгол эмэгнэлтэйАливаа улс орон бүхэн ард түмэн,газар нутаг,өв хөрөнгө,түүх соёл,зан заншил,уламжлал гэх мэт өөрсдийн өв баялагтай байдаг.Энэ бүхэн хоорондоо нягт уялдаа холбоотой байснаар улс орон оршин тогтнож хөгжиж байдаг.Үндэсний бичиг үсэг,соёлгүй улс орон гэж байхгүй нь мэдээж. Өөрсдийгөө харь улсаас тусгаарлан зааглаж биднийгазар нутаг гэж нийтэд зарлан тунхаглаж тэрхүү газар нутаг дэвсгэрдээрээ амьдарч хөгжиж дэвшиж байж улс орныцаашдын зам гэрэлтдэг. Дээр хэлсэнчлэн монголын түүхэн замналд газар нутаг, түүх соёл, зан заншил чухал байр эзэлдэг.Монголчууд бид эрт дээр үеэс Азийн зүрхэнд оршиж өөрсдийн өвөрмөц түүхийг зохиож чадсан агуу үндэстэн юм. Өнөө үеийн хүмүүс бид өөрсдийн түүхээр бахархаж хойч үр удамдаа улам баяжуулан гэрэлт замналыг үлдээх нь чухал. Бидний өвөг дээдэс баатарлаг үйлс бүтээн хойч үр удам бидэндээ гайхалтай түүхийг үлдээж чадсан билээ.Дэлхийн талыг эзэгнэж өөрсдийнхөө мөн чанар туйлын зорилгыг дэлхий нийтэд таниулж чадсан ард түмэн дэлхинй түүхэнд ховор. Монголчууд бид мандан бадралын цагаасаа их багагүй дайн тулаан хийж газар нутгаа жилээс жилд тэлсээр ирсэн.Байлдан дагуулал бүхэн амжилтанд хүрч чадаагүй ч эцсийн эцэст бид зорилгодоо хүрч чадаж байсан юм.Монгол туургатныг нэгэн дээвэр дор нэгтгэж олон зууны туршид атгасан гар шиг зангдаж чадсан хаан бол яахынаргагүй Чингис хаан. Олон дайн тулаанд оройлон орж онцгой ур чадвар авъяас гарган дайснаа ялан дийлж байсан нь монголын түүхийн хуудсанд тодоос тод алтан үсгээр бичигдэн үлдсэн байдаг.Их хаан маань монголын төлөө их олон зүйлыг хийсээн. Аливаад нухацтай хандаж алсыг харж хөдөлдөг хүн байсан.Бичиг үсэг хууль цааз шашин шүтлэг гэх мэт монголын ирээдүйд хэрэгтэй бүх л зүйлыг нухацтай нэвтрүүлж байсан юм.Ард түмэн түүхэээ бүтээдэг.Энэ бол яахын аргагүй үнэн үг юм. Хүн төрөлхтөн бид өдөр хоног өнгөрөх тусам түүхийн нэг шинэ хуудас нээж байдаг. Энэхүү түүхийн хуудас бүрийг өвөг дээдэс минь өөрсдийн зохиосон уйгаржин монгол бичгээр хойч үр удам бидэндээ үлдээсээр өнөөг хүрчээ. Дэлхийн дээр өөр ямар ч улс оронд байхгүйбосоо бичгээрээ монгол хүн бүр бахархаж бас сурах хэрэгтэй.Монголын үнэт зүйлүүдийн нэг бол хөшөөн дээр дээрх дурсгалт бичиг юм. Өнөөг хүртэл гадаад дотоодын олон маянган эрдэмтэд тэрхүү бичгийг судалсаар байна.Энэ бүх түүхийн сурвалж бичгүүдийг хойч үр удам бидэндээ бичиж үлдээсэн эрдэмтэн мэргид бол бахархал мөн.Өргөн уудам газар нутаг дэээрээ энх амар амьдарсаар монголчууд бид нэг зууныг үджээ.Бидний энх тунх амьдралын баталгааг хангасан өвөг дээдэсдээ бид баярлаж явах хэрэгтэй. Бидний өвөг дээдэс амь биеэ үл хайрлан газар нутгийхаа төлөө тэмцэн хамгаалж байсан. Чухмдаа газар нутаггүйгээр улс орон цаашид оршин тогтноход хэцүү. ХЭЛ, СОЁЛ, ГАЗАР НУТАГ. Үүнд л тэдний тэмцлийн гол утга учир оршиж байсан юм. Тиймдээ ч бид өнө удаан жил харгис хатуу энэ ертөнц дээр оршиж байна. цаашид ч байсаар байх болно. Хил хэл мал гуравтайгаа байвал хэн баян монгол баянХил хэл мал гурваасаа хагацвал хэн эмэгнэлтэй монгол эмэгнэлтэй.

Offline peacesteady

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 80
(No subject)
« Reply #11 on: 2008.06.05 00:32 »
ByanbaaХүний үүсэл гарлын тухай Хүн бол дэлхий дээр амьдарч буй хамгийн боловсронгуй, цорийн ганц ухамсарт амьтан. Өөрөөр хэлбэл байгаль дэлхийн бүтээсэн хамгийн үнэт зүйл юм. Гэтэл өнөөдрийг хүртэл ертөнц дэлхий хийгээд түүний аливаа юмс үзэгдлийн анхдагч нь юу болох энэхүү оюун ухаант хүний гарал үүсэл, түүний үнэт чанар юу болох, ухамсар оюун ухааны мөн чанар тайлагдалгүй одоог хүртэл оньсого хэвээрээ үлдэж байна. Эдүгээ байгаль дэлхийг эзэгнэж буй хүний үүсэл гарлын тухай асуудал дэлхий ертөнцийн үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой. Үүнийг мэдэж нууцийг тайлахын төлөө дэлхийн олон орны эрдэмтэд удаан жилийн хүч хөдөлмөрөө зарцуулж олон арван таамаглал дэвшүүлж байгаа ба энэ нууц одоог хүртэл тайлагдаагүй оньсогоюм. Хүн бол бурхан болон харь гарагийнхны бүтээл юм гэдэг байдгийг ч үгүйсгэж болохгүй юм.Ямар ч шинжлэх ухаанд төгс онол гэж байдаггүй. Учир ньхүн объектийг өөрөө зохиодог бус бидний мэдлэг тэр объектод хөтлөгддөг. Иймээс дээрх онолын дүгнэлт хэзээ нэгэн цагт бүрэн батлагдах эсвэл оргүй үгүйсгэгдэж болно. Гэтэл хүн төрөлхтөн өөрсдийгөө харь гаригаас үүссэн, бурхан бүтээсэн , загаснаас үүссэн, гэх мэт оргүй зүйлд итгэсээр байвал бидэнд шинжлэх ухаан танин мэдэхүйн аргууд хэрэггүй болох болноо. Ер нь миний бодлоор шинжлэх ухаан гэдэг бол бартаа нугачаатай их эрсдэл, хэлмэгдэлтэй хүнд учир байдаг бөгөөд хүмүүс энэ замаар шантралгүй явсаар өнөөдрийн өндөрлөгт хүрснийг мартаж болохгүй үнэхээр гайхамшигтай зүйл. Иймд онолыг туйлийн үнэн гэж бүү шүт. Аливаа зүйлд үл илтгэгч байж үнэнийг ухаж хөгжүүллэхэд бэлтгэ. Энэ нь оюутан хүний гол баримтлах зарчим болов уу? гэж бодож байна.

Offline peacesteady

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 80
(No subject)
« Reply #12 on: 2008.06.05 00:34 »
ByambaaХүн хаанаас үүсэлтэй вэ? Энэ тухай олон таамаглал байдаг. Жишээ нь хүн бол эволюцийн өөрчлөлт байгалийн шалгарлаар үүсэн homosafiens буюу оюун ухаант хүн гэж нэг хэсэг нь үзэж байхад нөгөө талд хүн бол харийн амьтан харь гаригийн бүтээл гэж тайлбарлаж байдаг. Мөн хүний үүслийг шашний талаас нь авч үзвэл ?хүн бол бурхны бүтээсэн бүтээл юм? гэх зэрэг олон янзын үзлүүд байдаг. Шинжлэх ухаан бол үнэнийг эрэлхийлж түүндээ хүрдэг ба үнэнд хүрэх арга зам нь асар их бартаа саадыг давж өнөөдрийн өндөрлөгт хүрсэн. Шинжлэх ухааны үүднээс бол хүн байглийн шалгарлаар хүн дүрст бичнээс одоогийн үюун ухаант хүн болох эхлэлээ тавьсан. Шинжлэх ухаанаар нотлогдсон хүний үүслийн тухай тайлбарыг бас нэгэн зүйлээр тайлбарлан батлаж болох юм. Манай сургууль дээ нэг ийм явдал болдог юм. Хичээлийн жилийн эхний улирал дундаас нэлээн өнгөрч хичээлүүдийн дүн гарах дөхөж байлаа. Хичээлийн бие даалтаа хийж байгаа хүмүүсийг ажиглавал өөрөө хийсэн хүн ховорхон бөгөөд цөөн хэдэн хүний хийсэн хөдөлмөр л бусдын хоол болж байх шиг санагдлаа. Энэ хүмүүс бусдын хийснийг хуулж дүнгээ сайн гаргаж байгаа бөгөөд энэ ньтэрхэн үедээ сайнаар дүгнэгддэг. Тэд өөрөө юмаа хийхгүйгээр энэ үйлдэл нь ирээдүйд ямар их хор авчирхийг мэдэх ч үгүй хуулсаар л ? Тийм дээ ч зөвлөх багшын хэлж байсан шиг энэ сургуульд 4 жил сурхад ангйин бараг тал нь л үлддэг гэсэн нь үнэний ортой юм. Тэдний энэ үйлдэл нь хөндлөнгөөс харахад тун харамсалтай бөгөөд харин хичээлээ сайн хийдэг хүмүүст ашигтай зүйл юм. Хүн болгон өөр өөр дахин давтагдашгүй ертөнц бөгөөд хийж бүй үйлдлүүд нь ч өөр хоорондоо ялгаатай байна. Гэтэл тэдний бие даалтаа хийж байгаа байдлаас хархад харин ч эсрэгээрээ үзсэн бүхнээ дуурайгаад байдаг сармагчин л юмуу гэлтэй. Та бид оюун ухаант хүн байтал яагаад бусдын хийснийг хуулж сармагчингийн адил зан гаргадаг юм бэ? Энэ л үйлдлээрээ бид өөрсдийгөө сармагчин гэдгийг ядах юмгүй хэлээд өгч байгаа юм. Шинжлэх ухаан өндөр хөгжиж буй өнөө үед хүний үүслийг түүний генээр нь тайлбарлаж байгаа бөгөөд энэ нь хүн бичнээс үүсээгүй гэдэг таамаглалыг гаргаж ирсэн. Тэгвэл хүмүүс бид бичнээс үүсээгүй юм бол яагаад сармагчин шиг бусдыг дуурайн бэлэн хоол идэж өөрсдийгөө хохироож байна вэ?. Бид чинь сармагчнаас ялгаатай оюун ухаант хүмүүс учраас бусдын бэлдсэн хоолыг идэлгүй өөрсдийнхөө гөрын хоолыг идсэн нь илүү амттай байх болвуу. Хариуцлагтай байж нийгмээ эрүүл болгоё.

Offline peacesteady

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 80
(No subject)
« Reply #13 on: 2008.06.05 00:38 »
NandiaБи Би... Би хүн... Би Монгол хүн... Овог Онход. Аав Батсайхан, ээж Нямтуяа. Нас 18.Энэ дэлхийд ирэгч бусад бүхий л хүмүүсийн адилаар Суут сэтгэгч Сократын тодорхойлсноор “ Мөнхийн санаа мөн чанарын объектив ахуйд харьяалагдах амьтан.” Би КТМС-ийн 1-р курсд сурдаг Дарханы уугуул. “Байгаль сансрын амьд хэсэг, хүмүүжил, сургалтын үр дүн” болон төлөвшиж яваа энэ Монголын “Шинэ хүн” гэж Демократын үгийг удирдамж болгон “би” өөрийгөө ойлгодог. Би- бид дээр дурьдсанчлан бусад хүмүүсийн л жишгээр “Адгууснаас- оюун ухаан, сэтгэл зүй, сэтгэхүйгээрээ ялгагддаг, Байгалийн бүтээл” / Гегель/Би- примантын баг, гоминидын овог, хомо төрөл, сүүн тэжээлтний анги, хөвчтөний хүрээнд багтах- хомосайпанс, Батсайханы том охин. Би монгол хүнБие сэтгэлийн нэгдэл аав ээжийн хайртай охин, эрдэм номд шамдагч. Би- Төв Ази- Гурван голын бэлчир, Алтай, хангай, хэнтийн нуруу Орхоны хөндийгөөр төвлөрөн нутаглагч Хүннү, Сүмбэ, Нирун хөх монголын “Одоо ба ирээдүй цаг”.Модунь, Атилла, Чингисийг шүтэгч. Монгол орны 21-р зууны нүүр царай болно гэж бардамнагч.Би гэж хэн бэ?... Би бол би....Тан улсын их найрагч Ли-бо... Би бол хаанБи бол боол Би бол цэцэгБи бол шалбааг... хэмээн шүлэглэсэн байдаг.Тэгвэл... Би “хүн” болж төрсний зорилго! Би, би болж мэндэлсний учир утга юунд агуулагднам.Би ганц охин дүүтэй. Нийгэм дэхь гэр бүл садан төрөл, хүн ёсны “дамжих холбоосоор” бол 2 өвөө 2 эмээ маань ээж аавыг төрүүлж өсгөсөн, аав ээж 2 маань намайг өдий зэрэгтэй болгосон. Өвөө эмээ нарыг ээж аавууд нь л өсгөн тэтгэсэн. Өөрөөр хэлбэл хүний ёсны уламжлагдах байгалийн ёсны үүрэг хариуцлагын тогтолцоо ёсоор –би. Хэзээ нэгэн цагт хэн нэгнийг ганц дүүгээ, үгүй эсвэл үр хүүхдээ ч юм уу хооллож хувцаслаж, сургаж, хүмүүжүүлж хүний зэрэгт хүргэх үүрэг хүлээх нь гарцаагүй. Иймээс би ирээдүйд шалбааг хэмээн тодорхойлохуйц амьдарч болохгүй нь.Мөн би “цэцэг” шиг сайхан хэрнээ зуурдын эмзэгхэн бэрхшээл, салхи шуурга ган гачигийг тэсвэрлэх чадваргүй сул дорой байхыг хүсэхгүй. Учир нь миний бидний аж төрөх энэ 21-р зуун, шинэ цаг үеийг, нэрт сэтгэгч А.Смитээс үндэслэгдсэн үзэл санааны магадлал анализынхаа тооцоогоор “ өрсөлдөөн” гэж тогтоон тодорхойлоод байна. Харин... би “боол” мэт боловч “хаан” шиг аж төрөл, ирээдүйг бий болгохыг хүсэж байна. Юуны учир ийнхүү хэлэх болов хэмээвээс... Бид бол боол... Хүн төрөлхтөн “хүсэл шунал” туйлын зорилгыхоо боол. Хүний хүсэл хязгааргүй гэдэг. Тиймээс бид хатуухан хүслийнхээ чадуухан боолууд. Хүсэл зорилгынхоо төлөө өөрийгөө дайчлан хөдөлмөрлөгч, зүтгэгч оюун санааны боол байхыг хүснэ.Ийнхүү өөрөө өөртөө оюун санаандаа боолчлогдон нөгөөтэйгүүр, бие сэтгэлээ захиран өөрийн дотоод ертөнцдөө “хаанчлагч” байхыг би эрхэмлэнэ. Жинхэнэ утгаараа би, би байхыг оролдоно.Би бол би Би Нандинсувд ... Би хаан Би боол Би цэцэг биш Би шалбааг биш...

Offline peacesteady

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 80
(No subject)
« Reply #14 on: 2008.06.05 00:42 »
Чөтгөр - 2007/12/14 10:35 Хорвоо дэлхий, байшалийн юмс үзэгдлийн мөн чанар, тайлагдашгүй нууцуудын учир шалтгааныг бүрэн таньж мэдэхэд хүн төрөлхтний оюун ухаан арай л хүрээгүй байна. Тэр байтугай шашин хүртэл ойлгож итгэхэд тун бэрх нууцуудын нэг мэт надад санагддаг. Яг “Бурхан гэж байдаг уу?” гэсэн асуултаас л итгэхэд тун бэрх олон хариултыг авч болно. Гэвч Будда, Христ, Лал, Хинду гээд л бүх шашны үзэлд бурхныг үзэх үзэл өөр өөр ч чөтгөр хэмээх ойлголтын хувьд ижил байдаг нь сонирхолтой. Ерөнхий утгаараа хамгийн муу муухай зүйлийн төлөөллийг хэлж болно. Аз жаргалтай амьдрах ёстой хүмүүсийг тэд хорлодог гэнэ. Өөрийн гэсэн зорилготой, мөрөөдөлтэй, түүндээ хүрэх хүсэл тэмүүллээр дүүрэн яваа хүмүүсийн замд тэд саад болохыг оролдоно. Ухаан санааг нь үймүүлж, хорвоо дэлхийн олон олон хүмүүс тэднийг даган түнэр харанхуй руу явжээ. Юу ч хиймээргүй санагдана, хийсэн ч гараас нь үр бүтээл юу ч үл гарна. Толгойд нь маш олон янзын бодол эргэлдэж, яг яах ёстойгоо хүн ойлгохоо больж эхэлнэ. Хүний сэтгэл санааны хамгийн эмзэг тэр л хэсгийг тэд хөндөж, түүгээр нь шалтаг болгон хөөрхий хүнийг зовооно. Сүүлдээ өөрт нь өөрийг нь хорвоогийн хамгийн азгүй золгүй амьтан болон хувирч байгаа мэтээр санагдуулж доройтуулна. Хүн өөрийгөө өрөвддөг болж эцэстээ ямар ч амьдрах хүсэлгүй хэн ч биш нэгэн болон хоцордог ажээ. Тэд ийм аргаараа олон мянган хүнийг эзлэн авсан. Архичид, нийгэмд өнөөдөр хог шаар мэтээр нүдлэгдэж байгаа хөөрхийлэлтэй хүмүүс...тэд бүгд түнэр харанхуй руу явсан ажээ. Тэд бүгд эхээс мэндлэхдээ тэр чигээрээ, ийм байдлаар төрөөгүй нь л лавтай...бид эдгээр хүмүүсийг яаж амьдарч бас яаж дуусдагийг ч харсан...Хэрэв хүн та ийм замаар түнэр харанхуй руу чөтгөрийг даган явахыг хүсэхгүй бол та чаднаа!! Яагаад гэвэл тэд биднээс арчаагүй, сул дорой. Тэд бидний сэтгэл санаанд нөлөөлж чадах ч удирдаж чадахгүй. Харин ч өөрсдийн дотоод хүчээ нэмэгдүүлэх тусам тэд биднээс айж, бусдын адил амархан эзэлчихэж чадахгүйгээ мэдрэн холдон одох болно. Хааяа бид юу ч хиймээргүй, хийхийг хүссэн ч нэг л болж өгдөггүй, сэтгэлээр унаж гунихарч суудаг үе байдаг. Гэвч залхуурал...цөхрөл...дургүйцэл...гомдол бүхнийг март!! Энэ бүхэн хуурамч!! Эзлэгдэх үү эс эзлэгдэх үү гэдгийг хүн л өөрөө сонгоно. Жинхэнэ бодит гайхамшиг бүхэн хүн танаас өөрөөс чинь л гарна. Сэтгэлийн тэнхээ...хүч чадал...урам зориг. Ийм ч учраас хамгийн хэцүү ч хамгийн чухал зүйл бол өөрийг тань доош уруу татдаг тэрхүү чөтгөрийг ялан дийлэх, нэг үгээр хэлбэл өөрөө өөрийгөө ялан дийлэх явдал юм!!A.Bayartsetseg

Offline peacesteady

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 80
(No subject)
« Reply #15 on: 2008.06.05 00:43 »
Shinee:Охид садарлавал төр мөхнө!!!Энэ үг дээр үеэс амаас ам дамжин хэлэгдэж Монголын бүх эмэгтэйчүүдийн зүрх сэтгэлд үүрд хоногшсоор ирсэн билээ. Өнөөдрийн манай нийгмийн байдал хүндрэлэй байгаа ч нэгэн үеэ бодвол бас арай л дээр байгаа билээ. Дэлгүүрт ороход давснаас өөр юм байхгүй байсан цаг саяхан билээ. Тэгэхэд өнөөдрийн дэлгүүрт бүх юм байна. Гагцхүү мөнгө л байвал юу ч авч болно. Энэ мөнгийг олох зорилгоор Монголын хойч үеийг төрүүлэх охидууд маань саун, массаж, буудал хэмээх хаяг адрессийн цаана биеэ үнэлэн хэвтэж байгаа нэн гашуудалтай. Нэгэн биеэ үнэлдэг хүүхэн Монголын эрчүүд арчаагүй тиймээс би биеэ үнэлж байна хэмээн хэлж байсан. Энэ нь өөрөө арчаатай болоод биеэ үнэлэн явж байна уу. Эсвэл эрчүүд маань бүсгүйчүүдээ биеэ үнэлж архины мөнгө олж ир хэмээн шахаж дарамтлаад байдаг юм боловуу. Хэрвээ ингэдэг бол тэр хүүхэн өөрөө арчаагүй болноо доо. Одоо хүний эрхийн байгууллага тэр тусмаа эмэгтэйчүүдийн төлөө байгууллага бүр ч ихэссэн билээ. Эдгээр хүүхнүүдийг биеэ үнэлэхэд хүргэсэн гол хүчин зүйл нь хялбар аргаар мөнгө олох гэсэн тэдний явуургүй бодол юм. Бас охидууд маань биднийг арчаагүй хэмээн гадаад хүнтэй гэрлэх нь олширч байна. Гадаадад баян, гэдэс цатгалан, өмсөх зүүх болон юугаар ч үл дутан амьдрах гэсэн нь бас тэдний нэг алдаа болж байгаа юм шиг. Ийм бодол өвөрлөн очсон охидууд маань тэдний зарц боолоос өөрцгүй амьдарч хичнээн харамссан ч эргээд гарах гарцгүй болцгоосон байдаг. Монголчууд бидний бэлэнчлэх сэтгэлгээ өвөг дээдсээс минь уламжлан ирсэн бөлгөө. Тэр сэтгэлгээг бид өөрсдөө л хаяж чадвад Монгол орон маань өнөө маргаашгүй хөгжинө гэдэгт би итгэж байна. Тэгэхдээ өнөөдөр монголын бүх эмэгтэйчүүд маань ийм биш юм. Тэд урлаг, боловсрол, бизнес, улс төр гэх мэт бүх салбаруудад хүчээ үзэн өөр өөрийн байр сууриа эзэлсэн билээ.  Mонгол хятадад уусахуу эс уусах уу?Энэ тухай бичихийн өмнө “Монголчууд бид хятад байхгүй бол амьдарч чадахгүй” хэмээх багшийн хэлсэн үг санаанд орж байна. Нээрээ л бид хятад хувцас, хятад эдлэл хэрэглэн тэр ч байтугай ихэнх хүнсээ хятадаас оруулж ирэн амь зогоож буй нь худал биш юм. Хятадууд монголчууд биднийг өөрсдийнхөө харьяа байсан байсаар ч байх болно хэмээн яридаг. Энэ бодлыг засгийнх нь газрын зүгээс дэмжихгүй ч бас буруутгадаггүй юм. Бүүр эрт дээр үеэс эхлэн хятадын энэ бодол хэрэгжиж ирсэн бөгөөд Монголын хаад ноёдыг эд хөрөнгө, эрх мэдэл, зугаа цэнгэл гэх зэргээр өөртөө татаж бас гүнжээ хатан болгон өгч цус холилдуулж өөрсдийнхөө эрх мэдлийг Монголд тогтоодог байсан. Бас монгол ноёдуудыг хооронд нь яс хаян эвдрэлцүүлж хүчийг нь сулруулж өөрсдөө дайран хоёуланг нь эзлэн авдаг байв. Харин одоо бол шууд бус ч гэсэн энэ үйлдлээ хэрэгжүүлж байна. Ерээд оны эхээр өвгөнт хэмээх архийг ихээр үйлдвэрлэж Монголд оруулж ирсэн юм. Энэ гашуун дарсанд дурлагсад маш их болж улмаар Өвгөнт хэмээх цол хэргэмтэй архичид багшийн дээд, зах гэх мэт газруудаар улам эрчээ аван хөгжиж аймшгийн киноны зомби шиг нэг нэгэндээ халдварлаж эхэлсэн юм. Эдгээр эрчүүдийн амьдрал нэг мөсөн төгсч эхнэрүүд нь өөрсдөө гэм хийсэн юм шиг зовж үр хүүхдүүд нь өнчин юмшиг өсөж торнин өдийг хүрч байгаа билээ. Одоо бол хятадаас орж ирж буй хүнсний зүйлд хордож байна. Эдгээрээс жишээ татахад 150-ийн бэлэн гоймон юм. Үнэ багатай ч хүнийг цатгах чадвартай энэ хорыг Монголын маань ирээдүй болсон оюутан залуучууд авч идэж байгаа нь нэн гашуудалтай. Энийг идсэн хоёр охин хоёулаа өтөөр бөөлжиж үхсэн билээ. монголчууд бид хятадад уусахгүйн тулд эх оронч сэтгэлгээ эдийн засгаа хятадаас хараат байлгах соёл иргэншил, түүхээ сайн судалж хувь хүн бүр дотроо зорилготой явбал энэ асуудал бүр мөсөн зогсох байхаа. Үүний төлөө хүн бүр хичээх хэрэгтэй. Төрийн минь сүлд өршөө!!!

Offline peacesteady

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 80
(No subject)
« Reply #16 on: 2008.06.05 00:53 »
Bambi:Миний эссе... Тусгаар тогтнолУлсын тусгаар тогтнол гэдэг нь ямар нэг харийн улс гүрний эрхшээл, шахалтанд орохгүйгээр зөвхөн үндэсний эрх ашиг, ард түмнийхээ хүсэл зорилгод нийцүүлэн, төрийн гадаад дотоод бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх боломж, энэ тухайд улс төр, эрх зүйн үндсэний болон олон улсын шинжтэй баталгаат нөхцөл бүрэлдсэн байхыг хэлнэ. Энэхүү тусгаар тогтнолд өгсөн тодорхойлолтоос харахад тусгаар тогтнол нь төрт улсын оршин тогтнож буй гол үндэс тухайн улсын төрийн үйл ажиллагаа, гадаад дотоод бодлого, харийн улсуудын хандлагын илрэл бөгөөд нөгөө талаар хил хязгаар, төрт ёс, ёс заншил, удам судраа хадгалан үлдэхийн баталгаа юм. Иймээс улсын бүх үйл ажиллагаа, эзэмшилтэй холбоотой бөгөөд хэрэгжүүлэх гол зорилго эсвэл хамгаалах зүйл нь юм. Монголчуудын хувьд төр улс анх үүссэн цагаасаа эхлээд л энэ асуудал чухлаар тавигдаж ирсэн бөгөөд өөрийн газар нутаг, төрт ёс, тусгаар тогтнолоо харийн хүмүүсээс хамгаалан өөрийн улсыг томруулан хүчирхэгжүүлэх зорилготой байсан юм. Түүхийн хуудаснаас сөхөн харахад манай улсын арвин их түүхээс харахад Монголчууд Бутарлын үед улс гүрэн нэг толгойтой олон сүүлтэй могойг бус олон толгойтой нэг сүүлтэй байхыг эрмэлзэж байсан ч зарим хаадыг хувьд тусгаар тогтнолын төлөөх тэмцэл нь гол зорилго байсан бөгөөд улсаа нэгтгэн дахин хүчирхэгжүүлэх зорилготой байсан ч тийм боломж гаралгүйгээр, тэр үеийн ноёдын эрх мэдэл, нэр төр, газар нутаг, тусгаар биеэ даан оршин тогтонох оролдлогыг Манжууд сайн ашиглан 1636 онд Өвөр Монголыг, 1691 онд Армонголыг, 1755 онд Баруун Монголыг эзэлснээр Монгол улс харийн эрхшээлд орж тусгаар тогтнолоо алдсан. Үүнээс хойш бүхэл хэд хэдэн зууны турш харанхуй бүрхэг дарангуйлалд байсан ч энэ бүхэн 1911-1912 оны Манжийн эсрэг үндэсний эрх чөлөөний хувьсгалаар цэглэгдэн Монгол улсын түүх шинэ шатанд орсон юм. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын хамгийн гол зорилго нь харийн дарангуйлалаас гаран тусгаар тогтнолоо сэргээх явдал байсан бөгөөд тэрхүү зорилгодоо амжилттай хүрсэн. Тусгаар тогтнолын үнэ цэнэ нь түүний төлөөх тэмцэл болон түүнийгээ хамгаалахад учрах бүх гарз хохирол, түүний ачаар олж авсн бүх ололт амжилтуудын бүрдэлээр илэрнэ. Мөн тусгаар тогтнолд улс төр, эдийн засаг, төрт ёс, хил хязгаар, эрх мэдэл, ард иргэд гэх мэт төрт улс бүрэлдэн тогтоноход шаардагдах бүх зүйлсийн үнэ цэнийг хамруулан оруулж ч болох юм. Үүнийг дүгнэн хэлэхэд тусгаар тогтнол нь улс гүрний эзэмшиж буй бүх зүйлстэй дүйцэхүйц үнэтэй, хайрлан хамгаалах зүйл бөгөөд түүний халдашгүй дархан байдал нь улс гүрний эв нэгдэл, зохион байгуулалт үйл явц, үндэсний эв нэгдэлтэй шууд хамааралтай юм.ЗалхууралХалх хvн залхуу гэж хэллэг байдаг. Ажилсаг буриадууд, казакууд болон бусад vндэстэнтэй харьцуулж vзээд хэлсэн хэрэг биз. Монгол хvн залхуу гэдэг нь хєдєлмєрч Хятад, гавшгай Орос хоёртой харьцуулж хэлсэн нь тэр болов уу. Тэгэхээр залхуу гэдэг нь ямар ч байсан юмыг харьцуулсан ойлголт байх нь. Тvvнчлэн хєдєлгєєн удаантай, ажиллах дургvй гэсэн санааг лав агуулж буй бий. Залхуу хvvхэд гэхээр бидний ой тойнд шууд л хичээлээ давтдаггvй, ороо хураадаггvй, хувцсаа угаадаггүй, унтамхай жаал санаанд орно. Охид бол бараг санагдахгvй. Тэгэхээр залхуу назгай гэдэг нь эрэгтэйчvvдэд илvv хамаатай ч юм шиг. Ер би Монгол тэр тусмаа халх эрчvvд бол хvvхэд наснаасаа л залхуу улс гэсэн ойлголттой байлаа. Тэгээд ээж, ааваараа Солонгост байгаа Монголчууд ажилдаа хэрхэн зvтгэдэг талаар єнгєтєєр яриуллаа. Бодол єєрчлєгддєг юм байнаа бас. Ямар ч байсан Африкийн харуудаас илvv тэнхээтэй, Европын муухан механикаас илvv техникийн мэдлэгтэй болохыг харж баясав. Эргэлзэж эхэллээ. Yгvй энэ Монголчууд залхуу л байх ёстой гэдэг теоромоо батлах гээд зvтгээд байвч махран ажиллаж буй зарим нэг монголчуудыг сонсоод больчихож байгаа юм. Монголчууд жирийн vед залхуу "яс юман дээр ажилсаг" гэсэн дvгнэлт гарав. Тодорхойгvй байна. Цааш нь ухья. Яг юун дээр ямар нєхцєл нь хангагдвал Монгол хvн "ажилсаг" болж байна вэ? АЛБАДЛАГА. Yгvй юм аа. Ийм vед монгол хvн улам зєрєєд гєжєєд хэвтчихнэ. Гэхдээ хааяа хэрэглэж байхад зvгээр арга. Ялангуяа Азичуудад гэдэг утгаараа.МЄНГЄ. Мєнгє хvчтэй. Мєнгєний тєлєє бол хvмvvс зvтгэх л юм. Гэхдээ яг хєдєлмєр бол мєнгє гээд зvтгэчихдэг хvн ховор. "Амь биш заяа биш. Тэр муу хэдэн халтар цаасны тєлєє биеэ зовоож байхаар" гээд хэвтчих нь энvvхэнд.МОТИВ. Энэ харин нилээн нєлєєтэй санагдсан. Хvн єєрєє єєрийгєє ухамсарласан vед илvv хvчтэй болдог юм шиг. Жишээ нь монгол залуу машин авна гээд зvтгэчихсэн. Тэгж байгаад зорьсондоо хvрсэн. Гэвч юманд сонихолгvй. Амьдралын баяр баясгалангvй, гєлгєр нєхєд бол биеэ дайчлах чадваргvйг харж л байлаа. ЄЄРИЙМСЄГ ХАНДАХУЙ. энэ маш чухал ойлголт. Баруунд ажиллаж буй монголчууд ажилдаа маш их vнэнч байдаг. Учир нь тэдэнд єєр гарц байхгvй. Хий гэснийг нь яг л єєрийнхєє юмыг хийж байгаа мэт хийнэ. Гэхдээ бvгд тийм биш юмаа. Зарим нь хvйтэн хєндий, хvниймсэг ханддаг. Залхуугийн vндсийг юманд хvниймсэг ханддаг зангаас хайх хэрэгтэй юм байна. Агуулга буюу мєн чанар нь ХYНИЙМСЭГ ХАНДАХУЙ. Харин тvvний хэлбэр буюу илрэх байдал нь ЗАЛХУУ ЗАН.Хvvхэд яагаад хичээлээ хийхээс залхуурдаг вэ? Тvvнд тоо, бичиг зэрэг нь харь гаригийнх шиг санагддагаас тэр байж болох юм. Єєрєєр хэлбэл "АЙЖ БАЙНА" Энэ айдас нь хэвшил болоод тогтчихвол тэр хvvхэд насан туршдаа дундаж хvн болдог. Хичээл тvvнийг ирээдvйд хvн болгох зvйл гэдгийг тэр ойлгоогvй байж болох юм. Харин хичээл гэдэг тvvний дайсан мэт сэтгэгдэл тєрдєг байх л даа. Ийм vед хvvхдийн дэврvvн мєрєєдлийг хичээлтэй нь холбож болох арга байж болох юм. "-Чи мєнгєтэй баян болъё гэвэл тоондоо сайн бол. Чамайг шахахгvй айлгахгvй. Чи энэ бодлогыг бодчихвол бvр ухаантай болно" гэх зэргээр єєрийг нь єдєєж байвал зvгээр юм шигээ.Одоо би нэгэнт залхуу болчихсон. Хvvхэд нас минь эргээд ирэхгvй. Энэ чигээрээ vлдье гэж зарим хvн хэлж болох юм. Гэвч хvн залхуугаа засаж болдог. Албадлагаар эсвэл мєнгєнд зvтгэж. Хоеулаа нэг их суурь vр дvнд хvрэхгvй. Харин єєрєє єєртєє психоанализ хийгээд vзэж болох юм. Их хялбархан ердєє л багынхаа явдлуудыг сэргээн санаад дахин «засаж» хадгалаад байх хэрэгтэй. Манай ээж намайг тэгэж "загнадаг" байж. Эсвэл хэт магтдаг байж. Тэгэхээр нь би тиймэрхvv ойлголттой болчихоод иймэрхvv vйлдэл гаргаад байна гэх зэргээр. Зарим тєсвийнхєн байна. Тєє дээгvvр хараад л биллярд тоглоод л наана нь ажил чирэгдээд л. Тэдний хувьд улсад ажиллах чин сонирхол алга. Тэд ажилтай л байвал барав. Бусад нь хамаагvй. Цалин ч хvрэлцэхгvй тул яах ч юм билээ. Уг нь тэд ажилдаа, эх орондоо єєриймсєг ханддагсан бол доо.Амьдрал баргар байна гэж vглэхээсээ ємнє єєрєє амьдралд єєриймсєг хандах хэрэгтэй юм. Түрэгийн хаант улс552 онд түрэг аймгууд Жужаны хаант улсыг бут цохисны дараа Монгол нутагт төрийн шинэ нэгдэл болох Алтайн түрэгийн удирдагч түмэн /Буман/ тэргүүлсэн Түрэгийн хаант улс байгуулагдсан. Түрэг аймгийн зонхилогч Буман Жужан улсын харьяанд байсан олон овог аймгийг нэгтгэж, биеэ "Эл" хаан хэмээн өргөмжилжээ. Түрэгийн хаант улсын төв нь Орхон голын сав газар оршиж байсан байна. Түрэг аймгууд нь эрт цагт Хүннү гүрний бүрэлдэхүүнд багтдаг байжээ. Жужан улсын үед тэд Алтайн уулсаар нутаглан төмөр хайлуулж, жужан нарт алба барьдаг байв. Түрэг улс нь зуу гаруй жил оршин тогтнож байгаад Тан улсын эрхшээл нөлөөнд орж, 50 гаруй жил болжээ. VI зууны сүүлчээр Түрэгийн язгууртнууд Кутулуг, Тоньюкук нараар удирдуулсан том бослого гарч, Түрэгийн хант улсыг сэргээн байгуулсан байна. Тэр цагаас хойш Түрэгийн хант улс тусгаар тогтнолоо хамгаалж, Хятадын Тан улстай өрсөлдөн тэмцсээр байжээ. Гэвч 745 онд Түрэг улсын дотоод хямрал гүнзгийрсэн үеэр уйгур аймгууд бослого гаргаж, Түрэг улсыг мөхөөжээ. Түрэгийн төр улсын тэргүүнийг хан гэх бөгөөд язгууртнууд нь ябгу, шад, буюрук, дархан гэх мэт цол хэрэглэдэг байв. Түрэг улс нь нүүдэлчдиин уламжлал ёсоор зүүн, баруун, төв гэсэн 3 хэсгээс бүрдэж байв. Баруун жигүүрийг нь тардуш, зүүн жигүүрийг нь төлөс хэмээн нэрлэдэг байжээ. Түрэгүүд Төв Азийн нүүдэлчдийн уламжлалт соёлыг хөгжүүлж, эдийн болон утга соёлын өв санг үлдээжээ. Түрэгийн соёлын түүхэнд гарсан том амжилт бол "Орхон Енисейн бичиг" хэмээн алдаршсан 38 үсэг бүхий авианы бичгийг зохион хэрэглэсэн явдал юм. Уг бичгийн үүслийг эрдэмтэд эртний согд бичиг болоод Төв Азийн эртний нүүдэлчдийн овог аймгийн тамга тэмдэгтэй холбон үздэг. Монгол улсын нутгаас Түрэгийн руни бичгийн дурсгал нийт 50 гаруй олдоод байна. Тэдгээрээс Билгэ хан, Куль-Тегин, Тоньюкук зэрэг алдартай язгууртны дурсгалд зориулсан гэрэлт хөшөөдийн бичээсийг дурдаж болно.Монгол улсын нутагт хадгалагдан үлдсэн Түрэгийн эд өлгийн дурсгалын нэг хэсэг бол булш оршуулга, тахилын байгууламжууд юм. Түрэгүүд анхандаа үхэгсдийг оршуулахдаа, амьд ахуйдаа хэрэглэж байсан эд зүйлс, хүлэг морьдынх нь хамт шатааж чандарладаг байжээ. Хожим нь нүх ухаж, газарт булж оршуулах болжээ. Мөн нас барагчдад зориулан тахилын онгон үйлдэж, шүтлэгийн зан үйл гүйцэтгэдэг байжээ. Түрэгийн ихэс язгууртанд зориулсан сүрлэг том тахилын онгоны тоонд Куль-Тегин, Тоньюкукын цогцолбор дурсгалуудыг дурдаж болно. Эртний түрэгүүдийн дүр царай, гэзэг үс, хувцас хэрэглэлийн зүйлсийг тодруулахад Түрэгийн үеийн хүн чулуун хөшөөд чухал сурвалж болдог. Өдгөө Монгол улсын нутгаас Түрэгийн үед холбогдох хүн чулуу 400 гаруй олдоод буй. Тэдгээр хүн чулууг боржин буюу гантиг чулуугаар урлан хийдэг байжээ. Түрэгүүд үндсэндээ бөө мөргөлийг шүтдэг байв. Гэхдээ тэдний дунд буддын болон загалмайтны шашны нөлөө нэвтэрч байсан бололтой.Бүү давар хужаа нар ааАрай дэндүү даварч байна!!!Манай улсад оршин суух харийнхны тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаагийн дийлэнхийг БНХАУ-ын иргэд эзэлдэг. ОХУ бүс нутгаасаа хятад иргэдийг олноор нь нутаг буцааж эхэлснээс очих газаргүй болсон дотор хүмүүсийн урт цуваа ийнхүү манай улсыг зорьсоор л... Тэдний ихэнх нь хууль бусаар цагдаа хүчний байгууллагаас нуугдан манай улсад амьдардаг бөгөөд барилгын компаниудад олноороо хуарагнан байрладаг. Тэгэж хууль бусаар манай оронд ирчихээд ядаж зүгээр барилгаа бариад байж чадахгүй муу хужаа нар хүн зодно, хүүхэн хүчиндэнэ, хулгай, дээрэм, залилан хийнэ. Тэднийг хууль журамдаа оруулаад, “хүний нутагт ингэж амьдардаг юм” гээд зааж хэлээд, засаж залруулаад байгаа юм энэ томчуудад үнэндээ алга. “Төр ариун байхыг түшмэдүүд мэдтүгэй.Цус ариун байхыг бүсгүйчүүд мэдтүгэй” гэсэн их ухаантны үгийн үнэ цэнийг энэ цаг үед мэддэг, мэдэрдэг хүн ч гэж байхаа больж. Хаана л хятадууд барилга барьж байна, тэнд биеэ үнэлэгчид отоод зогсч байдаг. Хэдэн халтар төгрөгийн төлөө явж хужаа нарт биеэ эзэмдүүлж буй тэдгээр бүсгүйчүүдийг өрөвдсөндөө ч юм уу, аль эсвэл эх орноо харийнханд алдаж байна гэж эмзэглэсэндээ ч тэр үү би сайн мэдэхгүй л дээ, ямар ч байсан үндсэрхэг үзэлтэй хэдэн залуу тэмцээд эхэлчихсэн. Хятад хүнд биеэ үнэлсэн охид бүсгүйчүүдийн үсийг хусаад, хятад хүн зодоод асуудал шийдэгдэхгүй ч, ядаж л тэр дээгүүр залраад, зүгээр харж суугаа томчуудаас л дээр. “Гуйгаад болохгүй бол гуядаад болгоно” гэдэг үг байдаг шүү дээ.Бас тэдний ханз үсэгтэй хаяг байлгахгүй, зөвхөн криллээр бич. Хэрвээ ханз үсэг оруулах гээд байгаа юм бол криллээсээ хоёр дахин жижиг шрифтээр бич гээд байгаа нь ч зөв. Тэгэхгүй бол хаа сайгүй ханзаар, гадаадаар бичсэн эрээн мяраан хаяг, адресуудыг нь хараад гадаадын зарим нөхөд Монгол чинь Хятадын нэг муж билүү? гээд явж байна шүү дээ! айн нөхдөө бас бодох л асуудал…Английн BBC агентлаг дээрх мэдээлэллээр бол 2020 он гэхэд Хятадад нийтдээ 30 сая ганц бие эрчүүл байх болно гэж тооцоолжээ. Тэр олон ганц бие хужаа хаанаас эхнэр авах бол? Эрчүүд нь Солонгос яваад л, эмэгтэйчүүд нь Монголоо сахиж үлдээд л. Энэ “сайхан” орон зайг хэн ашиглах бол? Мэдээж хужаа нар!!! Тэд хамгийн ойрхон, орж гарахад асуудалгүй, хууль дүрэм нь ч үйлчилдэггүй манай улсаас эхнэр авах нь тодорхой шүү дээ. Хэрвээ бага насны эмэгтэй дүүтэй юмуу ирээдvйд авгай авч эмэгтэй хvvхэдтэй болвол хужаа хvргэнтэй болох магадлал ч их байна даа. Яагаад вэ? гэвэл манай аль гайгүй, сайн гэсэн эрчүүл маань гадаад орныг зориод байгаа гэж дээр хэлсэн. Үүний тод жишээ гэвэл “Өмнөд Солонгосыг зорихоор Төв цэнгэлдэхэд хонон өнжсөн” нөхдүүд шүү дээ…Сонирхуулаад хэлэхэд: Албан бус эх сурвалжийн мэдээгээр Монгол Улсын 200 мянга гаруй иргэн гадаадад ажиллаж, амьдарч байгаа гэсэн мэдээлэл бий. Энэ бол Хєвсгєл аймгийн нийт хvн амыг хоёроор vржvvлсэнтэй тэнцэх тоо. Гадаад орныг зорьж буй залуусын 90 хувь нь єєрийн гэсэн байртай болохын тєлєє хvний нутгийг сонгодог болохыг Монгол банкны судалгааны дvн нотолно.За ингээд эцэст нь хэлэхэд Монгол цусаа цэвэр ариун байлгая, хужаа нарыг нутагт нь буцаая, өөрсдөө юм аа хийж сурцгаая. “Миний эх орны төлөө чөтгөр байсан ч би нөхөрлөнө. Миний эх орны эсрэг бурхан байсан ч би тэрэнтэй дайтна” Монголчууд бид бүгдээрээ энэ үгийг санаж явцгаая !!!

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
(No subject)
« Reply #17 on: 2009.04.29 20:06 »
[b:5d45acc141]Bi yaagaad? [/b:5d45acc141]ene sedweer anh bagshiig bicheerei gehed ih bayarlaj baisan yagaad gewel bagshid helehsen durtai asuultaa asuuhsan bas yagad gesen tvvhiin bvh medehgvi asuultdaa haruilt olohson gej ih boddog zarim minii adil oyutnuudad tom bolomj oldoj baigaa bolohoor ene sedweer chin bicheed baidgiin baigaazdee. ANDUUDAA anh ktmst orohod 1r kursiinhend yamar baidag geech yostoi ineedtei hugjiltei yanz yanziin l asuudluud tulgarad budilj gardgiimdaa.golduu huduu oron nutgaas irsen oyutnuudiin zarim ni UBg sain medne zarim ni bvr baraag ni ch haraagivi huusun mantuunuud irdeg um.bi ch adil dutuu bolson huusun mantuu.Anh surguuli awaad ashgvi goy surguulid surnadaa hotod ochno doo gej dewhtsej baisan bi dendvv ert bayarlachijee taminee geriihneesee hol bas tvmen hvvhdvvdtei tohoi niilvvlen suraltsh chin amar hereg medeej bish ali owsgoo sambaa hicheel zvtgeltei ni l yalgarna shalgarna shvvdee. Minii surguuli boloh ktmst anh orood hicheel songoltoo hiih gej neg tom bul chuluu teeglenedee huurhii nuguu huduuniihun chin uchiraa ch olohgvi haalga bolgon togshood ta hen be?, yuni bagsh we? bi haana baina aa? geh metchilen olon asuultuudiig dotor buigchaas asuuj garna .Zarim neg hvnees arai gej uchiriig ni olood ereldee orj yawtal zarim haalgan deer ni uruuni nomer ni baihgvi ih hetsvv bagshiig ni ch tanihgvi yostoi vilee vzeh vstei tolgoigoo zulgaamaar ch setgelee bariad erliin vzvvree olohoor zorig shuluudna.Uurteiguu adil budilj yawaa hamsaatnuudaa harahaar uuriiguu medehgvi bas ineed hvreed baigaamaa.lektsiin tanhim orood tomiig ni gaihna,bagshiin seminar deer suugaad buruu hicheel deer suusnaa medeed bantaad garah hetsvv gvriigeed suuh geed olon zvil tohioldsoor say neg um 12sar gehed huluu olj baigaa ni haragdaj baih um zailuul.gehdee ene bvhen nadad tohioldoogvi manai oyutan naizuudiin bagahan paynguud. 10n jil neg l angid nuguu l naizuudtaigaa suuj dassan bid "Angi"gedgiig bas vgvilne sambariin umnu buruu zuw yu yarina shoolohgvigeer sonsdog anduudiigaa bas sanana.Oyutan bolood neg l hundii yarih hicheel deeree icheed chadahgvi huduuniihun bid bvreg ichimhii hvmvvs hotiinhon harin yaria ni hugjchihsun olnii dund yu hiihee meddeg ch um shig.ene bvhniig yagaad bichij baina we geheer bagshaa taniig 1r kursiin huduunii oyutnudin baidliig baga ch gesen oilgoj bolgoogooroi gej bichlee. tvvh deer anh bagaartaa ajilj baihad uuriin grouptee onoo zaawal awnadaa gej bodoj zorigtoi bsn teged tsag ni tulaad ireheer neg l bolj uguhgvi .ug ni anh niiteer ni " TOGLOOM TOGLUULJ"nvvr hagarahad ni neg negnee angiihan gej medreh ved ni groupt huwaaj hicheelee vrgeljlvvlsen bol BID arai uuruur oroltsoh baisan baih gej bi boddog um.GEHDEE bagsh l bolohoor sambariin umnu shohoitoi zuuraldaj heden um bichij ugchihuud yawdag ene deer veiin baidliig halj oyutnuudiigaa surah arga barild ni ilvv heregtei zviliig zaaj uguhuur zorigloj baigaa Serdaram bagshdaa bid bayarlah yostoi.bagshiin hiij baiga vildel bvhen bidnii tuluu gesen setgel shvv gej ene sedwiig unshij baigaa hvvhdvvded helmeer baina ta bvhen ch nadtai sanal niilj baigaa bizee iinhvv bichiy gesen sedweeree dotoroo ongoitol bichij chadlaa ih saihan baina ta bvhend gej helehd ene zvgeer l minii bodol......good luck all

Offline Miner_Puunee

  • Гацуурхан
  • *
  • Posts: 27
Миний эссе
« Reply #18 on: 2011.05.06 00:20 »
Эх орон Би  өнөөдрийн Монголыг бүтээсэн өвөг дээдэсдээ хайртай гэж шууд хэлдэг байсан. Хайртай гэж хэлэх амархан. Хайрыг амь нас, зvрх сэтгэлээрээ төлдөг юм. өвгөд минь цөм монголынхоо төлөө vхсэн.  Монгол минь vлдсэн! Монголдоо тэд минь шингэсэн!  Монгол бол Чингис юм.. Чингvнжав юм. Занабазар, Мандухай сэцэн, Цогт хун тайж, Сvхбаатар юм гэж дахин давтан хэлнэм. Монгол гэж юу юм бэ? гэвэл намайг тєрvvлж, цагаан сvvгээ хєхvvлсэн ээж минь юм. Єєр ээж надад vгvй. Аав минь гэж хэлнэм. Єєр аав надад vгvй. Надад ганцхан аав, ганцхан ээж, ганцхан эх орон бий.  Хэтэрхий сайн мэддэг юмныхаа тухай ердєє юу ч мэддэгvй гэсэн vг бий. Аугаа их монголынхоо тухай би юу мэдэх билээ. Юу ч мэдэхгvй. Тэр бол тэнгэр шиг хязгааргvй, тэнгис шиг гvн ойлголт юм. Дэлхийн мэргэдийг би гайхан биширдэг ч дэргэд нь єссєн аав, ээжийнхээ сэтгэл, оюуны чанад хvрч чадаагvй. Хэрвээ хvнд амь нас гэж буй аваас, тэр нь Эх орон буюу.Эх орон энэ үгийг бага байхаас минь л багш нар надаас асуудаг тэгээд өсөж том болсон хойноо ч өөрөө өөрөөсөө асуудаг байлаа. Яагаад ч юм тэр минь энэ минь юм аа, түүнийг л үүнийг л “Эх орон” гэдэг юм аа гээд хариулчихаж боломгүй мэт. Уг нь хоёрхон үг атлаа дэндүү олон зүйлийг нэг дор агуулж байдаг болоод ч тэр юм уу? Харин би одоо энэ үгэнд багшдаа биш бас өөртөө ч биш эх орон минь таньдаа хариулах гэж байна. Их л удаан хугацаанд хариулж чадаагүй цугларсан, эх орон минь таны тухай бодлуудаа энэ л өдөр, таны баярын өдрөөр таны ард түмэнд хүн зонд хүргэж байна. Эх орон гэж томоос томоор бичсэн энэ л цаасан дээр ижийгээ би эхлээд бичиж байна. Харах нүдээ аниастай бяцхан охиныг таны алган дээр авч ирж хайр, энхрийлэл, өхөөрдөл, цагаан сүүгээрээ ундаалсан ижийн минь анх надад харуулсан орчлонд бяцхан нүдэнд минь түмэн өнгөөр солонгорч байсан тэр өдрийн нараар эх орон минь та надад эхэлсэн билээ. Хөдөө хээрийн замд хааяахан явахдаа аялан дуулдаг дуу минь эх орон таны уул толгодын, ус мөрний, хөх тэнгэр, хөрс шорооны, эх орон минь таны тухай дуу байлаа. Хөг орон эгшиглэх энэ л аялгуу бүхэн эх орон таны халуун элгэнээс унасан, таны өнгөт нарыг харж нүдээ нээсэн бяцхан үрсийн чинь сэтгэлээс ургасан байдаг. Эх орон та ижий, эгшиглэх аялгуу билээ. Эх орон гэж томоос томоор бичсэн энэ л цаасан дээр эгэл амьдралыг би бичиж байна. Наран, саран, цэцэг, навч, жилийн дөрвөн улирал тэгээд миний өсч торнисон өврийн сайхан хангай, түүн шиг түшигтэй азай буурлууд, эх орон таны бэлэглэсэн эгэл амьдралын минь хуудсан дахь алтан дурсамжууд минь ямар олон юм бэ? Эх орон та эгэл амьдрал минь билээ. Ижий аавын минь намайг хайрлах хайр нь билээ. Эх орон та зүрхэнд минь багтаж, харцанд минь харагдаж тэгээд сэтгэлээс минь эгшиглэж буй бүхэн минь билээ. Эгшиглэх сайхан аялгуу ардын дуу, уртын дууны хөгөнд эх Монгол хэлээрээ би хариулъя. Эх орон та хариулж дуусамгүй асуултын үргэлжлэл билээ. Эх орон та хагацаж одомгүй хайран амьдралын минь амь билээ. Эх орон та хайртай аав минь билээ. Эх орон гэж томоос томоор бичсэн цаасан дээр таны зөрөг зам харгуйн тань тухай бичиж байна. Эх орон таны зөрөг замаар алхан хөлд орсон. Тэр л замаар амьдралын минь учрал бүхэн ирж, амьдралын минь гэрэлт өдрүүд үргэлжилж, тэр л зам дээр хайр дурлалын минь модод цэцэглэж үр жимс нь урган соёолсоор...

Offline ynjka

  • Posts: 16
Re: Миний эссе
« Reply #19 on: 2011.05.10 17:10 »
Бидний амьдрах ирээдүйн Монгол оронӨнөөгийн бидний өсөж төрсөн Монгол орон маань маш өргөн уудам, байгалийн гуа үзэсгэлэн бүрнээ цогцолсон сайхан орон билээ. Он цаг улиран өнгөрч ниймгэм улс орны техник технологи үсрэнгүй хурдацтай хөгжиж байгаа өнөө үед манай Монгол орон миньч үүнтэй зэрэгцэн хөгжсөөр л байгаа билээ. Энэ бүгдээс үндэслээд бид бүгдийн ирээдүйд амьдрах л Монгол орны талаар бяцхан ч гэхүү, эсвэл үнэхээр хэтэрхий том ч гэхүү нэгээхэн төсөөлөл өчүүхэн миний оюун санаанд цогцлоон бүтээгдэж бүрэлдсэн гэж хэлж болох юм. Үүнийгээ та бүхэндээ хуваалцая.Юун түрүүн хэлэхэд өчүүхэн миний бие, сэтгэл болоод бусад монгол ард түмний сэтгэл зүрхийг эмзэглүүлж монгол хүмүүний дургүйцлийг төрүүлсээр байгаа цэцэг цэврүү шиг охид, ирээдүйн Монгол удмыг хамгийн сэвгүй цэвэр залгамлуулагчид бүсгүйчүүдийг маань гадаадын улс оронд биеэ үнэлэх, гадаад иргэнтэй гэр бүл болох зэрэг эдгээр бохир асуудлуудыг бүрэн гүйцэд ор үндэсгүй болгосон байхыг бид бүгд харах болно гэдгийг та бүхэндээ хэлэхийг чин сэтгэл зүрхнээсээ хүсэж байна. Тийм гэдэгт ч итгэж байна . Учир юу вэ хэмээвээс Монгол орон хөгжин мандаж цаашид монгол үндэстэн цэвэр удамтай байх эсэх нь Охид бүсгүйдээс минь хамаарна хэмээн гагцхүү миний бие бүрнээ итгэдэг билээ. Та бүхэн ч миний саналыг дэмжиж байгаа гэдэгт итгэж байна. Мөн үүнээс гадна ирээдүйд амьдрах монгол орон маань техник технологийн хөгжлийн өндөр түвшинд хүрсэн. Хүн ам болоод улс орны эдийн засаг тогтовортой хангалуун элбэг баян амьдрахуйц нөхцөл хангасан байхыг бид бүгд хүлээсээр байсан хүлээсэн тэр мөрөөдөл хүсэл зорилтодоо хүрсэн байхыг бид ил тод харж мэдрэх болно гэдэгт чинхүү итгэж байгаа билээ.