Author Topic: Wow goy medeelel bna.  (Read 21532 times)

0 Members and 3 Guests are viewing this topic.

Offline peacesteady

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 80
Wow goy medeelel bna.
« on: 2008.06.04 20:20 »
Дэлхийд алдартай сургуулиудын гайхамшиг нь юунд вэ?
Harvard Law School, МУИС-ын Хуулийн сургууль хоёр юугаараа ялгаатай вэ? Well, олон ялгаа бий - сургалтын төлбөр, сургуулийн бүтэц, технологи, судалгаа шинжилгээ, хөрөнгө, нөөц бололцоо, сургуулийн барилга нь хүртэл өөр гээд л жагсаалт үргэлжилнэ. Бостон Их сургуулийг төгссөн цөөхөн хар профессоруудын нэг болсноороо бахархдаг (тухайн үед л шүү дээ), их л билэг танхай яриатай багш маань Жон Локкэ, Жан Жак Руссогийн тухай, social contract-ын талаар ярьж асан лекцнийхээ дундуур нэг үг хэлж байсан нь санаанд тодхон үлджээ. "Том жижиг сургууль гэж байдаггүй юм. Харвардад ч, Харолд Вашингтон Коллежид ч үздэг хичээлүүд ижилхэн. Сэдэв ижилхэн. Үздэг ном чинь ч ижилхэн. (Харвардад үзэж буй номуудыг номын сангаас олж болно) Харин ялгаатай юм нь сэдэвийн хүрээ, сэдвийг авч үзэх түвшин, хэлэлцүүлэгийн түвшин нь өөр байдаг. Гэхдээ хүн ямар ч сургуульд сураад эрдмийг олж болно. Гагцхүү хүнээс өөрөөс нь л шалтгаална" гэж билээ.
Би түүнтэй санал нэгддэг. Бизнесийн онолыг та Харвард бизнес скүүлд суралцахгүйгээр Монголын их сургуульд сурч болно. Мэдээж мэдээллийг олж авах, боловсруулах чадвар сайтай бол шүү дээ. Хуулийг ч мөн адил. (хуулийн сонирхолтой case, түүхэн шийдвэрүүдийг хэлийг нь л мэддэг бол олоод унших бололцоо монголд сурч буй оюутанд бий.) Програмчлалын хэлийг ч мөн адил.
Монголд IT-aaр суралцах, тархиа цэнэглэх бүрэн бололцоотой (мэдээж англи хэл сайн байх нь чухал л даа) Ядаж программууд үнэгүй олдож болно (хятадаас), мөн онлайн хичээлүүд, онлайн сурах бичгүүд гээд угаас мэргэжил, чадварт нь ойр нөөц бололцоо маш их байна. Нөгөөтэйгүүр суурь ШУ хаана ч адилхан. Энэ л үгсийг Монголд энд тэнд оюутнуудад яриа хийж явахдаа олон давтан хэлсэн. Өнөөдрийн Монгол оюутнуудаад асар их нөөц бололцоо бий, нүдээ нээж, хайж, эрэх юм бол бүх зүйл Монголд байна гэдгийг л ойлгуулах гэж олон давтсан минь энэ. Энэ боломжыг олгож, дэлхийг хавтгайруулж буй гайхамшиг нь Интернэт өөрөө. Бас дээр нь оюутнууд та бүгд сайн хөдөлмөрлөх ёстой. Чикагогийн хотын төвийн баар, клабтай яг ижил үнээр орж, авч буй архи, исгүүн, шарз нь дэлхийн стандарттай хотынхтой ижил үнэтэй байгаа Метрополис, эсвэл тэр Стрингс, Фэйс бил үү түм буман клаб, барууд УБ-т дүүрэн, бас тэнд оюутан залуус пиг байгааг үзвэл Монгол оюутнууд мөнгөтэй байна. Гэтэл паартидах болохоороо мөнгөтэй байж, ном худалдаж авах болохоороо мөнгөгүй болчихдогт учир их байна... Миний хувьд боломж олдвол сонирхолтой лекцэнд суух дуртай байдаг. Монголд байх хугацаандаа ч олон сайхан лекц сонсохыг хичээсэн. За ямартаа ч сайн мэдээ гэвэл дэлхийн шилдэг сургуулиуд You-Tube-д данстай болж, лекцүүдийн бичлэгийг тавьдаг болсон. Сая олж сонссон Сергей Бриний Беркли дахь Калифорний ИС-д тавьсан лекцийг сонирхуулах гэсэн юм. Калифорний ИС-ын лекцийн танхимд тавтай морил!
sainaagiin blognoos  http://sainbayar.blogspot.com/2008/02/search-google-and-life-sergey-brin.html
« Last Edit: 2013.03.18 17:47 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: gooooooglee
« Reply #1 on: 2008.06.04 23:16 »
[b:ed62279418]Саяхан Google Inc зар сурталчилгаа хийдэг DoubleClick-ийг $3.1 тэрбумаар худалдан авахаа зарлаж, Microsoft корпорацийн интернэт дэх “ноёрхлыг” дахин унагах алхмаа хийлээ. “DoubleClick бол цорын ганц хүчтэй зар сурталчилгаа хийх цэг, мөн Google-ийн бизнес сурталчилгаа болж чадна” гэж Google-ийн CEO Eric Schmidt өгүүллээ. AOL болон News корпорацийн адил DoubleClick интернэт вэб сайт дээрх зар сурталчилгаа хийх, програм хангамжийг борлуулдаг бөгөөд энэ нь Google-ийн бизнес зар сурталчилгааг улам бүр эрчимжүүлэх, улмаар өрсөлдөгч Yahoo-ийн ноёрхолыг саармагжуулах нь тодорхой боллоо. Ингэснээр Google хайлтын зар сурталчилгаанд ноёрхож байгаа боловч бусад зар сурталчилгааны зах зээл дээр өрсөлдөхөөр болж байгаа юм. Microsoft корпораци DoubleClick-ийг худалдан авахаар Google-тэй өрсөлдсөн юм. Microsoft-ийн төлөөлөгч баасан гаригийн үдээс хойш доорх мэдэгдлийг хийсэн юм.“Энэ бол Google-ийн хувьд ухаалаг зүйл болсон. Харин энэ нь Microsoft-ийн хувьд Armageddon юм гэж би бодож байгаа” гэж зар сурталчилгаа хариуцсан RS CEO Bill Gossman хэллээ. Өнгөрсөн жил Google YouTube-ийг худалдан авснаараа интернэт дэх түүхэнд гарч байгаагүй томоохон худалдан авалтыг хийсэн билээ. Харин энэ удаа DoubleClick-ийг өндөр үнээр худалдан авлаа. DoubleClick-ийн хэрэглэгчдийн төвшин, чанар, тоо хэмжээ, цар хүрээнд нь болж Google өндөр үнэ хаясан гэж шинжээчид болон мэргэжилтнүүд дүгнэж байна.Ямартай ч Google дахин ноёрхолоо тогтоохоор ажиллаж байна. Google-ийн ноёрхол үргэлжилсээр...[/b:ed62279418]

Offline aagiisw08d200

  • Гацуурхан
  • *
  • Posts: 4
ss128
« Reply #2 on: 2009.11.24 09:40 »
ёооё үнэн хэцүү юм аа таны хичээлд сүүхаар стрэсс тайлагдах щиг л болох юм гоё гоё хүмүүс авчирч байгаад баярлалаа эхний хүн их гоё яридаг хүүхдүүдийн анхаарлыг өөр дээрээ татаж чаддаг боловсролтой гоё эгч байлаа дараагийн ах нь жоохон ярих чадвар муутай юм щиг санагдсан л даа гэхдээ бид нарт мэдээлэл өгье гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй ирсэн юм щиг ээ

Offline aagiisw08d200

  • Гацуурхан
  • *
  • Posts: 4
Re: ss128
« Reply #3 on: 2009.11.24 09:45 »
багщаа нээрээ тэр эгч манай сургуулийн захирал байсан бол манай сургуулийг англи хэлээр хичээлийг нь оруулдаг болгоно гэсэн их зөв санаа юм шиг санагдсан та нэг сургуулийн захиралд хэлээд үзээрэй

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: ss128
« Reply #4 on: 2009.11.24 10:26 »
sain uu? Saihan amarsan uu? Ogloo ireed bichij baina. Shuud tiim shiljiltend orvol hetsyy l dee. Byh hicheeliig angliar or gevel bi lav amjihgyi baih. tegeheer nadtai adilhan bagsh nar zondoo l baigaa. Bas oyutnuudyin angli helnii medleg hicheel sonsoh hemjeenii ondor baih yostoi.  Tegeed hicheel, bagsh nar ers oorchlogdono. Gehdee ene zailshgyi oorchlogdoh yostoi zyil... Tiimees angli helnii orchnyig ni, oyutan, bagsh naryin surah orching ni sain byrdyyleed ogvol bolnoo. 2 davharyig angli helnii orchintoi bolgoh bolomjgyi baisan ch 20uulaa, 10uulaa hoorondoo angliar yaridag bolbol zygeer sh dee. tanai 2 davhart 3 ohin angliar yaridag bolson baina lee. Daan ch 3uulaa baina. tsaashdaa oluulaa bolohgyi yuu...  :)

Offline Ichinvaanjil

  • Posts: 7
Google neree
« Reply #5 on: 2009.11.27 02:29 »
MInii sonhohneee google chine suulid l huch turj orj bga yum bleee shdee tegtel delhii dayaraa googleiig heregleg boltson bh shig bna do delhiid ahig orlogooroo terguuldeg 30 brendiin 20t ni 17.8 terbum $ iig ashigtaigar orson bleeshdee arai denduu

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Google neree
« Reply #6 on: 2010.06.13 18:39 »
Мөнгө нь хүний түүхэн дэх эдийн засгийн хөгжлийн түвшинтэй уяалдан үйлдвэрлэгдсэн таваарын арилжаанд үүссэн зөрчлийг шийдвэрлэхээр орчлонд анх мэндэлжээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар, арилжаа солилцоон дахь гүйлгээний түгээмэл хэмжүүр болох дархан үүргээ мөнгө нь барагцаалвал неолитийн сүүлч үеэс биелүүлж эхэлсэн байна. Чухамхүү, мөнгөний бусад таваарт хөрвөх боломж хамгийн сайн байдаг чадвар нь түүнд энэ агуу их тавиланг хайрласан юм.Энэ үед, таваар мөнгөний харилцаа ноёрхож байлаа. Тухайлбал, хоёр мөрний соёлт Шумерчууд буудайг, хүрлийн үе дэх газрын дундад тэнгисийн дорнод эргийн ард түмнүүд зэсийг, ливи дэх эртний кроэс(Croesus of Lybia)-ын хаант улс төмөр гулдмайг мөнгөний нэгж болгон хэрэглэж байжээ.Ийнхүү мөнгө нь нэг төрлийн бараа, үйлчилгээг өөр төрлийн бараа үйлчилгээгээр солилцдог бартерийн худалдааны тогтолцоог халсан байна. Мөнгөөр хийгдэх солилцоо нь бартертай харьцуулахад цаг хугацаа, хөдөлмөр, гүйлгээний зардлыг ихээр хэмнэж байснаас аж үйлдвэрийн төрөлжилт, худалдааны хөгжлийг эрчимжүүлж, эдийн засгийн хөгжлийн шинэ түвшинд бидний өвөг дээдсийг хүргэсэн билээ.Эдийн засгийн хөгжлийн илүү боломжит түвшинтэй уяалдсан баялагийн өсөлттэй таваарын мөнгө зохицоход хүндрэлтэй байснаас зоосон мөнгөнд шилжсэн байна. Мөнгө энэ үеэс гүйлгээний хэрэгсэл төдийгүй өртгийн хэмжүүр, хуримтлалын хэрэгсэл болжээ.Мөнгөний өртгийн хэмжүүрийн үүрэг нь бараа үйлчилгээний өртгийг хэмжин харьцуулахад чиглэгдэж, хуримтлалын хэрэгсэл талаасаа бараа, үйлчилгээг худалдан авах чадварын батламж болж байсан тул цаашид капиталын хуримтлал үүсэхэд эерэг нөлөө үзүүлсэн байна.Миний бодлоор, капиталын хуримтлал бүрдэхэд мөнгө үндсэн үүрэг гүйцэтгэх болсон энэ цаг үеэс эхлэн ард түмнүүдийн баялаг илүү хурдацтайгаар өсөн нэмэгдэж, урьд нь хэзээч байгаагүйгээр хүний нийгмийн анхдагч хэрэглээ хангагдах болсноор соёлын хөгжил явагдах таатай нөхцөл бүрдсэн.Хр.т.ө 643-630 онуудад бага азид оршин тогтнож байсан Лидийн хаант улсад бидэнд мэдэгдэж буй анхны зоосыг цутгажээ. Мөнгөний нэгжийг тодорхой хэмжээний алт, мөнгөөр зэрэг илэрхийлсэн уг биметалл зоосыг нобелийн шагналт эдийн засагч Г. Мандел Хорьдугаар зууныг эргэн харахад бүтээлдээ мөнгөний стандарт талаас нь ихээхэн үнэлсэн байдаг.Хр.т.ө VII зуунд Лидиг Персийн эзэнт улсыг үндэслэгч Их Кир хаан эзэлж эзэнт улсдаа нэгтгэснээр биметалл зоос цутгах ажил зогсчээ. Гэвч, анхны мөнгөн зоосыг хаана цутгасан талаар бусад хувилбарууд бий. Тухайлбал, хүрлийн үеийн Лоуланьгийн дурсгалд малталд хийсэн хятадын археологичид олсон олдвортоо тулгуурлан дундад чулуун зэвсгийн үед хятадад зоос цутгаж байжээ гэж үзсэн байдаг.Лидийн хааны сүлд бүхий зоос Цаасан мөнгөний байр суурь ч бас хөдөлгөөнд орсон.1996 онд Австрали улс өөрийн бүх цаасан банкнотыг полимероор сольсон байна.2005 онд болгар улс цаасыг полимержуулан шинэ мөнгөн тэмдэгт гаргажээ.Мөн энэ онд япон улс үүрэг холбооны нэгжийг мөнгөний үүргээр ашиглах талаар судалгаандаа үндэслэн зарим салбарт нэвтрүүлж эхэлсэн байна.Мэдээлэл харилцаа холбооны салбарт үүссэн мэдээллийн урсгал(global village)- ын таатай нөхцөл нь олон улсын төлбөр тооцоонд цахим мөнгөний хэрэглээг нэмэгдүүлж байна.Өнөө үед мөнгө нь мөнгөний үүрэг гүйцэтгэхийн хажуугаар урлагийн бүтээлийн шинжийг өөртөө агуулж, мөн улс орны тусгаар тогтнолын нэгэн илэрхийлэл болж байна.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Google neree
« Reply #7 on: 2010.06.13 19:16 »
Мөнгөний үүргүүд    * Арилжааны хэрэгслийн үүрэг     * Тооцооны хэрэгслийн үүрэг     * Хуримтлалын хэрэгслийн үүрэг     * Төлбөрийн хэрэгслийн үүрэг     * Дэлхийн мөнгөний үүрэг  Мөнгө нь хөрвөх чадвараар хамгийн өндөрт тооцогддог.[b:149f01e9d8]ХӨРВӨХ ЧАДВАР ГЭДЭГ НЬ НӨӨЦ БАЯЛАГ, ҮНЭ ЦЭНЭЭ АЛДАГДАЛГҮЙГЭЭР ӨӨР БУСАД ХЭЛБЭРТ ШИЛЖИХ ЧАДВАРЫГ ХЭЛНЭ. [/b:149f01e9d8]Мөнгө гэж юу вэ? “ Мөнгөний шинж чанар нь юунд оршдог вэ? гэвэл мөнгө нь эд зүйлс биш харин нийгмийн харилцаа болдогт оршдог.”  Үүнээс авч үзвэл мөнгөний үүргүүдийг гүйцэтгэж чадаж байгаа тэр бүх зүйлсийг мөнгө гэж ерөнхийлөн дүгнэж болох нээ. Гэхдээ уг зүйл нь мөнгөний үүргийг гүйцэтгэж, бүгдэд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд дараах шинжүүдийг өөртөө зайлшгүй агуулсан байх ёстой.    * Бүх нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байх     * Залгамж шинж чанартай байх     * Мөнгөний нийлүүлэлтийг төр зохицуулах     * Тоологдохуйц, авч явахад хялбар     * Нэг төрлийн байх Мөнгө бий болсоноор    * Овор хэмжээ бага     * Үнэ цэнийг бий болгосон Мөнгөний дараагийн... Ховор металл

Offline ba0705

  • Гацуурхан
  • *
  • Posts: 11
Re: gooooooglee
« Reply #8 on: 2010.11.30 23:22 »
heregtei medeelel tavij baidagt bayrlala