Мөнгө нь хүний түүхэн дэх эдийн засгийн хөгжлийн түвшинтэй уяалдан үйлдвэрлэгдсэн таваарын арилжаанд үүссэн зөрчлийг шийдвэрлэхээр орчлонд анх мэндэлжээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар, арилжаа солилцоон дахь гүйлгээний түгээмэл хэмжүүр болох дархан үүргээ мөнгө нь барагцаалвал неолитийн сүүлч үеэс биелүүлж эхэлсэн байна. Чухамхүү, мөнгөний бусад таваарт хөрвөх боломж хамгийн сайн байдаг чадвар нь түүнд энэ агуу их тавиланг хайрласан юм.Энэ үед, таваар мөнгөний харилцаа ноёрхож байлаа. Тухайлбал, хоёр мөрний соёлт Шумерчууд буудайг, хүрлийн үе дэх газрын дундад тэнгисийн дорнод эргийн ард түмнүүд зэсийг, ливи дэх эртний кроэс(Croesus of Lybia)-ын хаант улс төмөр гулдмайг мөнгөний нэгж болгон хэрэглэж байжээ.Ийнхүү мөнгө нь нэг төрлийн бараа, үйлчилгээг өөр төрлийн бараа үйлчилгээгээр солилцдог бартерийн худалдааны тогтолцоог халсан байна. Мөнгөөр хийгдэх солилцоо нь бартертай харьцуулахад цаг хугацаа, хөдөлмөр, гүйлгээний зардлыг ихээр хэмнэж байснаас аж үйлдвэрийн төрөлжилт, худалдааны хөгжлийг эрчимжүүлж, эдийн засгийн хөгжлийн шинэ түвшинд бидний өвөг дээдсийг хүргэсэн билээ.Эдийн засгийн хөгжлийн илүү боломжит түвшинтэй уяалдсан баялагийн өсөлттэй таваарын мөнгө зохицоход хүндрэлтэй байснаас зоосон мөнгөнд шилжсэн байна. Мөнгө энэ үеэс гүйлгээний хэрэгсэл төдийгүй өртгийн хэмжүүр, хуримтлалын хэрэгсэл болжээ.Мөнгөний өртгийн хэмжүүрийн үүрэг нь бараа үйлчилгээний өртгийг хэмжин харьцуулахад чиглэгдэж, хуримтлалын хэрэгсэл талаасаа бараа, үйлчилгээг худалдан авах чадварын батламж болж байсан тул цаашид капиталын хуримтлал үүсэхэд эерэг нөлөө үзүүлсэн байна.Миний бодлоор, капиталын хуримтлал бүрдэхэд мөнгө үндсэн үүрэг гүйцэтгэх болсон энэ цаг үеэс эхлэн ард түмнүүдийн баялаг илүү хурдацтайгаар өсөн нэмэгдэж, урьд нь хэзээч байгаагүйгээр хүний нийгмийн анхдагч хэрэглээ хангагдах болсноор соёлын хөгжил явагдах таатай нөхцөл бүрдсэн.Хр.т.ө 643-630 онуудад бага азид оршин тогтнож байсан Лидийн хаант улсад бидэнд мэдэгдэж буй анхны зоосыг цутгажээ. Мөнгөний нэгжийг тодорхой хэмжээний алт, мөнгөөр зэрэг илэрхийлсэн уг биметалл зоосыг нобелийн шагналт эдийн засагч Г. Мандел Хорьдугаар зууныг эргэн харахад бүтээлдээ мөнгөний стандарт талаас нь ихээхэн үнэлсэн байдаг.Хр.т.ө VII зуунд Лидиг Персийн эзэнт улсыг үндэслэгч Их Кир хаан эзэлж эзэнт улсдаа нэгтгэснээр биметалл зоос цутгах ажил зогсчээ. Гэвч, анхны мөнгөн зоосыг хаана цутгасан талаар бусад хувилбарууд бий. Тухайлбал, хүрлийн үеийн Лоуланьгийн дурсгалд малталд хийсэн хятадын археологичид олсон олдвортоо тулгуурлан дундад чулуун зэвсгийн үед хятадад зоос цутгаж байжээ гэж үзсэн байдаг.Лидийн хааны сүлд бүхий зоос Цаасан мөнгөний байр суурь ч бас хөдөлгөөнд орсон.1996 онд Австрали улс өөрийн бүх цаасан банкнотыг полимероор сольсон байна.2005 онд болгар улс цаасыг полимержуулан шинэ мөнгөн тэмдэгт гаргажээ.Мөн энэ онд япон улс үүрэг холбооны нэгжийг мөнгөний үүргээр ашиглах талаар судалгаандаа үндэслэн зарим салбарт нэвтрүүлж эхэлсэн байна.Мэдээлэл харилцаа холбооны салбарт үүссэн мэдээллийн урсгал(global village)- ын таатай нөхцөл нь олон улсын төлбөр тооцоонд цахим мөнгөний хэрэглээг нэмэгдүүлж байна.Өнөө үед мөнгө нь мөнгөний үүрэг гүйцэтгэхийн хажуугаар урлагийн бүтээлийн шинжийг өөртөө агуулж, мөн улс орны тусгаар тогтнолын нэгэн илэрхийлэл болж байна.