Author Topic: Zaawal unshaarai bagsha  (Read 16388 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline S.Densmaa

  • Posts: 19
Zaawal unshaarai bagsha
« on: 2010.05.04 02:53 »
Багшаа минийн блог- [color=red:e562fb607e][size=18:e562fb607e]Http://zalgamj.blog.gogo.mn[/size:e562fb607e][/color:e562fb607e]  угна нилээн дээр нээж байсан юмаа.Гэхдээ бичлэг цөөхөнтэй болхоор цаг зав гархаараа янзлах гээд л байлгаад байсан чинь нэг мэдэхэд л хичээль хаагдах цаг болцон байхын. Банжиг дээр нэг блог байгаа энэ блогыг бодоход олон бичлэгтэй.Миний багаар ажиллахад  бэлдэж ирж асууж байсан бүх бичлэгүүд байгаа угна.Та санаж байвал Хөх нохой овогтой нэг асуулт багуудаас асуусанд та сайтыг нь явуулаарай гэж байсан ш дэ. Энэ блог болхоор [color=red:e562fb607e]Bond.blog.banjig.[/color:e562fb607e]net

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Zaawal unshaarai bagsha
« Reply #1 on: 2010.05.04 11:09 »
sonirholtoi bichlegtei BLOG baina, Orj yzej unshlaa. Setgegdelee ch gesen yldeelee, sain baina Hoishdoo BLOG-o yrgeljlyylj baigaarai! Amjilt hysiye!

Offline S.Densmaa

  • Posts: 19
(No subject)
« Reply #2 on: 2010.05.05 23:43 »
Bayrlala bagshаа tegnee. Таны сэтгэгдэлийг уншлаа блогтоо бичлэгүүдийнхээ талаар өөрийнхөө үзэл баримтлалыг бичнээ. Та банжигийн блог болвол орж үзэж зөвөлгөө өгөөрэй,

Offline гантулга

  • Posts: 41
(No subject)
« Reply #3 on: 2010.05.11 19:43 »
“Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ” хэмээх дууг намайг дөнгөж нэгдүгээр ангийн сурагч хөвгүүн байхад их дуулдаг байсан санагдана. Тухайн үед жаахан байсан болохоор ирээдүйн талаар бодож санах зүйлгүйгээр зүгээр л дагаад дуулдаг байлаа. Харин одоо нэгэнт оюутан болсон учир өмнөө зорилго тавьж ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлөх болсон. Мэдээж хүн болгон л ирээдүйд сайхан амьдрахыг хүсдэг. Гэвч өнөөдөр монголчуудыг маань ямаршуухан ирээдүй хүлээж байгаа бол? Энэ асуултын хариу ямар байх нь гагцхүү монголчууд биднээс л шалтгаална. Монгол орон маань хэдийнээс цэлмэг хөх тэнгэр, онгон сайхан байгалиараа гадаадынхныг бишрүүлсээр ирсэн. Үүгээрээ ч бид бахархдаг ард түмэн билээ. Харамсалтай нь сайхан байгалийг хамгаалах хэрэгтэй гэдгийг бид мартсан бололтой. Зарим хүмүүс байгальтай харьцахдаа арай дэндүү хувиа хичээсэн зан гаргаж байгаа нь нууц биш. Тэр хүмүүс ч гэсэн ирээдүйгээ сайхнаар л төсөөлдөг байх. Гэхдээ сайхан ирээдүйнхээ төлөө өнөөдөр юу хийх ёстойг тэд мэддэггүй, магадгүй мэдэхийг ч хүсдэггүй байх л даа. Тэгэхээр залуучууд бид л ирээдүйгээ аврах хэрэгтэй болж байна. Үүний тулд бид эхлээд байгалиа аврах нь чухал юм. Учир нь эрүүл байгальд амьдарч байж л бид эх орноо хөгжүүлнэ шүү дээ. Миний бодлоор Монголын төр хөрөнгө оруулалтын төслийн хэрэгжилт нэрийн доор гадаадын компаниудад газар нутгаа чөлөөтэй ашиглуулж байгаа нь хөгжлийн маш буруу алхам юм. Хэрэв үнэхээр л манай орон хөгжлийн өөр ямар ч гарцгүй болчихоод ийм ядуу байгаа юм бол төр засаг тэр гадаадын компаниудыг маш сайн хянаж газрын нөхөн сэргээлт хийхийг шаардаж байх хэрэгтэй байна. Монголд алтны том орд олж их ашиг олсондоо баяртай байгаа олон гадаадын ажилчид байдаг юм билээ. Үүнийг сонсоод ирээдүй хойч үеийнхээ төлөө их санаа зовсноо нуух юун Монгол улсын иргэн хүний хувьд байгалиа хамгаалах тал дээр надад иймэрхүү санал байна. Үүнд:1.Байгалийн ямар ч баялгийг ашигласан л бол дараа нь заавал газрын  нөхөн сэргээлт хийж байх.2.Боломжийнхоо хэрээр аль болох их мод, бутлаг ургамал суулгаж байх. Мөн гэр хорооллын оршин суугчдад ногоон ургамлын үр ашгийг таниулж, сургуулиа төгсөж буй оюутнуудын дунд сургалт зохион байгуулах. 3.Хүүхдэд бага наснаас нь буюу цэцэрлэгт байхаас нь байгаль орчинтойгоо хэрхэн зөв зохистой харьцахыг зааж сурган иргэдийг байгаль орчны талаархи мэдээллээр хангаж байх. 4.Гэр хорооллуудад бага утаатай түлш болон зуух хэрэглэх, мөн айл өрхүүдийн цахилгааны мөнгийг хөнгөлж тусгай тарифаар цахилгаан эрчим хүчээр халдаг систем нэвтрүүлэх, газрын сайн төлөвлөлттэйгээр гэр хорооллыг орон сууцжуулах гэх мэтМонгол орны байгаль бараг сүйрлийн ирмэг дээр ирээд байна гэхэд хилсдэхгүй байх. Уг нь байгаль нь эрүүл байвал ирээдүйн монголчууд ч бас эрүүл байна шүү дээ. Харин эрүүл хүн амтай улс орон хурдан хөгжинө. Миний бодлоор Монгол улс хөгжиж чадахгүй байгаагийн гол учир нь хүн амын дунд өвчлөл маш их байдагтай холбоотой. Ийм эрүүл бус орчинд амьдарч буй хүмүүс яаж ч өвчлөхгүй байх билээ дээ. Өнөөдөр дарга сайд нар улсаа хөгжүүлэх тухай том том юм яриад л суугаад байдаг. Үүний оронд тэд гэр хорооллуудаар ганц удаа яваад бодит байдал дээр иргэд хэрхэн амьдарч байгааг нэг харчихдаг ч болоосой гэж заримдаа бодох юм.Эцэст нь дүгнэж хэлэхэд ирээдүй үнэхээр өнөөдрөөс эхэлдэг юм шүү. Бид өнөөдөр нэг хог хаяхад ирээдүйд тэнд хогны овоо бий болохыг үгүйсгэх газаргүй. Бид өнөөдөр нэг мод тайрвал ирээдүйд ганц ч модгүй цөл газар амьдрах ч юм бил үү. Тиймээс бид Монголынхоо ирээдүйг гэрэлтэй сайхан байлгая гэвэл өнөөдрөөс л эхлэх хэрэгтэй. Өнөөдөр хүн болгон нэг мод тарьж ургуулбал ирээдүйд тэр нь шуугисан их ой болж, чихрийн цаасаа газар биш хогийн саванд хаявал ирээдүйд ширхэг ч хоггүй хот болох бүрэн боломжтой. Гол нь хүн болгон ирээдүй хойч үеэ гэсэн сэтгэлээр хандаж чадвал биднийг эрүүл байгальтай, өндөр хөгжилтэй Монгол орон хүлээж байна шүү. Ийм л монгол оронд амьдрахыг хүсэж байна.

Offline гантулга

  • Posts: 41
(No subject)
« Reply #4 on: 2010.05.11 21:02 »
Түүхийн хичээлийг үзсэн миний бодролХичээлийн 2.хагасад хичээлийн хувиараа аятайхан зохиож бие даалтын цаг гаргахыг зорьж байлаа. Монголын түүхээс бусад хичээл аятайхан зохиогдож харин монголын түүхийг Сэрдарам гэдэг багшаас өөр аятайхан тохирчих багш олдсонгүй. Тэгээд л сонгосон доо. Анх бодохдоо Сэрдарам гэж нэлээд ахмад настай хуучинсаг үзэлтэй хүн байгаа байх гэж бодож байлаа. Гэтэл хичээл эхлэхэд харин ч эсэргээрээ орчин үеийн үзэл бодолтой нэлээд юм үзэж хал суусан хийж бүтээе гэсэн хүсэл эрмэлзэлтэй багш гэсэн эрхэм нэр хүндийг хүртсэн хүмүн байлаа. Анхны семниар ороход түүхийг сурах бичгийн дагуу бус үүзэл бодол, логик, ухагдахуун аливаа зүйлтэй жишиж орж байгаа нь таалагдсан. Бас дээрээс нь семниар бүхэн дээр өөр өөр арга барилаар зааж багаар ажиллахад бага зэрэг ухагдахуун ойлголт өгсөн нь хичээлийг амилуулсан. Музей үзэхэд тайлбарлаж үзэхэд үнэнхүү сонирхолтой  мэдэхгүй зүйл бас ч байна лээ. Гэхдээ мэдэж авсан. Дүгнэж хэлэхэд түүхийн хичээлийн талаар аймаар их юм мэдээгүй ч тодорхой хэмжээний мэдлэг хуримтлуулсан гэж бодож байна. Бас багаар ажиллах тухай үзэл бодлоо илэрхийлэх талаар жаахжн ч гэсэн дэвшилтэнд хүрсэн гэдэгтээ эргэлзэхгүй байна.

Offline гантулга

  • Posts: 41
(No subject)
« Reply #5 on: 2010.05.11 21:10 »
Бас нэг зүйлийг хэлэхгүй байж чадахгүй нээБи бусдын л адил хөгжихийн төлөө тэмүүлж яваа оюутан байнга идэвхитэй сууж байхад БАГШ таныг тэгж хэлэхэд шууд л 1937 оны их хэлмэгдүүлэлт санаанд орж байна лээ   :oops:  :oops:  :oops:

Offline гантулга

  • Posts: 41
(No subject)
« Reply #6 on: 2010.05.11 21:17 »
ОЮУТАН НАМАЙГ УУЧЛААРАЙБи уг нь бүх зүйлээ 5 өдөр дуусга чинь гэж бодож байтал гай газар доороос гэж бие өвдөөд өгөх гэж байсан зүйлээ өгч чадсангүй ээ. Тэгээд эссэ түүхийн хичээлийн талаар бичлээ. УУЧЛААРАЙ БАГШАА

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
(No subject)
« Reply #7 on: 2010.05.12 00:00 »
[quote:055922c03c="гантулга"]Бас нэг зүйлийг хэлэхгүй байж чадахгүй нээБи бусдын л адил хөгжихийн төлөө тэмүүлж яваа оюутан байнга идэвхитэй сууж байхад БАГШ таныг тэгж хэлэхэд шууд л 1937 оны их хэлмэгдүүлэлт санаанд орж байна лээ   :oops:  :oops:  :oops:[/quote:055922c03c]Gantulgaa bi oilgohgyi baina. Yuu gej helsiin boloo??? Odor nadruu chi zalgaad minii uurtai baih yed zagnuulsan bolj taarlaa l daa. Gantulgaa sanaa zovoltgyi ee. Bi dyngee gargadagaaraa l gargana. Medeej Zorra-nuud yynd noloo yzyylj baigaa. Dyn bol amidral bish, Chinii yzel bodlyin etssiin dyn ch bish shyy dee. Sanaa zovoltgyi shyy! Chi lav helmegdehgyi sh dee

Offline гантулга

  • Posts: 41
(No subject)
« Reply #8 on: 2010.05.16 22:46 »
16 doloo honog ongorchloo gej dun bdag l neg ursgalaaraa garjee. aan helmegduulelt gsn ii huvid 15 dahi doloo honogt ta neg huuhdiig barag l anh udaa harj bn gsn bizdee. getel irtsee burtgehed gaants ch taslaagui bsiin sanaj bn uu zaoz ter ch yahav ongorson hereg hicheel taalagdlaa saihan bailaa. tanai saitaar bainga zochilj bna. tanii ajil hodolmort ondroos ondor amjilt husye.