Author Topic: My Club 6 saryin 1-nd  (Read 41541 times)

0 Members and 2 Guests are viewing this topic.

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
My Club 6 saryin 1-nd
« on: 2011.05.30 13:42 »
 Sain baitsgaana uu? My Club-yinhan 6 saryin 1nd bayarluulah hun baidaggyi heden onchin, bolon gudamjnyi huuhduudiig bayarluulya.
Herev ene odor bidentei negdehiig husvel nadtai holboo bariarai. Boonii delguurees chiher boov avaad tedend zugeer l taraaj ogoh goyo baidag yum. Onon bid 2 huviasaa heden togrog gargana, bas handivaasaa heden togrog avchih uu?
Ta nar huuhduud ch gesen bugdeeree zugeer l huuhduudee bayarluulya

Offline dg

  • Овсгоотон
  • Ахмад гацуур
  • ****
  • Posts: 477
Re: My Club 6 saryin 1-nd
« Reply #1 on: 2011.05.30 15:29 »
tegyaa goe sanaa bna bi bas bodood l bsan yum bi ug ni heden nzuudtaigaaa Erdem gd asramjiin gazar ochdog bsan ch hesegtee l ochij chadq bna tiishee ochvol bolohuu hehe uur gazar ch bolnoldoo zueer l ted nar aimar dotno sanagdaad bdag yumaaa zaza Nomin bid 2 negdneee :)

Offline enhmandah

  • Самбарын дэд удирдагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 768
  • Мод тарих галт тэрэгний хөдөлгүүр бүү зогсог...
    • Ногоон блог
Re: My Club 6 saryin 1-nd
« Reply #2 on: 2011.05.30 16:04 »
Би нэгдэж байна... Хувиасаа бас тодорхой хэмжээний мөнгө нэмэрлэнэээ...
МОНГОЛ ҮСГЭЭРЭЭ ФОРУМ ДЭЭРЭЭ БИЧИЦГЭЭЕ.

Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл мину.

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: My Club 6 saryin 1-nd
« Reply #3 on: 2011.05.30 16:33 »
OK. Margaash udees hoish tsuglaad Tenger boonyi tov orj yumaa avna. Tiishee ch ochiyo. Bas gudamjaar ch yavya! Bayarluulah huuhduud gudamjaar mundahgyi ih l baigaa baihaa

Offline moogii

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 74
Re: My Club 6 saryin 1-nd
« Reply #4 on: 2011.05.30 18:10 »
Сайхан санаачлага байна. Би 6/1-нд бараг завтай. Маргааш харин холбоо баръя. Хэдэн цагийн үед хаана цуглах бодолтой байгаа вэ?
Үнээр өөрөөрөө байдаг хүмүүний үрст талархнам, ;)
Мэдмээр байна, http://miniiclub.dusal.net/forum/index.php?topic=367.msg7098;topicseen#msg7098

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: My Club 6 saryin 1-nd
« Reply #5 on: 2011.05.30 19:46 »
margaash 2 tsagt ShUTIS deer uulzaad mongoo niiluuleed tegeed Tenger boonii tov yavbal arai deer baih bolov uu? Olon yum avah tusam olon huuhed bayarluulah baihdaa Margaash Onon mashingyi baina. Zorigoo hureed irvel sain l baina. Songolt saitai tsoon hun yavj yumaa avchihaad 6 saryin 1-nd tsuglaad buleg bolood yumaa gyals taraagaad ogvol deer yumuu??? PR ene ter hiigeed surtei bolgood yaahav. Ajillah zarchim Flash Mob shig baival bolno tee??

Offline dg

  • Овсгоотон
  • Ахмад гацуур
  • ****
  • Posts: 477
Re: My Club 6 saryin 1-nd
« Reply #6 on: 2011.05.30 22:15 »
aanhaa yostoi goe sanaa bna bolomjooroo mungu nemerleneee pr ntr hiigeed heregggui flash mob gedeg ni bur goe sana shig sanagdlaaa

Offline moogii

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 74
Re: My Club 6 saryin 1-nd
« Reply #7 on: 2011.05.31 00:03 »
Маргааш ШУТИС дээр очьё. Цаашаа цуг явж амжихгүй ч нөгөөдрийн ажлын талаар ярилцая. Ямартай ч Хаха Содоо явна гэсэн.  :)
Үнээр өөрөөрөө байдаг хүмүүний үрст талархнам, ;)
Мэдмээр байна, http://miniiclub.dusal.net/forum/index.php?topic=367.msg7098;topicseen#msg7098

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: My Club 6 saryin 1-nd
« Reply #8 on: 2011.06.01 02:07 »
onoodor manai 5 ih udaan beltgej 125 beleg beltgese baina. Odorjingoo bolson nuser ajil bolgochihlo. Margaash 14 tsgaas ShUTIS-iin urd uulzaad bag bolooood belegee taraaya. Bi amjihgyi baij magad. Neg sonin yum uuchihsan chin eleg aimaar ovdood baina. :(

Offline Saruul

  • Гацуурхан
  • *
  • Posts: 1
Re: My Club 6 saryin 1-nd
« Reply #9 on: 2011.06.01 22:22 »
Сайн уу бүгдээрээ, өнөөдрийн тухай хамгийн түрүүнд бичиж байгаа хүн нь би юм шиг байна. Манай баг Зоригоо, Мөөгий, бас би буюу Саруул гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд ШУТИС 2-р байр --> Central tower --> Парк --> Драмын театр --> Их дэлгүүр --> Хүнсний 20 --> 1-р хороолол --> Хар хорин --> 5 шар гэсэн маршрутаар явж бэлгээ тараалаа. Нээх өрөвдөлтэй бэлэг бариад явж байгаа хүүхдүүдийг хараад сууж байсан гудамжны ах дүү 2т өгсөн чинь аймар баярласан. Ундааны сав цуглуулаад, бас баярын өдрөө баярлаж чадахгүй ажил хийж буй хүүхдүүдэд өгсөн. Ээж аав нь баярлуулах боломжгүй хүүхдүүдэд өгсөн чинь ээж аав нь ч гэсэн баярлаж байна лээ. Биднийг бэлгээ өгөнгүүт нэг хүүхэд шууд ундаагаа задлаад ууж байсан. Тэр хүүхдийн аав нь хэлэхдээ бэлэг авч өгөөд баярлуулж чадахгүй ам нь цангаал явж байсан юм гээд дахин дахин баярлалаа гэж байсан нь үнэхээр гоё байлаа. Яг л өвлийн өвгөн болчихсон юм шиг санагдаад л бид нар хүүхдүүд баярлуулаад л яваад байлаа. Хамгийн гол зорьж байсан бидний нэрлэдгээр гудамжны гэх тодотголтой хүүхдүүдээ зорьж олон тэднийг баярлуулсандаа баяртай байна. Одоо биш дараа нь тэд нар дурсахдаа нэг тийм ах эгч ирж бэлэг өгөөд хүүхдийн баяраар баярлуулж байсан гэж дурсах байх даа. Хамгийн муухай нэг таалагдаагүй зүйл нь архи уучихсан гудамжинд сууж байгаа эгчийн хүүхдэд бэлэг өгсөн л дөө. Тэр эгчид хүүхдээ баярлуулчихъя гэх ямар ч  сэтгэл байхгүй архи уучихсан дээр нь биднийг явав уу үгүй юу задлаад өөрөө л идэх гэж байгаа харагдсан. Энэ мэтчилэн баярлахыг хичнээн хүсээд баярлаж чадаагүй олон хүүхдүүдийг баярлуулсандаа  баяртай байгаа бөгөөд их хол алхаад хөл их өвдөж байгаа ч сэтгэл маш өег байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай гэдэг үг байдаг байхаа ;)

Offline moogii

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 74
Re: My Club 6 saryin 1-nd
« Reply #10 on: 2011.06.01 23:10 »
Хөөх, Саруул түрүүлчихсэн байна шдээ  :D. Заза, ямар ч байсан биччихсэн юмаа оруулна.

Өнөөдөр бид баярлаж чадаагүй байгаа зарим хүүхдүүдийг бага ч гэсэн баярлуулахаар бэлдсэн бэлгээ хүргэх өдөр байв. ШУТИС дээр цагаа хэт барьдаг нь 2-с, яг барьдаг нь 3-с гээд 12 залуу сайн дурынхан цуглав. Хүүхдийн баяр бид бүгдийн баяр гэж. Онон өчигдөр боож бэлдсэн 120 бэлгээ авчирсныг 2 эсвэл 3-аараа нийлж явах чигээ сонгоод торондоо түнтийлгэн дүүргээд тэнүүн гэгч нь алхаад явлаа. Манай багийнхан өндөр Зоригоо, ESG-н Саруул бид 3 I хороолол орохоор шийдлээ. Гэхдээ эхлээд Үндэсний соёл амралтын хүрээлэн ороод тэндээсээ унаанд сууж Саппаро орохоор болсон.

Паркийн зүүн тал руу чиглэж явсаар байгаад бүтэн тойрч Үндэсний төв номын сангийн буудал дээр ирэхдээ 14 бэлэг өгч чадсан байлаа. Саруулын гутал өсгийтэй байсан нь жаахан хүндрэл, ;). Номын сангийн буудал дээр уг нь өгчихмөөр 3 хөөрхөн хүүхэд ядруухан ээж аавтайгаа сууж байсан юм. Гэхдээ би хажууд сууж байсан өөр олон хүүхдээс санаа зовоод өгч чадаагүй :(. Бид 3 салаад, нөгөө хоёр маань замын цаад талаар явж байсан юм. Тэгээд гурвуулаа залуу техникчдийн ордны урдхан саравчинд сууж өөрсдийгөө бяцхан баярлуулж хөлөө ч хэсэг амраав. Тэр үед манай намын нэг лидер яриад УИД рүү хүн очоогүй байна, очоодохоорой гэснээр алхах маршрутаа сунгаж мэргэжилтний хорь хүртэл УИД-н урд хойгуур гараад очлоо. Энэ хүртэл ганц л “бай” олдсон (бид ч нилээн нарийн шүүлттэй байсан байж). Буудал дээр харин нэг бэлгийн эзнийг нь олж өглөө. Эндээсээ автобусанд сууж Саппаро дээр буусан. I хорооллын эцэс хүртэл явахад бас л, яг бэлэг өгөх багачууд цөөхөн харагдаж байв. Гэхдээ ямартай ч 6 хөөрхөн үрст Эх үрсийн баярын мэнд хүргээд бэлгээ өгсөн. Нэг айлын 3 хүүхдэд өгсөн чинь аав ээж нь хураагаад авч байна лээ.

Бэлэг үлдсэн учир цаашаа Драгон хүртэл алхахаар шийдэж алхахдаа гүүр даваад нэг бүүр ядарсан ах эгчийн хөөрхөн охинд нэг бэлэг өглөө. Драгон ороод мөн хүүхэд харагдахгүй байсан учир цаашаа Лабораторийн буудлаар дайраад 5 шар орлоо. Тэнд 2 бэлгээ өгсөн. Нэг нь 5-6 насны дүүгээ дагуулсан охин. Нөгөө нь бас л багахан жаалаа дагуулсан ядарсан байрын ах байлаа.

Эндээсээ бид 3 үлдсэн бэлгээ хувааж аваад гэртээ харих замдаа аавын хайр, ээжийн энхрийллийг арай л бага амсч байгаа дүү нараа олж хүргэхээр явсан юм.

Миний бодол, сайн дурын ажил буюу сэтгэлээрээ хийж байгаа ажил дээр манай нөхцөлд тодорхой зохион байгуулалт болон төлөвлөгөө, урьдчлан судлах, бүртгэх, туршлагажих (хийснээ бүртгэж, бусдадаа санал дүгнэлтээ хэлж явах) хэрэгцээ их байна. Гэхдээ энэ ажлын утга нь оролцож байгаа хүн өөрийн саналаар явж байгаад буй ч хэрхэн явах, хэр их идэвх шаардах зэргийг урьдчлан тооцсон байвал дээр. Энэ бол шинээр явж буй хүний хувьд ч, хуучин клубын гишүүний хувьд бодох хэрэгтэй зүйл байх болов уу.

So guys, Let’s rock yourself!
Үнээр өөрөөрөө байдаг хүмүүний үрст талархнам, ;)
Мэдмээр байна, http://miniiclub.dusal.net/forum/index.php?topic=367.msg7098;topicseen#msg7098

Offline dg

  • Овсгоотон
  • Ахмад гацуур
  • ****
  • Posts: 477
Re: My Club 6 saryin 1-nd
« Reply #11 on: 2011.06.02 00:37 »
Бид нарын хувьд эхлээд Зайсан орж бэлэг тараадаг баатрууд болоод түгжрэлтэй байсан болохоор нь алхахаар шийдээд очсон боловч Зайсан дээр бидний зорьсон хүүхдүүд ерөөсөө бараг байхгүй байлаа. Гэхдээ нэг аавын хэлсэн үг ерөөсөө санаанаас гарахгүй нь ээ "Миний хүү ингээд бэлэгтэй болчлоошд" :(

Би уг нь барагтаа л уйлдаггүй хүн гэхдээ л дотор сонин болоод уйлчих гээд л байсан.
Харин цаашаа Онон, Чингүүн, Мокси, Номио бид хэд салж явахаар шийдээд эцэст нь Тэнгис кино театрын урд талын талбайд бэлэгээ тарааж байгаад эргээд тааралдаад тэгээд өндөрлөх шивдээ. Ер нь бол эзэнд нь бэлэгнүүд онож очсон байх гэж бодож байгаа шүү. Заза өнөөдөр ядарч, халууцсан ч гэсэн үнэхээр гоё байлаа. Сэтгэл л их хөдөллөө.

Offline enhmandah

  • Самбарын дэд удирдагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 768
  • Мод тарих галт тэрэгний хөдөлгүүр бүү зогсог...
    • Ногоон блог
Re: My Club 6 saryin 1-nd
« Reply #12 on: 2011.06.02 00:55 »
Сайханаа бид 2-н хувьд  Талбайгаар явлаа. Тэрүүгээр зөндөө хүүхэд байсан. 15 бэлгийг тэндээ тараасан. Эхлээд нэг хүүхдээ тэврээд бургасны сүүдэрт сууж буй 2 хүн байсан. Нэг нь маш жижигхэн, нөгөөх нь 5 орчим настай. Тэд нарт өгөхөд  үнэхээр баярлаж байна лээ. Дараа нь явж байгаад 4 хүүхэд ундаа зараад явж байсан. Нэг нь их л гайхаад хоцорсон. хэхэ..
Тэгээд нэг ах 4 хүүхэдтэйгээ сүүдэрлээд сууж байхад нь бас өгсөн. Хөөрхийс учраа мэдэхгүй л сууж байсан. юу өгөөд байгааг нь ойлгохгүй. :P
Дараа нь талбайн голоор явж ажил хийж байгаа хүүхдүүдэд өгсөн. 5 хүүхэд хамтраад юм зарж байсан. Хажуудаа бэлэг тавьчихсан тэрийгээ зарагдахыг хүлээгээд л... Нэг нь нээх зузаан хувцастай ядарчихсан сууж байсан. Тэр хүүхдүүдэд өгөхөд ядарч байсан нэг нь нүдэнд нь оч бадраад босоод ирсэн. Тэгээд л Болдоо, Хонгороо 2-той хамт бөмбөгөр орохоор явахдаа урт цагаан дээр нэг хүүхдэд өгсөн. Харин бөмбөгөр дээр бидний зорьсон хүүхэд байгаагүй ... Тэндээсээ цаашаа МҮЭСТОрдон орж 2 хүүхдэд өгсөн.. Бас л хөөрхийс ажил хийгээд ядарчихсан сууж байсан. Тэгээд харьж явахдаа нэг хараагүй хүн 2 хүүхдээ дагуулчихсан явж байхад нь таараад бэлгээ гардуулан. дууссан даа.

Хэсэг ч гэсэн хүүхэд бидний хийсэн үйл ажиллагаанд баярласан байгаад би таатай байна. үнэхээр нүдэнд оч бадарч байгаа нь харагдсан. Тэрийг харж урам орж байлаа.
МОНГОЛ ҮСГЭЭРЭЭ ФОРУМ ДЭЭРЭЭ БИЧИЦГЭЭЕ.

Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл мину.

Offline sanjka

  • Гацуурхан
  • *
  • Posts: 2
Re: My Club 6 saryin 1-nd
« Reply #13 on: 2011.06.02 01:30 »
Залуусаа үнэхээр гайхалтай. бахархах сэтгэл төрж байна та нараар

Offline enhmandah

  • Самбарын дэд удирдагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 768
  • Мод тарих галт тэрэгний хөдөлгүүр бүү зогсог...
    • Ногоон блог
Re: My Club 6 saryin 1-nd
« Reply #14 on: 2011.06.02 01:34 »
http://www.facebook.com/media/set/?set=a.10150197968447106.310345.100043962105 ийшээ орж зураг сонирхоорой...
МОНГОЛ ҮСГЭЭРЭЭ ФОРУМ ДЭЭРЭЭ БИЧИЦГЭЭЕ.

Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл мину.

Offline yaruu

  • Гацуурхан
  • *
  • Posts: 9
Re: My Club 6 saryin 1-nd
« Reply #15 on: 2011.06.02 02:33 »
та бүхнээр үнэхээр бахархаж байна шүү. Зөндөө олон хүүхдийг баярлуулсан нь гоё юмаа, дараа нь би заавал цуг явнаа. уул нь эртхэн ийшээ орсон бол унших байж... сайн дурынхан байсын байшдэ :(... ямартаа ч өнөөдрийн хийсэн үйл ажиллагаа гоё юмаа. та бүхэнд бүгдэнд нь баяр хүргэе

Offline Yen

  • Гацуурхан
  • *
  • Posts: 5
  • Эзэн хичээвэл Заяа хичээнэ!
Re: My Club 6 saryin 1-nd
« Reply #16 on: 2011.06.02 13:36 »
ene goyo bayariin odor zondoo huuhed bayarluulaad buyantai ajil hiisen bnshdee.  ;D
Hamt yawj chadaagui ni jaahan haramsaltai yumaa. Gehdee zurh setgeleeree ta nartaigaa hamt, urgelj demjij baidag shuu :)
Аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болговоос хандах зүг өөрөө тогтоно! Д.Сүхбаатар

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: My Club 6 saryin 1-nd
« Reply #17 on: 2011.06.02 13:38 »
Цөөн мөнгөөр их олон хүүхдүүдийг баярлуулсан байна шүү. Та нартаа маш их баярлалаа. Өдөржин халуун наранд явж юм цуглуулан дараа нь түүнийгээ боож багалсан, олон тийш явж эзнээ хайж явсан бүх хүмүүстээ БАЯРЛАЛАА. Өчигдөр Онон бид 2 харих замдаа 6 бэлэг тараасан. Гандирсын ард ээжтэйгээ хамт дүүрэн ундааны савтай шуудантай 3 хүн хүүхдүүддээ дагуулсан явж байхдаа таараад бэлэг өгсөн чинь бяцхан охин нь, ээж нь үнэн сэтгэлээсээ баярласан. Өргөө кино театрын урд тоглоом шохоорхон харж суусан эгч дүү 2т өгсөн. Харих замдаа цөөн бэлэг өгөөд сэтгэл их хөдөлсөн бол 120 бэлаг тараасан та нар ямар байсныг би төсөөлж байнаа. Та наршүү.
Мөөгийгийн хэлдэг бодох л үг. Бид сайн дурынхан болохоор бүгдийг өөрсдийнхөөрөө хийж байна. Дараа жил бид улам туршлагатай улам бодитой ажил хийнээ. Туршлага ч хуримтлагдах байх. Ноднин 4үүлээ байсан. Энэ жил 12уулаа байсан. Дараа жил бүр олуулаа болно. Хамгийн гол нь эзнээ хүлээсэн бэлгийн эзэд нь цөөхөн байгаасай. Ноднин, уржнан бэлэг хүрээгүй гэмшиж байсан бол энэ жил удаан явж байж 125 эзнээ олсон байна шүү. Бидэнд туслах сайн санаатан хүмүүс, Цахимынхан, Миний ажилладаг ТЭНГРИ ГРУПП-ынхэн байна. Бид улам л хүчирхэг болноо.

Offline yaruu

  • Гацуурхан
  • *
  • Posts: 9
Re: My Club 6 saryin 1-nd
« Reply #18 on: 2011.06.03 02:56 »
Цөөн мөнгөөр их олон хүүхдүүдийг баярлуулсан байна шүү. Та нартаа маш их баярлалаа. Өдөржин халуун наранд явж юм цуглуулан дараа нь түүнийгээ боож багалсан, олон тийш явж эзнээ хайж явсан бүх хүмүүстээ БАЯРЛАЛАА. Өчигдөр Онон бид 2 харих замдаа 6 бэлэг тараасан. Гандирсын ард ээжтэйгээ хамт дүүрэн ундааны савтай шуудантай 3 хүн хүүхдүүддээ дагуулсан явж байхдаа таараад бэлэг өгсөн чинь бяцхан охин нь, ээж нь үнэн сэтгэлээсээ баярласан. Өргөө кино театрын урд тоглоом шохоорхон харж суусан эгч дүү 2т өгсөн. Харих замдаа цөөн бэлэг өгөөд сэтгэл их хөдөлсөн бол 120 бэлаг тараасан та нар ямар байсныг би төсөөлж байнаа. Та наршүү.
Мөөгийгийн хэлдэг бодох л үг. Бид сайн дурынхан болохоор бүгдийг өөрсдийнхөөрөө хийж байна. Дараа жил бид улам туршлагатай улам бодитой ажил хийнээ. Туршлага ч хуримтлагдах байх. Ноднин 4үүлээ байсан. Энэ жил 12уулаа байсан. Дараа жил бүр олуулаа болно. Хамгийн гол нь эзнээ хүлээсэн бэлгийн эзэд нь цөөхөн байгаасай. Ноднин, уржнан бэлэг хүрээгүй гэмшиж байсан бол энэ жил удаан явж байж 125 эзнээ олсон байна шүү. Бидэнд туслах сайн санаатан хүмүүс, Цахимынхан, Миний ажилладаг ТЭНГРИ ГРУПП-ынхэн байна. Бид улам л хүчирхэг болноо.
Erool bat orshig !! sain uils er n butdeg shu de

Offline munkhtuya_02

  • Гацуурхан
  • *
  • Posts: 2
Re: My Club 6 saryin 1-nd
« Reply #19 on: 2011.06.04 11:48 »
Та хэдийнхээ буянтай үйлд хамтарч чадаагүйдээ харамсаж байна. Тэр өдөр сүүлийн сар амралтгүй ажилласан  учир нэг өдөр амаръя гээд өөртөө амралт өгөөд, гэртээ тэрийж хэвтсэн амьтан байж байлаа, гэхдээ та нарыг бэлэг тараагаад явж байгаагаар төсөөлж, сэтгэлээрээ хамт байснаа илэрхийлье.
05 сарын 29-нд  компанийхаа хотод байдаг ажилчдын 248 хүүхдийн бэлгийг цуглуулаад бооход бүтэн өдөр зарцуулсан.Тэгээд бэлгээ тараахад хүмүүс бүгд л ам сайтай байсан. Учир нь хүүхдийн бэлэгт орох ёстой бүх бэлгийг цуглуулаад өөрсдөө боосон нь зүгээр дэлгүүрээс бэлэн бэлэг авснаас хамаагүй дээр, /сэтгэл гаргасан нь харагддаг/ байдаг юм билээ. Өчигдөр сүүлийн  2 бэлгээ өгөөд сэтгэл санаа уужирлаа.

Дараа жилийн хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр дээрх сайн дурийн үйл ажиллагаанд оролцох хүмүүсийн тоо одоо байгаагаасаа 10 дахин нэмэгдэнэ гэдэгт илтгэлтэй байгаа шүү...........

Offline moxy

  • Хөдөлмөрийн аварга
  • Ахмад гацуур
  • ****
  • Posts: 270
  • Meet me on the Equinox
Re: My Club 6 saryin 1-nd
« Reply #20 on: 2011.06.19 15:18 »
Бид нарын хувьд эхлээд Зайсан орж бэлэг тараадаг баатрууд болоод түгжрэлтэй байсан болохоор нь алхахаар шийдээд очсон боловч Зайсан дээр бидний зорьсон хүүхдүүд ерөөсөө бараг байхгүй байлаа. Гэхдээ нэг аавын хэлсэн үг ерөөсөө санаанаас гарахгүй нь ээ "Миний хүү ингээд бэлэгтэй болчлоошд" :(

Би уг нь барагтаа л уйлдаггүй хүн гэхдээ л дотор сонин болоод уйлчих гээд л байсан.
Харин цаашаа Онон, Чингүүн, Мокси, Номио бид хэд салж явахаар шийдээд эцэст нь Тэнгис кино театрын урд талын талбайд бэлэгээ тарааж байгаад эргээд тааралдаад тэгээд өндөрлөх шивдээ.

Цаг нь хойшилсон гэдгийг мэдэлгүй 2 болж байхад ТИС дээр очоод Мэндид жаал уурлаад, интерном орж хэдэн ном сонирхож байгаад иртэл ихэнх нь цуглацан бсан.

Дээгийгийн ярьж бгаа тэр аав хүү хоёр их өрөвдөлтэй бсан. Аав нь эхлээд цочирдсон харцаар харахад нь "Хүүхдийн баярын мэнд" гээд инээсэн чинь баярласан. Бид хэдийг өнгөрөөд явж байхад тэр үгийг хэлэхийг нь сонссон юм. Зорьсон хүүхдүүддээ өгөх гэж 3 цаг алхсан шүү. Тэнгисийн автобусны буудал дээр нэг жоохон охинд бэлэг өгсөн чинь ам нь лаг том болж ирээл үнскээл, тэгснээ бишүүрхсэн болтой больцон л доо ;P

Нээрээ тэр өдөр өглөөнөөс хойш юу ч идэлгүй өлсөөл гүрийгээл яваад бсыш. Гэдэс хоосон ч сэтгэл дүүрэн буцсаан. Клубыхандаа баярлалаа.
☼ ♩♪♫♬  Somewhere something incredible is waiting to be known ♩♪♫♬