Хөөх, Саруул түрүүлчихсэн байна шдээ

. Заза, ямар ч байсан биччихсэн юмаа оруулна.
Өнөөдөр бид баярлаж чадаагүй байгаа зарим хүүхдүүдийг бага ч гэсэн баярлуулахаар бэлдсэн бэлгээ хүргэх өдөр байв. ШУТИС дээр цагаа хэт барьдаг нь 2-с, яг барьдаг нь 3-с гээд 12 залуу сайн дурынхан цуглав.
Хүүхдийн баяр бид бүгдийн баяр гэж. Онон өчигдөр боож бэлдсэн 120 бэлгээ авчирсныг 2 эсвэл 3-аараа нийлж явах чигээ сонгоод торондоо түнтийлгэн дүүргээд тэнүүн гэгч нь алхаад явлаа. Манай багийнхан өндөр Зоригоо, ESG-н Саруул бид 3 I хороолол орохоор шийдлээ. Гэхдээ эхлээд Үндэсний соёл амралтын хүрээлэн ороод тэндээсээ унаанд сууж Саппаро орохоор болсон.
Паркийн зүүн тал руу чиглэж явсаар байгаад бүтэн тойрч Үндэсний төв номын сангийн буудал дээр ирэхдээ 14 бэлэг өгч чадсан байлаа. Саруулын гутал өсгийтэй байсан нь жаахан хүндрэл,

. Номын сангийн буудал дээр уг нь өгчихмөөр 3 хөөрхөн хүүхэд ядруухан ээж аавтайгаа сууж байсан юм. Гэхдээ би хажууд сууж байсан өөр олон хүүхдээс санаа зовоод өгч чадаагүй

. Бид 3 салаад, нөгөө хоёр маань замын цаад талаар явж байсан юм. Тэгээд гурвуулаа залуу техникчдийн ордны урдхан саравчинд сууж өөрсдийгөө бяцхан баярлуулж хөлөө ч хэсэг амраав. Тэр үед манай намын нэг лидер яриад УИД рүү хүн очоогүй байна, очоодохоорой гэснээр алхах маршрутаа сунгаж мэргэжилтний хорь хүртэл УИД-н урд хойгуур гараад очлоо. Энэ хүртэл ганц л “бай” олдсон (бид ч нилээн нарийн шүүлттэй байсан байж). Буудал дээр харин нэг бэлгийн эзнийг нь олж өглөө. Эндээсээ автобусанд сууж Саппаро дээр буусан. I хорооллын эцэс хүртэл явахад бас л, яг бэлэг өгөх багачууд цөөхөн харагдаж байв. Гэхдээ ямартай ч 6 хөөрхөн үрст Эх үрсийн баярын мэнд хүргээд бэлгээ өгсөн. Нэг айлын 3 хүүхдэд өгсөн чинь аав ээж нь хураагаад авч байна лээ.
Бэлэг үлдсэн учир цаашаа Драгон хүртэл алхахаар шийдэж алхахдаа гүүр даваад нэг бүүр ядарсан ах эгчийн хөөрхөн охинд нэг бэлэг өглөө. Драгон ороод мөн хүүхэд харагдахгүй байсан учир цаашаа Лабораторийн буудлаар дайраад 5 шар орлоо. Тэнд 2 бэлгээ өгсөн. Нэг нь 5-6 насны дүүгээ дагуулсан охин. Нөгөө нь бас л багахан жаалаа дагуулсан ядарсан байрын ах байлаа.
Эндээсээ бид 3 үлдсэн бэлгээ хувааж аваад гэртээ харих замдаа аавын хайр, ээжийн энхрийллийг арай л бага амсч байгаа дүү нараа олж хүргэхээр явсан юм.
Миний бодол, сайн дурын ажил буюу сэтгэлээрээ хийж байгаа ажил дээр манай нөхцөлд тодорхой зохион байгуулалт болон төлөвлөгөө, урьдчлан судлах, бүртгэх, туршлагажих (хийснээ бүртгэж, бусдадаа санал дүгнэлтээ хэлж явах) хэрэгцээ их байна. Гэхдээ энэ ажлын утга нь оролцож байгаа хүн
өөрийн саналаар явж байгаад буй ч хэрхэн явах, хэр их идэвх шаардах зэргийг урьдчлан тооцсон байвал дээр. Энэ бол шинээр явж буй хүний хувьд ч, хуучин клубын гишүүний хувьд бодох хэрэгтэй зүйл байх болов уу.
So guys, Let’s rock yourself!