Author Topic: Эрдэнэ сум 2011-04-30.  (Read 15302 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline moogii

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 74
Эрдэнэ сум 2011-04-30.
« on: 2011.04.30 22:14 »
Өнөөдөр манай клубын үндсэн үйл ажиллагааны 2011 оны анхны ажил амжилттай зохион байгуулагдлаа гэж бодож байна  :D. Ойролцоогоор 100 гаруй залуус 2000 орчим нүх ухах шиг боллоо.

Өглөө 9.10 гээд ямар ч байсан байж л байна гэж бодоод ирсэн чинь бараг хоцрох шахсан байлаа, 8.30-с гээд 2 автобус явчихсан, нэг автобус дээр Дээгий, Сэлэнгэ эд нар маань хүлээж байна. Тэгээд л удаагүй хөдөлсөн бөгөөд Ботаникаас Учкаг аваад манай автобусны 21 хүн бүрджээ.
Сэрүүвтэр өдөр байсан бөгөөд бид замдаа дугуйгаа хагалж солиод аажуухан ирэхэд манай түрүүчүүд ажилдаа хэдийн орчихсон зарим мундаг нь 5-6 нүх ухчихсан байлаа ;).

Сүүлдэж ирсэн нөхдүүд хүрз бээлийгээ авч багаар хуваагдаад нүхээ ухаж эхлэлээ. Ухаад ухаад, бүтэн өвөлжин амарчихсан бие дургүй л юм шиг байсан ч хашир туршлагатай оюун нь захираад дүндээ дүн болсон (ер нь удаан явсан л даа, түүнээсээ ч болж эгнээ маань жаахан хоцорсон байх :-[)
Нэг юм хэлэхэд, өнгөрсөн жилийн суулгасан моднууд маань нилээн давжаа, сүр муутай харагдаад байсан, холбогдох хүмүүс маань анхаарч л байгаа байх даа.
Өдрийн хоолоо бүүр санагалзаад хэцүүдсэн нэг хэсэг байсан байхаа. Хоол жаахан оройтсон ч манай овсгоотнууд нь өөрсдийгөө (~ x4) болгоод авсан байх.
Гэдэс гараад автобусандаа хэсэг амраад Дарам багшийн дуунаар дуртай ч дургүй ч ;) босоод харайлаа... Нэг хөгжилтэй юм тохиолдсон нь, манай багийн нэг охин ухсан нүхээ "өөрийн биеээр хэмжиж шалгадаг юм байна", бүр араараа орчихоод (жижигхэн) "хэмжихлээ, одоо би гармаар байна" гээд эргэж хөрвөж чадахгүй гацаад сандаргалаа, хэхэ.
5.30  хүртэл ямартай ч манай багийн 4 шинэ цэрэг тун сайн ажилласан, өнөөдөр :). Та 4, 5, ер нь бүгдээрээ шүү! Халуун бус, хүйтэн биш (мэдээж ажиллаж байгаа хүмүүст) сэв сэв салхи сэвэлзсэн өдөр чийгтэй хөрс сайхан байлаа.
За эцэст нь явж чадлаараа, чадлаасаа давуулж мөн чадалдаа хүргээгүй ч модны нүх ухалцсан бүх залуустаа бөгөөд санаа тавилцсан бүх хүмүүстээ гялайлаа.

Especially, бүх шинэ цуснууддаа, хуучин нянгууддаа, Дээгийд, Дарам багшид, Ногоон Азийнхан, Сэлэнгээ нарт гялайлаа.
Энэ жилийн мод ургуулалтын ажлууд эрч бүтээлтэй байг!!!

Та бүхэн өөрсдийн сэтгэгдлээ үлдээгээрэй.  Танай багийнханд хэр байв, хөгжилтэй зүйл? Дараагийн явалтанд явах уу :D г.м.
« Last Edit: 2011.04.30 22:17 by moogii »
Үнээр өөрөөрөө байдаг хүмүүний үрст талархнам, ;)
Мэдмээр байна, http://miniiclub.dusal.net/forum/index.php?topic=367.msg7098;topicseen#msg7098

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: Эрдэнэ сум 2011-04-30.
« Reply #1 on: 2011.04.30 22:41 »
 bayarlalaa. 135 hun irsen. 3200 nuh uhlaa gesen too suuld helj baina lee. Huree surguuliinhan hucheer yavsan bolohoor joohon tiim baisan baih. huiten bid sain ajillasan shuu. Manaihaan daraagiin 7 honogt bugdeeree yavaarai gej uralj baina. Deegii, Nomin 2 burtgej baigaa shuu

Offline enhmandah

  • Самбарын дэд удирдагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 768
  • Мод тарих галт тэрэгний хөдөлгүүр бүү зогсог...
    • Ногоон блог
Re: Эрдэнэ сум 2011-04-30.
« Reply #2 on: 2011.04.30 22:42 »
Үнэхээр их хүн байна шүү. Шинээр ийм олон хүн нэгдэж байгаад үнэхээр баяртай байна. Харин зун алга болохгүй байгаасай гэж хүсэж байна. Энэ жилийн ажлын гараа үнэхээр сайн байна. Гараа сайн бол бариа сайн гэдэг байхаа. Тэгэхээр хамтдаа бүгдээрээ НОГООН МОДТОЙ ОЙ болтол зүтгэцгээе.

Би ч ажил ажил гээд завгүй л гүйж байна. Хэзээ завтай болох юм бүү мэд. Зарим өдөр хагас бүтэн сайнгүй ажиллаж байгаа.
МОНГОЛ ҮСГЭЭРЭЭ ФОРУМ ДЭЭРЭЭ БИЧИЦГЭЭЕ.

Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл мину.

Offline xsodoo

  • Ахмад гацуур
  • ****
  • Posts: 164
Re: Эрдэнэ сум 2011-04-30.
« Reply #3 on: 2011.05.05 03:54 »
mmmm goy ymaaa
миний хайрын уянгалаг дуунуудийн эгшиг яруу нь чи минь байлаа...
гунигтайхан ч гээд зүүдэндээ би хайртай ... хичнээн хол ч гээд чамдаа би хайртай...

Offline dg

  • Овсгоотон
  • Ахмад гацуур
  • ****
  • Posts: 477
Re: Эрдэнэ сум 2011-04-30.
« Reply #4 on: 2011.05.05 23:42 »
Sodoo guiaa chi neg yvaarai :P