Өнөөдөр манай клубын үндсэн үйл ажиллагааны 2011 оны анхны ажил
амжилттай зохион байгуулагдлаа
гэж бодож байна 
. Ойролцоогоор 100 гаруй залуус 2000 орчим нүх ухах шиг боллоо.
Өглөө 9.10 гээд ямар ч байсан байж л байна гэж бодоод ирсэн чинь бараг хоцрох шахсан байлаа, 8.30-с гээд 2 автобус явчихсан, нэг автобус дээр Дээгий, Сэлэнгэ эд нар маань хүлээж байна. Тэгээд л удаагүй хөдөлсөн бөгөөд Ботаникаас Учкаг аваад манай автобусны 21 хүн бүрджээ.
Сэрүүвтэр өдөр байсан бөгөөд бид замдаа дугуйгаа хагалж солиод аажуухан ирэхэд манай түрүүчүүд ажилдаа хэдийн орчихсон зарим мундаг нь 5-6 нүх ухчихсан байлаа

.
Сүүлдэж ирсэн нөхдүүд хүрз бээлийгээ авч багаар хуваагдаад нүхээ ухаж эхлэлээ. Ухаад ухаад, бүтэн өвөлжин амарчихсан бие дургүй л юм шиг байсан ч хашир туршлагатай оюун нь захираад дүндээ дүн болсон (ер нь удаан явсан л даа, түүнээсээ ч болж эгнээ маань жаахан хоцорсон байх

)
Нэг юм хэлэхэд, өнгөрсөн жилийн суулгасан моднууд маань нилээн давжаа, сүр муутай харагдаад байсан, холбогдох хүмүүс маань анхаарч л байгаа байх даа.
Өдрийн хоолоо бүүр санагалзаад хэцүүдсэн нэг хэсэг байсан байхаа. Хоол жаахан оройтсон ч манай овсгоотнууд нь өөрсдийгөө (~ x4) болгоод авсан байх.
Гэдэс гараад автобусандаа хэсэг амраад Дарам багшийн дуунаар дуртай ч дургүй ч

босоод харайлаа... Нэг хөгжилтэй юм тохиолдсон нь, манай багийн нэг охин ухсан нүхээ "өөрийн биеээр хэмжиж шалгадаг юм байна", бүр араараа орчихоод (жижигхэн) "
хэмжихлээ, одоо би гармаар байна" гээд эргэж хөрвөж чадахгүй гацаад сандаргалаа, хэхэ.
5.30 хүртэл ямартай ч манай багийн 4 шинэ цэрэг тун сайн ажилласан, өнөөдөр

. Та 4, 5, ер нь бүгдээрээ шүү! Халуун бус, хүйтэн биш (мэдээж ажиллаж байгаа хүмүүст) сэв сэв салхи сэвэлзсэн өдөр чийгтэй хөрс сайхан байлаа.
За эцэст нь явж чадлаараа, чадлаасаа давуулж мөн чадалдаа хүргээгүй ч модны нүх ухалцсан бүх залуустаа бөгөөд санаа тавилцсан бүх хүмүүстээ гялайлаа.
Especially, бүх шинэ цуснууддаа, хуучин нянгууддаа, Дээгийд, Дарам багшид, Ногоон Азийнхан, Сэлэнгээ нарт гялайлаа.
Энэ жилийн мод ургуулалтын ажлууд эрч бүтээлтэй байг!!!
Та бүхэн өөрсдийн сэтгэгдлээ үлдээгээрэй. Танай багийнханд хэр байв, хөгжилтэй зүйл? Дараагийн явалтанд явах уу

г.м.