Монголын түүхийн хичээлийн талаарх сэтгэгдэл
Монголын түүхийн хичээлийг заавал үзэх биш сонгох хичээл болох боловуу гэж хүлээсээр байтал нэгэнт 3 жилийг ардаа орхижээ. Гэтэл сонгох хичээл болох байтугай бүр 3 кредитийн хичээл болсонд төгсөх курсийн оюутан надад маш том цохилт болсон. Багаасаа түүхийн хичээлийг сонирхдоггүй байсан болохоор ч тэрүү энэ хичээлийг үзэхээс үнэхээр уйтгартай санагдаж, яаж сууна даа гэж боддог байлаа.Тиймээс энэхүү хичээлийг 13 долоо хоногийн /1 өдөр нь дадлагын хамгаалалттай, нэг өдөр нь үнэхээр өвчтэй, нэг өдөр нь унтчирсан юм/ турш үзэх хугацаандаа надад энэхүү хичээлийн талаар сайн муу хэд хэдэн дурсамж, сургамж, сэтгэгдэл үлдсэн.Энэхүү хичээл нь дараахь зүйлсээрээ давуу байж, эерэг нөлөөг үзүүлж чадсан.
Нэгдүгээрт, багш маань хичээлээ агуулгын хүрээнд маш сайн заасан төдийгүй семенар дээр багаар ажиллуулах, оюутнуудынхаа үзэл бодол, сэтгэгдлийг сонсох, сургалтын шинэ аргуудыг ашиглаж байсан нь семенарыг маш сонирхолтой болгож, оюутнуудын идэвхи оролцоог нэмэгдүүлж байсан.
Хоёрдугаарт, надад зөвхөн түүхийн мэдлэгийг дамжуулаад зогсохгүй, бүтээлч сэтгэлгээ, зөв хүмүүжилийг бага ч гэсэн боловуу төлөвшүүлж, элдэв сэдвийн доорхи маргаанаар хор шарыг маань хөдөлгөж, өөртэй нь тэмцэх сэдэл, урам зоригыг өгч чадсан гэж боддог. Гэхдээ би семенар дээрээ ер дуугарч байгаагүй л дээ. Учир нь надад нэг айдас бий. Гэхдээ би форум дээр болон блог дээрээ үзэл бодлоо хангалттай илэрхийлсэн гэж бодож байгаа.Гуравдугаарт, бие даалтын ажлууд нь бусад хичээлийн бие даалтууд шиг учир зүггүй их биш, яг тохирсон. Энэ нь миний бие хүний хөгжил төлөвшилд маш чухал түлхэц болж өгсөн гэж боддог.Харин доорхи зүйлс нь надад таалагдаагүй бөгөөд, энэ нь энэхүү хичээлийн сул тал болсон боловуу гэж бодож байна.Нэгдүгээрт, багш үзэл бодлоо оюутнуудад тулгахыг хичээж байгаа юм шиг санагдсан. Түүнчлэн зөвхөн миний гэлтгүй зарим оюутнуудын эрхэмлэж явдаг зүйлсийг хэтэрхий муулж, доромжилсон. Жишээлбэл, КТМС-ийг ТМС гэж хэлээд, зарах хэрэгтэй, муу сургууль ш дээ гэж хэлээд байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн. Бас жендерийн асуудлыг хөндөж, эмэгтэйчүүдийг арай л дорд үзсэн. Эрийн сэтгэлд эмээлтэй хазаартай морь багтдаг бол эмэгтэй хүний сэтгэлд эр хүн бүхлээрээ багтдаг болсон гэдгийг бид бүгд л мэдэж байгаа.
Хоёрдугаарт, дээрхи нөхцөл байдлыг үүсгэж оюутнуудын хор шарыг нь малтаж, үзэл бодлыг нь сонсож, өөрийг нь хөгжүүлэхийг эрмэлзэж байсан ч энэ нь эсрэгээрээ болж зарим тохиолдолд миний хүсэл мөрөөдөл, үзэл бодлыг минь мохоосон талтай.Гуравдугаарт, тест авах хэлбэр нь зөв ч зохион байгуулалт, хяналт муутай. Энэ аргачлал нь найзуудаараа үзэж байгаа оюутнуудад маш эерэгээр нөлөөлсөн гэдэгт би бат итгэлтэй байна.
Эцэст нь хэлэхэд, монголын түүхийн хичээл нь хичээлийн агуулга төдийгүй, хүний хөгжлийг чухалчилж авч үзсэн нь туйлын авууштай ч энэхүү хичээлийг массад заадаг болохлээр ч тэрүү оюутнуудад өөрсдийгөө таниулах боломж бага байлаа.