Author Topic: Эко парад болно.  (Read 14674 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline enhmandah

  • Самбарын дэд удирдагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 768
  • Мод тарих галт тэрэгний хөдөлгүүр бүү зогсог...
    • Ногоон блог
Эко парад болно.
« on: 2010.04.09 21:51 »
Ирэх лхагва гарагт буюу 4-р сарын 14-ний өдөр “Эко парад” болно. БОАЖЯ, “Экологийн элч” клуб, Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс санаачлан зохион байгуулах энэ ажилд МУИС-ийн Экологийн боловсролын төв, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн агаарын чанарын алба хамтран оролцох юм байна.

Ойн тухай хуулийн 28.1 дэх зүйл заалтыг сурталчлах нь энэ парадын үндсэн зорилго юм. Энэ зүйлд “Аймаг, нийслэлийн Засаг дарга бүх нийтээр мод тарих сарын ажлыг жил бүр зохион байгуулж, 16 насанд хүрсэн иргэн бүр 1, аж ахуйн нэгж, байгууллага 5-аас доошгүй мод тарьж ургуулах, услах, арчлах бөгөөд өөрийн хүчээр гүйцэтгэх боломжгүй тохиолдолд зардлыг хандивлана” гэж заасан байдаг.

Баяр ёслолын байдалтай “Эко парад”-ын үеэр ногоон туузтай экологийн элч нар хүн нэг бүр мод тарьж, байгаль эхдээ буян үйлдэхийг, ногоон нийслэлийн төлөө нэгдэхийг танд уриалах аж.

 Өдрийн 14.00 цагаас Сүхбаатарын талбайгаас хөдөлж, Эрх чөлөөний талбай хүртэл алхахдаа “Ногоон нийслэлийн төлөө нэгдэцгээе” илгээмжтэй 1000 ширхэг бөмбөлөг агаарт хөөргөж, Ойн тухай хуулийг сурталчилсан гарын авлага түгээх юм байна.

Эрх чөлөөний талбайд 14-ний 15.00 цагаас Эко наадам эхэлнэ. Түмэн эх чуулга, Улсын драмын эрдмийн теартын уран бүтээлчдийн тоглолт эндэхийн задгай талбайд тоглохоос гадна байгаль хамгаалах үйлсэд манлайлагчдад “Экологийн элч” өргөмжлөл гардуулах ёслол болох аж.
 
Эрх чөлөөний талбайд энэ үеэр модны тарьц, цэцгийн суулгац, үрийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж, иргэдэд нэг дороос цогц мэдээлэл-үйлчилгээг хүргэх юм байна.


Энд хэдүүлээ оролцох уу?
МОНГОЛ ҮСГЭЭРЭЭ ФОРУМ ДЭЭРЭЭ БИЧИЦГЭЭЕ.

Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл мину.

Offline mongonzaya

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 108
Re: Эко парад болно.
« Reply #1 on: 2010.04.09 22:00 »
Ууг нь бол гоё л юм оролцмоор л байна даанч 14 чинь 3дахь өдөр юм байна шдээ би 3дахь өдөр болгон өглөө 8-с орой 8хүртэл хичээлтэй байдаг болохоор онцгүй л байна  :'(
dasan tsogts
dawan tuul
dagaad hii

Offline Enghebatu

  • The Godfather of ESG
  • Ахмад гацуур
  • ****
  • Posts: 350
Re: Эко парад болно.
« Reply #2 on: 2010.04.10 03:27 »
Энд эртнээс ярьж байж бөөнөөрөө орох л хэрэгтэй. Юунд тулд мод тарьдаг гэж байгаа билээ

Offline moxy

  • Хөдөлмөрийн аварга
  • Ахмад гацуур
  • ****
  • Posts: 270
  • Meet me on the Equinox
Re: Эко парад болно.
« Reply #3 on: 2010.04.10 16:32 »
Манай клубын заавал очих ёстой арга хэмжээ бн даа.
☼ ♩♪♫♬  Somewhere something incredible is waiting to be known ♩♪♫♬

Offline hemanzorigoo

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 66
Re: Эко парад болно.
« Reply #4 on: 2010.04.13 19:41 »
tegie ene ih goe um bn manaihan olula oroltsul te margash td ale zereg hvvhed ireh bol bihichel blvol ochno