Author Topic: MGL afrik bolloo  (Read 12590 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
MGL afrik bolloo
« on: 2009.10.05 20:17 »
Уур амьсгалын өөрчлөлт яриа төдийхөн байсан бол өдгөө бодит зүйл болон та бидний амьдралд нөлөөлж буй нь илт мэдрэгдэх боллоо.Бидний буруутай үйл ажиллагаанаас бол манай орны уур амьсгал сүүлийн 60 жилд 2,1 цельсийн хэмээр дулаарч байна. сүүлийн арван жилийн хугацаанд Монгол орны гандуу нутаг дэвсгэрийн эзлэх талбай 3,4 хувиар ихэсч, цөлжилтөд хүчтэй нэрвэгдсэн нутгийн талбай 5,4 дахи, маш хүчтэй цөлжсөн талбай 1,8 дахин нэмэгдсэн тооцоо гарчээ.Мөн нийт нутаг дэвсгэрийн дийлэнх болж буй говь, цөлийн бүс хүрээгээ улам тэлж, байгалийн бүс бүслүүр хойш түрэгдэж байна.Үүний үр дагавраар ногоон давхарга элсэн хучилгаар солигдож, усны ундарга ширгэж урсгал гол үгүй болоход хүрээд байна. Энэ чигээрээ байвал Монгол улс ердөө 50 жилийн дараа Африк шиг болох ажээ.Ус алтаар үнэлэгдэх тэр цаг хажууханд ирчихээд байхад Монголчууд бид дөнгөж өнөөдрөө харан байгаль орчноо үгүй хийж амьдарч байгаа нь даанч харамсалтай. Бид биш юмаа гэхэд бидний үр хүүхэд даанч харалган энэ үйлийн үрийг маань биеэрээ амсах болчихоод байна.Өнөөдөр МУИС, ЭМШУИС-ийн хэсэг оюутнууд хамтран байгаль орчноо хамгаалахын төлөө хүн бүр хүчин зүтгэе хэмээн уриаллаа. Гагцхүү төр засгийг харж, тэд л байгалийг хамгаалах ажил хийх ёстой мэт алгуурлалгүйгээр иргэн бүр ирээдүйнхээ төлөө дорвитой алхам хийх цаг хэдийнээ болжээ.Хэрвээ Та үр хүүхэддээ хайртай бол Та амьдралын зөв хэвшилтэй бол, автомашинаасаа татгалзан явган явж, дугуй уна, хог хаяхаа боль, крантнаас дусал дуслаар урсах усаа хэмнэ хэмээн хүүхдүүд уриалж байна.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: MGL afrik bolloo
« Reply #1 on: 2009.10.24 20:49 »
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн үнэлгээний илтгэлийг улс орнуудын Засгийн газар хоорондын мэргэжилтнүүд гаргадаг байна. Үүнтэй холбогдуулж манай улс "Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн үнэлгээний илтгэл 2009"-ыг гаргасныг Байгаль орчин, аялал жуулчлалын яам танилцуулав.Илтгэлд манай улсад уур амьсгалын өөрчлөлтийн талаар хийсэн судалгаа, хэрэгжсэн төслийн талаар дурьджээ. Мөн уур амьсгалын өөрчлөлт манай улсад хэрхэн илэрч байгаа, цаашид хэрхэх талаар бичсэн байна. Тухайлбал, манай орны экосистем, байгалийн тогтолцоонд нөлөөлөхөөс гадна уулын мөнх цас, цэвдэг хайлах, бэлчээр, усны нөөц хомсдох гол шалтгаан нь болох аж.Түүнчлэн цөлжилт эрчимтэй нэмэгдэж, мал аж ахуй, газар тариалангийн салбар ихээхэн хүнд байдалд орох гэнэ. Энэ нь манай улсын эдийн засаг, хүн амын амьжиргаанд нөлөөлөх юм. Иймд цаашид хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хог хаягдлыг багасгах чиглэлд анхаарах шаардлагатай аж.

Offline lockey

  • Posts: 64
үнэхээр сэтгэл өвдүүштэй асуудал шүү...гариг дэлхий ертөнц өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж, гайхалтай үзэсгэлэнтэй сайхан байсан дэлхий эх минь аймшигтай дүр төрхтөй болж байгаа нь үнэхээр харамсалтай. хэзээ билээ би нэг гариг ертөнцийн талаар баримтат кино үзэж байсан чинь манай дэлхийн талаар гарч байна. тэгээд сонирхоод цаашаа үзсэн чинь үнэхээр аж үйлдвэр хөгжиж эхэлснээс өмнөх болон дараах дэлхийн зургийн харвцуулаад үзсэн чинь аймар байлээ шүү. өмнө нов ногоон байсан дэлхий сав саарал болсон байна лээ. ялангуяа үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнуудын хэсгээр үнэхээр аймшигтай дүр зураг бууж байна лээ. манай Монгол улс ч гэсэн утаанаасаа салахгүй бол тийм дүр зурагтай байх юм байна лээ...