Уур амьсгалын өөрчлөлт яриа төдийхөн байсан бол өдгөө бодит зүйл болон та бидний амьдралд нөлөөлж буй нь илт мэдрэгдэх боллоо.Бидний буруутай үйл ажиллагаанаас бол манай орны уур амьсгал сүүлийн 60 жилд 2,1 цельсийн хэмээр дулаарч байна. сүүлийн арван жилийн хугацаанд Монгол орны гандуу нутаг дэвсгэрийн эзлэх талбай 3,4 хувиар ихэсч, цөлжилтөд хүчтэй нэрвэгдсэн нутгийн талбай 5,4 дахи, маш хүчтэй цөлжсөн талбай 1,8 дахин нэмэгдсэн тооцоо гарчээ.Мөн нийт нутаг дэвсгэрийн дийлэнх болж буй говь, цөлийн бүс хүрээгээ улам тэлж, байгалийн бүс бүслүүр хойш түрэгдэж байна.Үүний үр дагавраар ногоон давхарга элсэн хучилгаар солигдож, усны ундарга ширгэж урсгал гол үгүй болоход хүрээд байна. Энэ чигээрээ байвал Монгол улс ердөө 50 жилийн дараа Африк шиг болох ажээ.Ус алтаар үнэлэгдэх тэр цаг хажууханд ирчихээд байхад Монголчууд бид дөнгөж өнөөдрөө харан байгаль орчноо үгүй хийж амьдарч байгаа нь даанч харамсалтай. Бид биш юмаа гэхэд бидний үр хүүхэд даанч харалган энэ үйлийн үрийг маань биеэрээ амсах болчихоод байна.Өнөөдөр МУИС, ЭМШУИС-ийн хэсэг оюутнууд хамтран байгаль орчноо хамгаалахын төлөө хүн бүр хүчин зүтгэе хэмээн уриаллаа. Гагцхүү төр засгийг харж, тэд л байгалийг хамгаалах ажил хийх ёстой мэт алгуурлалгүйгээр иргэн бүр ирээдүйнхээ төлөө дорвитой алхам хийх цаг хэдийнээ болжээ.Хэрвээ Та үр хүүхэддээ хайртай бол Та амьдралын зөв хэвшилтэй бол, автомашинаасаа татгалзан явган явж, дугуй уна, хог хаяхаа боль, крантнаас дусал дуслаар урсах усаа хэмнэ хэмээн хүүхдүүд уриалж байна.