Author Topic: hicheeliin talaarhi setgegdel  (Read 12018 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline jargal

  • Гацуурхан
  • *
  • Posts: 10
hicheeliin talaarhi setgegdel
« on: 2009.05.13 08:22 »
“Хүний нөөц” Хичээлийн талаархи сэтгэгдэлХүний нөөц хичээлийг мэргэжлийнхээ хувьд хамгийн ойр гэдэг утгаар нь үнэхээр их сонирхож сонгосон. Хичээлийн талаархи идэвхи маань ч эхний хичээлүүдэд чамлахааргүй сайн байсан юм. Гэвч бүлэг болон зохион байгуулалтад орж хувь хүний чармайлт маань олон нийтийнх болж солигдож байгаа нь тэрээ..Уг нь сонирхож байсан юм сан за яахав нээрэн ч олуулаа бол дажгүй юм сурах боломжтой шүүдээ гэж бодсоор 3 долоо хоногийн турш энэ байдлаар семинар явагдсан ч нэг л үр дүнгүй бөөн хийсвэр зүйл болж хувирсан. Багш оюутнуудын хооронд болсон хэсэгхэн хугацааны энэ цупарид 40 хүний эсрэг сайн цупаридаж чадаагүй багш яалт чгүй бууж өглөө. Харин нөгөө хийх байсан даалгавар маань нэг мэдсэн эссегээр солигдож , эссений талаар хичээл болон хувирав.   Багш уг нь нэг багшийн эссе унших ачаалал чадварын талаар нэгэнтээ дурдаад өнгөрсөн ч өөрөө тийм байдалд орчих шиг л болсон. Хичээл дээр асуулт байна уу гэсэн багшийн үг яг л муусайн нийгмийн ажилтнуудаа та нар ингэнэ дээ гэж байгаа мэт битүүхэн инээмсэглэлийнх нь цаанаас цухуйн. Ингэх  тоолонд нь хор шар гозолзохдоо амьхандаа л багшийг асуултаар булавч өмнөөс хичээлтэй холбоотой гэж бүр лавшируулан асууна. Тэгэхээр ангийнхан маань соосгоо хөхөж байгаа жоохон хүүхэд шиг бүгд юу ч дуугарахгүй чимээгүй болцгоочихна. Яг л цаазын тавцан дээр 40өөд хүн зогсчихоод нэг хүн доороос нөгөө аймшигтай хавхлагийг нээх гэж байгаа мэт. Ядаж байхад эрээлжилсэн олон цааснаас алийг нь эхэлж уншихаа мэдэхгүй дэмий л гөлөрнө. Нэгэнтээ л асуулт асуулгамаар л байгаа юм чинь тэрийг оноонд  оруулаад оновчтой асуул энэ тэр гээд оноогоор дүгнэсэн бол хүүхдүүд арай л идэвхитэй хандах байсан болов уу. Гэхдээ миний ажиглалтаар энэ хичээлд хандах ангийнхны маань хандлага илүү сайн байсан гэж боддог. Хүний нөөц  хичээлээр өөрийгөө хувь хүний үүднээс өөрчлөх болон сеогийн талаархи лекцүүд сэтгэлд арай ойрхон санагдсан. Миний бодлоор энэ хичээлийн явцад багшид мэргэжлийн үүднээсээ гоочлуулсанд жоохон сэтгэл дундуурхан үлдсэн ч миний амьдралд маш том цонх нээгдсэн. Учир нь багшийн хичээл мэргэжлийн гэхээсээ илүүтэй бидэнд байгаа боломжийн талаар илүүтэй ойлгуулж өгсөн хичээл болж чадсан.  Багшийг анх   google.mn рүү ороод нэрээ бичээд дараарай гэхээр нь тоглож байна л гэж бодсон. Гэхдээ яагаад ч юм сонирхоод ортол миний дуртай сэдвээрээ хайгаад олддоггүй мэдээллээс ч илүү их мэдээлэл гарч ирсэн. Wow!!! Үнэхээр дуу алдмаар олон амжилт , ном зохиол багшийн намтарт баян байсан.  Миний амьдралд бахархдаг олон зүйл нэгээр нэмэгдэж , нэг бүтэн өдрийн турш багшийн талаар түүний амжилтуудын талаар бодолгоширон алхалсан. Үнэхээр насмтар баян өөрийнхөө түүхээс хичээлдээ жишээ авахгүй юм бол өөр хэний жишээг авах гэж дотроо бодож эхэлсэн. Урд нь харин багш нь өөрийгөө магтаж байгаа юм биш гэчихээд л магтаад байх юм даа гэж боддог байсан. Гэвч энэ бодол маань өөрчлөгдөж багшийн хичээлийн үг бүлрийг амжилттай нь холбогдуулж ойлгох  болсон. Би энэ хичээлээс бахархах зүйлтэй бас боломжийг харах нүдтэй болж чадсандаа баяртай байна.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: hicheeliin talaarhi setgegdel
« Reply #1 on: 2009.05.13 12:52 »
WOW...  yag l tsoluulj baigaa boh shig joohon devlee sh dee... hehehe  Bayarlalaa. Ene heden ogyylber sardaa avdag tsalingaas ilyy ynetei, bas uram ih ogdog zyil shyy dee... gehdee anhaarah yostoi zyilyydiig anhaarnaa. Hoishdoo ch gesen bodoltsoj bainaa. Bi yamar ch tohioldold ta naryig dooshoo hiih gesen, Bagsh, Surguulia muulah, dooshoo hiih baidal gargaagyi ta naryin hor sharyig hodolgoh gej tegej haritsaj baisan baih... harin chi ene bodluudaa omno ni helj baisan bol, Yer ni bygdeeree ene baidlaasaa ilyy neelttei baisan bol sain oilgoltsoj yariltsdag hamt olon bolchihson baisan baih... Gehdee bi hoishdoo ch ta naryig shavia bish zygeer saihan taniltsaj baisan NAIZ nar, HAMTRAGCHID gej bodoj bainaa. AMjilt hysiye