“ Миний 3 жил суралцсан Хүмүүнлэгийн Ухааны Сургууль”9 сарын нэгэн болохоор ерөөсөө бидний баярдаа гээд 10жил сурсан догдолсон жилүүд минь ард хоцорч нэг л мэдэхэд оюутны ширээнд суух цаг ирсэн байлаа. Харин тэр үед хэдий хүссэн мэргэжлээрээ элсээгүй ч их сургуулийн нүүр царай болоод зай завсаргүй хөлхөх оюутнууд нэг л сонин содон санагдсан. Анх төлбөрөө хөөцөлдөж сургалтын алба руу ороход ийм аймар газар байрладаг юм байхдаа. Гэж бодож байж билээ. Харин одоо нэгэнт дасал болчихождээ. Миний бодлоор энэ сургууль маань миний хөгжил боловсролын эх үүд яахын аргагүй мөн. Хэдийгээр ном хүртээмж муу, зарим тал дээр учир дутагдалтай зүйл олон байгаа ч эдгээрийг дурдахаас илүүтэй хүрээлэн байгаа орчин болон багш оюутнууд гээд суралцвал зохилтой олон зүлийг би эндээс мэдэж авч чадсан. Анх ТВгурав гэж хаана байдаг вэ гээд асуугаад явж байсан 1дүгээр курсын эргэлзээ дүүрэн дүр төрх одоо харин сургуулийн архаг акулуудын эгнээнд элсчихсэн алхалж байх юм. Өнөөдөр харин би эндээс хамгрийн их суралцаж чадсан зүйл юу юм болоо.. бодоод байхад багш нарын ая эвийг олох , тэдний талаар бүрэн дүүрэн судалгаа хийх л байсан юм шиг... гэхдээ би бие даах чадвар болоод аливаа зүйлд хэрэгцээтэй зүйлийг олох чадварт мөн илүү суралцаж чадсан юм шиг...Миний нийгмийн техноллогийн сургуулийн талаархи төсөөлөл анх Нямдорж багш болон сургалтын албаны ажилтан Ариун цэцэг эгчтэй уулзсанаар эхэлж билээ. Мэдээж анхны төсөөлөл байсан болохоор тэдний хүнтэй харьцаж байгаа байдал болоод мэргэжлийн ур чадвар ярих чадвар нь нэг л уянгын халил мэдлэгийн далайд умбаж байгаа мэт санагдаж билээ. Сургуулийнхаа талаар тодорхой төсөөлөлгүй , дээрээс нь удирдагч багштайгаа ч олигтой уулзаж ангийнхантайгаа хамт хичээлээ сонгож чадаагүй миний хувьд эхний семистр бүх хичээл маань олон төрлийн сургуулийн оюутнуудтай хамт өнгөрсөн. Арван жилдээ ангийнхантайгаа бужигнаж дассан миний хувьд энэ семистр ёстой л нөгөө “ганцаардлын өтгөн мананд төөрөн явах шиг санагдаж билээ.” Гэхдээ удаан үргэлжлээгүй энэ семистр маань мөдхөн дуусч ангийнхаа хэсэг хүүхдүүдтэй хамт орохоор болсон юм. Хичээлийн идэвхи зүтгэл маань харьцангуй нэмэгдэж өөрийгөө илүү мэргэжлийн үүднээс мэдрэх болсон. Бодоод байхад уг чанарыг нь мэддэггүй байснаас биш нийгмийн ажлыйг арван жилийн турш ангийн дарга хийхдээ гүйцэтгэчихсэн ч юм шиг санагдаж билээ. Ням дорж багшийн ширүүхэн харцтай сорил, семинар гээд олон цагийг анхны мэргэжлийн хичээл дээр нэлээд түгшүүртэй өнгөрөөж байсан. Харин одоо хэдийнэ зан характерийг нь мэддэг болчихсон багш нарынхаа юуг яаж хэлж байгааг нь мэдэрдэг болчихсон болохоор нээх их контакт өгөөд цочроол аваад байх нь ховор болчихсон ч юм шиг. Үнэхээр багшийн хэлдгээр нэг хичээлийг нэг л багш зааж , үнэхээр зааж байгаа хичээлдээ өөрөө идэвхи сонирхолтой , түүндээ оюутнуудаа татан оролцуулж чаддаг байсан бол өнөөдөр аль аль талдаа ийм назгай байдал үүсэхгүй л байсан болов уу. Гэхдээ би эндээс хамгийн чухал зүйлийг олж авсан. Энэ юу гээч “би өөрөө өөрийгөө олсон”. Учир нь би эндээс жинхэнэ өөрийнхөө мөн чанарыг ямар үед өөртөө шаардлага тавьж ажиллах хэрэгтэй , өөрийнхөө сул болон давуу талын талаар илүүтэйгээр мэдэрч чадсан юм.Amjiltand hyrsen melhiinii tyyh[b:00c79de83d]нэгэн ойд ан амьтад бүгд аз жаргалтай амгалан тайван амьдарч байлаа. гэтэл гэнэт ган гачиг болж ойн амьтад усаар дутагдаж ангаж цангаж эхлэв. энэ үеэр араатны хаан арслан хэлсэн нь" нэгэн булгийн ундаргыг оргилуулахын тулд энэ хад өөд үсрэн гарах ёстой. харин тэр бол хамгийн үзэсгэлэн гоо амьтан байх ёстой хэмээн донгодов". төрөл бүрийн амьтад үсрэн гарахыг хүссэн ч тэр хадны өмнө очоод өөрийн биеийн аль нэг хэсгийг голон буцаж байв. харин нэг мэлхий хадны өмнө ирээд үсрэх гэж оролдтол бүх амьтад шоолон инээж "энэ өөрийгөө тийм хөөрхөн гэж бодсон юм байхдаа "хэмээн басамжлав. харин мэлхий үсэрсээр байгаад дээр нь гарчихжээ. хамаг амьтад түүнийг гайхан зогссон ч булгийн ус ундрахад түүнийг ойн хамгийн хүндтэй амьтнаар өргөмжлөв. хожим нь тэр мэлхий дүлий байсныг мэджээ. Laughing өөрийнхөө амжилтын төлөө бусдыг хайхралгүй зүтгэн тэмүүлэхийн үлгэр энэ буюу[/b:00c79de83d]