Миний хэрэглээ- бидний өдөр тутмын хэрэгцээнд суурилна. Хувцас Бурхан, Бие Чөтгөр- хэмээх үгийг ухаант өвөг дээдэс маань зүгээр ч нэг хэлээгүй нь учиртай. Хүн бүр даарахгүйн тулд хувцасыг бүтээн, хэрэглээ болсон нь магадгүй өнөө үед хувцасаар нь угтаж, хувцасаар нь үдэх тогтсон заншил үйлчлэх болсон цаг саяхан мэт. Нөгөө талаас нь ажвал чөтгөрхөн биесүүд нь ямар , ямар дүрд хувиран баясацгааж байдгийм болдоо? Үүнд хүний шунал, илүү ихийг нэмэн хүсэх амтанд баригдсаар л... ихэдвэл жинхэнэ хүн гэх мөн чанаргүй нэгэн болон хувирна. Миний хувьд даарахгүйн тулд хувцас өмсөж байна, өлсөхгүйн тулд хоол хүнс хэрэглэж байна, мэдэхийн тулд боловсрол эзэмшиж байна, өөдрөгөөр итгэлтэй амьдрахын тулд сайн талыг нь харж байна, эерэг харилцааг эрхэмлэхийн төлөө инээмсэглэж байна, аз жаргалыг мэдэрсэн бүхнээ зовж буй нэгэнд урмаар тэтгэн тэнхрүүлэхийн тулд хайр, энэрэлийг мэдэрч байна. Энэ бүхэн маань надад хангалттай бүхий л амьдралыг маань цаашид утга учиртай болгох хэрэглээ юм.