Author Topic: Цалин хөлс бодохгүй байх  (Read 28720 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline enkhmend

  • Posts: 4
-Өвчин, баяр, амралтын чөлөө
-Ажлаасаа түр чөлөөлөгдсөн, ажлын байраа орхиж болох (гэхдээ үйлдвэрийн байраар хязгаарлагдаж болно) хагас цаг буюу түүнээс удаан үргэжлэх хоолны цаг
-Ажилтан өөрийнхөө хүсэлтээр гадуур эмчид үзүүлэх
-Урсгал засварын улмаас хаасан
-Хэрэв томилолт 24 цаг буюу түүнээс удаан хугацаатай, унтлагын цагийг хасах гэрээтэй, унтлагын хэрэгсэл хангагдсан, хуваарьт хугацааны үед дор хаяж таван цаг унтах боломжтой, үүрэг даалгавраа гүйцэтгэхэд гарсан тасалдлыг ажилласан цагаар тооцдог бол найман цаг хүртэлх унтлагын цаг
-Зөвхөн үйлдвэрчний эвлэлийн дотоод асуудлыг хэлэлцэх
-үйлдвэрчний эвлэлийн хурал зөвлөлгөөн
-Сонгууль өгөх  (улсын хуульд заагаагүй бол)
-Хувийнхаа зүйлийг хийх боломж өгөхийн тулд ажлаас тодорхой хугацаагаар түр чөлөөлсний дараа хүлээ
« Last Edit: 2012.08.12 19:58 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Цалин хөлс бодохгүй байх
« Reply #1 on: 2009.05.12 01:28 »
Дэлхийн банкнаас Монгол улсын эдийн засгийн тоймыг гаргажээ. Уг тоймоор 2011 оны эхний улиралд 9.9 хувьтай байсан эдийн засгийн өсөлт хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17.3 хувьд хүрчээ. Тээвэр 39.9 хувь, барилгын салбар 38.4 хувь өссөн бол орлого нэмэгдсэнээс үүдэн хэрэглээ тэлж жижиглэн болон бөөний худалдаа 24.7 хувиар өсчээ. Уул уурхай болон аж үйлдвэрийн салбар II улиралд 8.3 хувь, 12.9 хувиар тус тус өссөн дүн гарчээ. Эдгээр өсөлтөөс шалтгаалж ажилгүйдлийн түвшин энэ оны зургадугаар сард 8.7 хувь болтол буурсан байна. Албан бус хөдөлмөрийн зах эрчимтэй тэлж, бодит цалингийн хэмжээ 2010 оны арван хоёрдугаар сараас энэ оны зургадугаар сарын хооронд бараг хоёр дахин нэмэгдсэн аж.Тус тайланд “Дээд боловсролын үйлчилгээ улсын их дээд сургуулиуд төлбөртэй сургалтад шилжиж, хувийн их дээд сургуулиудын тоо нэмэгдэх байдлаар хэрэгжсэн. Иймээс, дээд боловсролын салбарт ногдох улсын төсвийн нийт зарлагын хэмжээ 14 орчим хувьд хэвээр байна. Энэ үзүүлэлт Хятад улсад 20 хувьтай байдаг.Өнөөдөр дээд сургуулийн нэг оюутанд ногдох төсвийн зарлага 339 орчим ам. доллар байгаа нь олон улсын стандартаас доогуур байна. Үүнтэй харьцуулахад, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын орнуудад их дээд сургуульд суралцаж байгаа оюутанд ногдох төсвийн зарлага 11.512 ам.доллар байна. Улсын их дээд сургуулийн үндсэн багш нарын цалин ойролцоогоор 300 ам. доллар байгаа нь ерөнхий боловсролын сургуулийн багш нарын цалингаас багахан зөрөөтэй байна. Улсын их дээд сургуулийн багш нарын дөнгөж 23 хувь, хувийн их дээд сургуулийн багш нарын 15 хувь нь докторын зэрэгтэй байна” хэмээн дурджээ. Банкны салбарт зээл олголт долдугаар сард 46 хувиар өсчээ. Чанаргүй зээлийн хэмжээ 390 тэрбум төгрөг байгаа аж. Хугацаа хэтэрсэн зээлийн хамт, чанаргүй зээлийн багц нь нийт олгогдсон зээлийн 10 хувьтай тэнцүү байгаа гэнэ. Төгрөгийн хадгаламж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 73 хувиар өсчээ.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Цалин хөлс бодохгүй байх
« Reply #2 on: 2011.09.05 11:40 »
Manaihaan tsalingiin suutgal, niigmiin daatgal bolon eruul mendiin daatgal tsalingaas herhen suutgadag medeelel shuud avahyig husvel ene linker orj sonirhooroi. http://www.olloo.mn/modules.php?name=Currency&op=salary  Hundetgesen Daram

Offline A.RT06D135

  • Гацуурхан
  • *
  • Posts: 28
Re: Цалин хөлс бодохгүй байх
« Reply #3 on: 2013.05.18 15:50 »
Bagsha amraltin mungu  tuhain ajillasn jilese hamarch bodogdohdo undsen  tsalingasa ih garna bizde ugui yumu  ???

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: Цалин хөлс бодохгүй байх
« Reply #4 on: 2013.05.20 09:05 »
Үндсэн цалингийн хэмжээнд бодогдоно. Гэхдээ амралтын хугацаа нь сарын 22 хоногоос их байвал үндсэн цалингаас их гардаг.

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: Цалин хөлс бодохгүй байх
« Reply #5 on: 2013.09.03 10:16 »
2011оны 4 сарын 5-аас хөдөл­мөрийн хөлсний доод хэм­жээ цагт 835 төгрөг 71 мөнгө буюу сарын 140.400 төгрөг боллоо. Өмнө нь 108.000 төгрөг байсан
2013оны 9 сарын 1-нээс хөдөл­мөрийн хөлсний доод хэм­жээ цагт 1142 төгрөг 85 мөнгө буюу сарын 192.000 төгрөг буюу 36.7 хувиар нэмжээ.

Ажлын цаг гэдэг нь ажилтан байгууллагын дотоод журамд захирагдсан, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргийг гүйцэтгэх хуулиар тогтоосон хугацаа юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 70.1-т зааснаар долоо хоногийн ажлын нийт цаг нь 40 хүртэл цаг байх ба нэг өдрийн ажлын цагийн үргэлжлэл нь 8 цагаас хэтрэхгүй байх ёстой.
Хөдөлмөрийн тухай хуулийн 71.1-т заасны дагуу  долоо хоногийн ажлын цаг нь 14-15 насны ажилтанд 30 цаг хүртэл, 16-17 насны болон хөгжлийн бэрхшээлтэй ажилтанд 36 цаг хүртэл байна.

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: Цалин хөлс бодохгүй байх
« Reply #6 on: 2013.09.03 10:20 »
 Солонгост нэг цагийн ажлын хөлсийн доод хэмжээг 5210  вон болгож болгосноор өдөрт 8 цаг ажилладаг ажилчны хувьд  1 өдөр  41.680 вон ,  сардаа 1.088.890 воны ажил гүйцэтгэх болж байна. Одоогийн байдлаар Солонгосын нийт  хөдөлмөр эрхлэгчдийн  14.5%  нь буюу  2.565.000 ажилчид цалингийн доод хэмжээгээр цалингаа тооцуулдаг.
http://www.mglradio.com/main/index.php?document_srl=746810

МОНГОЛ УЛС ХХДХ-ээрээ Дэлхийн жишигээс 4,5 дахин бага байна
« Last Edit: 2013.09.03 10:40 by serdaram »