Author Topic: oyuntuyagiin esse  (Read 13799 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

oyuntuyagiin esse
« on: 2009.05.11 16:39 »
Би яагаад................................   
Би яагаад ? гэдгийн араас залгах үг маш олон байна л даа
•   Би яагаад шүлэг унших дуртай  юм бол
•   Би яагаад хоол хийх дуртай юм бол
•   Би яагаад  суут хүн болж болохгүй гэж.     
Гээд л их олон зүйл гарч ирэх байх л даа , гэхдээ би эндээс нэг зүйлийг онцлоод дэлгэрэнгүй бичэе. Би яагаад   хоол хийх дуртай вэ? Би бүр бага байхаасаа л хоол хийж  сурсан.     Аав маань ажил ихтэй. Ээж маань хэсэг хэдэн хүмүүст хоол хийж өгдөг байсан юм. Эхлээд ээжийн хийсэн  хоолыг 10 гаруй хүмүүс иддэг байсан, сүүлдээ ээжийн хийсэн хоолонд хүмүүс ам ташиж  үйлчилүүлэгч нь улам их болсон байлаа.   
Ээж маань их гоё хоол хийдэг болохоор би их бахархадаг юм.Хоол хийнэ гэдэг ер нь л их хэцүү , хэзээд тогооч хүн гэдэг бол эрүүл мэндийн манаанд зогсдог гэж ойлгож  болно.    Жүжиг нь дээр хүртэл гардаг шүү дээ тийм болохоор ,хоол хийхийн тулд эхлээд чанартай  сайн ногоо, хоолондоо тааруулж амтлагч ер нь бол хоолондоо бүх л сайн чанартай зүйлийг хийж  байх ба тэгсний үндсэн дээр төгс сайхан амттай хоол болно.мэдээж хоол хийж байгаа хүний ур чадвар  хамгаас чухал, бас дээр нь хоол хийж байгаа хүний чинь сэтгэл шингэсэн байх хэрэгтэй. Хоол идэж байгаа хүн тогоочид баярлаа сайхан хоол байна гэдэг үгийг хэлэхэд , тогооч улам сайхан урам зориг ордог юм,
Би анх 5-дугаар ангид байхаасаа л хоол хийж сурсан юм.  Ээжийнхээ хүмүүст хийж өгдөг байсан хоолыг бүгдийг нь би бэлдэж өгдөг байсан. Заримдаа ээжийгээ байхгүй үед би өмнөөс нь хмйгээд л өгчихдөг  байсан , зарим хүмүүс намайг ээжээсээ илүү  хоол сайн хийдэг л гэж магтдаг юм.     Би их баярладаг ч арай үгүй байлгүй дээ ч гэж бодох үе ч байдаг байлаа. Манай нөхөр намайг гоё сайхан амттай хоол хийдэг гэж дандаа надад урам өгдөг. Манай нөхөр бас тогооч л доо, би тогооч хүнийг яаж гүйцэхэв дээ гэхдээ л манай нөхөр миний хийсэн хоолонд ямар их  дуртай гээч, гоё сайхан хоол хийнэ гэдэг нэг бодлын миний хобби ч гэж болно. Сайхан үзэмжтэй хүн хараад шууд л идмээр санагддаг байх, тийм гоё хоол байнга хийж байхыг би хүсдэг юм.   Би мэргэжилийн тогооч хэдий биш гэлээ хоол хийх их дуртай өөрөө хоол зохиож хийхийг дандаа эрмэлздэг .   
Хоол хийнэ гэдэг их сайхан бас их капитай байдаг юм.
« Last Edit: 2012.08.13 10:51 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: oyuntuyagiin esse
« Reply #1 on: 2009.05.11 17:12 »
Цалин
Миний ойлгож байгаагаар цалин гэдэг нь хувь хүнд ажил олгогчоос, хөдөлмөр ур чадвар, авъяас билгийг үнэлсэн үнэлэмж юм. Хүн бүр өөрийн ур чадвараа тодорхой хэмжээнд үнэлдэг. Би нэг тэд орчим л цалин авах чадвартай гэж бодогдуулдаг байх. Манай монголчууд бол хангалттай цалин авдаг хүн ер нь ховорхон байдаг. Тийм болохоор монголын иргэд харын оронд очиж хөлс хөдөлмөрөө шулуулдаг явдал их байдаг байна.хүний газар өдөр шөнө өглөө оройгүй ажил хийж яс махаа зулгааж 2500$ цалин авна. Авсан цалингаа нааш цааш нь зохицуулах гэж хөөрхий миний монголчууд зовох манай монголчууд гадаадад гарч хүний хөдөлмөрлөж эцэс сүүлд нь биегүй болж Цалин гэдэг хүн өөрийн хийж бүтээсэн зүйлээ үнэлүүлж түүндээ тохирсон мөнгө авахыг цалин гэж би ойлгодог. Миний хувьд хамгийн анх 1 курсд байхдаа ажил хийж байсан. Зуны 3 сарын турш ажил хийж сард 75000 төг авч байсан. Зовж зовж олсон мөнгөнөөс хуримтал шимтгэл гээд бараг 5000төг хасдаг, гар дээр цэвэр ирж байгаа мөнгө нь 70000 төг. Гэхдээ л өглөө 10-с эхлээд орой 10 хүртэл завсар зайгүй ажилж байж авсан цалин болохоор үрхэд хайран ч юм шиг заримдаа байлаа.ажил хийж эхэлсэн анхны өдөр их шантарч билээ. Их хэцүү байсан гэвч бие тэвчсэн сарын дараа цалин авах их сайхан санагдсан , хэнийх ч биш миний л мөнгө гэж бодохоор маш сайхан байж билээ. Тэр үедээ анхны цалингаа аваад их баярлаж билээ. Манай монгол оронд хангалтай цалин аваад ажилах боломж зөндөө байдаг. Наад захын барилга дээр хятадаас баахан хүмүүс оруулж ирж ажилуулж байхаар монгол хүмүүсээ ажилуулсан нь манай монголчуудад ч хэрэгтэй, адаглаад л ядуурал хоосрол нь буурах боломжтой хэрвээ барилга барих чадвар байдаггүй юм бол тэр чадварыг нь эзэмших сургалт зохион зэргээр чадваржуулах хэрэгэй
« Last Edit: 2012.08.13 10:52 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: oyuntuyagiin esse
« Reply #2 on: 2009.05.11 17:15 »
Миний карьерийн дээд хязгаар
Намайг Батчулууны Оюунтуяа гэдэг, би нийгмийн технологийн сургуулийн нийгмийн ажилтаны 3-p курст суралцдаг. НА ажил гэхээр их сонин сонсогдож магадгүй. НА –тан гэж юу юм бэ? Ямар ажил хийдэг хүн болох юм гэж их хүмүүс асуудаг. Би 10 жилд байхдаа л цэргийн эсвэл цагдаагийн хүн болно гэж боддог байсан тэгээд математика нийгэм 2-оор улсын шалгалтаа бэлдээд орсон. Цэгдаагийн сургуульд орох оноо тэнцсэн боловч миний азгүйнх юмуу бүү мэд. Тэр жил эмэгтэй хувиар ирээгүй байсан.Тэгээд би нэг хувийн сургуульд орох болоод хотод ирсэн. Аавын дүү нь цагдаа намайг цагдаагийн сургуульд оруулаад өгий гэсэн, би ч их дуртай бушуухан орох юмсан л гэж бодож байсан , гэвч эгч маань намайг цагдаагийн сургуульд орно гэсэн чинь чи дийлэхгүй бие муутай болохоор ,цагдаагийн сургууль чинь байнга бие бялдарын болоод, биеийн хүчний ажил хийдэг юм, гээд намайг баахан загниж билээ. Орохыг хүссэн сургуульдаа орж чадаагүй дээ сэтгэлээр унаад байж байтал, эгч 1 өдөр ирээд надад шутис-н хүмүүнлэгийн сургууль элсэлт авч байна. Хоёулаа очоод ирэе гээд тэгээд хүмүүнлэгийн сургуульд орсон юм. НA-тан гэдэг их гоё мэргэжил эмэгтэй хүнд таарсан мэргэжил гээд намайг оруулж байсан юм. Би ч бараг оргүй хоосоноос улсын сургууль юм чинь орчихое гэж бодох болсон. Ямар ч байсан улсын сургуульд орчлоо гэж бодож байсан хүн асуухад хариулах юмтай болсондоо бахархаж байлаа, гэвч ямар мэргэжил эзэмшиж байгаагаа хараахан ойлгоогүй л явлаа. Найз нөхөд таараад ямар сургуульд орсон бэ? Гэхээр шутис, аан тиймүү юуны ангид нь сурч байгаан гэхээр нийгмийн ажил гэхээр өө чи чинь сонингийн мөнгө хураадаг. Хүн болох юмуу гэдэг байсан , мэргэжлийнхээ учрыг ойлгоогүй явсан болохоор урдаас нь тайлбарлаж чадахгүй байсаар байгаад л явуулдаг байсан, Гэвч учрыг нь олохгүй явсаар байтал 2 жилийн хугацаа аль хэдийн надаас холдон одсон байлаа. Цаг хугацаа гэж хоромхон зуурынх юм шиг санагдсан.
Эхний 2 жилийг хий хоосон алдсандаа харамсаад барахгүй юм Гэхдээ одоо бол тийм бишээ юуны учир сурч байгаагаа ухаарч ойлгосон. Өөрийэ эзэмшиж байгаа мэргэжилээ ч ойлгож, их дуртай болж байгаа. 3 курст ороод их зүйлийг мэдэж авсан гэхэд бараг болно Миний мэргэжил бол нийгэмд тулгамдсан асуудлын талаар эмзэг болон хүнд хэцүү асуудал тулгамдсан хүмүүстэй ярилцаж тэдгээр хүмүүсд бага ч гэсэн туслаж байгаа гэж бодохоор энэ мэргэжил минь үнэхээр бахарахмаар мэргэжил ч юм шиг энэ мэргэжилээрээ цаашаа магистарт нь суралцана гэж бодож байгаа. Би сургуулиа төгсөөд халамжийн үйлчилгээний хэлтэсд ажилж байгаад НҮБ-д орж ажилна гэж бодож төлвөлж байгаа магадгүй энэ миний карьерийн хязгаар биш ч байж болох юм. Би өөрийгөө дэлхий дахинд танигдсан хүнлэг энэрэнгүй үйлсийг бусдад түгээж чаддаг чадварлаг лидер болохыг хүсдэг юм. Хүний хүсэл хязгааргүй гэдэг шиг минийх ч магадгүй хязгааргүй . карьерийн өсөлт нь хувь хүнээс хамааралтай юмаа.
« Last Edit: 2012.08.13 10:54 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: oyuntuyagiin esse
« Reply #3 on: 2009.05.11 17:18 »
Oyuntuya chamd amjilt hysiye! Chinii moroodloo biyelyyleh hamgiin anhnyi alham bolooriinhoo ajlyig ooroo hiih gedeg zyil shyy dee. Yaagaad gevel hyn moroodloo hentei ch huvaaltsaj boldoggyitei adil ooriinhoo daalgavar, yyreg hariutslagaa ooroo l medej baih ysotoi yum. Amjilt hysiye! PS: Esse gej solongos tamhi baidag, Essay gej bichlege baidag....