Миний 3 жил сурсан НТС
Цаг хугацаа харавсан сум шиг нэг л мэдэхэд их сургуульд 3 жил сурсан байна. Анх арван жилээ төгсөхдөө их сургуулийн оюутан болох ямар бол , багш оюутнууд нар нь ямар хүмүүс байдаг бол , орчин нь ямар байдаг гээд их зүйлийг бодож төсөөлдөг байлаа. Харин одоо би энэ асуултынхаа хариултуудыг олоод явж байгаа юм. Их сургууль бол арван жилээс шал өөр ойлголт. Анх их сургуульд ороход ёстой л түм түжигнэж, бум бужигнасан орчин байлаа. Их сургуульд кредит тогтолцоотой , анги удирдсан багш, нэгдсэн анги танхимгүй , хувиараа өөрсдөө зохионо, гээд ойлгомжгүй зүйлүүд их байлаа. Энэ бүгдийг ойлгож, үүнд дасан зохицох шаардлагатай байсан юм. Анхныхаа хичээлд суухад багшийн тавих шаардлагууд сонирхолтой байлаа. Багшийн тавьдаг шаардлага бол лекц , семинар , бие даалтууд , дээр идэвхитэй оролцох байсан юм. Лекц дээр багшийн хэлснийг тэмдэглэдэг бол , харин семинар дээр юу олж мэдсэнээ бусад оюутнууддаа ярилцдаг байлаа. Хамгийн их таалагдсан зүйл нь арван жилд даалгавараа нэг л сурах бичгээс хийдэг байсан бол харин их сургуульд даалгавараа хийхийн тулд шинэ мэдээлэл олох байлаа. Илүү сонирхолтой , давтагдхааргүй мэдээлэлийг эрж хайх явдал байсан юм.
Ер нь бол арван жил шиг баригдмал биш , нээлттэй , хичээлийнхээ материалыг хаанаас ч авч тэрийгээ өөрийн болгон боловсруулдаг нь их таалагдсан билээ. Бараг их сургуульд орсон тэр үеэс л сонин, интернэтийг илүү хэрэглэх шаардлага гарсан юм. Багш нарын тавьдаг шаардлага ч тийм байв. Мэдээж хэрэг бие даалтууд нь бүтээлч сэтгэлгээг харуулах ёстой , харин тэрхүү бие даалтаа цагт нь өгөх үүрэгтэй байсан юм. Миний хувьд Заримдаа ч яах аргагүй бие даалтуудаа хоцроодог байсан бол заримдаа ч залхуураад хойшлуулаад хоцроогоод өгдөг байсан үеүүд мэр сэр гардаг байлаа. Дараа нь өөртөө цагийн юмыг цагт нь хийхгүй яав даа , гэж харамсан өөрийгөө буруутгаж , харин дараа нь ийм алдаануудыг дахин гаргахгүй байхын төлөө хичээдэг болсон юм. Хамгийн гол нь би цагийн юмыг цагт нь , чанартай хийж байх хэрэгтэй гэдгийг маш сайн мэдэрсэн юм. Их сургуулийг би ойлгохдоо үүрэг хариуцлагыг ухамсарладаг , хамгийн гол нь цаг хугацааг маш сайн баримтлах шаардлагатай , бие даан сурах таатай орчин гэж ойлгосон. Тийм ч болохоор оюутан болсон миний хувьд 3 жилийн хугацаанд мэдэж авсан зүйл багагүй , байсанаас хамгийн гол зүйл бол аливаа үүрэг даалгаварыг цагт нь чанартай хийж гүйцэтгэх гэдгийг мэдэж авсан маань байлаа.