Заавал мэргэжил эзэмших ёстой юу?
Мэргэжилгүй бол чи ажилд авах юм уу, тэгвэл би заавал диплом өвөртлөх шаардлага алга шүү дээ. Гэсэн яриа хаа сайгүй тэнүүлчилнэ. Үнэхээр мэргэжилгүй юм чинь ажилд орох хэцүү шүү дээ тэгээд л гутлаа чирж гудамж метрлэх болно. Тэрний оронд аль нэг их, дээд сургуульд тоо бөглөж явсан нь дээр байх гэж хэн хүнгүй боддог болсон. Тэр дундаа сүүлийн жилүүдэд ЕБС-ийг жилдээ улсын хэмжээнд төгсөж байгаа хүүхдүүдийн нь 80% нь дээд сургуулийн хаалга татаж байна. Харин ямар мэргэжилээр аль сургуульд орж байгаагаа тухайн үедээ төдийлөн ойлгоогүй. Мөн чанартаа ойлгох ч шаардлага байхгүй юм. Яагаад ойлгох шаардлагагүй гэж, тэд тэгээд ямар зорилготой сурч байгаа юм вэ? Монголчуудын тамын тогооны үлгэрийн сонгодог жишээ ард үлдэхгүй юм шүү гэсэн хүүхдийн гэнэн сэтгэл дээр эцэг эхийн атаа хорсол нэмэгдэхээр их сургуулийн аянд мордохгүй байхын аргагүй. Тэгээд л бүгд сургуулийн хаалга татаж ямар мэргэжлээр сурах нь онц биш юм. Мэргэжил гэж юу вэ? Мэргэжлийн талаар хүн бүр янз бүрээр тайлбарласан байдаг.
Мэргэжил мэргэшил хоёр маань хоорондоо ялгаатай ойлголт энгийнээр хэлбэл мэргэжил гэдэг нь аль нэг дээд сургуулийн диплом өвөртлөн авах харин түүгээрээ олон жил ажиллах нь мэргэшил юм. ЕБС төгсөгчдийн зарим нь хөдөө гарч мал маллаж хүний хүн болж хүүхэд гаргаж, хувиараа бизнес эрхэлж амьдралаа авч явахад нөгөө хэсэг нь хүслээ дагаж байгаа эсэх нь мэдэгдэхгүй дээд сургуулийн хаалга татаж ширээ бөглөх нь жил тутамд нэмэгдэж байна.
Мэргэжил бол ирээдүйн амьдралын удирдлага гэж ойлгож болно. 4 жил сонирхолгүй юманд цаг заваа барснаас сонирхдог мэргэжилээрээ жил өнжөөд ч хамаагүй сурах хэрэгтэй. Жишээ нь нийгмийн ажил мэргэжил. Анх нийгмийн ажил мэргэжлийн талаар анхны мэдэгдхүүнч байхгүй байхад энэ ангид орсон доо. Харин одоо бол гурван жилийн өмнөх шигээ нийгмийн ажил мэргэжлээ доош нь хийхгүй л байх даа Нийгмийн ажил мэргэжил нь ямар сонирхолтой хүнд хүрч хүнд нөлөөлж хүнийг өөрчилдөг мэргэжил гэдгээрээ давуу талтай. Ямар нэгэн байдлаар мэргэжлээрээ байхархах мэргэжлийн итгэл үнэмшилтэй болсон байна. Мэргэжил бүхэн сайхан гагц рүү түү нийг эзэмшиж чадвал чи...