[b:23501b4331]Цалин [/b:23501b4331]Миний бодлоор ажил хийж хийснийхээ үр дүнг хүртэнэ гэдэг дан ганц байгууллагаас олгож байгаа урамшуулал цалин бус харин тэр хүн хийсэн бүтээсэн зүйдээ сэтгэл ханмж авч байх нь чухал боловуу, мэдээж цалин өндөр байх нь сэтгэл ханамжийг өгч чадна, харин хүн хичнээн дургүй ажлаа бүр яс махнаасаа хийхийг хүсдэггүй зүйлээ цалинг л харж ажилладаг гэвэл бас дутагдалтай. Намайг арван жилд байхад манай орос хэлний багш байлаа л даа. Тэрээр хичээлээ ч сайн заана сайн ч мэдлэгтэй. Нэг гэм нь зав л гарвал хөл бөмбөг яриад байдаг. Өөрөө ч хэлж байсан багш гэдэг бол миний хувьд зүгээр л амьдралаа залгуулах ажил минь. Би энэ ажлыг шөнө ч бай өдөр ч бай хийхийг хүсдэггүй харин хэзээ ч цаг заваа гарган сэтгэлээсээ ажиллахыг хүсдэггүй харин хөл бөмбөг гэвэл хэдэн өдөр ч нойргүй хонож чаднаа гэж байнга ярьдаг байсан. Тэрнээс хойш жил гаран орос хэлний багш маань байхгүй байлаа. Харин тэгтэл хэдэн оны хөл бөмбөгийн тэмцээн ч билээ дээ монголчууд тэр чигээрээ л хөл бөмбөгөөр амьсгалдаг болчихсон байтал тэр үед багш мань гэнэт тв9 телевизэд хөол бмбөг тайлбарлагч хийчихсэн байдаг юм байна. Тэр үедээ хөл бөмбөгийг улам сонирхолтой болгон өөрийнхөө хамаагүй ярьдаг байснаасаа хүмүүсийн дунд сайн муугаар их яригддаг байсан. Би өрөө зүгээр л шавь нь хэрнээ яагаад ч юм багшаараа бахархдаг байсан. Олны дунд юу гэж шум гарч байгаа нь сонин биш хамгийн гол нь өөрийнхөө хийхийг хүсдэг тэр ажлаа хийгээд ямар сайхан байгаа бол хүн үнэхээр хүсэл зорилготой байвал хүрдэг юм байна. Тэр тусмаа хичээлээ зааж байгаад хөл бөмбөг ярьчихдаг багш маань сонирхдог ажлаа хийж байгаад би их баярлаж явдаг. Ингээд бодохоор цалин гэдэг чухал биш тэр хүний ажил хэр сэтгэл ханамжтай байгаа нь чухал гэж ойлгодог.