Нийгмийн технологийн сургуульд сурсан гурван жил
Би улсынхаа хамгийн нэр хүндтэй сургуулиудын нэг болох Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Нийгмийн технологын салбар сургуульд элсэн орж суралцаад гурван жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаандаа би улс орныхоо хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, мэдлэг боловсролоо дээшлүүлж мөн сайхан найз нөхөд хамт олонтой болсон мөн улсдаа нэр хүндтэй чадварлаг багш нараар хичээл заалгаж тэдний шавь нь болж байгаадаа үнэхээр их бахархаж сэтгэл хангалуун явдаг.Би ерөнхий боловсролын сургуульд байхаасаа л ШУТИС-д орж суралцахыг хүсдэг байсан. Гэхдээ нийгмийн ажилтаны мэргэжил эзэмшинэ гэж зүйдэлсэнчгүй явлаа. Харин ямар нэгэн салбарын инжинер болно гэж боддог байсан. Энэ зорилгодоо ч хүрэхийн тулд чадах чинээгээрээ хичээсэн. Гэвч тодорхой шалтгаан саад бэрхшээл байсан учираас нийгмийн ажилтаны ангид орсон. Тухайн үедээ сэтгэл гонсгор явдаг байсан ч одоо бол тийм биш харин ч мэргэжлийнхээ олон сайхан талыг олж харж чадсан бөгөөд үүнийг би, миний хувь тавилан гэж бодох болсон. Тиймдээ ч нийгмийн ажилтаны мэргэжилтэй болж байгаадаа сэтгэл хангалуун явах болсон. Нийгмийн технологийн сургуульд суралцаж байх хугацаандаа олон олон шинэ зүйлийг танин мэдэж, мэдлэг боловсролынхоо хүрээг тэлж чадсан.2006 онд анх элсэж орж байхад НТС- биш Хүмүүнлэгийн ухааны сургууль гэсэн нэр хаягтай байсан харин энэ жил нэрээ өөрчилж НТС гэсэн нэртэй болсон. Манай сургуулийн хувьд гэвэл бусад сургуулийг бодвол жижиг анги танхимтай ч гэсэн оюутнууддынхаа хичээл ном болон сургалт соёл хүмүүжилд маш ихээр анхаарч янз бүрийн уралдаан тэмцээнийг үргэлж зохион байгуулж байдаг, тэр хэрээр нь ч манай оюутнууд болж буй уралдаан тэмцээнд амжилттай оролцож байгаа. Миний хувьд гэвэл жил бүрийн урлагын үзлэг, сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнүүдэд алгасалгүй оролцож мөн тодорхой амжилт гаргаж чаддаг. Одоогоор манай сургуулийн оюутны тоо ихсэж өргөжиж тэлж байна. Энэ нь манай мэргэжлийн нийгэмд ямар байр суурь эзлэж, ямар түвшинд хэрэгцээтэй, чухал, тутмаг байгааг харуулж байгаа юм.Миний бодлоор нийгмийн ажилтаны мэргэжил нь тусламж дэмжлэг хүссэн хүн бүрт үйлчилгээ хүргэхийг хичээдэг эрэлт хэрэлцээтэй мэргэжилийн нэг юм. Манай оронд ажилгүйдэл, архидалт, ядуурал, гэх мэт асуудалууд газар аваад байгаа өнөө үед энэ асуудалуудыг багасгахын тулд тэднийг дэмжин туслах нийгмийн ажилтанууд зайлшгүй шаардлагатай болоод байна.