Author Topic: Цалин  (Read 12487 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline narangerel

  • Posts: 3
Цалин
« on: 2009.05.05 16:26 »
ЦалинЮуны өмнө энэхүү эссэг минь цаг заваа хумслан байж уншиж буй та бүхэнд гүнээ талархаж буйгаа хэлмээр байна. Өнөөдөр нийгэмд ямар мэргэжил илүү их эрэлт хэрэгцээтэй байна вэ? Та эзэмшсэн мэргэжилээрээ ажлын талбар дээр гараад ажиллана гэдэгтээ итгэлтэй байна уу?  Сонгосон мэргэжлээрээ хийж буй ажил чинь таны болоод гэр бүлийн гишүүдийн чинь амьдралын баталгааг хангахуйц цалин авчирна гэдэгт итгэлтэй байна уу? гэсэн асуултыг хамгийн түрүүнд хүн бүр өөрөөсөө эхлээд асуух хэрэгтэй юм шиг. Яагаад ч юм буруу мэргэжил сонгосноосоо болоод нийгэмд хэсэг хүмүүс амьдралынхаа нэгээхэн том алхамыг урагшаа бус хойшоо алхан хамгийн үнэтэй цаг хугацааг алдаж байх шиг бодогддог. Тиймээс хүн бүрийн өнөөдрийн идэх хоол маргаашийн үнэ цэнэтэй цаг хором мөч бүхэн энэхүү сонголтоос хамаарч байна. Өнөөгийн нийгэмд хүн бүр өндөр цалинтай, ажилд орохыг хүсч байна. Энэ хэрээрээ ч залуучууд өөрийнхөө хүсэл сонирхлоо үл хайхран  өөрийгөө мэргэжилд  бэлтгэн, хүн мэргэжилийг сонгохгүй  харин мэргэжил хүнийг сонгож байна. Тиймээс хүн өөрийнхөө хүсэл сонирхолдоо тулгуурлаагүйгээс улбаалаад нийгмийн эрэлт хэрэгцээг хэт давсан чанаргүй илүүдэл боловсон хүчин бий болж буйг та бүгд надаар хэлүүлэлтгүй мэдэх бизээ. Энэ ч утгаараа хүн цалинг голохгүй амьгүй хоосон \ төг \ цалинд, амьд хүн гологддог цаг ирсэн ч юм шиг нэг бодлын санагддаг. Илүү ихийг сурч мэдэн, мэдлэгээ ур чадвар болгон хөгжүүлсэн хүн л одоогийн цагт өндөр  цалинтай тухайн байгууллагадаа нэр хүндтэй гишүүн нь болон ажиллаж чадна гэдгийг олон чадварлаг мэргэжил нэгт ах, эгч нараасаа сонссон. Миний хувьд бол цалин ирээдүйн амьдралын минь баталгаа болно гэж боддог. Нэг талаараа амьдалд минь хүрэлцэхүйц хэмжээний цалин хөлс авахын тулд, би өөрт  байгаа цаг хугацаандаа илүү ихийг суран мэдлэг чадвартай болж байж ирээдүйд сэтгэл хангалуун ажиллах ажлын хамт олон, оюуныхаа чадварыг өндрөөр үнэлүүлэн түүндээ тохирохуйц цалин хөлс авахын тулд одооноос чармайн суралцаж байна. Амьдралд дөнгөж хөл тавьж эхэлж буй залуу хүнийхээ хувьд юуны түрүүнд өндөр цалин гэж туульширахгүй,  хамгийн чухал нь сонгосон мэргэжилдээ тууштай, ямарч хэмжээний цалин хөлс амлалаа гэхэд цалинг голохгүй харин өөртөө мэдлэг ур чадвар, мэргэжлийн үнэт зүйлс, итгэл үнэмшил, ёс зүйг бий болгох нь өөртөө хамгийн чухал оюуны хөрөнгө оруулалт болно гэсэн итгэлээр цаашид ирээдүй өөд тэмүүлэн мэргэжилээрээ ажиллана гэдэгтээ итгэж явдаг.

Offline Selenge

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 41
tsalin
« Reply #1 on: 2009.05.06 23:14 »
Hi ih unen bichsen bna shuu. Bi chamtai sanal neg bgaa yalanguya "hun tsaling golohgui amigui hooson tsalind gologddog tsag irsen ch yum shig" gedegtei chini sanal neg bna kkkk  :D


bas neg essay taviya. narangereliinh shuu

Багш таны өгсөн цалин хэмээх эссэний талаар удаан бодсоны эцэст миний амьдралд хүрэлцэх цалинг тооцсон юм.
Миний амьдралд хүрэлцэх цалин бол “сард нэг удаа өгдөг цалин” юм. Сард нэг удаа өгдөг цалин гэхээр танд сонин санагдаж болох юм. Миний хувьд цалин хэр зэрэг хэмжээтэй байх нь чухал бус харин цалингаа хэрхэн авч буй нь чухал юм. Учир нь цалин ямар ч хэмжээтэй байсан хүнд бага санагдагт оршино. Өөрт хүрэлцээтэй цалингаа тооцож үзэхдээ монгол хүмүүсийн сэтгэхүйн онцлог болоод бусад оронд хүмүүс хэрхэн цалингаа авдаг талаар өөрийн хэмжээнд судалсны үр дүнд гаргасан юм.
Улс орон бүр цалингийн өөрийн гэсэн системтэй байдаг бөгөөд энэ систем нь тухайн улс үндэстнийхээ онцлогоос хамааран янз бүр байдаг. Тухайлбал урд хөршид маань хүмүүс нь цалингаа нэг доор нь авдаг. Учир нь тэд бага багаар бус нэг доор нь авах сонирхолтой байдаг ба энэ нь тэдний сэтгэхүйн онцлогтой холбоотой байдаг бизээ. Харин Их Британид болон бусад өрнөдийн хэд хэдэн орнуудад цалингийн “долоо хоногийн” системтэй ба үүндээ ч тохируулан үйлдвэрлэл үйлчилгээний төлбөр тооцоо нь гардаг байна. Энэ систем нь хүмүүсийг байнга ажил хийхэд хүргэдэг ба зүгээр суувал тухайн долоо хоногийнхоо төлбөр тооцоог хийж чадахгүйд хүргэдэг. Иймээс хүмүүс амьдрахын тулд ажил байнга хийх шаардлага гардаг ба энэ нь хүмүүсийг ажилч хөдөлмөрч байдалд хүргэдэг. Эдгээр орнуудын хэрхэн цалингаа авдагийг нь мэдээд цалингийн хэмжээ бус цалингаа хэрхэн авч байгаа нь чухал гэдгийг ойлгосон.
Цалин хэрхэн авах талаар бодсоны эцэст монголд хэрхэн авдагийг сонирхсон. Урьд нь ажил хийж цалин авч байсан нь цөөхөн учраас энэ талаар мэдэх жаахан мэдлэг дээрээ тулгуурласан юм. Монгол хүмүүс ихэвчлэн сард 2 удаа цалин авдаг ажил эрхэлдэг бөгөөд хэрэв гадны байгууллагуудад ажилладаг бол тухайн байгууллагынхаа цалингийн системээр цалингаа авдаг. Монголчууд нэг цалингаас нөгөө цалингийн хооронд амьдрах нь элбэг бөгөөд сард 2 удаа цалин авдаг учраас эхэнд авсан цалингаа үр ашиггүйгээр үрчихээд дараагийнхаа цалинг хүлээдэг муу зуршилтай. Иймээс өөрт хүрэлцэх цалинг тооцохдоо сард нэг цалин аваад тэр цалингаа 1 сарын турш амьдралдаа хүргэхийг хүссэн. Учир нь сард нэг удаа цалин авах нь хүнийг хариуцлагатай болгодог ба сарын турш авсан цалингаа амьдралдаа хүргэх нь хувийн зохион байгуулалт шаардагдана. Иймээс л миний амьдралд хүрэлцэх цалин бол сард нэг удаа авдаг цалин юм.
« Last Edit: 2012.08.13 12:28 by serdaram »