Author Topic: amidaa ESSAY-nuud  (Read 14546 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline Darambazar

  • Гацуурхан
  • *
  • Posts: 1
amidaa ESSAY-nuud
« on: 2009.05.04 13:11 »
taniig amidaa gesen chini goy sanagdaj bna shuu bi urd ni amidaataigaa taar baigaagui shuu...
« Last Edit: 2012.08.13 10:48 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: amidaa essaynuud
« Reply #1 on: 2009.05.07 16:15 »
Миний карьерын дээд хязгаар

 Үнэндээ хэлэхэд карьер гэдэг үгийг тийм ч сайн мэдэхгүй байлаа зөвхөн нэр хүндтэй болох, нэр төртэй хүн гэдэг төдий л нэг бүдэг бадаг мэддэг төдий л байлаа тиймээс ч өөрийн карьерын тухай бодож үзээчгүй байсан гэхэд бараг хилэсдэхгүй бол уу. Харин карьер гэдэг утгаар биш зөвхөн тийм мэргэжилтэй болох, тийм нэр хүндтэй эх орондоо хэрэгтэй хүн болно гэсэн мөрөөдөлтэй л байдаг байлаа. Харин энэ хүний нөөц хичээлийг үзэж энэ эссэ-г бичих даалгавар авсанаас хойш миний карьерын дээд хязгаар хаана очих боломжтой вэ? Гэдэг талаар бодож үзэхэд өмнө нь энэ талаар бодож байгаагүй болхоор одоохондоо яг би хэдэн жилийн дараа ийм карьерын хязгаарт очих боломжтой гэсэн тоочны нэг тодорхой дүр төрх сайн буухгүй л байна. Карьерын тухай бодож үзхийн өмнө өөрийн мэргэжилийн талаар бодож үзэх нь арай илүү зөв байх бол уу гэж бодсон. Ингэээд өөрийн мэргэжил нийгмийн ажлын талаар бодож үзэхэд би анх энэ мэргэжлийн талаар тийм ч сайн мэдлэггүй зөвхөн суманд ажиллдаг нийгмийн бодлогын түшмэл, хүүхдийн мөнгө, халамжийн мөнгө өгдөг даргын өрөөнд сууж байдаг хүн гэдэг л өчүүхэн төдий л мэддэг байлаа энэ мэргэжлээр сурах талаар бараг бодож ч байгаагүй тохиолдлоор л орж ирээд сурч байх явцадаа энэ мэргэжлийн үнэ цэнэ, давуу талыг нь мэдэж, хүмүүсийн төлөө сайн сайхан үйл ажиллагаа явуулж хүний төлөө бүх боломжийг эрж хйж, хэрэгжүүлж чаддаг гэдэг утгаар нь цаашид суралцах болсон билээ. Тэгээд ч манай сургуулийн Блок 403д хананд бичээстэй байдаг нийгмийн ажил мэргэжлийн тодорхойлтыг уншаад хэнд ч гэсэн хүнийг хайрлах, аливаа нийгмийн бүлгийг идэвжүүлэх, чадваржуулах гэсэн утгыг олж харах нь гарцаагүй бизээ.
Гэхдээ энэ мэргэжлээр ажиллаад шууд л дарга удирдах албан тушаалд очино гэж байхгүй билээ тийм ч утгаараа аль болох мэргэжилдээ үнэн ч шударгаар ажиллаж өөрийн гэсэн арга барил, туршлага хуримтлуулаад цаашдаа би хаана очих вэ гэдэг өөрийн гэсэн карьерыг төлөвлөх нь арай илүү үр дүнтэй байх гэж би хувьдаа бодож байна.
Гэхдээ энэ карьер гэд үгийн талаар арай эрт 10н жилдээ ч юмуу мэддэг байсан бол миний одоо бодож байгаа бодол арай өөр газар, өөр зүйлийг төлөвлөж, өөөрийнхөө карьерын хязгаарыг тодорхойлчихсон байсан байх. Гэхдээ одоохондоо би тэнд очих ёстой шүү гэсэн өөрийн гэсэн бодож, төлөвлөсөн бас нэг карьерын хязгаар байгаа гэхдээ тэрнийг хэлэх арай л болоогүй байна гэж бодож байнаа…
« Last Edit: 2012.08.13 10:46 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: amidaa essaynuud
« Reply #2 on: 2009.05.12 19:29 »
Нийгмйн технологийн сургуульд өнгөрсөн 3 жил

Ингээд бодоход цаг хугацаа гэдэг зүйл харавсан сум шиг л хурдан өнгөрөх юм саяхан л хөдөөнөөс орж ирээд сургуульд орох гээд явж байсан мөч саяхан мэт санагдана. Тухайн үедээ оюутан гэдэг сайхан нэр зүүх хүсэл сонирхолдоо автсан 10н жилээ төгссөн жаахан хүүхэд нийгмийн ажилтан болон гэсэн нэрнээс ццашгүй мэдэх мэргэжлийг сонирхон орж байлаа тэгээд л нийгмийн ажил гэдэг мэргэжлийн талаар тийм ч сайн мэдлэгтэй биш зөвхөн суман дээр байдаг хүүхдийн мөнгө тараадаг, нийгмийн бодлогын түшмэл гэдэг ойлголтой орж ирж билээ. Эхэн үедээ өөрийнхөө мэргэжлийн талаар ч сайн ойлголтгүй байсан тэр үедээ хүмүүсийн амнаас сайхан мэргэжил гэдгээс цаашгүй л мэддэг байлаа тэгээд тухайн үедээ ШУТИС-ХүУС-д орж оюутныхаа өргөн мэдлэгийн оюунлаг амьралд хөл тавьж байлаа Ингээл ХүУС- ын нийгмийн ажлын оройн ангид орж газар газрын олон танихгүй хүүхдүүтэй нэг ангид сууж ангийн даргаа сонгож, хичээл сонголтоо хийж байсан мөч өчигдөрхөн мэт санагдаж байнаа.
Тэр мөчөөөс хойш 3н жилийг ардаа орхижээ энэ хугацаанд нийгмийн технологийн сургуулийн оюутан хэмээх нэрийг зүүж энэ сургуулийн харъяанд багтаж, эрдэм мэдлэгийн хүрээгээ тэлсээр иржээ. Гэхдээ энэ сургуульд сурч байх хугацаанд сургуулийн үйл ажиллгааны талаар олон зүйлийг бусад сургуулийн сургалтын бодлого болон бусад үйл ажиллагаатай харьцуулахад сайн тал олон байдаг. Жишээлбэл нэг давуу тал гэвэл кредит систем энэ бол оюутан заавал 4 жил сурна гэсэн тогтсон ойлголтыг халж тухайн хүн өөрийн хүч хөдөлмөрөө хэр зөв ашиглаж чадна тэр хэмжээгээрээ цаг хугацааг хожих боломжтой билээ мөн энэ систем нь оюутанд бүх зүйл сургалтын үйл ажиллагаа тодорхой байдаг.
Мөн манай сургуульд багшилж байгаа багш нарын хувьд монголд анх нийгмийн ажил мэргэжлийг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмэрээ оруулсан монголын нийгмийн ажлын тогоонд чанагдсан чадвартай,мэдлэгтэй, нийгмийн ажил мэргэжлийн төлөө ажил хийж чадаж байгаа багш нартай гэдгээрээ манай сургууль маш их нөөцтэй, давуу талтай гэж би хувьдаа бодож байна.
Хэдий олон сайн талыг нь дурьдаж болох боловч аливаа бүх юм 2 талтай сайн ч тал байгаа муу ч тал байгаа манай сургуулийн материаллаг бааз хангалтгүй санагдаг. Бас нэг сул тал гэвэл сургуулиас байгаа авьяастай хүүхдүүдийг дэмжих тэдний аливаа бэлтгэл сургууль хийх орчин бүрдэээгүй байдаг нь ШУТИС-ын хэмжээний тэмцээн уралдаан хангалттай дээгүүр байр эзэлж чадаггүйд нөлөөлж байна. Гэхдээ дээрх бичсэн бүх зүйл Нийгмийн Технологийн Сургуульд 3 жилийн хугацаанд сурахдаа хийсэн дүгнэлт байлаа энэ бүхэн уншиж байгаа та нарын зарим нэгнийх нь санаанд нийлэх нэг хэсэг байхад, нийлэхгүй ч хэсэг байж болох юм эцэст нь энэ бүгд энэ сургуулийн нэг оюутан миний л хувийн бодол байлаа.
« Last Edit: 2012.08.13 10:47 by serdaram »