Сайн байцгаана уу? Би ойрдоо аймаар, бүр аймаар завгүй байгаагаас болоод та бүхний ажилд саад болж байгаад уучлаарай! Өчигдөр бүж 10 өнгөрөөтөл ажиллаа. Уржигдар Тина буруу ойлгоод 2 билет-ээр та нарыг шатаасан байна лээ. Сэтгэл гаргасан бүх анд нартаа баярлаж байгаа шүү.....
ТББ байгуулах талаар би өөрийнхөө саналыг хэлье! ТББ хэрэг болж байгаа тогтолцоо нь манай нийгмийн ПАРАДОКС үзэгдэл. Бид клуб-ээрээ данстай болохын тулд ТББ байгуулах шаардлага гараад байгаа гэж үзээд байгуулчихсан чинь баахан хариуцлага, бичиг цаас гараад ирэх вий дээ! Өөрийн сонирхлоор ТББ байгуулж болно. Гэхдээ бид нар КЛУБ-аараа байх нь чухал гэж бодож байна. Би та нарын ажлыг зүгээр л ажиглаж байя. ТББ байгуулахад чинь өөрийн зүгээс шалтгаалах зүйл байвал дэмжье!