Author Topic: Ajild orohoor beldej bga bol uuniig unshaarai  (Read 12086 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline Tuul_27

  • Posts: 1
manai AJ-inhan tugsluu ted bugd l ajil haij bga bh da. teul bi net uhaj bgad neg heregtei gemeer yum olloo. turshij uzeegui bga bolohoor odoohondoo minii huwid ur dun ni garagui l bn. yu ch gesen sonirhuulieАжил хайж байгаа, хэдхэн хоногийн дараа хайж эхлэх гэж байгаа хэн боловч уүнийг уншихад нэг их илүүдэхгүй байх. Таны  ажилд орохыг хүссэн бүх байгууллага ярилцлагад оруулах нь  зайлшгүй. Хүний  нөөцийн менежер эсвэл  захирал, ер нь хэн ч ярилцлагыг авч болох бегөөд ямар ч асуулт тавьж болно. Тэдгээрээс хамгийн иийтлэг буюу зайлшгүй тавьдаг асуултыг мэдэж байхад илүүдэхгүй болов уу. Ингээд танд зайлшгүй тавигдах 15 асуулт болон түүнд өгвөл зохих зарим хариултын хамт хүргэж байна
1.    Юуны түрүүнд та өөрийнхөө тухай товч танилцуулахгүй юу?Ажил олгогч таны хариултаас дараахь зүйлсийг анхааралтай ажиглана.- Улиг болсон товч намтраа ярих нь уу эсвэл санал болгож буй ажилд бэлэн гэдгээ илэрхийлж өөрийнхөө давуу тал, мэдлэг чадвараа дурдах нь уу- Ур чадвар, туршлага мэргэшил, хариуцлага сонирхол зэрэг гол зүйлээ ярьж байна уу эсвэл ач холбогдолгүй юм ярьж байна уу
- Товч ойлгомжтой ярьж чадаж байна уу, эсвэл ээрч гацан амандаа бувтнаж, санаагаа зөв илэрхийлж чадахгүй байна уу.
- Тайван, тэвддэггүй, өөртөө итгэлтэй хүн мөн үү.     

2. Бэрхшээлийг хэрхэн давж туулдаг, асуудалд хэрхэн ханддаг вэ? Зарим хүмүүс эргэн тойронд санаа муутай хүн их байна, миний амьдрал надаас биш хувь тавилангаас хамаардаг. Мөнгөтэй хүн л танил талаараа ажилд орох болж гэх утгатай зүйл ярьдаг. Ийм хариулт сонссон ажил олгогч өмнө нь өөртөө итгэлгүй, бусдад итгэж чаддаггүй хүн сууж байна гэж боддог. Харин зарим нь болохгүй юм гэж байдаггүй, санаа нийлсэн хүмүүстэй хамтран ажиллахад бүх зүйл бүтдэг гэсэн утгатай өөдрөг зүйл ярьдаг. Өөртөө итгэлтэй, зорилготой, хариуцлага хүлээх чадвартай, багаар хамтран ажиллаж чадах хүн л ийм хариулт өгөх учир ажил олгогч хэнийг нь ажилд авах нь ойлгомжтой юм.     

3. Энэ ажил юугаараа таны сонирхлыг татаж байна вэ?Нэртэй том компанид мэргэжлээрээ ажиллах нь нэр төрийн хэрэг, цаашид албан тушаал ахих, улам хөгжихийг хүсээд гэсэн улиг болсон, зусарч хариулт өгөөд дэмий. Ажилд орж, амжилт олохоор шийдсэн хүн өөрийг нь зохих ёсоор үнэлдэг байгууллагад чадварлаг хүмүүстэй хамт ажиллаж, сурч мэдсэн зүйлийнхээ үр өгөөжийг гаргах нь чухал гэсэн хариултыг өгдөг.   

4. Та яагаад өөрийгөө энэ ажил, албан тушаалд тэнцэнэ гэж бодож байна вэ? Өөрийнхөө давуу талыг ичиж зоволгүй шууд хэлэх боломж. Энэ асуултад давуу талаа зүгээр нэг дурдаад зогсохгүй сонсч байгаа хүний итгэлийг төртөл онцлон харуулж сурах хэрэгтэй. Хэрэв үндэслэл муутай, сул дорой хариулж, намтраасаа тоочоод байвал ажилд орох магадлал буурна.   

5. Яагаад бид чухам таныг ажилд авах ёстой юм бэ? Бас л өөрийгөө нээх сайхан боломж. Тухайн ажлыг хийхэд хамгийн хэрэщээтэй байх чадварууд танд байгаа гэдгээ дурдаж, тодорхой жишээг татан баримттай ярих ёстой. Хүмүүс "Би нийтэч, цэвэрч нямбай, хариуцлага хүлзэх чадвартай" гэж улиг болсон зүйл ярьдаг. Үүнд тэрнийхээ ачаар ямар амжилтад хүрсэн юм гэсэн өөр нэг асуулт тавигддаг.   

6. Таны сул талууд?Ухаалаг хүн өөрийнхөө сул талын тухай уртаас урт жагсаалт уншихгүй нь мэдээж. Ихэвчлэн ажилд ороход тустайг нь бодож "Намайг ажилдаа хэт улайраад гэр орноо мартдаг гэж зэмлэдэг". Эсвэл "Би өөртөө болон бусдад хэт өндәр шаардлага тавьдаг" гэх мэт хариулт өгдөг. Энэ нь ч заримдаа зөв болж, "Ярианы эвийг тааруулж, эвгүй зүйлээс зугатаж, өөртөө ашигтайгаар эргүүлж чаддаг хүн байна" гэж бодогдуулдаг. Гэхдээ "Би хэтэрхий цайлган" эсвэл "дэндүү итгэмтгий" зэргээр магтах юмаа олж ядсан хүн шиг хариулт өгөх нь дэмий.   

7. Та яагаад өмнөх ажлаасаа гарсан юм бэ?Хэрүүл маргаан эсвэл өмнөх дарга, ажил онцгүй санагдаад гэх мэтээр муулж огт болохгүй. Зөрчилдөөн, үл ойлголцлоос болж ажлаас гарсан гэдэг нь таныг хүндбайдлыг        зохицуулж     чаддаггүй, шантрамтгай, хүнтэй хэл амаа ололцдоггүй, багаар ажиллах чадваргүй гэсэн сэтгэгдэл төрүүлнэ. Харин ухаалаг хүн өмнөх ажлынхаа сайхан зүйлүүдийг дурдаад, илүү сонирхолтой, өндөр цалинтай, мэдлэг чадвараа бурэн ашиглах хүсэлдээ хөтлөгдөөд гарсан зэргээр эвтэйхэн хариулна.   

8. Та яагаад ажлаа солихоор шийдсэн бэ? Ярилцлагад орох үедээ өөр газар ажиллаж байгаа хүмүүст энэ асуултыг тавьдаг. Дээрх шиг утгатэй хариулт өгвөл зүгээр.   

9. Ажилд орох өөр санал авсан уу? Хэрэв байгаа бол өөр бусад саналуудын тухай дурдаад яагаад энэ л ажлыг илүү сонирхож буйгаа онцолбол ажилд орох магадлал өгнө. "Ажил гэдэг чинь зөвхөн мөнгө олох биш, бас таашаал авч байх ёстой шүү дээ. Тэгээд л энэ ажлыг миний хүсээд байсан газар мөн шиг байна гэж бодоод..." гэх мэт   

10. Бусад   компанид   ярилцлагад   хэр амжилттай оролцсон бэ?Энэ асуултаар тухайн компанид яагаад тэнцээгүйг мэдэхийг хүсдэг. Хэрэв та ерсөлдөгч компанийх нь талаар ихэд сонирхсон гэдгээ эвтэйхэн ойлгуулж чадвал өрсөлдөгч рүүгээ явуулахгүй байхыг хичээдэг.   

11. Ачаалал    нэлээд    шаардцаг   энэ ажилд таны хувийн амьдрал, ар гэр ямар нэг байдлаар саад болохгүй биз?Энэ асуултыг голдуу эмэгтэйчүүдэд тавьдаг. Хүүхэд гаргахгүй, нөхөрт гарахгүй байх хатуу шаардлага тавьдаг газар ч бий. Тэдний тааллаар л хариулаарай.   

12. Та 10 жилийн дараахь амьдралаа хэрхэн төсөөлж байна вэ? Идэвх санаачилгагүй, ирээдүйгээ төлөвлөх чадваргүй хүмүүс "Естой төсөөлж байсангүй, бодсонгүй" гэсэн утгатай хариулт өгдөг. Харин амжилтад хүрэхийг зорьж байгаа хүн цаашид мэргэжлийнхээ ур чадварыг яаж өсгөх талаар төлөвлөж буйгаа ярих нь гарцаагүй. Нэгэн бизнесийн сургуульд элсэгчдээс хичээлийн анхны өдөр хувийнхаа амьдралын үе шатыг төлөвлөж бичсэн хүн байгаа эсэхийг асуухад 3 хувь нь гараа өргөжээ. Гэтэл 10 жилийн дараа тэдний дундаас амжилтанд хүрсэн хүмүүсииг тоолоход анхны өдөр гараа өргөж  байсан өнөөх 3 хувь нь л байжээ. Тиймээс ирээдүйгээ хэтийг төлөвлөх нь ямар чухал ач холбогдолтойг ойлгов уу.

13. Та    манай   ажилд   орвол   ямар өөрчлөлт хийх вэ. Юунаас ажлаа эхлэх вэ?Санаачилгатай, нөхцөл байдлыг мэдэрдэг, үнэхээр тухайн ажилд орох гэж зорин, зарим нэг зүйлийг нь судалсан гэдгээ харуулж, хийх өөрчлөлтийнхөө тухай яривал сайн. Жишээ нь, танай сурталчилгаа ойлгомжгүй, бүтээгдэхүүний давс шорвог, гадаад дизайн нь тааруу, шошго хоцрогдсон гэх мэт. Харин нөхцөл байдлыг сайн мэдэхгүй байгаа бол мэдэмхийрч, том дуугараад хэрэггүй. Юу юуны духанд хүрээгүй байж өөрийнхөөрөө өөрчилнө гэж ярих нь таагүй сэтгэгдэл төрүүлнэ.   

14. Та хэдий хэмжээний цалин авмаар байна?Өөрийнхөө үнэ цэнийг мэддэггүй хүн бусдын зууш болдог гэдэг. Мэргэжлээ сайн мэддэг, өөртөө итгэлтэй хүн үнэ цэнээ сайн мэддэг учир өндәр цалин авахаар төлөвлөсөн байдаг. Авах цалингиинхаа хэмжээг буулгаснаас өсгөсөн нь хавьгүй дээр. Боломжтой бол шагнал урамшуулал, үнэгүй хоол, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах зэрэг нөхцөлийг дурдан авах бялууны хэмжээг нэмэхийг хичээх хэрэгтэй.
aylalmuis2oass.blog.banjig.net
« Last Edit: 2012.08.13 12:33 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Ajild orohoor beldej bga bol uuniig unshaarai
« Reply #1 on: 2009.04.29 13:26 »
sonirholtoi medeelel baina. Avdaryin yoroolyig uhval atga guril gedeg shig olon heregtei medelel INTERNET-ees avch bolno doo.