[b:9a07cbebf9]Хандармаагийн карьерын тухай бодол[/b:9a07cbebf9]Асар түргэн хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн шинэ эдийн засгийн орчинд өөрийнхөө карьерыг амжилттай удирдаж сурах нь юу юунаас чухал гэдэгтэй санал нийлэх нь лавтай. Мэдээллийн технологийн эрин үе эхэлж, дэлхий ертөнц даяарчлагдаж байгаа энэ үед дийлэнх ажил олгогчдоос ажлын байранд тавих шаардлагууд өндөрсч, хамгийн энгийн албан тушаалд ч англи хэл, компьютерын мэдлэгтэй ажилтан авна гэх болжээ. Нөгөөтэйгүүр, одоо ажиллаж байгаа буюу карьер хийж буй хүмүүсийн хувьд ч гадаад, дотоод орчноо сайтар мэдэрч, өөрийгөө цаг алдалгүй хөгжүүлж байхгүй бол мэдээллийн технологийн асар түргэн хөгжил, шинжлэх ухааны салбарт гарч буй шинэ нээлт, ололт амжилт таны өмнө нь олж авсан мэдлэг, чадварыг нэг л өдөр үнэ цэнгүй болгож, таныг хатуухан хэлэхэд “үнэ цэнгүй” буюу “хэрэгцээгүй” ажилтны жагсаалтад оруулах болно. Ийнхүү үнэ цэнгүй болсон ажилтны хувь заяа хамгийн өөдрөгөөр бодоход одоогийн эрхэлж буй ажлаа тэтгэвэрт гартлаа хийх, ба эсрэг тохиолдолд шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол эзэмшсэн залуу үедээ байр сууриа тавьж өгөх нь олонтаа. чадвар хамгийн гол нь туршлага хуримтлуулж байна гээд бод.• Амьдралын ямар ч өөрчилөлт айдсыг дагуулдаг. Та түүнийг даван туулж чадсан бол амжилт хүртэл нэг алхам хийчэхлээ гэсэн үг. Нэр хүндгүй ажлаасаа ичих хэрэггүй, харин түүнийг сургалтын төв гээд л ойлгочих. “сургалтад” сайн дураараа явж, дадлага, чадвар хамгийн гол нь туршлага хуримтлуулж байна гээд бод.