Author Topic: minii bichsen essay  (Read 15511 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline Odonchimeg

  • Гацуурхан
  • *
  • Posts: 15
minii bichsen essay
« on: 2009.04.19 22:08 »
Миний карьерийн дээд хязргаар

Миний нэрийг Одончимэг гэдэг. Одоо 20 настай  эгэл жирийн л нэг оюутан. Би нийгмийн ажил чиглэлээр ШУТИС-д суралцаж эхлээд 3н жил өнгөрч байна. Анх хэдийгээр энэ мэргэжлийг өөрийн сонирхолоороо сонгож ороогүй боловч суралцаж байх хугацаандаа нийгмийн ажил гээч энэ мэргэжлийн үнэ цэнийг ойлгож үнэхээр нийгэмд эрэлт хэрэгцээ шардлагатай мэргэжил төдийгүй цаашид хөгжих бүрэн нөөц боломжтой үргэлж хүмүүст тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд нь тусладаг тэдний сайн сайхны төлөө ажилладаг хамгийн гэрэл гэгээтэй хүмүүнлэг  мэргэжил юм байна  гэдгийг ухаарч ойлгон энэ мэргэжилдээ хайртай болж чадсан юм. Зарим хүмүүс анх намайг энэ мэргэжлээр суралцаж эхлэх гэж байхад төдийлөн эерэгээр хүлээж авдаггүй байсан. Манай дүү хүртэл намайг “өө та тэгээд нөгөө сургууль дээр хүүхдүүд загниад яваад байдаг нийгмийн ажилтан болох юмуу”  гээд нэг л тоомжиргүй байдлаар хандаж байлаа. 10н жилд байхдаа ч би найзууд ангийнхандаа сэтгүүлч болно гэж  дандаа хэлдэг түүндээ хүрэхийн тулд их л чармайдаг байсан. Сэтгүүлч болоход өгөх шаардлагатай шалгалтууддаа бэлтгэж өдөр шөнөгүй сууж давтдаг байлаа. Гэтэл ерөнхий шалгалтан дээр азгүй тохиодлоор бүх юмаа сайн хийчхээд оноо авч чадаагүй. Түүнээс болоод л энэ мэргэжлээр сурах болсон юм. Гэхдээ одоо бодоход би тэр явдлыг азгүй тохиолдол гэж бодохоо больсон харин ч миний хувьд өөрт таарсан мэргэжлээ олоход тусалсан бурхны өгсөн том боломж юм байна гэж бодох болсон . Урьд нь найзууд маань ямар мэргэжлээр сургуульд орсныг маань асуухаар нэг л ичээд тэр бүр хариулдаггүй нийгмийн ажил гэхээр яг ямар мэрэгжил юм бэ гээд асуухаар тайлбарлаж ч мэддэгүй байсан. Харин одоо бол өөрийнхөө мэргэжлийн талаар хэнд ч очоод итгэлтэйгээр тайлбарлаж түүний үнэ цэнийг хүмүүст ойлгуулж чаддаг болсондоо баяртай байна. Мөн энэ мэргэжлээр суралцаж байх хугацаандаа найз нөхдөө хамт олноо бусад маш олон олон боломжуудыг олж өөртөө нээж чадсан. Тийм болохоор энэ мэргэжлээр суралцаж байгаадаа би үнэхээр их бахархаж явдаг. Өнөөдөр хүн бүхэнд өөрийн цаашид мэргэжил мэдлэгээрээ өсөж дэвжих карьераа бага ч болов өсгөх гэсэн хүсэл байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ. Миний хувьд ч гэсэн энэ мэргэжлээрээ амжилттай суралцаж цаашид мэргэжлээрээ ажиллан ,өсөж дэвжих юмсан гэсэн хүсэл эрмэлзэл хамгийн их байдаг. 
Миний хамгийн ойрын хугацааны төлөвлөлт гэвэл сургуульдаа амжилттай суралцаж бусдыг манлайлан хамгийн сайн дадлага туршлагатай суралцаж байх хугацаандаа нийгмийн үйлчилгээний байгуулгуудад танигдаж тэднээс шууд л ажиллах санал ирдэг тийм л чадварлаг нийгмийн ажилтан болж бэлтгэгдэх. Дараа нь мэргэжлээрээ практикт ажиллаж хүмүүст туслан дадлага туршлага эзэмшин тухайн өөрийн хариуцдаг ажлаа хамгийн сайн хийдэг чадварлаг байгууллагийн хамгийн их үнэ цэнэтэй мэргэжилтэн  болохыг хүсэж байна. Түүний дараа дахин боловсрол мэдлэгээ дээшлүүлэн магистр эсвэл давхар дахин нэг мэргэжил сонгон суралцаж төгснө. Би хувьдаа аливаа мэргэжил мэдлэг хүнд хэзээ ч илүүдэхгүй хэзээ нэгэн цагт ашиг тусаа өгнө гэж боддог. Тийм ч  учраас давхар мэргэжил эзэмшснээр цаашид карьераа бас өсгөх боломжтой юм гэж бодож байна. Түүний дараа дахин мэргэжлээрээ ажиллана энэ удаад арай илүү хариуцлагатай ахисан түвшний бусад ажилчидаа удирдан зохион байгуулж ажиллах хэмжээнд хүрч ажиллана гэж бодож байна. Түүний дараа миний хамгийн их хүсэж мөрөөддөг зүйл бол өөрийн гэсэн төрийн бус эсвэл ямар нэгэн нийгмийн үйлчилгээний байгууллагыг үүсгэн байгуулж өөрөө түүнийгээ удирдаж ажиллах явдал юм. Магадгүй эндээс би бусдыг цалинжуулдаг болчуул багшийн хэлж байсан шиг хамгийн их эрх чөлөөг мэдэрнэ гэдэгтээ итгэлтэй байна. Хэдийгээр энэ миний карьерийн боломжит дээд хувилбар боловч түүнээс цааш ямар олон карьер намайг хүлээж байгааг хэлэхэд хараахан боломжгүй юм. Учир нь миний бодлоор хүн ямар ч байдлаар өсч дэвжих өөрийн бүх карьераа дээшлүүлэх боломжтой гэж бодож байна. Тийм уучраас хүний карьерт дээд хязгаар гэж байхгүй юм. Карьер гэдэг бол хүний хязгааргүй хэрэгцээ юм.
Эцэст нь хэлэхэд Амьдрал хүнд хаалгаа хаасан ч цонхоо үргэлж нээлттэй орхидог юм шүү . Тиймээс та бүхэнд хэзээд нөөц боломж байгаа гагцхүү түүнийгээ нээн илрүүлж боломжийг ажиглаж чадвал гарцаагүй амжилтанд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Сур, оролд, хичээ, хийж бүтээ тэгвэл чи ялна!   
« Last Edit: 2012.08.13 16:19 by serdaram »

Offline Odonchimeg

  • Гацуурхан
  • *
  • Posts: 15
(No subject)
« Reply #1 on: 2009.04.19 22:12 »
hedii minii bichsen essay tiim tugs bish ch gesen ta bvhniig ushaad uurt tursun setgedlee nadtai huvaaltsana  gedegt naidaj bna shv :D  :D  magadgvi shvvmjlel ch bsan bolno

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
(No subject)
« Reply #2 on: 2009.04.20 13:01 »
sonirholtoi zyil bichjee. chinii kareer amjilttai bolnoo gedegt naidaj baina. Amjilt hyiye!

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
йй
« Reply #3 on: 2009.04.30 17:04 »
Би яагаад...?

Яагаад? ......... Магадгүй энэ үг таньд их ойр дотно сонсогдож байгаа байх. Та бидний амьдралд өдөр тутам л тохиолдож , хүүхэд байхаасаа л ертөнцийн аливаа юмс үзэгдлийг таньж мэдэхийн тулд хүн бүхэн л энэ үгтэй нөхөрлөж түүний хариултыг олох гэж хичээсээр ирсэн гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ. Нар яагаад шар өнгөтэй юм бэ? .... Бороо яагаад ордог юм бэ?.... Хүн яагаад нисэж болдоггүй юм бэ? ... Цэнхэр дэлгэцээс яагаад чихэр авч болдгүй юм бэ?... гээд л энэ орчлонгийн юмс бүхэн яагаад гэсэн асуултанд хариулагдаж түүнээс урган гарч байдаг. Тэгвэл та бүхэнтэй би тэр түмэн яагаад дундаас гагцхүү өөртэйгөө хамааралтай яагаад?... –ийн талаар бага ч болов хуваалцахыг зорьлоо. Тэр дундаа өөрийн алдаа дутагдалтай зүйлсдээ тавих яагаад?..-ийн хариултыг олохыг хичээсэн юм. Би яагаад залхуурдаг вэ? ... Энэ асуултыг өөрөө өөртөө урьд нь олон удаа тавьж байсан боловч тэр болгонд өөрийгөө эвтэйхэн өмөөрөөд “ Энэ хавар болоод л ингэж нозоорч залхуу хүрээд байна тэрнээс биш миний буруу байхгүй ээ, тэглээ ч хүн бүр л над шиг хавраас болоод ингэж залхуурч байгаа юм чинь дээ” гээд л өөрийгөө тайвшруулж залхуу зангаа засахыг оролдолгүй, юунаас болоод, яагаад, ямар учраас залхуураад байгаа түүнийг яаж засвал дээр вэ гэдэг талаар огтхон ч бодож байсангүй. Харин энэ эссег бичиж суухдаа энэ талар зөндөө эргэцүүлж бодлоо. Бодоод байсан чинь би уул нь урьд нь тийм ч залхуу байгаагүй харин ч эсрэгээрээ маш их идэвхитэй хичээл чармайлттай юм бүхнийг хийх гэж оролддог, аливаа юмыг цагийг нь тулгаж биш түүнээс өмнө аль хэдийнээ бэлэн болгочихоод дараа дараагийнх нь зүйлсийг яаж хийх талаар эсвэл өөрийн хийх дуртай сонирхолтой зүйлдээ үлдсэн цагаа зарцуулж, цаг хором бүрийг үр бүтээлч өнгөрүүлэхийг зорьдог олон ажлыг нэг зэрэг гүйцэтгэж чаддаг байсан.
Бодож үзэхэд энэ бүхэн маань энэ хичээлийн жилийн намрын улирлыг дуустал үргэлжилсэн байх юм. Харин энэ улирлыг эхэлснээс хойш би маш залхуу хойрог бүх юмыг хойш нь тавидаг “за яахав дээ амжина маргааш хийчихнэ, өглөө хийчихнэ, за за өдөр л хийчхий, маргааш сүүлийн хугацаа нь биш юм чинь” гээд дандаа залхуурдаг болсноо эргэцүүлж бодоод сая л ухаарлаа. Үүнийг яг юунаас болоод байгааг бусдаас биш зөвхөн өөрөөсөө эрэхийг хичээсэн юм. Намрын улиралд яагаад тийм юм бүхнийг амжуулдаг байснаа бодоход тэр үед хичээл ихтэй тэгээд дээр нь хичээлээс бусад бүх зав чөлөөтэй цагтаа яг ажил хийж байгаа юм шиг дадлагын байгууллага дээрээ ажилладаг маш их ачаалалтай байдаг байсан.
Бараг хичээл номоо давтаж хийх цаг зав тэр бүр олдоод байдаггүй байлаа. Тэгсэн ч яаж ийж байгаад л би үүнийг хийж чадна , хийх ёстой гээд хичээж байгаад бүгдийг нь амжуулчихдаг байлаа. Харин одоо бол би намрын улирлыг бодвол маш бага ачаалалтай ямар ч дадлага энэ тэр гэж давхцах зүйл байхгүй 7 хоногийн бараг л 4н өдөр нь амралттай байгаа хэрнээ нэг л залхуураад юм бүхнийг хойш нь тавьж, аль болох амарчилахыг бодож, өөрийгөө дандаа өмөөрч, юм бүхнийг өөрөөсөө холдуулж залхуурсаар байгаад нэг л мэдэхэд аль хэдийнээ 10 долоо хоногийг ардаа орхичихжээ. Хэдий энэ нь бараг л хичээлийн хугацааны дийлэнхи хэсэг нь өнгөрчихсөн болохоор одоо тэр чигтээ залхуугаараа өнгөрнө гэсэн үг бишээ. Магадгүй энэ бүх залхуурал маань үнэндээ зөвхөн надаас өөрөөс маань л шалтгаалж байгаа зүйл байх . Хэрвээ би тэр их цаг заваа ашиглаж өөртөө хэрэгтэй үр бүтээлтэй зүйлд зарцуулсан бол, үргэлж өөрийгөө дайчилсан бол, маргааш гэж хойшлуулалгүйгээр яг тэр үед нь бүх юмийг хийж амжуулсан бол , телевизийн нэвтрүүлэг солонгос сериал үзэж цаг заваа алдаагүй бол , хий дэмий олон цаг залхуурч суугаагүй бол , тэгэж их идчээд гэдсээ илж хэвтээгүй бол өнөөдөр энэ асуултыг өөртөө тавиад суухгүй байсан бизээ. Тийм болохоор одооноос эхлээд энэ бүх дутагдлаа засч өөрийгөө аль болох дайчилж завгүй байлган алт шиг үнэтэй цаг минут секунд бүрийг алдалгүй үр бүтээлтэй ашиглахыг бага ч гэсэн хичээх болно. Би яагаад цаг барьж чаддаггүй вэ?... Магадгүй энэ асуулт зөвхөн надад ч биш монголын дийлэнхи хүмүүст хамаатай гэж бодож байна. Учир нь манай монгол хүмүүс цагийг яг Германчууд шиг тэр бүр ягштал барьж чаддаггүй. Аминд тулсан бүр яаралтай зүйл биш л бол хэн нэгэнтэй уулзах, үйл ажиллагаа явуулах, хурал цуглаан зохион байгуулах гээд тэр болгон яг цагтаа очиж яг цагтаа эхлэнэ гэдэг юу л бол.... нөгөө л нэг Монгол цаг гэдэг зальтай аргаа хэрэглээд л асуудлаас өөрсдийгөө гаргачихдаг нэг бодлын гүйлгээ ухаан сайтай ард түмэн гэлтэй.
Гэвч үнэндээ цагаасаа хоцроно цагтаа эхлэхгүй сунжирна гэдэг бол тэр хэрээрээ л ажил төрөл нь хойшлогдож үр бүтээл муутай байна л гэсэн үг. Манайхан 11 цагт уулзана гэсэн бол энэ нь 12, 1 цагийн үед гэсэн үг заримдаа энэ нь зарим хүмүүсийн хувьд бүр 2,3 цаг ч болох магадлал өндөр байдаг. Ингээд бодохоор тэр дунд маш олон цаг ямар ч үр бүтээлгүй нэгнийгээ хүлээж эсвэл хүлээлгэж өнгөрдөг гаж тогтолцоо бий болчихоод байгаа нь маш харамсалтай. Би өөрөө ч мэдэлгүй бусдын адил тэр гаж тогтолцоонд аль хэдийнээ ороод монгол цагыг эрхмэлэгч болоод хувирчихжээ. Үнэндээ энэ бүхнийг бол харин би зөвхөн өөрөөс минь болдог гэж хэлэхгүй ээ. Үүнд бусад хүмүүсийн нөлөө харин ч маш их байсан гэдгийг хэлмээр байна. Учир нь урьд нь би хэнтэй ч уулзахаар тохирсон бай , ямар ч хурал цуглаанд очсон бай цагаа бүр яг барьж чаддаг бүгдийг яг л тааруулаад тооцчихсон байдаг байлаа. Гэтэл найз нараас маань авхуулаад л, үйл ажиллагаа зохион байгуулж байгаа хүмүүс маань ч тэр бүгд л заавал ямар нэг байдлаар цагаасаа хожигдож тэр болгонд л ганцаараа хүлээгээд л .... хүлээгээд л .... байдаг байлаа. Энэ бүхэн маш удаан хугацаанд үргэлжилсэн заримдаа бүр 3-4н цаг хүртэл ганцаараа хүлээх тохиолдол гарч байсан. Сүүлдээ бүр цөхрөөд ганцаараа хүлээхээс залхаж эхэлсэн тэгээд “ за за тэртээ тэргүй бүгд л хожигдож ирэхээс хойш , цагтаа эхлэхгүйгээс хойш цагт нь очоод яахав 30, 40 минут хожигдоод очиход бараг болно доо” гээд бага багаар цагаа барихаа больж эхэлсэн. Гэхдээ энэ бүхнийг зөвхөн бусад хүмүүсээс болсон гэж би хэлэхгүй ээ. Одоо бодоход хэрвээ би цагаа дандаа бариад бусдыгаа ч мөн адил цаг баридаг болгохын төлөө жоохон ч гэсэн хичээсэн бол үр дүн нь хэрэгтэй зүйлсээ хурдан хугацаанд амжуулж цаг хугацааг илүү үр дүнтэй ашиглаж болох байсан юм шиг санагдаж байна. Энэ бүхэн харин одоо ч гэсэн хожомдоогүй гэдэгт найдаж байна. Эцэст нь хэлэхэд энэхүү эссегээр багахан ч гэсэн өөрийгөө бодитойгоор харж дүгнэх боломж олдсонд маш их баяртай байна.
Хүн гэдэг бол тайлагдашгүй олон оньсогийн эзэн дуусашгүй олон яагаад?....-ийн хариулт юм шүү тиймээс та бүхэн үргэлж өөрөө өөртөө Би яагаад ...? гэдэг асуултыг тавьж байгаарай тэгэж чадвал бага ч гэсэн асуудлыг шийдвэрлэх гарцыг олж идэвхитэй амьдарч чадна гэдэгт итгэлтэй байна. Та бүхний оюуны мэлмий үргэлж гэгээн тунгалаг байх болтугай.
« Last Edit: 2012.08.13 16:20 by serdaram »

Offline jargal

  • Гацуурхан
  • *
  • Posts: 10
йй
« Reply #4 on: 2009.04.30 23:33 »
"hedii minii bichsen essay tiim tugs bish ch gesen ta bvhniig ushaad uurt tursun setgedlee nadtai huvaaltsana  gedegt naidaj bna shv :D   magadgvi shvvmjlel ch bsan bolno"
ene esse chini ih taalagdsan shuu yalanguya togsgol heseg ni :shock:
« Last Edit: 2012.08.13 16:22 by serdaram »