Author Topic: Бичил зээл, бичил санхүү гэж юу в  (Read 10825 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline NA_3

  • Гацуурхан
  • *
  • Posts: 26
Бичил зээл, бичил санхүү гэж юу вэАнх үүсэхдээ ядуу, орлого багатай иргэдэд үйлдвэрлэлийн буюу бүтээлч үйл ажиллагаа эрхлэх, тэдний жижиг бизнесийг хөгжүүлэхэд зориулсан маш бага хэмжээний зээл, бичил зээл олгох ажиллагааг бичил санхүү гэж хэлдэг байв. Цаг хугацаа улирах тусам бичил санхүү гэдэг ойлголт улам гүнзгийрч зээл, хадгаламж, даатгал гэх мэт олон төрлийн санхүүгийн үйлчилгээг багтаадаг болсон.Бичил зээл гэдэг ойлголт бүр 1930-аад оноос Бангладеш, Бразил гэх мэт цөөн хэдэн улсад бий болж улмаар 1980 оноос дэлхийн түвшинд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн юм. Өмнө нь ойлгогдож байсан хөгжлийн зорилготой буцалтгүй тусламжийн хэлбэрээр зээлээс бичил зээл ялгаатай байсан. Буцаан төлөхийг шаарддаг, зээл олгосонтой холбоотой гарсан зардлыг нөхөх зорилгоор хүү тогтоож, албан бус секторт ажиллаж орлого олдог иргэдэд чиглэсэн зэрэг нөхцлийг бий болгосон гэж өмнө нь ойлгож  байсан. Буцалттгүй зээлийг  үйлчлүүлэгчдэд аль болохоор хурдан хүргэх зорилго тавьж байсан бол бичил зээлийг ядуу буюу орлого багатай иргэдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлж чаддаг орон нутгийн байгууллагын тулхтай хөгжлийг хангах зорилгоор олгож эхэлсэн юм. Ядуу буюу орлого багатай иргэдэд бусдын адил хөрөнгөтэй болох, амьжиргааны тогтвортой эх үүсвэртэй байх, болзошгүй эрсдлээс орон гэрээ хамгаалахын тулд санхүүгийн олон төрлийн үйлчилгээ хэрэгцээтэй байдаг юм. Иймээс тэдэнд чиглэсэн бичил санхүүгийн олон төрөлт үйлчилгээ, бүтээгдэхүүнийг бий болгох өгөөжтэй ба найдвартай арга замыг олох нь гол зорилт юм.Бичил санхүүгийн үйлчлүүлэгч гэж хэн бэ?Бичил санхүүгийн үйлчлүүлэгчид нь албан ёсны санхүүгийн байгууллагын үйлчилгээг авч чаддаггүй, орлого багатай иргэд юм. Эдгээр иргэд нь ихэнхдээ хувиараа хөдөлмөр эрхлэдэг хүмүүс. Хөдөө орон нутагт цөөн тооны малтай малчид, бага хэмжээний орлого олдог, түргэн үйлчилгээний цэг, дэлгүүр, цайны газар гэх мэт жижиг бизнес эрхэлдэг хүмүүс хамрагдана. Хот суурин газар бичил санхүүгийн үйлчилгээ илүү олон давхрагын хүмүүст үйлчилдэг ба эдгээр жижиг дэлгүүр, үйлчилгээний газар ажиллуулдаг, гар урлаачид, гудамжны ширхэгийн худалдаачид гутал тослогчид гэх мэтийн хүмүүсийг хамруулдаг. Бичил санхүүгийн үйлчилгээг харьцангуй тогтвортой орлоготой ядуу бөгөөд орлого багатай иргэд авдаг. Аливаа санхүүгийн байгууллагын үйлчилгээ нь тухайн хүний орлоготой нягт холбоотой. Хэдий ядуу байна төдий чинээ энэ үйлчилгээ олдохгүй, үнэ өндөр хүнд суртал ихтэй байдаг. Ийм байдлаар санхүүгийн хэрэгцээгээ шийдэж чадахгүй байгаа иргэд бичил санхүүгийн үйлчлүүлэгчид болдог.Бичил санхүү ядуу буюу орлого багатай иргэдэд хэрхэн тусалж байна вэ?Бичил санхүү нь орлого нэмэгдүүлэх, санхүүгийн өгөөжтэй бизнес бий болгох, гадны хүчин зүйлээс хамаарах хамаарлыг багасгахад ядуу иргэдэд тусалдаг гэдгийг туршлага харуулсан. Мөн ядуу буюу орлого багатай иргэд, ялангуяа эмэгтэйчүүдэд, ажлын байртай болж амьдралдаа өөрчлөлт хийх боломжийг олгож чаддаг хүчтэй зэвсэг юм. Ядуурал гэдэг нь олон талтай санхүүгийн үйлчилгээг ядуу буюу орлого багатай иргэдэд хүрснээр бичил санхүү ядуурлыг бууруулахад чиглэсэн “дайнд” чухал үүрэг гйүцэтгэнэ. Тухайлбал, бизнесийн өгөөжийг сайжруулах орлогыг нэмэгдүүлэх нь зөвхөн бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд туслаад зогсохгүй мөн өрхийн орлогыг нэмэгдүүлж, хүнсний аюулгүй байдал, хүүхдийн боловсрол зэрэгт сайнаар нөлөөлнө. Бичил санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага гэж юу вэ? Маш энгийнээр бичил санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага гэдэг нь ядуу болон орлого багатай иргэдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагыг хэлнэ.Бичил санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч олон төрлийн байгууллага бий, үүнд төрийн бус байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, хоршоо, хувийн арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллага хамрагддаг. Ихэнх бичил санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд нь хүн амын орлого багатай иргэдийг дэмжих зорилготой төрийн бус байгууллагууд байдаг. Эдгээрийн ихэнх нь зээлийг бүлгийн зарчмаар олгож маш бага хэмжээний хадгаламж хуримтлуулах бодлогыг баримталдаг. Үүнээс гадна олон улсын түвшинд санхүүгийн салбарыг өөрчилж гүнзгийрэхэд чухал үүрэг гүйцэтгэж чадах бас нэгэн бичил санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага нь хадгаламж, зээлийн хоршоод юм. Тэдгээр нь орон нутагтаа байрлаж өргөн олон гишүүдийг хамарсан байдаг.Бичил бизнес гэж юу вэ?Хувиараа бизнес эрхлэгч эсвэл 10-аас бага тооны ажиллагсадтай- 5.0 мянган ам.доллароос бага хэмжээний хөрөнгө, эсвэл зээл шаардагдах - Нийт хөрөнгийн хэмжээ 30.0 мянган ам.доллараас хэтрэхгүй.- Гэр бүлийн гишүүдийн оролцоотойгоор, ихэнхдээ эзэмшигч нь өөрөө хариуцан явуулдаг бизнесийнүйл ажиллагааг хэлдэг.Бичил бизнес эрхлэгчидДээрх шалгуурт багтаж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд- Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн болон гэр бүлийнбизнес эрхлэгч иргэд- Хувийн аж ахуй эрхэлж байгаа тариаланчид, малчид ордог.Бичил санхүүгийн төрлүүдХадгаламж, Зээл, Төлбөр тооцоо, Мөнгөн гуйвуулга, Даатгал, Санхүүгийн түрээс зэрэг багтдаг байна. Манайоронд үйл ажиллагаа явуулж байгаа бичил санхүүгийн байгууллага бичил бизнес эрхлэгчдэд үйлчилгээ үзүүлэхээс гадна мөн орлого багатай иргэд, төрийн болон олон нийтийн албан хаагчид, хувийн хэвшлийн ажилчид, тэтгэврийн болон ажилгүй иргэд, оюутан залууст үйлчилгээ үзүүлж байна. Бичил санхүүгийн харилцагчдыг онцлогоор нь:- Бизнесийн харилцагчид- Бизнесийн үйл ажиллагаа явуулдаг, үйл ажиллагаагаа өргөжүүлэн илүү ашиг орлого олохыг эрмэлздэг- Бусад харилцагчид Ихэвчлэн хувийн хэрэглээ, ахуй байдлаа дээшлүүлэхийг хүсдэг, ажил эрхлэгч, албан хаагчид, суралцагчид, тэтгэврийн иргэд байдаг.Бичил санхүүгийн хөгжлийн хандлагаСүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудын хэмжээнд бичил санхүүгийн зах зээл хурдацтай хөгжиж байна. Судалгаагаар бичил зээлээр амьдралын түвшингээ дээшлүүлсэн ядуу иргэдийн тоо 1997 онд 7.6 сая хүн байсан бол 2005 онд 33.8 сая хүрч өссөн мэдээ байна. Манай улс Мянганы Хөгжлийн Зорилтод хүн амын ядуурлыг  2015 онд 1990 онтой харьцуулахад хоёр дахин бууруулах зорилтыг биелүүлэх үндсэн арга хэрэгсэл нь бичил санхүүгийн үйлчилгээ, ялангуяа бичил зээлийн үйлчилгээ болохыг тодорхойлсон байдаг.Жижиг дунд бизнес гэж юу вэ?Аливаа улс ЖДБ-ийг тодорхойлохдоо өөрийн улсын онцлогт таарсан шалгууруудыг боловсруулж, албан ёсоор баталж мөрддөг. Олон улсад нийтлэг хэрэглэгддэг шалгуур нь ажиллагсдын тоо, хөрөнгийн хэмжээ, нийт хөрөнгийн хэмжээ, мөнгөн эргэлтийн хэмжээ, борлуулалтын хэмжээгээр авч үздэг байна.ЖДБ-ийн ач холбогдол, эдийн засагт үзүүлдэг үр нөлөө- Шинэ ажлын байрыг бий болгох замаар ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад нөлөөлдөг.- Шинэ технологи, үйлдвэрлэл, бүтээгдэхүүн бий болгодог.- Бичил болон том бизнесүүдийг холбох холбогч болдог.Бүлгийн зохион байгуулалттай бичил санхүү гэж юу вэ?ТанилцуулгаСүүлийн хэдэн жилд бүлгийн зохион байгуулалттай бичил санхүү /CMMF/ -г чиглэсэн сонирхол өссөөр байна. Ялангуяа африкт бичил санхүүгийн байгууллагууд хөдөөгөөс илүү хот ба суурин газруудад амжилт олсноор энэ сонирхол үүсч эхэлсэн. Энэ үйл явцад олон хүчин зүйлс нөлөөлж байгаа боловч эдгээрээс хоёр нь илүү чухал гэдэг нь хүлээн зөвшөөрөгдсөн. Үүнд:- Хөдөөгийн зээлдэгчдийн мөнгөн хөрөнгийн чадавхи хязгаарлагдмал (Үүний улмаас зээлийн багцын өсөлтийн боломж нь хязгаарлагдаж байгаа);- Хөдөөгийн хүн амын нягтрал хотынхоос бага бөгөөд тээврийн зардал өндөр учраас дээрх төрлийн зээлдэгчдэд хүрэх өртөг өндөр. Ялангуяа Африкт Ази болон Латин америктай харьцуулахад энэ нь үнэнбайдаг.Бичил санхүүгийн байгууллагууд /БСБ/ -ын үндсэн бүтээгдэхүүн зээл байх хандлага өсч буй үед ядууст хадгаламж нь илүү чухал хүчин зүйл юм. Хадгаламж нь ядууст  үйлдвэрлэлийн хөрөнгө ба тэдний амьжиргааг бууруулах эрсдэлүүд, ялангуяа байрлалаас хамаарч зээлийн хүлээгдэж буй үнэ цэнэ нь буурахын оронд өсөх, үүнтэй холбоотой эрсдэлүүд зэргээс хамгаалахад тусална. Харамсалтай нь ихэнх БСБ –ууд хадгаламж болон түүнтэй адилтгах бүтээгдэхүүний лицензгүй байдаг бөгөөд тэдний зээлийн багцтай харьцуулахад бага өртөг эзэлдэг…