Author Topic: ЭЛБЭГ НИГҮҮЛСЭГЧ ХААН  (Read 11931 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
ЭЛБЭГ НИГҮҮЛСЭГЧ ХААН
« on: 2014.11.04 12:07 »
ЭЛБЭГ НИГҮҮЛСЭГЧ ХААН
Юан гүрэн мөхөж, монголчууд Бээжингээс хөөгдөж ирсний дараахь түүхийн гунигт доройтлын үед төр барьсан түүний мунхаглалаас болж эзэнт төр самуурч, Чингисийн алтан ургийг үндсээр нь таслах дөхсөн 100 жилийн хямралыг Монголын тал нутагт эхлүүлсэн байдаг.
1393-1399 оны хооронд төр барьсан Элбэг нигүүлсэгч хаан нэгэн өдөр ан хийж яваад цасан дээр тунарсан туулайн цусыг харж байснаа “цас шиг цагаан царайтай, цус шиг улаан хацартай үзэсгэлэнт бүсгүй байдаг болов уу” хэмээхэд Ойрадын Даюу буюу Хуухай баатар “Хаантан минь би тийм гоо эмэгтэйг мэднэ. Гэхдээ та түүнийг таалах боломжгүй, тэр бол таны хүү дүүрэн Төмөр Хархүчүг хунтайжийн хатан болох Өлзийгоо бэхи” хэмээжээ.
Согтуурхаж тэчъяадсан хаантан хүүгийнхээ хатныг харахыг хүсч, авч ирэхийг зарлигдсан ч Өлзийгоо гүнж “тэнгэр газар хоёр зэрэг ирээ юү. Тэр өөрийн хүүг алах гэж үү. Хаан ёс бус юм бодож байна” хэмээн дургүйцэн хэлүүлэхэд Элбэг хаан үүнийг эс тоон өөрөө биечлэн ирж бэрээ үзэн дурласнаар барахгүй хүүгээ хороолгож, Өлзийгоо гүнжийг хүчээр хатнаа болгожээ.
Түүнээс хэдэн жилийн дараа Өлзийгоо хатан хааны эзгүйд Даюу Хуухай баатрыг өргөөндөө урьж ихээр согтоосны дараа орон дээрээ гаргаад өөрийн хувцсыг урж, үс гэзгээ сэгсийлгэж тусламж эрэн хашхирчээ. Хааны харуулууд ирж хатны орон дээр согтож тасарсан баатрыг барин аваачаад хааны хатантанд халдаж, тэнгэрт санаархсан хэргээр яллаж хороосны дараа хаантны зарлигаар арьсыг нь өвчиж хатанд хүргүүлэхэд тэрээр “эм хүний өшөө ийм байдаг юм, хүүгээ хороосон ёсгүй хаан чи мэд” хэмээжээ.
Элбэг хаан Хуухайг хилсээр хөнөөснөө ухаарч, дотоодын эсэргүүцэл самуунаас болгоомжлох үүднээс Хуухайн хүү Батула чинсанд өөрийн охин Самар гүнжийг эхнэр болгон өгч дөрвөн түмнийг захируулав. Дөрвөн түмэн Ойрад гэх болсон нь тэр бөлгөө. Хожим Батула чинсан цэрэглэн ирж Элбэг хааныг хороож эцгийнхээ өшөөг авсан бөгөөд Алтан товчид “Элбэг хааныг Ойрадын Батула чинсан... хороож тэнгэр болгов. Батула чинсан ... эхлэн дөрвөн ойрадыг аван харь дайсан болов” хэмээжээ.

Монголын эзэнт төрийг бусниулсан Элбэг нигүүлсэгч хааны мунхаглалын хор үүгээр дууссангүй. Түүнээс тавиад жилийн дараа Батула чинсангийн ач хүү Ойрадын Эсэн тайш бүх Монголыг нэгтгэж, Хятадын хааныг олзлон таван жил хонио хариулуулсны эцэст буцааж өгчээ. Эсэн тайш Монголын алтан ургийн ноёдын урвалт шарвалтад дургүйцэн, тэднээр хаан суулгадаг ёсыг халахын тулд бүгдийг нь хороохоор шийдсэн бөгөөд ноёдын чуулган зарлаж нэг нэгээр нь гэрт урьж оруулан сэм хороож, найрын гэртэй залгаж барьсан гэрт ухсан нүхэнд шидэлсээр үүр гийлгэв. Нэг шөнийн дотор 60 гаруй алтан ургийн ноёд, 30-аад жанжныг хороосон эл явдлаас үүдэн “ноёдын үхэл чуулганд, нохойн үхэл хананд” гэсэн үг гарчээ.
Алтан ургийн ноёдоос ганцхан хүн амьд гарсан нь түүний төрсөн охинтой суусан хүргэн нь бөгөөд “найрын гэрийн хаяанаас цус шүүрч үзэгдэв” гэж зарц нь сэрэмжлүүлснээр тэрээр зугтаж амжсан байна. Гэвч Эсэн тайш хүргэнээ хөөн барьж алснаар Чингисийн алтан ургийн нэг ч хүн охин байвал үсийг нь самна” гэж захижээ.
Эмээ, охин хоёр зарцынхаа охиныг үзүүлж элч нарыг хоёр ч удаа буцаасны дараа хүүг алтан ургийнхныг дэмждэг хэсэг ноёдод өгч говь уруу явуулжээ. Чингис хааны алтан ургийн цорын ганц эр, ирээдүйн Монголын хаан болох нялх хүүг Баянмөнх гэдэг байсан бөгөөд Эсэн тайшийг хороогдсоны дараа “болох жонон” хэмээн өргөмжлөгдсөн ба түүний хүү Батмөнх даян хаан 45 жил төр барьж долоон хүүтэй болсноор тасарч мөхөхөө шахсан алтан ураг сэргэж, долоон хүүдээ Монголыг хувааж өгсөн нь долоон хошуу болсон түүхтэй. Монголын түүхэн дэх анхны Элбэг нэртэй хүн ийнхүү эзэнт төрийг самууруулж, Монгол түмнийг баруун, зүүн хэмээн хоёр хуваагдан хэдэн зуунаар хагаралдаж, алалдан тэмцэлдэх үндсийг тавьжээ. - See more at: http://www.unen.mn/content/7546.shtml#sthash.JEgsApcK.dpuf

Offline Byambatsogt

  • Гацуурхан
  • *
  • Posts: 10
Re: ЭЛБЭГ НИГҮҮЛСЭГЧ ХААН
« Reply #1 on: 2014.11.06 03:16 »
ЭЛБЭГ НИГҮҮЛСЭГЧ ХААН

Элбэгдорж Ренчино

 Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч
 бүгд Монголын төлөө гэсэн хүмүүс гэхдээ самраагүй шүү  ;)

Offline Misheel.ts

  • Гацуурхан
  • *
  • Posts: 3
Re: ЭЛБЭГ НИГҮҮЛСЭГЧ ХААН
« Reply #2 on: 2014.11.06 23:27 »
Elbeg haanii shig uls turch unuugiin parliamentiin suudald suuj bga boluu