Author Topic: УНШСАН НОМЫНХОО ӨӨРТ ТААЛАГДСАН ХЭСГЭЭС SHARE !!!  (Read 12610 times)

0 Members and 2 Guests are viewing this topic.

Offline Zuraaschin

  • Гацуурхан
  • *
  • Posts: 8
Ийм нэг topic нээмээр санагдлаа. Би ном унших их дуртай. Ном уншина гэдэг их тансаг хэрэглээ гэж би боддог. Сэрдарам багш лекцийн үеээр өөрийгөө Гамлет шиг төсөөлдөг шиг би ч бас ном уншиж байхдаа тухайн үйл явдлыг толгойдоо зураглан түүндээ жаахан хүүхэд шиг л итгэдэг. Бүгд л тэгдэг. Хүн болгонд дуртай ном бий. Дуртай дүрүүд дуртай бүлэг бүр өгүүлбэр хүртэл байдаг. Эдгээр нь заримдаа тэр номын утга санааг бүхэлд нь гэрэлтүүлж байх нь олонтаа. Тэгвэл энэ сэдвийн дор та бүхнийг дуртай номын хэсэг эсвэл сэтгэгдэл үлдээсэн өгүүлбэр бүр үгээ ч хүртэл хуваалцахыг хүсэж байна.

 
Zrschn:)

Offline Zuraaschin

  • Гацуурхан
  • *
  • Posts: 8
Г.Аюурзана "Цагаан Хар Улаан"


"Загас барих, бүсгүй хүний толгой эргүүлэх, урлаг ойлгохгүй хүмүүсийн хөргийг таталган зарах... Бүгд л хууран мэхлэлт шүү дээ. Амьдрал гэдэг ерөөсөө тийм л зүйл учраас үүнд буруу юм байхгүй. Гэхдээ бид өөрсдөө ч иймэрхүү л загаснууд явжээ гэдгийг мэдэх хүртлээ маш их цагийг дэмий үрчихсэн байдаг юм даа."

"Бодол шиг сайн зам товчлогч үгүй"

"Хөргөгчинд байгаа элэгний нухаш бол одоо цаг. Түүнийг базаж болно, талханд нялаад идэж болно. Хүртээмжтэй юм бүхэн ийм л байдаг. Харин өнгөрсөн цаг бол хэнд ч хүртээлгүй... Яг л орон дээрээ дээл нөмөрч суугаа эртний гоо хатдын хөрөг мэт, дээлийнхээ дор чармай нүцгэн суугаа нь харагдавч очоод тэврэх боломжгүй. Ирээдүй ч мөн адил, зурчихмаар юм шиг мөртлөө зурагдаж өгөхгүй үзэсгэлэн гоогийн зэрэглээ..."

"Ер нь уншина гэдэг бол зурахаас ч илүү бүтээлч явц. Ном уншиж буй хүний тархины дэлгэцэнд хязгааргүй төсөөлөл, дүрслэлийн энгүй боломж нээгдэнэ. Зураг бол тэр талдаа дутуу. Ном уншиж байгаа хүн бол өөрийн зургийг бий болгож, өөрийн баатрыг санаандаа дүрслээд, өөрөө үйл явдлын дүр төрхийг дэглэнэ. Тиймээс ном уншиж чаддаг хүн киног ойлгодог..."

Zrschn:)

Offline munkh-od

  • Гацуурхан
  • *
  • Posts: 13
  • Бурханлага нэгэн
Жон максвел-Хандлагын хүч ном "Хүн хөгжихийн тулд өөрчлөгдөх хэрэгтэй. "