Манай багийнхан энд сэтгэгдлээ бичээрэй...
2014 оны 04 сарын 10 ны өдрийн МСS кока кола үйлдвэртэй танилцсан нь
Эхний хэсэгт бүтээгдэхүүн хэрхэн үйлдвэрлэх талаар товчхон бичье
МСS кока кола нь 2001 онд дэлхийн кока колатай гэрээ байгууллаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрхийг авсан.
2002 онд Зайсан дах анхны үйлдвэрлэлээ нэг шугамтайгаас эхэлж байсан.
Дараа нь бид нарын очсон үйлдвэрт савлагааны 3-н шугамтай 2009 онд ашиглалтанд орж эхэлсэн. Хуучин үйдвэрээс 3 дахин илүү хүчин чадалтай, талбайн нь анх 11421 м2 эзлэн оршиж байсан. Одоо буюу Энэ оны 1 сард үйлдвэрийнхээ хажууд байрлах бүтээгдэхүүний агуулахыг ашиглалтанд оруулаж нийт м2 талбай нь 15841 м2 нэмэлтээр ашиглалтанд оруулсан байна.
Үйлдвэрийн савлагааны 3 шугам нь хоногтоо 500,000 литр, жилдээ 150,000,000 литр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Нэр төрөл нь: 13 брэндийн 102 нэр төрөл бүтээгдэхүүн монголын аль ч газарт хүргэж ажилладаг.
1-р шугам дээр кола, фанта, спраят, бонокуа усыг үйлдвэрлэдэг.
2-р шугам дээр шилэн савлагаа 200 буюу 250 милаграммтай ундаа үйлдвэрлэдэг.
3-р шугам дээр minute maid-ийн жүүс, punch, fuze tea, +3 усыг үйлдвэрлэдэг байна.
Мөн үйлдвэртэй танилцаж байх хугацаандаа их зүйлийг ажиглаж ,ажлын байрандах орчин ,үйлдвэрлэл явуулж байгаа байдал ,орчны эрүүл ахуйн харагдах байдал , гэрэлтүүлэг ,хүмүүст ойлгомжтой самбарыг байрлуулсан , мөн байгууллагийн уриа лого тэмдэг түлхүү харагдах байдлаар тавьсан ер нь бол үйлдвэр ямар орчинд явагддаг талаар ойлголттой болсон.
өмнө би кока кола уудаггүй байсан, гаазтай ундаа уугаад байдаггүй болхоор хааяа авж ууж баймаар санагдлаа яагаад тэгж санагдсанаач ойлгохгүй байдалд орлоо хэхэ гэхдээ MCS ийн өөр төрлийн ундаануудад үнэхээр уух дуртай. Бага байхад 100гийн ундаа гээд их авч ууж байсан санаанд орчихлоо. Сэрдарам багшдаа баярлалаа нүдэнд харагдах бодит мэдрэмжийг хичээлдээ тусгаж зааж байдагт, онолыг үнэхээр сонирхолтой практик байдлаар, бас хүний хааяа анзаарч байдаггүй зүйлсийг бодогдуулж өгдөгт баярлалаа. Нээрээ багшаа MCS үйлдвэрийн хажууд пивоны үйлдвэр байсан тийшээ орж танилцаж болохгүй байсан юмуу яаж үйлдвэрлэл явуулдагийг мэдээд авсан бол ч....
МСS ундааны үйлдвэрлэлдээ илүү анхаарч байгаль орчинд ээлтэй саваа боловсруулж өөр төрлийн материал болгон ашигладаг нь таалагдсан бас ундааны бүтээгдэхүүний жимсийг Бразил улсаас нийлүүлж авдаг нь таалагдсан, амттай жимсны ундааг бүтээж ,эннээс илүү олон төрлийн нэрийн бүтээгдэхүүн ирээдүйд их гарах байхаа гэж найдаж байна. Ер нь ганц ундааны гэлтгүй маш олон үйлдвэртэй танилцаж явж баймаар юм байна бүүр нэг хорхоо хүржихлээ гадаадын үйлдвэрийг ч бас үзмээр санагдаж байна шүү. Хөгжиж буй манай улсад ирээдүйд ямар бүтээгдэхүүн оруулж ирдэг юм билээ илүү хүмүүст хүрсэн тийм л нэг өвөрмөц зүйлийг хийж бүтээмээр санагджихлаа сургуулиа төгсөөд нэг хоёр жил ажиллаад өөр олон мэргэжилээр суралцах хүсэл төрж байх чинь ирээдүйд ямар хүн болох оо олохын тулд олон янзын мэргэжилийг сайн суралцаж амьдармаар санагдаж байна шүү. ингээд бодсон чинь нэг л гоё мэдрэмж төрөөд эхлэх чинь
