Энэ 7 хоногийн даалгаврыг та нарт хэвээр үлдээж байна. Бүгдээрээ өнөөдрийн хичээлийн тухай сэтгэгдлээ үлдээж байгаарай. Хичээлийг бол шейр хийгээд линкийг нь тавьсан байгаа. Өнөөдөр миний хувьд их сайхан хөгжилтэй, хөнгөхөөн сайхан өдөр байлаа. Яагаад гэвэл Грекийн түүхийг орсон болохоор. Мөн Монголын топмодель болох ирээдүйтэй Хөлөөвийнхөө оюутныг эмнэлэгт байхад нь эргэж амжаагүй байсныг ашиглаад Хөлөөвийн үйл ажиллагааны тухай ярилцах уулзалтаа МеалФоодст гялс хийгээд хоол хамт идчихлээ. Гэхдээ ЗЕВС шиг хүн би биш шүү... хэхэхэ. Та нар ангиараа, хамт олноороо манай хөлөөвт шинэ үе болж ороосой гэж би боддог. Орчин үеийн залуус их амбицлаг болохоор энэ урилга ихэнхдээ хоосон хоцордог юм. Хөлөөвийнхээ тухай та нарт санал хуваалцах цаг гарах байхаа...
Грекийн түүх цаанаа л гэнэн сайхан бүхнийг, мөн гоо үзэсгэлэн сайхан бүхнийг харуулдаг болохоор сайхан байдаг юм. Өнөөдөр шиг өдөр олон байгаасай... Дараа 7 хоногт та нар лаптоп, прожектор болон Ариунболд туслах ажилтнаас спекир буюу өсгөгч аваад бэлтгэсэн байгаарай.
Бүгдэд нь сайхан жүжиг хийж ирэхийг хүсъе. Гэхдээ битгий их нүсэр юм болоорой.