дэлхийн түүх эссе
“Дэлхийн түүх” хүн болгон тодорхой хэмжээгээр мэдэж байх шаардлагатай, мэддэг байх ёстой мөртлөө их том өргөн хүрээтэй юм шиг....
Мэдэхийг үзэхийг сурахыг хүссэн хичээл гэж бодсоор эхний хичээлдээ суусан. Бусад хичээлээс их өөрөөр эхэлсэн. Өөрсдийгөө танилцуулах боломж олгосноор семинар эхэлсэн. Үнэхээр өөртөө татаж 5 дахь өдрийг хүлээдэг болгосон тийм л хичээл. Хичээл болгон өөрийн гэсэн онцлогтой. Улс болгоны түүх давтагдашгүй, гайхамшигтай. Мэддэг юм шиг мөртлөө мэддэггүй, сонсож байсан хэдий ч анзаарч сонирхож байгаагүй олон зүйлийг мэдэх болсон.
Баг болгон хувааж, багаар ажиллах нь хамгийн их таалагдсан. Олон хүнтэй хамтарч, зарим нь хийхгүй, бусад багийнхан хамтарч хийж байгааг хараад эвгүй байдалд орсон ч үе байсан шүү. Гэхдээ цаашдаа цаг тухайд нь хийж, хамтарч ажиллах ёстойг ойлгосон.
Хичээлээ сонирхолтой зааж, хүүхдүүддээ сэтгэл гаргаж, дэлхийн түүхийн мэдлэг олгохоос гадна, өөрийгөө илэрхийлэх, багаар ажиллах чадвар олгодог нь их давуу талтай. Энэ хичээлийг үзсэнээр бас нэг чухал зүйлийг ойлгосон нь хүн өөрийгөө таних хэрэгтэй, өөрийн давуу талыг мэдэж, өөрийн сонирхолтой зүйлээ хийх хэрэгтэйг мэдэж авлаа. Багш хүн бол өөрийн мэдсэн сурсан бүхнээ бусдад түгээдэг, олон хүнд их зүйл өгдөг болохоор баярлалаа гэдэг үгийг байнга сонсож байх ёстой. “Баярлалаа багшаа”.
Нэгэн дэлхийн олон тив газруудад өөр өөрийн онцлогтой улс орнуудад олон үндэстэн ард түмнүүдийн амьдрал үргэлжилж түүх бичигдсээр....
Нэгэн дээвэр дор суралцаж бид энэ хичээлээс олон олон түүх соёлыг мэдэж, бодол саналаа солилцож, өөрийнхөө үзэл бодлыг хуваалцаж, баг болон ажиллаж, олон зүйлийг мэдэж ойлгосоор...