Сайн байцгаана уу? Та нарт "ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА" хичээл заах болсондоо их таатай байна. Хамтдаа нэг завин дээр хөвөх 64 цаг маань ҮР БҮТЭЭЛТЭЙ, ТА НАРТ СУРАХ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛ, УРАМ ЗОРИГ ӨГӨХ сайхан хичээл байлгахын төлөө би хичээх болно.
Ганцаараа явбал хүрдан явах ч ОЛУУЛАА ЯВБАЛ ХОЛ ЯВНА гэдэг уриатай энэ хичээлийн семинарын виртуаль орчинд тавтай морил.
Бүгдээрээ энэ өрөөндөө идэвхтэй оролцоорой.
ГЭРЭЭ
1. Хоцорвол оноо хасна, Хичээлд суугаагүй бол 5 оноо хасна.
2. Өөрсдийн санаачилгаар орчингоо хамгийн цэвэрхэн байлгая.
3. Багаар ажиллах Бусадтай хамтран ажиллаж, үзэл бодол, мэдээллээ хуваалцах дасгалд идэвхтэй оролцох
4. Бие даалт: Багаараа ажиллаж РЕПОРТ бичиж өгнө, Хичээлийн тухай Эссе бичих.
5. ФОРУМ-д чухал мэдээлэл, санал бодлоо илэрхийлсэн комментууд байнга хийх.
Гэрээгээ дараа 7 хоногт баталгаажуулна