Author Topic: Монголд дэлхийн дунджаас гурав дахин дулаан байна  (Read 14277 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Германы хамтын ажиллагааны байгууллагаас дэлхийн хэмжээний уур амьсгалын эрсдэлийн судалгааг гаргасан байна.

1990-2011 оны дүнгээр Монгол Улс эрсдэлийн индексээрээ дэлхийн 183 орноос 12-т оржээ. Энэ нь уур амьсгалын өөрчлөлт, байгаль цаг агаарын гамшигт үзэгдэл, эрсдэлд нэн эмзэг болохыг харуулж байгаа юм байна.

Манай орны нийт нутгийн цаг агаарын мэдээгээр 1940 оноос хойш 2.14 хэмээр дулаарчээ. Өөрөөр хэлбэл дэлхийн дунджаас гурав дахин их байгаа гэсэн үг юм. Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн хэмжээ нэмэгдэж, 1880-2012 онд дэлхийн газрын гадарга орчмын агаарын температур 0.85 хэмээр дулаарсан байна.

Эрдэмтэд өнөөгийн уур амьсгалын системийн өөрчлөлт цаашид улам төвөгтэй болно гэж үзэж байгаа юм. Үүнээс үүдэн хур тунадас, байгалийн бүс бүслүүр өөрчлөгдөх, зарим нутаг хуурайших, цөлжилт эрчимжих, ган, зуд, хүчтэй аадар бороо зэрэг байгалийн гамшигт үзэгдэл нэмэгдэх хандлагатай болсон байна.

http://news.gogo.mn/r/132087

Offline Narantuya

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 40
Хүн гэдэг чинь юмыг хожим ухаарч ойлгох юмдаа Би ч гэсэн байнга л тэгдэг. Өөрийгөө мэддэг ч тэр дор нь засаж залруулж чаддаггүй. Тиймээс бид ч гэсэн дараа нь харамсахгүйн тулд одооноос эх орон эх дэлхийгээ аврах үйлсэд өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулах нь зүйтэй

Offline tumenulzii

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 102
  • Маргааш юу болох нь хамаа алга гол нь яг одоо
Уул нь нөгөө Хаан билүү Хас билүү банкны реклам дээр гараад байсан машинаар явж байгаа бол хүн жилд хэдэн мод билээ тарих ёстой гэж байсан түүнийг уул нь хэрэгжүүлээд эхлэвэл ч...
Хүүхнүүд Энхбаярын Түмэн-Өлзий

Offline Sodbayar J

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 96
  • Live the Life you Love~
Харамсалтай нь ажил төрөл гэж шалчиганаад мод тарих хүмүүс цөөн байх болов уу. Ёохх тэр 15р лекцэн дээр ярьсан сэргэн мандалтын үе шиг байсан бол хичнээн сайхан бэ.? "Гудамж талбайд хүмүүс нь цөөн Яагаад гэвэл бүгд ажил төрөлтэй байсан"  :( Их сайхан сонсогдсон..