- олдкумаа (олдохгүй юм аа)
- тэгүүл (тэгвэл)
- мартцан (мартчихсан)
- бологуму (болоогүй юм уу)
- авий (авъя)
- хэнд хлэдаган (хэнд хэлээд байгаа юм бэ?) гэх мэт...
Хурдацтай хөгжиж байгаа цахим ертөнцөд, тэр тусмаа Facebook-д ийм хэллэгүүд ихэд дэлгэрэх болсон. Болоо ш дээ. Хэн нэгэнд эрхлээд эсвэл эх хэлэндээ ийм хайнга хандаж болно гэж бодоод байгаа юм уу?

Фэйсбүүк ч бай, твиттер ч бай, цахим хуудас болон блогт санал сэтгэгдлээ бичихдээ хүн болгон бүрэн бүтэн хэллэг, алдаагүй цэгцтэй зөв бичиж байх нь бусдыг болон монгол хэлээ хүндэлж байгаагийн илрэл юм шүү

Эх хэлээрээ зөв бичиж, зөв уншиж байя !
