ЭНЭ 7 ХОНОГИЙН ҮЛГЭРИЙГ ЭХЛҮҮЛСЭН БАЙНА.
1. ЗААВАЛ МОНГОЛ ҮСГЭЭР БИЧИХ.
2. ЭНД ЗӨВХӨН ҮЛГЭР ОРУУЛНА. ЭЛДЭВ БИЧЛЭГ ОРУУЛАХГҮЙ.
3. ХАМТАРЧ ОРОЛЦОЖ БОЛНО НЭГ УДААГИЙН БИЧЛЭГТ 2 ХҮНИЙГ Л ТООЦНО.
4. ЯВЦЫН ДҮНД НӨЛӨӨЛНӨ.
5. МААЗАРЧ, БУСДЫГАА ДОРОМЖИЛЖ БОЛОХГҮЙ
Эрт урьдын цагт Сүн далайг шалбааг байхад, Сүмбэр уулыг довцог байхад, Нар сая мандаж байхад Тэнгэр, Газар 2 нэг байжээ. Огторгуйн их хаан дэлхийд түр саатан Тэнгэр - Газрыг салган, байгаль дэлхийн түмэн бодис, уул ус ургамлыг бий болгож байгалийг ээж гэж, тэнгэрийг аав хэмээн нэрлэжээ. Байгаль ээж цэцэг ургамал, араатан амьтан, жигүүртэн шувууд бүгд төржээ. Байгаль эх энэ олон үр хүүхдүүдээсээ ХҮН гэдэг хүүхэддээ маш их хайртай, түүнд хамаг сайхан бүхнээ зориулдаг байжээ.