Асуудлууд бол байна аа. Хамгийн түрүүнд сургалтын орчин, хичээл заах ур чадвар гэж бодож байна. Зарим анги танхимууд арай л бүгчим, ямар ч тохижилт байхгүй зүгээр л нэг хоосон өрөөнд орж байгаа юм шиг байдаг. Бас зарим нэг багш нар хичээл заах гэж ёстой л нэг оромдох юм аа, худлаа цаг нөхцөөгөөд. . . МУИС ийн дотоод тохижилт нь үүдэн хэсэгтээ лав л гоё юм байна лээ.. нэг л гоё урамтай, дотогшоо нь орж үзээгүй л дээ
Миний бодлоор дээрх "тулгамдах асуудал алга, өөрөө хичээвэл болно" гэсэн бодолтой хүмүүстэй санал нийлэхгүй байна. Энэ бол хэтэрхий хүлцэнгүй араншин. Бид амьдралынхаа нэгэн хэсгийг өнгөрүүлж байгаа орчин нөхцөлөө хөгжүүлдэг байж л улс эх орноо хөгжүүлэх сэтгэлтэй болно. Монгол улсын нийслэл хэрнээ хөдөө газраас ч дор тоосондоо дарагдсан орчинд бид аж төрдөг. Бидний ирээдүйн Монгол улс манай сургуулийн хуучирсан хана шал дээвэр шиг өнгөтэй байна гээд төсөөл л дөө. Төлбөр нэмэгдсэн мөртлөө түүнд үр дүн нь алга.. Хүн бүрийн оролцоо, санаачлага мэдээж чухал. Тиймээс амьдарч буй орчноо хайрлах сэтгэлийг оюутнуудад багш нар сургах хэрэгтэй. Оюутнуудад зөвхөн хичээл биш, амьдралыг заах хэрэгтй.