Компьютерийн Техник Менежментийн Сургуульд тулгамдаад байгаа хмгийн том асуудал бол Оюутан бидний ухамсар , ёс суртахуун гэж бодож байна. Учир нь бидний хичээл дээр авч байгаа дүн болон бидний өдөр тутмын хүмүүжил маань сургуульд асар их нөлөө үзүүлдгийг энэ Намрын Семистрийн эхэнд болсон Тэнгис захиралтай хийсэн уулзалтанд ухаарсан. Энэ нь бидний авч байгаа ҮГД-г дундажлаад манай сургуулийн үзүүлэлт харагддаг юм билээ. Дэд Захирал хэлэхдээ 2,3 тай дундаж ҮГД-г өндөр гэж хэлж байгаа нь үнэхээр хэцүү санагдаж байсан. Учир нь бид яагаад сургуулийнхаа үзүүлэлтийг сайжруулж , хувийн зохион байгуулалтандаа анхаарч сургуулиа цэвэр цэмцгэр орчинд суралцах боломж бололцоогоо өөрсдөө хангаж болохгүй гэж. Би энэ нэгдэх өдөр хэдий амралтын өдөр байсан ч сургууль дээр ирсэн гэвч оюутнуудын хичээл хийж суудаг 1, 2, 3 -р давхрын ширээнүүдийн хажууд уусан ундааны сав, идсэн чихрийнхээ цаасыг хаячихаад л явсан байсан. Уул нь 5 алхаад л хогийн сав байсаар байтал. Сургуулийн Цэвэрлэгч амарч байгаа ганц өдөр л ийм аймар байхад цэвэрлэгч тун их юм хийдэг юм байна. Бас оюутнууд маань үүдээр орохдоо гутлаа арчаад орвол яадын бол 1 дэх өдөр шал гэх хэцүү л юм байнлээ шт. оюутнуудаа өөрсдөө сургуулиа хайрлая тэгэхгүй бол сургуулийн ажилчид, багш сурган хүмүүжүүлэгчид хэдий сайн ажиллаад ч нэмэргүй шүү дээ.