Сайн байцгаана уу?..бүгдээрээ сайхан амарсануу..Юуны өмнө өмнөх 7хоногт хийсэн ажил болон сурч мэдсэн зүйлийнхээ тухай сэтгэгдлээ хуваалцах гэж байгаадаа таатай байна..

Би өмнөх 7хоногт юу хийснээсээ илүү юу мэдэж авснаа эхлээд бичихыг илүүд үзлээ..мэдээж зорилготой байна гэдэг нь хамгийн чухал.Зорилго нь ойрын ч бай холын ч бай түүнд хүрэхийн тулд шат дараалсан төлөвлөгөө гарган тууштай байж өдөр бүр шинэ зүйл сурахыг би эрхэмлэдэг.Зорилгын эхлэл өглөө бүрээс эхлэлтэй..Хүн эхлээд зуршлыг бий болгодог,харин дараа нь зуршил биднийг бий болгодог шүү дээ.
Мөн манай сургуулын оюутны зөвлөлөөс 7хоног бүрийн 2-5пар дээр зохион явуулдаг цуврал лэкцэнд би боломжоороо л суухыг эрмэлздэг....
Лэкц бүр эрс тэс өөр өөр байдаггүй ,заримдаа бидний л мэддэг уншсан сонссон бүхний тухай ярьдаг байж болох ч би лэкц бүрээс нэг дүгнэлтэнд хүрдэг..Жнь:өнгөрсөн 7хоногт гэхэд л надад хэрэгтэй байсан зүйлээ олсон.Тэр нь юу вэ гэхээр..Хэрвээ чи багшаас мэдлэг олж авъя,юм суръя л гэж хүсч байвал эхлээд багшийг хүндлэх хэрэгтэй..энэ үнэхээр үнэн
.....Учир нь багшийнхаа тухай дутуу бодолтой,сөрөг ойлголттой болоод л ирвэл хичээлийг нь ч ойлгохоо байгаад ирдэг юм билээ.та нар ч бас ирээрэй магадгүй өөрт хэрэгтэй зүйлээ олох байх
Би нэг дэвтэртэй юм л даа..онч үгсийн дэвтэр гээд нэрэлчихдийн

..тэрэндээ аливаад дүгнэх дүгнэлт,зорилгодоо хүрэх арга зам зэргээ бичдэг юм.Тэр дэвтэр дээрх үг бүхэн минь надад үнэ цэнэтэй..учир нь би өөрийн биеэр мэдэрч бусдын биш өөрийн байр сууринаас үнэлэлт дүгнэлт өгч хэдхээн үгэнд багтаан бичдэг үчир дараа нь унших болгондоо зорилгодоо хүрэхийн тулд илүү хурцлагдаж зорилгоо ухамсарлаж чаддаг ...Нэг ёсондоо миний мөрөөдлөө биелүүлэх зорилгын минь хөшүүрэг болж өгдөг юм...
...За тэгээд өнгөрсөн 7хоногт төлөвлөгөө маань 100% биелээгүй ч миний амьдралд өөрчлөлт оруулах шинэ үзэлтэй болсондоо баяртай байна..
