Өнгөрсөн долоо хоног буюу 9-р долоо хоногт өөрийн мөрөөдөлдөө хүрэх ганц болсон элсний дээр гарч чадлаа. Учир нь би өөрийн мэргэжлээрээ амжилттай сайн төгсөөд хэдэн жил туршлага хуримтлуулж байгаад Монголдоо Windows , Google, Kaspersky , yahoo гэх мэт тив дэлхийг дамнасан том компаниудтай өрсөлдөж чадахаар тийм компани бүтээн байгуулах юм. Үүний тулд эрдэм чадал сайн боловсон хүчин, Сайн маркетинг , санхүүтэй болох хэрэгтэй болохоор аль болох олон хүнтэй танилцан оюутны зөвлөлд ажиллан нийгмийн амьдралтай танилцан, сургуулийнхаа сайн гэсэн хүүхэд болгонтой танилцан дотносохыг хичээж байгаа. Учир нь хожим тэдэнтэй нийлээд байгуулах ч юм билүү. Гэвч энэ долоо хоногт хэд хэдэн хичээлийн бие даалтыг амжилттай дуусган, хамгаалан, бүх хичээлийнхээ шалгалтыг хэдий давхцаад байсан ч өгч чадлаа. Хажуугаар нь кино, үзвэр үзэн сэтгэлээ ч сэргээж чадсан даа их баяртай байгаа. Учир нь би ийм их ачааллын дундуур өөртөө зав гаргаж сурсандаа туйлын баяртай байна.
элс гэснээрээ асуудлыг орлууллаа. Харин таны дээрээс унаж байгаа элсыг сэгсрээд үсэр. Энэ л миний одоогийн уриа