за сайн байцгаана уу? Монголын түүхийн хичээл бол ЕБС-д зүгээр л нэг уншиж эсвэл багш самбарын өмнө учир утга нь
ойлгогддоггүй юм яриад л байдаг тийм л хичээл байсан. Их сургуульд бас л ийм л байх гэж бодож иртэл бүх юм эсрэгээрээ
байсан. Бид бүхнийг багаар ажиллуулж байгаа нь үнэхээр олон талын давуу талтай байна. Шинэ найз нөхөдтэй болох,
өөрийгөө бусдад зөв илэрхийлэх гээд их чадвар эзэмшүүлж байна. Миний бодлоор Монголын түүхийн хичээлийн хамгийн
хөгжилтэй семинар байдаг байхаа

Өөр багштай хүүхдүүдийг харахад номноос юм хуулж бичнэ гээд л явж байдаг. Бид нар
энэ семинар дээр их юм сурч мэдэж авдаг гэж бодож байна. Мөн дээр нь багийнхаа төлөө хариуцлагатай байж, хүнийг
сонсож байж эргээд тэр эргээд намайг сонсох юм байна гэдэгийг ойлгосон. Ганц хүний чадал олон хүний чадлын ялгааг маш
сайн ойлгож багаар ажиллахад үнэхээр урамтай байлаа. /5-6/ 6-р баг байсан одоо бол 1-р баг
бизнесийн удирдлага 1-р курс Ч.Номингэрэл