Author Topic: БИ БАГААР АЖИЛЛАСАН НЬ  (Read 75322 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
БИ БАГААР АЖИЛЛАСАН НЬ
« on: 2013.09.24 23:36 »
Сайн байцгаана уу? Энэ даалгавар 2 долоо хоног үргэжилнэ. Сэдэв нь "Би багаар ажилласан нь"
Өнгөрсөн 3 долоо хоногийн турш багаар ажилласан нь Та нарын хувьд ямар өөрчлөлтийг авчирч чадав? Өөрийгөө илэрхийлж, бусдыгаа сонсож, үнэлэлт дүгнэлт өгч, хамтаараа ярилцаж нэгдсэн дүгнэлтэнд хүрч чаддаг ур чадварыг хир ойлгож чадав? Багаар ажиллах энэхүү хичээлийн аргын таалагдсан болон сэтгэлд нийцээгүй зүйл, санал шүүмжлэл, өөрийн бодлоо бичихийг хүсэж байна.
Бичлэг 2 долоо хоногийн дараа хаагдахаас өмнө оруулах ёстой. Хоцорсон хүмүүсийн дүнд мэдээж нилээд нөлөөлөх болно. Айж ширвэлгүй бултаараа саналаа бичээрэй. Амжилт!
« Last Edit: 2014.02.16 19:00 by serdaram »

Offline Зоогий

  • Гацуурхан
  • *
  • Posts: 15
Re: БИ БАГААР АЖИЛЛАСАН НЬ
« Reply #1 on: 2013.09.25 00:05 »
Сайн байна уу багшаа 3-р Багийн Батзориг байнаа багаар ажилна гэж бараг байдаггүй байсан 10 жилд тэмцээн уралдаанд л нэгдэх тал бий гэхдээ толгойгоо уралдуулах биш биеийн хүчээ уралдуулж байлаа энэ 3нь долоон хоног үр дүнтэй байсан сайхан ч байлаа сонирхолтой юм бүхэн шинэ юм шиг.
Дуу муутай хүн!

Offline usukhbayar usukhuu

  • Гацуурхан
  • *
  • Posts: 1
Re: БИ БАГААР АЖИЛЛАСАН НЬ
« Reply #2 on: 2013.09.25 00:08 »

сайн байцгаана уу? монголын түүх хичээлийг шимтэн судалж байгаа оюутан залуусдаа энэ өдрийн мэндийг хүргэе. би энэ хичээлийг үзээд 3 долоо хоногийн хугацаанд олон шинэ найз нөхөдтэй болж олон шинэ зүйл сурж алдаа дутагдалуудаасаа бага ч гэсэн ойлгож засаж авлаа. манай багийхан их нийтэч юманд хүлээцтэй ханддаг санаачлагатай сайн хүүхдүүд байлаа. бид 3 долоо хоногийн хугацаанд бусдаасаа гоц илүү байж чадаагүйч гэсэн сайн өрсөлдөгчид байж чадсандаа сэтгэл хангалуун байна. ингээд 3 долоо хоногийн хугацаанд хамт нэг баг болон ажилласан багийнхаа хамт олонд баярлаж байгаагаа илэрхийлж цаашдынх нь хичээл сурлагад өндөр амжилт хүсье.. :) :) :)
5-r bag Usuhkbayar

Offline batider

  • Гацуурхан
  • *
  • Posts: 2
Re: БИ БАГААР АЖИЛЛАСАН НЬ
« Reply #3 on: 2013.09.26 23:35 »
Энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө багш таны хичээлээ зааж байгаа арга барил чинь таалагдаж байгаа шүү. 10 жилд түүх гэхээр л нэг л хэвийн уйтгартай байдаг байсан. Ер нь бол биднийг түүхээ мэдэхэд зорилго тэмүүлэл өгдөггүй зүгээр л уншиж хий хоосон цээжлүүлдэг байсан. харин таны арга барил их таалагдаж байгаа хий хоосон тоо цээжилсэнээс илүүтэйгээр бид нарт юу үлдээж юуг ойлгуулахыг хүсдэгийг ойлгуулж өгсөн.
Саяны 3 долоо хоног үнэхээр хөгжилтэй өрсөлдөөнтэй байлаа. багаар ажиллах нь юмыг олон талаас нь харуулж асуудлыг олон талаас нь харж зөв шийдвэр гаргахад тусалдаг. Цаашдаа илүү олон хүмүүстэй танилцаж өшөө олон талаас нь асуудлыг шийдэж чадхаар болох байж гэж бодож байна. Эцэст нь оюутнууд багшдаа амжилт хүсий баярлаа ^_^
2, 5 -р баг бат-идэр ;D ;D ;D[i

Offline usku batka

  • Гацуурхан
  • *
  • Posts: 9
Re: БИ БАГААР АЖИЛЛАСАН НЬ
« Reply #4 on: 2013.09.27 00:31 »
сайнуу. Бүгдэнд нь энэ өдрийн мэнд. Багаар ажиллах гэдэг маань хүн өөрөө өөрийгөө өөрийн хязгаарлагдмал баригдмал орон зайгаас суллах нэгэн том алхам гэж бодсон. Өдөр болгон өөртэйгөө ярьж өдөр болгон өөрөө шийдвэр гаргаж байгаа олон хүүхдийн орон зайг эвдэж өгсөн гэж бодож байна. Хүн болгон өөрийн гэсэн үзэл бодолтой өөрийн гэсэн ертөнцийг харах үзэлтэй байдаг. Санал нийлэх үе байна. Санал зөрөх үе ч гэсэн байна. Энэ болгонд зөвхөн нэг зүйлийг урьтал болгож (багшийн өгсөн даалгаврыг хэрхэн хйих вэ?) бүгд тэрний тухай бодож толгойгоо гашилгаж суусан. Нэг хүний толгойноос гарах хэмжигдэхүүн олон толгойноос нийлж гарсан хэмжигдэхүүн 2-н хооронд маш том ялгаа байсан. "Хэн нь хийх вэ?" гэж манай багийхан нэг ч удаа бие биенлүүгээ харж нөгөө хэд нь харсан ч анзаараагүй мэт царай гаргаагүйээ би бардам хэлнэ. Багаар хамтарч ажиллсанаар би сайхан найз нөхөдтэй боллоо, мэдлэг туршлагатай боллоо, хамгийн чухал нь би "ХҮМҮҮСТ ХЭРХЭН ҮНЭЛЭГДДЭГЭЭ" мэдэж авсан. Энэ бүх зүлийг олж авч мэдэхэд тусалсан БАГИЙНХАНДАА бас БАГШДАА БЭЭЭРЛООО  :D     2-5   2-р баг Өскө (Өсөхбаяр)
Зөв сэтгэдэг, хурц ухаантай хүнийг л жаргалтай хэмээн үзэж болно. /Сократ/

Offline Hulan1203@yahoo.com

  • Гацуурхан
  • *
  • Posts: 6
Re: БИ БАГААР АЖИЛЛАСАН НЬ
« Reply #5 on: 2013.09.27 18:34 »
Сайн байна уу багшаа,мөн форумд байгаа бүх хүүхдүүддээ энэ өдрийн мэндийг хүргье.3н семинарын туршид хамт нэг баг болж хичээллэсний үр дүнд сайхан найзуудтай болж,гоё нөхөрлөлийг бий болгож чадлаа. Багш бол хичээлээ лааг гоё хөгжилтэй,сонирхолтой бөгөөд гол нь хүүхдүүдийг уйдаахгүй зааж байдаг нь маш их таалагддаг.Заа тэгээд семинарын туршид багийнхантайгаа илүү ойр дотно болохын зэрэгцээ нэг нэгнийгээ сонсож,бусдыг хүндэлж нээлттэй болж чадсан.Нөгөө талаасаа багаар ажиллах гэдэг зүйлийн мөн чанар юунд оршдогыг мэдэж авсан.Сүүлд нь хэлэхэд багшдаа баярлалаа мөн оюутнууддаа цаашдын хичээл сурлагад нь өндөр амжилт хүсье. :) ;)  ;D

Offline tumenulzii

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 102
  • Маргааш юу болох нь хамаа алга гол нь яг одоо
Re: БИ БАГААР АЖИЛЛАСАН НЬ
« Reply #6 on: 2013.09.27 21:59 »
Монголын Түүхийн хичээл үзэж байгаа нэгдүгээр курсын дүү нартаа болон үе үеийн ах эгч нартаа энэ өдрийн мэндийг хүргэе!!!  ;D  Анхны багтайгаа 4 долоо хоног цугтаа явж багшаас өгсөн үүрэг даалгаварыг цаг тухай бүрт нь гүйцэтгэж чадлаа. Туулж өнгөрүүлсэн хэсэгхэн хугацаанд ийм өрсөлдөөнтэй, хөгжилтэй, entertainment семинарт сууж үзээгүй болохоор үнэхээр гоё байлаа. Би болон бид багаараа сайхан харьцаатайгаар эхнээс нь эцэс хүртэл нь хамтдаа хөгжилтэй, дурсамжтай олон олон зүйл хийж бас өөрийн нүүрийг тодорхой хэмжээгээр цууруулж чадлаа. Цаашид хагалж чадна гэдэгтэй итгэлтэй байна. Гэхдээ энэ бичлэгээр "Би багаар ажилласан нь" гэж гарчигламааргүй байсан боловч цаанаасаа ийм шаардлага тавьсан тул болсонгүй. Уул нь би "Бид багаар ажилласан нь" гэж хаягласан бол илүү дээр байх байсан болов уу гэж бодож байна. Учир нь Би гэдэг ганц хүн баг болж чадахгүй бас хүмүүстэй хамтарч чадаагүй бол баг болохгүй болохоор бусдыгаа ч гэсэн тусгаж өгөх нь илүү үнэнд нийцэх болов уу гэж сананам.  Бусад багийхандаа хэлэхэд Монголын Түүх хичээлийг Сэрдарам багш дээр сонгосондоо баяртай байна. Бас Сэрдарам багшдаа болон багшийг сонг гэж зөвлөгөө өгсөн дээд курсын ах эгч нартаа талархлаа.
Хүүхнүүд Энхбаярын Түмэн-Өлзий

Offline Munkhbilguun

  • Гацуурхан
  • *
  • Posts: 3
  • Амжилт гэж амжиж чадахыг хэлнэ.
БИ БАГААР АЖИЛЛАСАН НЬ
« Reply #7 on: 2013.09.27 22:11 »
Сайн байцгаана уу бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргье. Багаар ажилласан хугацаандаа чамалхааргүй их зүйлсийг сурч авлаа. Богино хугацаанд ч гэсэн сайн найз нөхөдтэй болж бие биеээ сайн таньж чадсан байхаа гэдэгт итгэлтэй байна. Огт танихгүй мэдэхгүй хүмүүстэй өмнө нь нэг баг болж ажиллаж байгаагүй гэхэд хэлсдэхгүй байх. Нэг анги эсвэл найз нөхөд танилуудаараа л хамтардаг байсан. Харин энэ удаад багаар ажиллах чадвараа нэлээдгүй дээшлүүлж чадлаа гэж бодож байна. Бие биеэ огт таниж мэдэхгүй хүмүүс ч гэсэн нэг зорилго нэг зүйлийн төлөө хамтдаа хичээж чадвал амжилтанд хүрэх боломж улам их нэмэгддэг гэдгийг их ойлголоо. Цаашдаа улам их зүйлийг хамтдаа бүтээж чаднаа гэдэгтээ маш их итгэлтэй байна :)
« Last Edit: 2013.09.27 22:18 by Munkhbilguun »

Offline Ganbagana

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 42
  • ШУТИС-КТМС Техник Хангамжийн II курсийн оюутан
    • Нээлттэй хэлэлцүүлэг
Re: БИ БАГААР АЖИЛЛАСАН НЬ
« Reply #8 on: 2013.09.28 00:56 »
Сайн байна уу бүгдээрээ? Энэ өдрийн мэнд хүргэе. Их сургуульд ороод Монголын түүх гэдэг хичээлийг анх үзнэ гэхээр нэг л ЕБ-ийн сургуульд заадаг шиг аймар уйтгартай ёстой хүүхдүүдийн унтлагын цаг шиг зүйл байдаг гэж бодож байсан. Харин Сэрдарам багшийн хичээл заах арга барил унтуулах биш харин тухайн цагийг тэсэн ядан хүлээдэг болгосон. За одоо гол зүйлдээ орий. Тиймээ би багаар ажилласан. Энэ семистр эхлээд 4 долоо хоногийн турш нэг хөлөг онгоцоор аялсан 4-р багийнхандаа баярлалаа. Мөн багаар ажиллахад төхөм мөн цоглог байсан шүү. Санаа оноогоо санаа зоволгүй хуваалцаж баярлахдаа баярлаж уйтгарахдаа уйтгарж ёстой нэгэн гэр бүл шиг байж чадсан. Тэгээд багаар ажиллахыг утгаар нь харуулсан гэж бодож байна. 1 парын дотор бүхий л даалгавар болон танилцуулгаа амжуулж чадсан сэтгэж чадсан. Нэгэн зорилгын төлөө гэсэн манай баг бусдаас содон гэрэлтэх од нь дандаа байх болтугай . БААСАН-6 пар 4-р БАГААР АЖИЛЛАСАН. ГИШҮҮН З.ГАНБАГАНА
Гутранги үзэлтэн бол боломж бүхэн дотроос хэцүүг нь олж хардаг, харин өөдрөг үзэлтэн бол хэцүү бүхний дотроос байгаа боломжийг олж ашигладаг. - У.Черчилл

Offline shinebayar e

  • Гацуурхан
  • *
  • Posts: 10
Re: БИ БАГААР АЖИЛЛАСАН НЬ
« Reply #9 on: 2013.09.28 18:21 »
Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын түүхийн хичээлийг ийм сонирхолтой хичээл байна гэж урьд өмнө нь бодож байсангүй. Өнгөрсөн хэдхэн долоо хоногт ихээхэн зүйлс өөрчлөгдлөө. Энэ сургуульд ороод  1 жилийн хугацааг өнгөрүүлэхдээ багаар ажиллаж байсан үе гэвэл бараг л байхгүй. Харин энэ хичээл дээр багийнхантайгаа хамтран багшийн өгсөн даалгаварыг амжилттай хийсэн гэж бодож байна. Энэ 3 долоо хоногт хамтран нэг зүйлийн төлөө зүтгэсэн 2-р багийнхандаа баярлалаа. 
2-р багийн гишүүн Э.Шинэбаяр

Offline hw12d072

  • Гацуурхан
  • *
  • Posts: 16
Re: БИ БАГААР АЖИЛЛАСАН НЬ
« Reply #10 on: 2013.09.28 19:52 »
Монголын түүхийн хичээлийг шимтэн судлаж байгаа нийт оюутнууддаа болон багшдаа энэ өдрийн мэндийг хүргье! Энэ хичээлийн лекц болон семинар маш сонирхолтой болдог. Манай багийн хувьд багийн ажиллагаа тийм ч амжиллтай байж чадаагүй. Алдаа нь багийн гишүүд ахлагч гээд хаа хаанаа л байсан. Одооноос алдаан дээрээсээ суралцаж бүр их урам зоригтойгоор багийнхантайгаа хамт урагш алхах болноо. Хүндэтгэсэн 5-6 2-р багийн гишүүн Ч.Наран-Эрдэнэ

Offline mongoljingoo

  • Гацуурхан
  • *
  • Posts: 15
Re: БИ БАГААР АЖИЛЛАСАН НЬ
« Reply #11 on: 2013.09.29 18:56 »
Сайн байцгаана уу? Юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би ЕБ-ийн сургуульд байхдаа түүхийн хичээлийг онцгойлон сонирхож хийж байсан удаагүй ;D. Энэ сургуульд ороод тэр л хэвээрээ  Монголын түүх гэх энэ хичээлийг хүлээж авдгаараа ойлгох болов уу? гэж бодож байсан ч энэ хичээлийг үзсэнээр  миний хувьд багаар ажиллах чадвар болон хүнтэй харилцах арга эв болоод өөрийгөө тодорхой хэмжээнд нээн илрүүлэх замыг олсоон гэж бодож байна. Өөрийн үзэл бодлыг илэрхийлж,бусадтай ойртож дотносож тэр хэрээрээ бага ч болов хувь хүнийхээ хувьд шат ахисан минь миний хувьд хамгийн том өөрчлөлтүүдийн нэг байж чадлаа. Би гэдэг хүн ганцхан өөрийн тэр жижигхэн дотоод ертөнцдөө байх биш түүнийгээ хүрээлэн тэлүүлж илүү ихийг бусдаас суралцаж, сургамж авсан минь энэ хичээлийн үр өгөөж надад гарсан болвуу гэж бодож байна.
/5-6/ 6-р багийн гишүүн Б.Монголжингоо

Offline bathishig

  • Гацуурхан
  • *
  • Posts: 2
Re: БИ БАГААР АЖИЛЛАСАН НЬ
« Reply #12 on: 2013.09.30 00:55 »
    Бүгдэд нь энэ өдрийн мэнд. Би анх хичээл сунгалтаа хийхдээ  Монголын түүх гэдэг хичээлийг сонгохдоо "нэг багш нь орж ирээд учир зүггүй түүхийн талаар заагаад унах байх" гэж бодож байлаа. Гэхдээ тийм биш байсым.Энэ нь маш сонирхолтой байсан бөгөөд биднийг багаар ажлуулж маш сайхан найз нөхөдтөй болгож бусдад нээлттэй чөлөөтөй сэтгэх чадвартай болгосон юм.Энэ нь бидний хувьд маш чухал гэж би бодож байна.
Тиймээс би энэ хичээлд маш сонирхолтой болж хичээх болсоон... гэхдээ лекцийг эс тооцвол шүү...;D 
                                                     
                                           2-5 дээр ордог хамт олон найз нөхөддөө АМЖИЛТ
« Last Edit: 2013.09.30 20:59 by serdaram »

Offline Билгүүн

  • Гацуурхан
  • *
  • Posts: 1
Re: БИ БАГААР АЖИЛЛАСАН НЬ
« Reply #13 on: 2013.09.30 12:47 »
Сайн байцгаана уу ? бүгдэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. Монголын түүх гэх хичээлийг судлаад 6-н долоо хоног өнгөрч байгаа ч , семинарын хүүхдүүдтэйгээ дотно сайн танилцсандаа баяртай байгаа . Өнгөрсөн 3-н долоо хоногт байсан багийнхан маань энэ хичээлийн анхны баг гэдэг утгаараа сэтгэлд тод үлдсэн . Хичээл дээр нэгнийхээ буруу хэлсэн үгийг засаж , сандарсан үед нь дэмжиж , бүхий л зүйлсийг хамтаараа ярилцаж байсан . Өнгөрсөн семинарууд үнэхээр хөгжилтэй байлаа. Одоо шинээр баг болсон мөн цаашид нэг баг болох оюутнууддаа хандаж хэлэхэд " Бүгдээрээ Монголын түүх гэх энэхүү хичээлийг энэ улирлын турш хамтдаа хөгжилтэй , чармайлттай суралцаж , багаар ажиллах чадвараа бага ч болов нэмэгдүүлж , багшаас авах ёстой оноогоо бүрэн дүүрэн авцгаая. Бүгдэнд нь амжилт хүсье  ;D ;D ;D
2-6р пар Д.Билгүүн

Offline Sodbayar J

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 96
  • Live the Life you Love~
Re: БИ БАГААР АЖИЛЛАСАН НЬ
« Reply #14 on: 2013.10.01 00:39 »
Сайн байна уу.? Багшаа, Мөн Форумд байгаа залуустаа мэнд хүргье.! За 5-6 ийн 5р багийнхантайгаа 3 долоо хоногийн турш ТАВ-ДУГААР баг гэсэн нэрэн доор зөвхөн өөрөө шийдвэрийг биш нэг нэгнийхээ шийдвэрийг сайтар ярилцан багаар ажиллах гэдэг нь чухам юу вэ гэдгийг ойлгож авлаа. "Өөрийн бодол өөртөө зөв" гэсэн үзэл бодолтой миний хувьд багаар ажиллахын ач тусыг манай багийн гишүүд надад ойлгуулж чадлаа. Хамтдаа байхад сайхан байсан шүү 5ийнхаан \m/

Offline D-boy

  • Гацуурхан
  • *
  • Posts: 6
Re: БИ БАГААР АЖИЛЛАСАН НЬ
« Reply #15 on: 2013.10.01 14:43 »
Сайн байна уу, багшаа ? Хичээлийн хувьд маш сонирхолтой, хөгжилтэй санагддаг. Хичээлийн зааж буй арга барил тань надад таалагдаж байгаа. Бурж байгаан биш шүү, багшаа  :D :D. Багаар ажиллахад гишүүд маань цагаа барьдаггүй л дутагдалтай байсан. Жишээ нь гэвэл товлосон өдөр цагт ирэхгүй г.м. Түүнээс бол бид нар Facebook-д групп нээж хичээлийнхээ талаар ярилцаж санал бодлоо хуваалцдаг байлаа. Багийнхан маань үнэхээр нийтэч, бие даах чадвартай сайн хүүхдүүд байсан шүү,  ;). 2-5  4-р багийн ахлагч асан :)

Offline Erkaa

  • Гацуурхан
  • *
  • Posts: 1
Re: БИ БАГААР АЖИЛЛАСАН НЬ
« Reply #16 on: 2013.10.02 19:54 »
сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе.Миний хувьд багаар ажилах нь илүү амар санагддаг. Манай багийн ахлагч сайн байж багаа зөв залж чадаж байсан.Мөн манай багийхан ч сайн байж дор бүрнээ хийх юмаа хийж дараа нь бүгд нэгтгэж байсан.Би өөрийгөө багтаа бага үгүй нэмэр үзүүл чадсан гэж дүгнэж байна.Гэвч бас эхний хэдэн долоо хоног би өөрийгөө багтаа идвэх муу оролцож байсан.Гэхдээ би алдагаа хурдан засч багтаа өөрийн чадвараа харуулсан.Эцэст бид үнэхээр сайн хамт олон болсоон. 2-5 С.Эрдэнэбаяр

Offline zozazizo

  • Гацуурхан
  • *
  • Posts: 4
Re: БИ БАГААР АЖИЛЛАСАН НЬ
« Reply #17 on: 2013.10.03 21:36 »
Бүгдэд нь энэ өдрийн мэнд  :)  Эхэндээ бол монголын түүх үзнэ гэхээр нэг л таалагдахгүй байсан. Тэгээд хамгийн эхний сэминар дээрээ суугаад л бодол шууд өөрчлөгдсөн. Үнэхээр сонирхолтой байдлаар хичээлээ заадаг багшаа та гоё шүү хэхэ. Багаар ажилласанаараа би зөвхөн хичээлээ хамтарч хийхээс гадна илүү дотно гоё гоё найзуудтай болсон. Ер нь юуг ч ганц ганцааараа хийснээс хамтарч хийх нь хамаагүй амар байдаг учир их л сайхан байна дөөө................. хаха 2-5 Золзаяа

Offline D.HW12D090

  • Гацуурхан
  • *
  • Posts: 2
Re: БИ БАГААР АЖИЛЛАСАН НЬ
« Reply #18 on: 2013.10.03 22:38 »
За бүгдээрээ сайн уу  ;D Миний хувьд энэ хүү Монголын түүхийн хичээл дээр багаар ажилж байгаан бид бүгдийн багаар ажиллах чадварт маш их нөлөө үзүүлж бид бүгдийн дараа дараагийн багийн ажиллагаанд их дадлага тушрлага болж чадвараа милээн дээшлүүлж чадлаа гэж бодож байна.  ;D ;D ;D 2-5 О.Нямдорж

Offline bayanaa

  • Гацуурхан
  • *
  • Posts: 16
Re: БИ БАГААР АЖИЛЛАСАН НЬ
« Reply #19 on: 2013.10.04 09:23 »

Семинарын цаг 2-6. Миний хувьд эхний баг маань надад их таалагдаж байлаа. Цаашид тэрхүү багаараа удаан үргэлжилсэн бол их сайн бие биенээ ойлгох байсан байх гэж бодож байгаа. Нэг нь нэгнийхээ дутууг дүүргэж явсан болохоор их сайхан байсан. Бид багийнхаа ахлагчийг санамсаргүй байдлаар сугалаж сонгосон нь буруу шийдвэр байгаагүй.
Дараагийн үгээ багшдаа: Би түүхийн хичээлдээ урьд нь дуртай байсан. Тэгээд дургүй болсон 10 жилдээ. Харин энэ хичээлээс би түүхээр дамжуулан өөрийгөө хөгжүүлж байгаа даа их баяртай байгаа. Гэхдээ багшаа та дандаа л сонин  сонин даалгавар өгөх юм. Бидний сэтгэхүйг арай өөрөөр шалгаж байгаа гээд... Жишээ нь би аливаа зүйлийг сайн тунгааж гүнзгий боддог харин та арай өөрөөр сэтгэх даалгавар өгөөд байх юм. Үүнийг бодоход хааяа хэцүү байх юм. Гэхдээ хааяа жоохон хүүхэд шиг хөнгөхөн сэтгэх гэж үзэх хэцүү юм аа. Тэгээд та бас дандаа хүний хэлж байгаа зүйл зогсоож асуулт асууж байх юм. Дахиж битгий тэгээрэй.
« Last Edit: 2013.10.04 15:07 by serdaram »

Offline Enkhtugs

  • Гацуурхан
  • *
  • Posts: 10
Re: БИ БАГААР АЖИЛЛАСАН НЬ
« Reply #20 on: 2013.10.04 14:46 »
Сайн байн уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Миний хувьд баасан гаригийн 6-р цаг дээр 217-д сууж Монголын түүхийн хичээлийг Сэрдарам багшийн чиглүүлгэнд багаар ажиллаж байгаадаа маш их баяртай байна.
 Яг үнэндээ бол би 10 жилдээ Монголийн түүхийн хичээлд тийм ч дуртай байгаагүй. 1-р курсад ороод заавал судлах хичээл дээр энэхүү хичээл байгаад мөн л дурамчихан байсан. Харин Сэрдарам багшийн чиглүүлэг, сургалтын өвөрмөц арга барил дор бусад оюутнуудтай нэг баг болж гурван долоон хоногийг өнгөрүүлснээр Монголийн түүхийн хичээлд татагдаж эхлээд байна.
 Энэ бол яалтачгүй багаар ажилласаны үр дүн юм. Багаар ажилласанаар ажилийн бүтээмж өндөртэй, багийн бусад гишүүдийн санал бодлыг эрэгцүүлж зөвшөлцөн нэгдсэн нэг шийдэнд хүрч чаддаг боллоо. Мөн багийн гишүүдтэйгээ дотносон нөхөрлөж санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, бусдын бодлыг сонсох, үүрэг даалгаврыг хуваан авч бэлтгэх, бэлтгэсэн ажиллаа нэгдгэх зэрэг олон зүйлийг сурч авлаа.
 Багаар ажиллах чадвараас сурч аваагүй зүйл зөндөө байгаа учир дараа дараагийн багуудтайгаа илүү нэгдэн ажиллаж суралцахыг эрмэлзэх болноо.
                                                                     
                                                   Техник хангамжийн 1-р курсын оюутан С.Энхтөгс

Offline Oyumaa Tsogbayar

  • Гацуурхан
  • *
  • Posts: 17
Re: БИ БАГААР АЖИЛЛАСАН НЬ
« Reply #21 on: 2013.10.04 21:39 »
сайн байцгаана уу? өнөөдрийн семинарын хичээл миний хувьд маш сонирхолтой болж өнгөрлөө. Чадварлаг сайн хүүхдүүдтэй нэг баг бүрдүүлэн ажиллаж байгаадаа баяртай байна.  :D (5-6p par)
« Last Edit: 2013.10.04 22:11 by Oyumaa Tsogbayar »

Offline Oyumaa Tsogbayar

  • Гацуурхан
  • *
  • Posts: 17
Re: БИ БАГААР АЖИЛЛАСАН НЬ
« Reply #22 on: 2013.10.04 22:05 »
Дахин сайнуу?  ;D өмнөх 2-р багийн хувьд гэвэл...Түмээ ахдаа талархаж явдаг сайн удирдагч мөн маш идэвхи санаачлагатай ер нь үргэлж бидний өмнөөс бүгдийг хийдэг байсанд баярлалаа бас уучлаарай үргэлж хоолоо бэлдүүлж байсанд  :)))))) Мөн бусад хүүхдүүд маань ч аливаад идэвхитэй нөхөрсөг хүүхдүүд бүгдэнд нь амжилт.  :) 5-6p par
« Last Edit: 2013.10.04 22:10 by Oyumaa Tsogbayar »

Offline nurmukhammed

  • Гацуурхан
  • *
  • Posts: 3
Re: БИ БАГААР АЖИЛЛАСАН НЬ
« Reply #23 on: 2013.10.04 23:50 »
Сайн байна уу.Би багаар ажиллах явсад маш  сайхан байлаа.Гэхдээ тийм их амжилт гаргаж амжагүй.Зарим нэг зүйлд санагаа илэрхийлсэн.Ер нь манайхан сайн байсан.Дарагийн багт бүр амжилттай оролцох болно мөн танард ч амжилт хүсьеэ.  :) 5 дахь өдөрийн 6-р пард  КТМС-ийн хамгийн халуун өрөөнд улзах хүртэл ПОКА ;D

Offline sukkbold

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 36
  • сайн унтаж амар
Re: БИ БАГААР АЖИЛЛАСАН НЬ
« Reply #24 on: 2013.10.05 00:05 »
сайн байцгаануу.
5-6 дээр 6-р багийхантай хамтарч ажилхад сайхан байлаа. Одоо 1-р багийхантайгаа хамтарж ажилж байгаадаа баяртай байна.
     Би багаар ажилсанаар олон хүүний олон санааг нийллүүлж 1 санаа  болгох талаар суралцлаа.
Багийн бүх гишүүд идвэхтэй оролцвол илүү сонирхолтой санаа гардаг гэдэгийг тодорхой харлаа.
манай багийнхан бүгд л сайн байсан болхоор амжилттай оролцож чадсан. Зарим шалтгаанаар зарим гишүүд маань ирэхгүй байх үе байсан ч нэгнээ нөхөж ажилаж чадсан гэж бодож байна.
     Баг болж ажилсанаар найз нөхөд болход маш их дөхөм болсон.
Багаар ажиллаад сурчвал ганцаараа ч ажиллаж чадах болхоор багаар ажиллаж сурж байгаадаа баяртай байна.